Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01375

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

        Дугаар 102/ШШ2017/01375

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 2д-22 тоотод оршин суух, Хашаат овогт Цэрэндоржийн Хэрлэнчимэг /РД: ЧН62042205/-ын

 

1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хэрлэнчимэг, нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Хэрлэнчимэгийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Хэрлэнчимэг миний бие 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Мебель-картоны комбинатад зөөлөн мебелийн бүрээсчнээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд миний ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа тул дээрх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хэрлэнчимэг нь 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Мебель-картоны комбинатад зөөлөн мебелийн бүрээсчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Хэрлэнчимэг нь БНМАУ-ын Ой, Модны Аж үйлдвэрийн Яамны харьяа Мебель-картоны комбинатын даргын 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тушаалаар тус комбинатад зөөлөн мебелийн бүрээсчнээр томилогдсон. Хүнд Аж үйлдвэрийн яамны сайдын 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 34 дүгээр тушаалаар Мебель-картоны комбинатыг татан буулгасан тул МЭК-ын даргын 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаар тушаалаар Ц.Хэрлэнчимэгийг МЭК-ын зөөлөн мебелийн цехэд бүрээсчнээр шилжүүлэн томилжээ.

 

Ц.Хэрлэнчимэг нь 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Мебель-картоны комбинатын зөөлөн мебелийн цехэд бүрээсчнээр ажилласан болох нь Ц.Хэрлэнчимэгийн 091931 тоот Хөдөлмөрийн дэвтэр, 0751402 тоот нийгмийн даатгалын дэвтэр, БНМАУ-ын Ой, Модны Аж үйлдвэрийн Яамны харьяа Мебель-картоны комбинатын даргын 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тушаалын хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17200503 тоот тодорхойлолт, гэрч Ц.Жаргалсайхан, Ч.Чулуунцэцэг нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цэрэндоржийн Хэрлэнчимэгийг 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Мебель-картоны комбинатын зөөлөн мебелийн цехэд бүрээсчнээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хашаат овогт Цэрэндоржийн Хэрлэнчимэгийг 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Мебель-картоны комбинатын зөөлөн мебелийн цехэд бүрээсчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР