| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02587/И |
| Дугаар | 102/ШШ2017/02193 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/02193
| 2017 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/02193 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Эрдэнтолгойн 2 дугаар гудамж, 12 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бадамхоролоогийн Мягмаржаргал /РД: НИ90020617/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран, 4 дүгээр гудамж, 10А тоот хаягт оршин суух, Алтай овогт Сүхбаатарын Баярсайхан /РД: ДЮ79081011/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран, 4 дүгээр гудамж, 10А тоот хаягт оршин суух, Боржигин овогт Энэбишийн Саранцэцэг /РД: ЧТ73061501/ нарт холбогдох,
3,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмаржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 ооны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С.Баярсайхан , эхнэр Э.Сэрэнцэцэг нарын хүсэлтээр 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж авсан. Зээлдэгч С.Баярсайхан нь зээл авах үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 18-46 тоот хаягт байрлаж, эхнэр Сарантуяа нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайз 23-н 600 тоотод байрлах “Гал боржигон” ХХК-ийн харьяа “Мишээл” 8-н нэрийн хүнсний дэлгүүрт худалдагч хийж байхдаа эхний сарын зээлийн эргэн төлөлт буюу хамтран тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 02 дугаар сарын 15-нд 1,400,000-г төлж, 2016 оны 03 дугаар сарын 15-нд 1,300,000 төгрөг төлсөн. Гэрээ дуусгавар болох өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-нд зээлийн үлдэгдэл буюу 2,200,000 төгрөг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн эхнэр Э.Саранцэцэг нь хүнсний дэлгүүртээ ажиллахаа больсон бөгөөд одоо тухайн дэлгүүрт Э.Саранцэцэгийн төрсөн эгч болох Э.Оюунтуяа нв ажилладаг болно. Эрэн сурвалжилсны эцэст С.Баярсайхан, Э.Саранцэцэг нарын амьдардаг хаягийг тодорхойлуулсан болно. Иймд зээлийн гэрээгээр тохирлцосны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,200,000, зээлийн гэрээний хүүг гэрээ дуусгавар болсон өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-нд зогсоож алдангийг 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 24-ийг хүртэл 1,100,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 нийт 3,370,000 төгрөгийг С.Баярсайхан, Э.Саранцэцэг нараас гаргуулахаар нэхэмжилж байна ” гэжээ.
Хариуцагч Э.Саранцэцэг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Мягмаржаргалаас зээлсэн 3,370,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 20147 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Баярсайхан нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Мягмаржаргалаас зээлсэн 3,370,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 20147 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмаржаргал нь хариуцагч Э.Саранцэцэг, С.Баярсайхан нарт холбогдуулан 3,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Саранцэцэг, С.Баярсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Мягмаржаргалгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Саранцэцэг, С.Баярсайхан нарт холбогдох 3,370,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Саранцэцэг, С.Баярсайхан нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,870 төгрөгийн тал хувь болох 34,435 төгрөгийг хариуцагч Э.Саранцэцэг, С.Баярсайхан нараас, үлдэх тал хувь болох 34,435 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР