Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/249

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            04           04                                         2022/ШЦТ/249                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/, шүүгдэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Б-ын А-т холбогдох эрүүгийн 22100 0000 0258 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Б-ын А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хххх тоотод тодорхой шалтгаангүйгээр хохирогч Г.Г-ын зүүн даланд хутгаар хатгаж эрүүл мэндэд “...зүүн далны хэсгийн булчин гэмтээсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Б.А Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруу болон хэргийн үйл баримтад маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа учраас одоо шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Прокуророос гаргасан ялын саналыг мөн хүлээн зөвшөөрч байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0000 0258 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг болсон гэх Хххх тоотод үзлэг хийсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 06-09 дэх тал),

 

2. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 10-11 дэх тал),

 

3. Эд зүйлд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бор өнгийн хутга 1 ширхгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол (хэргийн 12-13, 14 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаднаас хүмүүс ирсэн бөгөөд би тэр хүмүүсийг явуулчхаад унтах гээд жижиг өрөөнд хэвтсэн. Манай бэр М бас ирчихсэн байсан. Шөнө 01 цагийн үед манай бэрд нөхөр нь агсам тавиад байхаар нь би “чи яаж байгаа юм бэ” гээд босоод, бид хоёр барилцаад авсан. Тэгэхэд шууд миний зүүн далны хэсэгт нэг удаа хутгалчихсан. Энэ үед М цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17-18 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ариунбаярын гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буюу цагаан сарын шинийн 02-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад найз охинтойгоо хороолол орж найзуудтайгаа уулзчихаад орой 00 цаг өнгөрөөгөөд гэртээ харьж явахад манай ээж над руу залгаад “А агсан тавиад байна” гэж уйлахаар нь “би одоо очиж байна” гээд утсаа салгасан. Тэгэхэд 5 минутын дараа ээж дахин залгаад “А ах чинь Гыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороход гэрт ээж, Г, А, М нар байсан ба М эгч Г ахын нурууны цусыг цэвэрлээд сууж байсан. ...А ах ууцан дээр байсан бор өнгийн иштэй том хутгыг аваад Г ахын зүүн далны хэсэгт хутгаар зүссэн байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.М-гийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ...хадам ээж Энхтуяагийн гэрт очиход хадам ээж, түүний дүү Г нар байсан. Тэгээд бид нар хоол идээд байж байхад миний хамтран амьдрагч А гаднаас согтуу орж ирээд надад “чи намайг замаараа авсангүй, пизда, гичий” гээд хараалын үг хэлээд байхад Г ах намайг өмөөрөөд “чи боль, согтуу гэрт ирчхээд одоо унтаж амар” гэхэд А шууд Г ахтай барьцалдаж аваад зодолдож байгаад салсан. Тэгээд Г ах, ээж, бид гурав жижиг өрөө рүү ороход А гал тогооны өрөөнөөс цагаан сараар битүүлэг дээр тавьдаг том бор иштэй хутгыг аваад бид гурвыг ална гээд сүрдүүлээд ...Г ахын нуруу хэсэг рүү нэг удаа зоосон. Би Гын ахын нуруун дээр даавуу тавиад дарж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд Аыг аваад явсан ба удалгүй түргэний эмч ирж Г ахыг аваад явахаар би хамт явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал),

 

7. ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3049 тоот:

1. Г.Г-ын биед зүүн далны хэсгийн булчин гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Миний уур хүрээд Г ахыг айлгах санаатай хутгыг аваад, Г ахтай ноцолдож байгаад хутгаа тавилгүй жижиг өрөөнд хамт унасан. Унахдаа нуруунд нь буюу зүүн далны доод хэсэгт зүсчихсэн байсан. Би хийсэн хэргээ хүлээж, маш их гэмшиж байна. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 41 дэх тал), иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 42 дахь тал), Б.Ааас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 85 дахь тал) баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Г.Г- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 85 дахь тал) 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Б.Ат хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 0000 0258 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хххх тоотод хамтран амьдрагч Ж.Мд шалтаг шалтгаангүйгээр агсам тавьж согтуурхсан, улмаар Ж.Мг өмөөрсөн хохирогч Г.Г-ыг “ална” гэж ууцан дээр байсан хутгыг аван, түүний зүүн даланд хутгаар хатгаж, биед нь “...зүүн далны хэсгийн булчин гэмтээсэн шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- хэрэг болсон гэх Хххх тоотод үзлэг хийсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 06-09 дэх тал),

- 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 10-11 дэх тал),

- эд зүйлд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бор өнгийн хутга 1 ширхгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол (хэргийн 12-13, 14 дэх тал),

- хохирогч Г.Г-ын: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаднаас хүмүүс ирсэн бөгөөд би тэр хүмүүсийг явуулчхаад унтах гээд жижиг өрөөнд хэвтсэн. Манай бэр М бас ирчихсэн ба шөнө 01 цагийн үед манай бэрд нөхөр нь агсан тавиад байхаар нь би “чи яаж байгаа юм бэ” гээд босоод, бид хоёр барилцаад авсан. Тэгэхэд шууд миний зүүн далны хэсэгт нэг удаа хутгалчихсан. Энэ үед М цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17-18 дахь тал),

- гэрч Э.Ариунбаярын: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буюу цагаан сарын шинийн 02-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад найз охинтойгоо хороолол орж найзуудтайгаа уулзчихаад орой 00 цаг өнгөрөөгөөд гэртээ харьж явахад манай ээж над руу залгаад “А агсан тавиад байна” гэж уйлахаар нь “би одоо очиж байна” гээд утсаа салгасан. Тэгэхэд 5 минутын дараа ээж дахин залгаад “А ах чинь Гыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороход гэрт ээж, Г, А, М нар байсан. М эгч Г ахын нурууны цусыг цэвэрлээд сууж байсан. ...А ах ууцан дээр байсан бор өнгийн иштэй том хутгыг аваад Г ахын зүүн далны хэсэгт хутгаар зүссэн байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

- гэрч Ж.Мгийн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ...хадам ээж Энхтуяагийн гэрт очиход хадам ээж, түүний дүү Г нар байсан. Тэгээд бид нар хоол идээд байж байхад миний хамтран амьдрагч А гаднаас согтуу орж ирээд надад “чи намайг замаараа авсангүй, пизда, гичий” гээд хараалын үг хэлээд байхад Г ах намайг өмөөрөөд “чи боль, согтуу гэрт ирчхээд одоо унтаж амар” гэхэд А шууд Г ахтай барьцалдаж аваад зодолдож байгаад салсан. Тэгээд Г ах, ээж, бид гурав жижиг өрөө рүү ороход А гал тогооны өрөөнөөс цагаан сараар битүүлэг дээр тавьдаг том бор иштэй хутгыг аваад бид гурвыг ална гээд сүрдүүлээд ...Г ахын нуруу хэсэг рүү нэг удаа зоосон.

Би Гын ахын нуруун дээр даавуу тавиад дарж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд Аыг аваад явсан ба удалгүй түргэний эмч ирж Г ахыг аваад явахаар би хамт явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3049 тоот:

1. Г.Г-ын биед зүүн далны хэсгийн булчин гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал) болон шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Г.Г-ын биед учирсан “зүүн далны хэсгийн булчин гэмтээсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.А нь түүний зүүн далны хэсэгт хутгаар хатгасан үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Аын дээрх гэмтэл үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.   

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, ямар нэгэн гомдол байхгүй, хохирлын талаар маргаангүй гэсэн хүсэлтийг хэрэгт бичгээр гаргасан баримттай (хэргийн 84 дүгээр тал) тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 41 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

                                                             ТОГТООХ нь:

 

1. М овогт Б-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД