Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0282/Э |
Дугаар | 2022/ШЦТ/321 |
Огноо | 2022-04-06 |
Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Б.Д, Х.Б нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батсүрэнгийн Д, Боржигон овогт Хүрэлсүхийн Б нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0482 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Тайж овгийн Батсүрэнгийн Д, /РД:УК01311352/,
Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “НБДО” ХХК-д гагнуурчин, туслах , ам бүл 3, эмээ, найз охины хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 18-294 тоотод оршин суух,
урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялын зарим хэсгийг биелүүлээгүй учир Баянзүрх дүүргийн шүүгчийн 2953 дугаартай захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 692 цагийг 86 хоног хорих ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овгийн Хүрэлсүхийн Б, /РД:НБ00232811/,
Монгол улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, хөдөө аж ахуйн техникч мэргэжилтэй, “НБДО” ХХК-д гагнуурчин, туслах , ам бүл 2, үеэл ахын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да хүрээ” захын ойролцоо оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д, Х.Б нар нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-240а тоот хашаанд Г.Энхбаяр, И.Уламбаяр нартай таксины мөнгө өгөөгүй гэж маргалдан улмаар тэднийг бүлэглэн зодож Г.Энхбаярын биед нь эрүү ясны хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, И.Уламбаярын биед нь хамар, баруун хацрын дотор салстад шарх, дух, баруун нүдний дээд доод зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д, Х.Б нар нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-240а тоот хашаанд Г.Энхбаяр, И.Уламбаяр нартай таксины мөнгө өгөөгүй гэж маргалдан улмаар тэднийг бүлэглэн зодож Г.Энхбаярын биед нь эрүү ясны хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, И.Уламбаярын биед нь хамар, баруун хацрын дотор салстад шарх, дух, баруун нүдний дээд доод зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 04-ны 01-02 цагийн үед байхаа найз Б утсаар хүнд дээрэлхүүлж байна гэж дуудсан тэгээд Дарь эхээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо 117 дугаар сургуулийн баруун талд байрлах хашаанд очоод Уламбаяр, Энхбаяр нарын биед Бын хамт нийлж, би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшеөрч байна. Гэмтэл учруулсантай холбоотой санал хүсэлт байхгүй. Мөн өмнө гэрчийн мэдүүлэгтээ энэ талаар мөн дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Тухайн үед Б эрүүл байсан харин би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн..." гэх /хавтаст хэргийн 57 дугаар тал/,
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 03-04-ны шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэрээс гараад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн даваа даваад шар хадны эцэс гэрлүүгээ явж байхад Салхитын зам дээр 2 согтуу хүн такси барих гээд гараа өргөж байсан. Тэгээд уг хоёрыг машиндаа суулгаад Чингэлтэйн эцэс рүү явна гэж яваад Энхбаяр гэх хүний гэрийн гадаа очоод таксины мөнгө болох нийт 4,8 км болсон байсан тэгээд нийт 10,000 төгрөг гэж хэлэхэд Энхбаяр нь чи пизда минь яахаарай 4 км хүрэхгүй газар ингэж явдаг юм, би байнга такси барьдаг хүн гээд олон юм яриад байсан тэгэхээр нь би Энхбаяр гэх хүнд хандаж нүдэн дээр чинь машиныхаа километрийн заалтыг нойллож байгаад буцаад суусан газар луу чинь яваад очий гэсэн харин буцаад явсан зардлыг мөн дахиад давхар төлнө шүү гэж хэлэхэд тэгий гэж хэлээд буцаад “Салхит” гэх газарт очоод буюу анх суусан гэх газраасаа наана ирээд бид хоёр энэ газраас суусан гээд зогсох үед 4,7 км болсон тэгсэн Энхбаяр нь харж байна уу пизда минь 4,7 км гарч байхад 4,8 км гарч байгаа биздээ, чам шиг пиздааг алаад нуучиж чадна, гэх зэргээр шорон яриад байсан. Тэгэхээр нь та хоёр явган хүний замын цаанаас суусан биздээ гээд машинаа хөдөлгөөд уг газарт очоод зогсход 4,8 км болсон тэгээд энэ гарч байна гэхэд Энхбаяр нь үгүй би түрүүний зогссон газраас суусан одоо мөнгийг чинь өгөхгүй гээд машинаас буусан. Тэгээд би ардаас нь буугаад та хоёр мөнгөө өгөөч ээ нийт 20,000 төгрөг болсон шүүдээ гэхэд Уламбаяр нь за за учраа ольё гээд л байсан харин цаанаас нь Энхбаяр нь ална шүү гээд л ирээд миний цээж хэсэг рүү мөрөлсөн. Тэгээд мөнгийг чинь өгөхгүй гээд Уламбаяр харин голоор ороод салгаад байсан. Тэгээд Уламбаяр нь байгаа нь энэ юм байна гээд 5000 төгрөг, хэдэн 100 төгрөг нийлүүлсэн мөнгө гаргаж ирж байснаа буцаад машиндаа суусан чинь уг мөнгөө аваад явчихсан байхаар нь ардаас мөнгөө авах гээд уг хоёр хүний орж байгаа хашааг араас нь харчихаад тухайн үед би ажлынхаа газрын Дг ажлынхаа хүмүүсийн хамт дуудсан юмаа тэгээд байгаа газраа хэлээд согтуу хоёр хүн таксинд авсан чинь шорон яриад мөнгөө өгөхгүй дарамтлаад байна хүрээд ирээ гэж хэлсэн юм тэгээд миний заасан газарт Д, Очирхуяг, Ган-Эрдэнэ нар ирсэн гэхдээ тухайн үед Очирхуяг, Д хоёр согтуу Ган- Эрдэнэ нь эрүүл байсан юм тэгээд Д нь ирчихээд хашаа руу түрүүлж ороод хүмүүстэй муудалцсан. Тэгээд би араас нь очоод Дг авангаа Энхбаяр нь миний өөдөөс гартаа хутга шиг төмөр зүйл байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд шанаа руу нь гараарай 2 удаа цохисон тэгээд дараа нь харахад хутга биш халбагны иш байсан шиг санагдаж байна. Тэгээд буцаад Д дээр очоод Уламбаяр гэгчийг газарт хэвтэж байхаар нэг удаа гэдэс рүү өшиглөсөн тэгээд Д бид хоёрыг Очирхуяг, Ган- Эрдэнэ нар салгаад авч гарсан юм...” гэх /хх-ийн 69х/,
Хохирогч Г.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны 18-19 цагийн үед байхаа манай найз Уламбаяр манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 84-822а тоотод ирээд цагаан cap гээд цай уугаад бид хоёр 0,5 литрийн архи хоорондоо хувааж уусан тэгээд орой 00 цаг өнгөрч байхад найзынхаа хамт Мөнхбат гэх танил ахынхаа гэрт очих гээд такси бариад гэрт нь очиход Мөнхбат ах согтуу тасраад унтаад өгсөн байсан тэгээд гэрт нь байсан Тулга болон бусад хүмүүстэй юм яриад байж байгаад 01 цаг өнгөрч байхад Салхитаас такси бариад манай гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 84-822а тоот гэрийн гадаа очоод таксины төлбөр асуухад жолооч нь 10,000 төгрөг болсон гэж надад хэлсэн тэгэхээр нь яагаад 10,000 төгрөг болдог юм гэхэд уг таксины жолооч нь буцаад суусан гэх “Салхит” гэх газар луу явж болно харин буцаж очиход энэ мөнгө чинь гарах юм бол надад нугалж өгөөрэй гэсэн тэгээд буцах замд машиныхаа км-ыг 100 гаргаж бариад байхаар нь чи наад машиныхаа хурдыг тохируулаач би өөрөө хүртэл жолооч хүн гэж хэлэхэд өөдөөс чамд ямар хамаатай юм гэж маргалдаж эхэлсэн. Тэгээд очоод таксинд суусан гэх газарт зогсоход 4.7 км гарсан байсан тэгэхээр нь таксины жолоочид яагаад ингэж гардаг юм бэ гэж хэлээд хоорондоо маргалдаж байхад уг таксины жолооч нь ах гэх хүн рүүгээ залгаад энд хоёр хүн томроод байна та нар хүрээд ир гээд байсан тэгээд маргалдаад хоорондоо муудалцаад машинаас нь буугаад надад байсан бэлэн 8,000 төгрөгийг таксины жолоочид өгөх гэхэд наад муу мөнгөөр чинь би яадаг юм бэ гэж хэлээд дахиад нөгөө хүмүүс рүүгээ залгаад дахиад хүрээд ирээчээ гээд байршилаа хэлээд байхаар нь би гар утсан дээрээ машиных нь дугаарыг аваад би найз Уламбаярыг аваад явий явий гэж хэлээд хамт Мөнхбат ахын гэрлүү орий гэхэд л хашааны хажуугаар нэг машин хурдтай өнгөрөөд л машинаас буугаад л Мөнхбат ахын хашаан дотор хүмүүс орж ирээд л би Мөнхбат ахын байшингийн амбаар луу явсан мөн Уламбаяр араас гүйж байсан. Тэгээд намайг үүдний амбаар дотор Мөнхөө ахаа гээд хаалга цохиод байж байхад араас урт үстэй нэг залуу нь орж ирээд миний нүүр хэсэгт цохиод би унасан мөн миний дээрээс жолооч залуу нь дэвсэлээд байсан. Тэгээд би доошоогоо толгойгоо хаагаад нүүрээ таглаад хэвтэж байхад дээрээс жолооч гэх залуу нь дэвсээд байх шиг байсан. Тэгээд тэр хоёр залуу гараад явсны дараа миний эрүү нэг эвгүй болоод явчихаар нь миний эрүүг гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгээд уг хүмүүс нь гараад яваад өгсөн, тэгээд би амбаараас гарахад Уламбаяр амбаарын хажууханд газарт хэвтэж байсан мөн тухайн үед гэрт байсан гэх хүмүүс гарч ирээд юу болсон талаар асуухад нь зодоон болсон талаар хэлээд байж байхад Мөнхбатын найз эмэгтэй амбаараас миний ноосон малгайг дэлгэц нь хагарсан гар утастай гаргаж ирсэн. Тэгээд энэ чиний гар утас уу гэхээр нь миний гар утас бишээ гэхэд чиний малгайны хажуу талд газарт байна гэж хэлсэн тэгээд уг утас нь удалгүй дугарсан тэгэхээр нь утсыг нь авсан чинь чи хаана байна гэсэн тэгэхээр нь та нар яасан овоо пизда вэ гэж баахан хараасан юм. Тэгээд ирээд гар утсаа аваад аятайхан салуул сал гэж хэлээд Уламбаяр бид хоёр төв зам руу гарахад зам дээр 3 машин байсан тэгээд замын хажууд байж байхад баахан хүмүүс бид хоёрыг хараад ирж байхаар нь зодох байх гэж бодоод буцаад Уламбаярыг дагуулаад Мөнхбат ахын хашаа руу ороход уг хүмүүс нь араас дагаж орж ирээд хоорондоо хэл амаар муудалцаж байгаад л цагдаа ирээд л салсан юмаа...” гэх /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/,
Хохирогч И.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд бид хоёр буцаад Чингэлтэй рүү харих гэж гараад Мөнхбат гэх хүний гэрээс гарч яваад зам дээрээс такси барих үед нэг цагаан өнгийн машин зогсоод бид хоёр Чингэлтэй рүү такси бариад явангаа таксин дотор Энхбаяртай танай ах чинь явсан юм болуу чи чинь өмнө эрүү чинь хугарсан цохиулж болохгүй биздээ миний хамар өмнө хугарч байсан болохоор ах чинь цохихгүй байлгүйдээ гэж яриад явж байхад Энхбаярын гэрийн гадаа очсон байсан. Тэгээд Энхбаяр таксины тооцоо хийх байсан болохоор таксины жолоочоос тооцоог асуухад 10,000 төгрөг гэсэн тэгсэн чинь Энхбаяр чи хэдэн төгрөгөөр яваад байгаа юм бэ гэхэд 1 км нь 2,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд Энхбаяр уг таксины жолоочид би байнга такси барьдаг болохоор Мөнхбат ахын гэрээс такси бариад манай гэр хүртэл 6-7 мянган төгрөг гардаг, мөн би өөрөө ч таксинд явж байсан гэж юм ярихад таксины жолооч та хоёрын суусан газарт эргээд очий километр нь таарах юм бол нугалж төлөөрэй гэсэн тэгээд эргээд таксинд суусан газраа очиход 4.7 км заасан тэгээд 300 м-ийн зөрүү гарсан. Уг газарт ирэх хүртлээ Энхбаяр нь таксины жолоочтой хоорондоо маргалдаад ирсэн тухайн үед хурд хэтрүүллээ аятайхан явчих, хэн ч наад жолоог чинь барьдаг шүүдээ, 10,000 төгрөг гарна гэж байхгүйдээ би өмнө өчнөөн явсан гэх зэргээр хоорондоо маргалдсаар ирсэн. Мөнхбат ахын хажуу талын Шунхлай колонк дээр ирээд таксины мөнгө гэж Энхбаяр байгаа нь энэ гээд 8,000 төгрөг өгсөн харин нугалж мөнгийг өгөхгүй уг мөнгийг өгөөд бид хоёр энэ газартаа буугаад үлдэнэ гэсэн тэгсэн чинь уг таксины жолооч мөнгийг авахгүй өөдөөс нь би наад мөнгөөр чинь яадаг юм хүрэхгүй байна шдээ гэж Энхбаяр, таксины жолооч хоёр л хэрэлдээд байсан. Тэгээд би жолооч дээр очоод дутуу ч гэсэн уг мөнгийг авч болдоггүй юм уу гэхэд танай найз чинь өөрөө янз бүрээр хэлээд, уурлаад байгаа биздээ гэж ярингаа хажууд утсаар уг таксины жолооч хүнд надыг хоёр хүн нийлээд ирээд айлгаад мөнгөө өгөхгүй байна гэж яриад уг газарт ирэх замыг зааж өгөөд байсан. Тэгээд Энхбаяр машинаас буугаад явий гэж надад хэлсэн тэгээд Мөнхбат гэгчийн хашаа руу дөнгөж хашааны хаалгыг нь онгойлгоод орох үед таксины жолоочийн дуудсан хүмүүс гэх цагаан өнгийн цамцтай, толгойн дээрээ үсээ боосон залуу хаалгыг онгойлгоод л толгой болон нүүр хэсэг рүү гараарай цохиод тэгэхээр нь Энхбаярын хамт Мөнхбат гэгчийн байшин руу зугтахад хаалга нь цоожтой байсан. Тэгээд уг үсээ боосон залуу араас ирээд миний нүүр лүү гараарай цохиод унгаасан мөн таксины жолооч гэх Б нь мөн миний нүүр лүү гараарай хоёр удаа цохисон тэгээд би газарт нүүрээ гараараа хамгаалаад хөлөө нугалаад хэвтсэн тэгсэн тал талаас хүмүүс өшиглөөд байсан хэн хэн намайг өшиглөсөн талаар мэдэхгүй тэгээд уг хүмүүс нь удахгүй гараад яваад өгсөн. Мөнхбат ахын үүдний амбаарт Энхбаяр зодож цохиод байхаар нь Мөнхбат ахын найз эмэгтэй байшингийн хаалгыг онгойлгосон гэж Энхбаяр надад хэлсэн. Тэгээд тухайн үед Энхбаяр надад найзынх нь эрүү хугарсан гэж хэлж байсан. Тэгсэн чинь нэг гар утас дуугарсан хэний гар утас гэдгийг би тухайн үед мэдээгүй Энхбаяр уг гар утасыг аваад хаана байна та нар яасан их хүн зоддог юм бэ гар утсаа авах гээд байгаа юм бол эргэж ирээд гар утсаа ав гэж хэлсэн. Тэгээд Энхбаярын хамт Мөнхбат ахын хашаанаас гараад төв зам руу гарахад 2-3 машин зогсож байхад Энхбаяр уг машиныг хараад тэд нар мөн байна гэсэн тэгж байтал машинаас уг хүмүүс нь ирж байсан тэгсэн чинь Энхбаярын эрүү хугарсан болохоор дахиад бид хоёрыг зодож магадгүй гээд Мөнхбат ахын хашаанд эргээд очихоор болсон тэгээд уг хүмүүс нь араас ирээд зодоон болоогүй тэгээд Мөнхбат ах сэрээд гэрээсээ гарч ирээд юун хүмүүс хашаанд ирээд танхайраад байгаан хашаанаас гарцгаа зайлцгаа гэж хэлэхэд уг хүмүүс нь хэрэлдэх гээд байгаа юм уу зодолдох гээд ч байгаа юм шиг л маргалдаад л байсан тэгсэн чинь Тулга гэх найз маань хашаанд байсан нохойг суллахад уг хүмүүс нь бүгд гүйгээд гарсан тэгээд л хашааны үүдэн дээр хэрэлдээд байхаар нь Энхбаяр цагдаад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 15-18х/,
Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Очирхуяг ах намайг машиндаа суу явий гэж хэлсэн. Тэгээд Д, Очирхуяг ах бид 3 салхитын 117 дугаар сургууль орох гээд явж байхдаа Очирхуяг ахаас юу болсон талаар асуухад Быг хоёр хүн таксиныхаа мөнгийг өгөхгүй ална шулна шүү гээд шорон яриад мөнгийг чинь өгөхгүй гээд буугаад явсан гэж хэлсэн. Тэгээд бид нар уг хүмүүсээс мөнгийг нь гаргуулж өгөхөөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах уг айлын гадаа утсаар залгаад яваад очсон, тэгээд би машинаа байрлуулчихаад уг хашаа руу яваад ороход нөгөө хоёр хүн нь байшингийн урд талд газарт хэвтэж байсан. Тухайн үед манай ажлын хүмүүс буюу Б, Д нар нь уг 2 хүнийг зодоод байхаар нь Очирхуяг ах бид 2 салгах гээд очсон. Тэгээд би зодооныг салгаж чадаагүй тэгээд нөгөө хэдийгээ чирээд хашаанаас гараад явсан. Тэгээд Б руу залгахад Очирхуяг ахын гар утас нөгөө хэдэд байна гэнээ ирээд гар утсаа аваа гэж байна гээд 7-н буудлаас эргээд буцаж очоод хашаан дотор нь ороход уг айлын эзэн бололтой нэг том биетэй, биеээрэй шивээс болсон хүн нь гарч ирээд нохойгоо сул тавьсан. Тэгэхээр нь бүгдээрэй хашаанаас гарсан. Тэгээд хашааны үүдэн дээр хоорондоо маргалдаж байхад Энхбаяр гэгч залуу нь эрүү хугарчихлаа цагдаа дуудсан байгаа байж байгаарай гэж хэлсэн, тэгээд л цагдаа ирсэн...” гэх /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2551 дугаартай дүгнэлтэд:
Г.Энхбаяр-н биед эрүү ясны хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 35-36х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2552 дугаартай дүгнэлтэд:
И.Уламбаярын биед хамар, баруун хацрын дотор салстад шарх, дух, баруун нүдний дээд доод зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 41-42х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Д, Х.Б нар нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-240а тоот хашаанд Г.Энхбаяр, И.Уламбаяр нартай таксины мөнгө өгөөгүй гэж маргалдан улмаар тэднийг бүлэглэн зодож Г.Энхбаярын биед нь эрүү ясны хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, И.Уламбаярын биед нь хамар, баруун хацрын дотор салстад шарх, дух, баруун нүдний дээд доод зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгуулийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял шийтгэв.
Шүүх, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн 459,000 /дөрвөн зуун тавин есөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Д, Х.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 229,500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн Даатгалын сангийн Төрийн сан банк дах 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овгийн Батсүрэнгийн Д, Боржигон овгийн Хүрэлсүхийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД