Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/02180

 

 

 

2017 оны 08 сарын 04 өдөр

   Дугаар 102/ШШ2017/02180

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи Мобайл” ХХК /РД: 5055873/-ийн нэхэмжлэлтэй,         

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ү/тойруу 75, 1 дүгээр гудамж, 11 тоот хаягт оршин суух, Монгол овогт Лувсандамбын Чулуунцэцэг, /РД: ТГ63042109/-д холбогдох

 

Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 225,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Чулуунцэцэг нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1135898 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Л.Чулуунцэцэг нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 150,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Л.Чулуунцэцэгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 150,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 877 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 75,000 төгрөг буюу нийт 225,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Жи мобайл” ХХК–ийн нэхэмжлэлтэй Л.Чулуунцэцэгт холбогдох иргэний хэрэгт бид дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд 1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК–ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал би нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 75,000 төгрөгөөс татгалзаж байна. 2. Хариуцагч Л.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр 150,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгах болно. 3. Гэрээнд заасан хугацаанд хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.      

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Л.Чулуунцэцэгт холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 225,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 75,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 150,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                                     

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Чулуунцэцэгт холбогдох, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 225,000 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт “Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 75,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 150,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 7,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Чулуунцэцэгаас 3,700 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР