Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02206

 

 

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02206

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байр, 206 тоот хаягт оршин суух, Алаг адуу овогт Доржхүүгийн Амгаланбаатар /РД: ЧП50070111/-ын нэхэмжлэлтэй

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

Хэрэг маргааныг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Амгаланбаатарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд: Д.Амгаланбаатар миний бие 1973 оноос Анагаах ухааны дээд сургуульд багшаар орж өдийг хүртэл ажиллаж ирсэн. 2017 онд өндөр насны тэтгэвэрт суух хүсэлтэй байна. Миний ажиллах хугацааны хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигчийн овог Доржхүүгийн Амгаланбаатар нэрээр бүртгэгдсэн байна. Иймээс уг нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг буюу Доржхүүгийн Амгаланбаатар мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Доржхүүгийн Амгаланбаатар нь 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Анагаах ухааны дээд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №025019 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №767912 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн  жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.  

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Доржхүүгийн Амгаланбаатар нь 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Анагаах ухааны дээд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №025019 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №767912 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн  жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга Т.Ууганбаярын тодорхойлолт, 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Анагаах ухааны дээд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №025019 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №767912 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БНМАУ-ын Боловсролын яамны сайдын 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №3640 дугаартай Доржхүүгийн Амгаланбаатарыг “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан шагналын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн № 003324 тоот дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №951654 тоот Шинжлэх ухааны докторын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, тус дэвтрүүдэд бичигдсэн нэхэмжлэгчийн ЧП50070111 дугаар регистр,  шүүхэд хууль сануулж гэрчээр асуугдсан Боржигон овогт Сандуйн Энэбиш /РД ЧЛ61022311/, Алаг адуу овогт Амгаланбаатарын Авирмэд /РД: ЧП76121105/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх баримтуудыг үндэслэн, Доржийхүү Амгаланбаатар гэж бичигдсэн 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Анагаах ухааны дээд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Доржийхүү Амгаланбаатар гэж бичигдсэн 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №025019 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, Доржийхүү Амгаланбаатар гэж бичигдсэн , 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №767912 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Алаг адуу овогт Доржхүүгийн Амгаланбаатар /РД: ЧП50070111/ мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,  118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Анагаах ухааны дээд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №025019 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №767912 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн  жинхэнэ эзэмшигч нь Алаг адуу овогт Доржхүүгийн Амгаланбаатар /РД: ЧП50070111/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Амгаланбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР