Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01376

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01376

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 37-23 тоотод оршин суух, Бургууд овогт Баасанжавын Оюунжаргал /РД: УС58011428/-ын

 

1978 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Оюунжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Б.Оюунжаргал 1978 оны 06 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөж, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт хуваарилагдаж 1978 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 1 сар 23 хоног ажилласан юм. Дараа нь би орос хэлний багшийн дээд сургуульд суралцах болсон тул хөгжимчний ажлаас чөлөөлөгдсөн. Миний хөдөлмөрийн дэвтэрт Ховдын Хөгжимт драмын театрт 1978 оны 07 дугаар сарын 08-нд орж, 1981 оны 08 дугаар сарын 20-нд гарсан тухай тэмдэглэгдсэн байгаа. Аймгийн архиваас шүүж үзэхэд театрт орсон тушаал огт олдохгүй, харин чөлөөлөгдсөн тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээс 2 хоногийн зөрүүтэйгээр гарч ирсэн болно. Иймд миний 1978 оны 07 дугаар сарын 08-наас 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Оюунжаргал нь 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүрт эл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд шүүхэд ханджээ.

 

Шүүх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангав.

 

Хэрэгт авагдсан бөгөөд бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Оюунжаргал нь 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1978 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №53 тушаал болон тушаалын хавсралт, “Алтан гадас” одонт Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1981 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зарим хүмүүсийн ажлаас чөлөөлөх тухай №88 дугаар тушаал, Баасанжавын Оюунжаргалын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Чилгэр, С.Оюунтунгалаг нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бургууд овогт  Баасанжавын Оюунжаргалыг 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бургууд овогт  Баасанжавын Оюунжаргалыг 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР