Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар   2022/ШЦТ/306

 

  

                                                           

 

 

 

   

  2022        03         31                                  

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Д.М,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Доржпүрэвийн Мод холбогдох эрүүгийн 1911 01884 0878 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Барга овогт Доржпүрэв М, /РД: ИЦ76071179/,

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, хувиараа интьерер дизайнер хийдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1146б тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбатбилэгийн 704,246 төгрөгийн үнэлгээ бүхий “Оппа ар 15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.М нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбатбилэгийн 704,246 төгрөгийн үнэлгээ бүхий “Оппа ар 15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

Прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

Эд мөрийн баримтыг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

Хаан банкны депозит дансны хуулга, баримт /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Хохирогч Б.Батбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... Баагий, Сүхээ хоёр ирээд мөн адил чи авсан биздээ гэж Мөөгийд хэлээд байсан, сүүлдээ аргаа бараад, би гар утсыг аваад 50,000 төгрөгөнд бусдад зарсан гэж хэлсэн ... тэгээд гар утас зарсан гэх айлд нь ... Мөөгийгийн хамтаар очиход нэг эмэгтэй утсаар яриад, урд хашаа руугаа ороод нэг залуу согтуу гарч ирснээ би 150,000 төгрөгөнд тавиад архи ууж байна гэж хэлээд, ломбардны бичиг гарган ирээд, чи өөрөө авбал ав, би авч чадахгүй гэж хэлээд надад ломбардны бичиг өгсөн...” гэх /хавтаст хэргийн 55-57 дугаар тал/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...704,246 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Отгонзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Оюунтуяа гэх эмэгтэй “оппа ар 15” загварын гар утсыг миний өөрийн утас 14 хоногийн хугацаатай 150,000 төгрөгөөр барьцаанд тавьсан ...миний хохирлыг барагдуулаагүй. Тухайн хэрэг болсон өдрөөс хойш Д.Оюунтуяа 2019 оны 09 дүгээр сард гэж бодож байна би Д.Оюунтуяагийн гар утасны дугаар луу залгаж холбогдоход Д.Оюунтуяа удахгүй хохирлыг чинь барагдуулна гээд 2-3 удаа ярьсан тэгээд сүүлдээ ярьж холбогдоогүй...” гэх /хавтаст хэргийн 59-63 дугаар тал/,

Иргэний хариуцагч Д.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Н.Отгонзаяад хохирлын мөнгийг өгч барагдуулаагүй ... төлж барагдуулна ...” гэх /хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Д.Оюунтуяа гэх хүнд “оппа ар 15” загварын гар утсыг 50,000 төгрөгөөр зарсан. Д.Оюунтуяа гэх уг утсыг “Фолл дэлгэр” барьцаалан зээлдүүлэх газарт 150,000 төгрөгт барьцаалсан. Зөрүү 100,000 төгрөг гэдэг нь Д.Оюунтуяа мөнгийг нь гарган өгч чадахгүй байвал би 165,000 төгрөгийг барагдуулъя гэж мэдүүлсэн..” гэх /хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,  

шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд булаг байдаг. Булгийн хажууд тэр залуутай танилцаад архи уусан. Түүний гар утсыг таньдаг хүндээ 50,000 төгрөгөөр тавьсан байсан. Тэр хүн маань ломбардад 150,000 төгрөгөөр тавьсан байсан. Би хохирлыг төлж барагдуулсан гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, хохирогч санал гомдолгүй, хувиараа интьерер дизайнер хийдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Д.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Д.М хохирол төлбөр барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Доржпүрэв Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                    П.АРИУНБОЛД