Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/2017/02461/И

 

2017 оны 08 сарын 03 өдөр

 Дугаар 102/ШШ2017/02179

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард Аюуш 3 дугаар гудамж, 95 тоот хаягт оршин суух, Баян-Өндөр овогт Дашпунцагийн Саруул-Эрдэнэ /РД: ЧО71092318/-ийн нэхэмжлэлтэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

Хэрэг маргааныг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Саруул-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд: Д.Саруул-Эрдэнэ миний бие 1991 оны 09 дүгээр сарын 01-нээс ЦЕГ-ын “Сүлд” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байна. 1994 онд манай хөгжимчдийг бүрэлдэхүүнээр нь Эргүүл хамгаалалтын газрын 801 дүгээр хороонд шилжүүлсэн юм. ЦЕГ-аас чөлөөлж 801 дүгээр хороонд томилсон тушаал ЦЕГ-ын архивт шүүн үзэхэд олдоогүй. Иймд намайг 1991 оны 09 дүгээр сарын 01-нээс 2004 оны 10 дугаар сарын 15-ныг өдөр хүртэлх хугацаанд  “Сүлд” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ . 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Саруул-Эрдэнэ нь Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад 1991 оны 09 дүгээр сараас 01-ний өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хөгжимчнөөр ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

 

Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.

 

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу Д.Саруул-Эрдэнэ нь тухайн цаг хугацаанд Цагдаагийн ерөнхий газар хөгжимчнөөр ажиллаж байсан болох нь Д.Саруул-Эрдэнэний... 1991/09/01, Улс төрийн хэлтэст хөгжимчнөөр, хэлтсийн даргын 1991 оны 8 дугаар сарын 28-ны 341 тоот тушаалаар, 1994/06/01, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад хөгжимчнөөр томилов, тамгын газрын 1994 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 65 тоот тушаалаар, 2004/10/15 өөр ажилд шилжих болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлөв, тамгын даргын 2004  оны 10 дугаар сарын 11-ний Б/208 тоот тушаалаар гэж бичигдсэн 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас олгосон 414512 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газрын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21/1500 дугаар лавлагаа, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 27/394 дугаар Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дага, Цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийн тодорхойлолт,  Д.Саруул-Эрдэнийн цалингийн тодорхойлолтууд, хууль сануулж асуусан Боржигин овогт Баярхүрэлийн Батбаяр /РД: ХН70102773/, Бичигт хангай овогт Цэнджавын Базарсад /РД: ХЕ65070117/ нарын гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар , Баян-Өндөр овогт Дашпунцагийн Саруул-Эрдэнэ /РД: ЧО71092318/-ийг 1991 оны 09 дүгээр сараас 01-ний өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг Баян-Өндөр овогт Дашпунцагийн Саруул-Эрдэнэ /РД: ЧО71092318/-ийг 1991 оны 09 дүгээр сараас 01-ний өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Саруул-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.МӨНХТӨР