Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02220

 

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02219

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Комплексимпорт ХХК-ийн байр 209 тоот хаягт оршин байх, “Бэл капитал” ХХК /РД: 5989361/-ийн нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Энх-Үүлэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Бэл капитал” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Бэл капитал” ХХК-иас УХ89091250 регистрийн дугаартай иргэн Ганзоригт овогтой Энх-Үүлэн нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Приус 30 маркын машин барьцаалан 4,000,000 /Дөрвөн сая/, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Приус 20 маркын машин барьцаалан 3.500.000 / Гурван сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус зээлж авсан. Г.Энх-Үүлэн нь гэрээ байгуулахдаа Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо Дамбадаржаа Эмнэлгиин ажилчдын байр 26 тоотод оршин суудаг хаягаараа гэрээ байгуулсан ба зээлийн гэрээ байгуулснаас хойш эхний 1 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа. 3 хоногийн дараа гэж хугацаа авсаар 2017 оны 05 дугаар сарын 12-нд ирж уулзан 2017 оны 05 дугаар сарын 15-нд зээлээ бүрэн хааж дуусгана гэсэн өргөдөл бичиж өгсөн боловч одоо хүртэл төлж барагдуулаагүй байна.Түүний утас нь холбогдохгүй одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Г.Энх-Үүлэнг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Г.Энх-Үүлэнгийн эхнэр Баянжаргалын Хоролсүрэн нь Ботоникийн эцсийн буудал дээр байдаг “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн эмийн санд ажилладаг. Утас-95736100 гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бэл капитал” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Энх-Үүлэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Г.Энх-Үүлэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, ЭАБ-р гудамж, 26 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн, Bel-01539 дугаар барьцааны гэрээ, мөн өдрийн 01539 дугаар фидуцийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Bel-01531 дугаар барьцааны гэрээ, мөн өдрийн 01531 дугаар фидуцийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ,    хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Энх-Үүлэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Г.Энх-Үүлэнын оршин байдаг гэх албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо Дамбадаржаа Эмнэлэгиин ажилчдын байр 26 тоот, Г.Энх-Үүлэнгийн эхнэр Баянжаргалын Хоролсүрэн нь Ботоникийн эцсийн буудалд байрлах “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн эмийн санд ажилладаг. Утас-95736100 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Сэрээтэр зайсан овогт Ганзоригтын Энх-Үүлэн /РД: УХ89091250/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Сэрээтэр зайсан овогт Ганзоригтын Энх-Үүлэн /РД: УХ89091250/-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР