Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02198

 

2017 оны 08 сарын 09 өдөр

  Дугаар 102/ШШ2017/02198

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44а дугаар байр, 22 тоот хаягт оршин суух, Харчин овогт Сүхээгийн Баялигсүрэн /РД: ЧД62072568/-ийн нэхэмжлэлтэй

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

Хэрэг маргааныг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Баялигсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Харчин овогт Сүхээгийн Баялигсүрэн би 1962 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Ээж аав маань намайг төрөхөд “БАЯЛИГСҮРЭН” гэж “Л” үсгийн ард “И” үсгээр нэрийг өгсөн. Иймээс ч миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг үндсэн бичиг баримтад “БАЯЛИГСҮРЭН” гэж “Л” үсгийн ард “И” үсгээр нэр бичигдэж явдаг. Ийнхүү бичигдсэн болох нь төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар, ОӨУБЕГ-ын Улсын бүртгэлийн төв архиваас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр авсан №103/015698 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар тус тус нотлогдоно. Гэтэл 065293 тоот Хөдөлмөрийн дэвтэр, 420302 тоот Нийгмийн даатгалын дэвтэр, А0567016 тоот Нийгмийн даатгалын дэвтэр дээр тухайн үед бичилт хийж байсан эрх бүхий албан тушаалтнууд нэрийг маань дуудлагаараа “БАЯЛАГСҮРЭН” гэж “Л” үсгийн ард “А” үсгээр бичсэнээс болж өнөөдөр би өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг, гэрчийн тодорхойлолт, мэдүүлэгт зэрэгт үндэслэн Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхээгийн Баялигсүрэн нь 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ахуйн үйлчилгээний удирдах газраас олгосон №065293 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сард олгосон №420302 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0567016 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Сүхээгийн Баялигсүрэн нь 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ахуйн үйлчилгээний удирдах газраас олгосон №065293 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сард олгосон №420302 дугаар нийгмийн даатгалын, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0567016 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга Ж.Борын тодорхойлолт, 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ахуйн үйлчилгээний удирдах газраас олгосон №065293 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 01 дүгээр сард олгосон №420302 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0567016 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус дэвтрүүдэд бичигдсэн нэхэмжлэгчийн ЧД62072568 дугаар регирст, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаар тушаал, 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №01 дугаар тушаал, 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаар тушаал, 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаар тушаал, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №06 дугаар тушаал, шүүхэд хууль сануулж гэрчээр асуугдсан Боржигин овогт Намхайн Мөнхбат /РД: УК65022711/, Чонод овогт Эрдэнийн Халиун /РД: ХВ85062761/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх баримтуудыг үндэслэн, Сүхээ Баялагсүрэн гэж бичигдсэн 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ахуйн үйлчилгээний удирдах газраас олгосон №065293 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Сүхээ Баялагсүрэн гэж бичигдсэн 1995 оны 01 дүгээр сард олгосон №420302 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, Сүхээ Баялагсүрэн гэж бичигдсэн 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №767912 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Харчин овогт Сүхээгийн Баялигсүрэн /РД: ЧД62072568/ мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,  118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ахуйн үйлчилгээний удирдах газраас олгосон №065293 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сард олгосон №420302 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0567016 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Харчин овогт Сүхээгийн Баялигсүрэн /РД: ЧД62072568/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Баялигсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР