Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0381/З |
Дугаар | 221/МА2014/0185 |
Огноо | 2014-05-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2014/0185
2014 оны 05 сарын 14 өдөр Дугаар 185 Улаанбаатар хот
Ц.Э гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогг даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрт хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Эгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Аудитын газрын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “илүү олгосон цалин төлүүлэх тухай” 11/156- УВААГ-2013/16-НА дугаартай актын Ц.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бөхмөрөн сумын төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийхэд мал эмнэлэг, үржлийн тасгийн тасгийн дарга Ц.Эд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 5.1-д заасныг зөрчиж ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалин 641.5 мянган төгрөг олгосон зөрчил илэрсэн тул илүү авсан цалинг төлүүлэх төлбөрийн актыг тогтоосон. ” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Увс аймгийн Аудитын газрын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “илүү олгосон цалин төлүүлэх тухай” 11/156-УВААГ-2013- НА дугаартай актын Ц.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
0:\Ооситеп15\НЕКЕӨ\Шийдвэртэй\Т5.Еп11(иуа\Т5.ЕпМиуа Мадас11а1.с1осх
и
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно" гэж заасан байна. Уг хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 тоот тогтоолын 5.1-д заасны дагуу "эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн албан хаагчид цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй бөгөөд тухайн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ харгалзан үзэж, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгож болно" гэж зааснаараа түр орлон гүйцэтгэсний цалинг урамшуулал хэлбэрээр олгохоор зохицуулж өгсөн байна.
Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11.4-д Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно", 11.5-д "Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно" гэж тус тус заасан байна. Бөхмөрөн сумын ЗДТГ-ын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга болон ЖДҮ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь төрийн захиргааны (ТЗ-З ангиллаар цалинждаг) албан тушаал бөгөөд албан үүрэг гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албан хаагч тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2 дахь заалтыг үндэслэх боломжгүй..
Төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдлын талаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс энэхүү асуудалтай холбогдуулан эрх зүйн тайлбар, баримтлах зарчмын талаар тодруулга аваагүй байгаа нь манай байгууллагаас хүргүүлсэн санал тайлбарыг харгалзан үзэлгүй дээрх асуудалд өрөөсгөл хандсаны илэрхийлэл мөн.
Хэрвээ энэ хэрэг цаашид Бөхмөрөн сумын ЗДТГ-ын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Ц.Эгийн талд шийдвэрлэгдвэл дараах сөрөг нөлөө үүснэ гэж эмзэглэж байна. Үүнд:
Монгол улсын Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолуудыг төрийн албанд хэрэглэх шаардлагагүй болжээ.
Манай аймагт хавсран ажиллах нэрээр цалинг хавтгайруулан авдаг үйл явц нь тухайн байгууллагын цалингийн нэмэгдлийг цөөн тооны албан тушаалтнууд хүртдэг бусад ажилтнуудад Төрийн албаны тухай хуульд заасан урамшуулал авах боломж олгодоггүй буруу жишигтогтох гэж байна.
Ийм учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.1.1 дэх заалтыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014.03.28-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэпг заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтыг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Увс аймгийн Аудитын газраас Бөхмөрөн сумын 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд нийцлийн аудитын шалгалт хийж, сумын Засаг даргын тамгын газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 5.1/Эзгүй байгаа албан хаагчийн үүрэг түр орлон гүйцэтгэж байгаа албан хаагчдад цалингийн зөрүү тусгайлан олгохгүй.../-ийг зөрчсөн гэж үзэж, албан тушаалыг түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл цалинд Ц.Эд олгосон 641.5 мянган төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
Дээрх Б/08 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хорооны асуудал хариуцсан мэргэжилтний ажил үүргийг Мал аж ахуй, үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Ц.Эгаар түр орлон гүйцэтгүүлж, нэмэгдэл цалинг үндсэн цалингийн 40 хувиар тооцон олгохоор тогтоожээ.
Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д /Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно/ заасны дагуу орлон гүйцэтгэх албан хаагчтай тохиролцох шаардлагатай бөгөөд Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Этай тохиролцсон нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.
Тухайн харилцаанд мөн зүйлийн 21.2 /Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно/ дахь заалтыг үндэслэн Засгийн газраас 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам үйлчлэхээр байна.
Уг журмын 3.2-т “Эзгуй байгаа албан хаагчид жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан хаагчийг тооцохоор”, 5.1-д “...эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн албан хаагчид цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй бөгөөд тухайн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ харгалзан үзэж, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгож болно" гэж заасантай Ц.Эд нэмэгдэл цалин олгохоор шийдвэрлэсэн сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал нийцэхгүй, Увс аймгийн Аудитын газрын актын энэ талаарх хэсэг үндэслэлтэй.
Дээрх байдпаар Төрийн албаны тухай хуульд холбогдох зохицуулсан зохицуулалт байсаар байхад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн
Хэдийгээр Ц.Эд нэмэгдэл цалин олгосон нь хууль бус ч хариуцагч байгууллага тухайн төлбөрийг Ц.Эгаар төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2.3, 14.3-д “сумын Засаг дарга нь тухайн шатны орон нутгийн мөн хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч” байж, түүний бүрэн эрхийг “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” бүрэн эрхийг эдэлж, “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна”-аар, 16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5.5-д “сумын Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна.”, “төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” үүрэгтэй байна.
Тиймээс дээрх тохиолдолд төсвийг захиран зарцуулах бүрэн эрх бүхий албан тушаалтнуудад буюу хуульд нийцээгүй шийдвэр гаргасан этгээдүүдэд хариуцлагыг хүлээлгэх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдүүдийн шийдвэрийн дагуу нэмэгдэл цалинг авсан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий 11/156-УВААГ-2013/16-НА дугаартай актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгосон нь зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт баримтласан хуульд өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын {( журмаар гомдол гаргах эрхтэй.