Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

шүүгдэгч М.Цогтбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тайж овогт Мягмаржавын Цогтбаатарт холбогдох эрүүгийн 201619000484 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг 8-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Мягмаржавын Цогтбаатар, /РД:ДЮ65113017/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Цогтбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн нутагт орчиндоо аюул учруулж болзошгүй амьтныг хараа хяналтгүй орхисны улмаас иргэн Ч.Цэцэгмааг М.Цогтбаатарын халтар зүстэй нохой нуруу тус газраас нь хазаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нохойгоо хяналтгүй орхисон нь миний буруу гэв.

 

Хохирогч Ч.Цэцэгмаа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би сонгуулийн ажлаар Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн нутагт ажилтай байхад Цогтбаатарын хашаанаас халтар зүстэй нохой гарч ирээд над руу дайрсан бөгөөд би айгаад доошоо суух үед миний нуруун тус газраас хазсан. Тэр үед Цогтбаатар хашаанаасаа гарч ирээд нохойгоо хөөсөн чинь нохой нь яваад өгсөн. Би тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд шархаа цэвэрлүүлж гэртээ харьсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Цогтбаатар миний хохирлыг барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн №309 тоот дүгнэлт: Ч.Цэцэгээгийн биед зүүн далны доод баруун далны доод хэсэгт зулгарсан соёоны оромтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Цогтбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн нутагт орчиндоо аюул учруулж болзошгүй амьтныг хараа хяналтгүй орхисны улмаас иргэн Ч.Цэцэгмааг М.Цогтбаатарын халтар зүстэй нохой нуруу тус газраас нь хазаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Цэцэгмээгийн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай дүгнэлт, М.Цогтбаатарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, мөн бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч М.Цогтбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ч.Цэцэгмаа нь шүүгдэгч М.Цогтбаатартай эвлэрч байх тул М.Цогтбаатарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Мягмаржавын Цогтбаатарыг Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Цэцэгмаа нь шүүгдэгч М.Цогтбаатартай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Цогтбаатарт холбогдох 201619000484 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. М.Цогтбаатарт авсан оршин суух газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Цогтбаатарт оршин суух газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.БУЯНТОГТОХ