| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0264/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/341 |
| Огноо | 2022-04-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/341
2022 04 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч Ц.Г,
хохирогч Г.Сарангэрэл, түүний өмгөөлөгч П.Баттулга,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтбаатарын Гд холбогдох эрүүгийн 2111 01010 0277 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Цогтбаатарын Г/РД:ТЖ90082317/,
Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч, “Карандаш” ХХК-д тавилгын дизайнер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, орхон 4-р гудамжны 4 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхон 813-58 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 04 дүгээр сард иргэн Г.Сарангэрэлтэй танилцаж улмаар “обойны бизнес хийе, хамтарч ажиллая” гэж М.Батжаргалын эзэмшлийн Хаан банкны 5721280786 тоот дансаар нийт 3 удаагийн гүйлгээгээр 2,720,000 төгрөгийг Г.Сарангэрэлээс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “лангууны мөнгө хэрэгтэй байна’’ гэж нийт 2,040,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “лангууг өөр хүн авах гээд байна, үлдэгдэл мөнгөө өгчих” гэж 680,000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5058289237 тоот дансаар 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “буяны ажил гарлаа” гэж 20,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “машин эвдэрчихлээ” гэж 345,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “гар утасны төлбөр гарчихлаа” гэж 88,000 төгрөг, “шатахууны бизнес хамтарч хийе, би шатахуун авч, хөдөө орон нутагт борлуулдаг, чи шатахууны бизнест хөрөнгө оруулчих, үндсэн мөнгөн дээр чинь ашиг нэмж өгнө” гэж 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “шатахууны машин эвдэрчихлээ” гэж 202,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 190,000 төгрөгийг, бэлнээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 390,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 260,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 260,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, дараа мөнгийг нь өгье гэж нийт 369,000 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн үнэртэй ус зэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Г.Сарангэрэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 4,465,000 төгрөг, бэлнээр 3,110,000 төгрөг, 369,000 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн үнэртэн зэргийг шилжүүлэн авч Г.Сарангэрэлд нийт 7,944,000 төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдэлээр залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Г.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 04 дүгээр сард иргэн Г.Сарангэрэлтэй танилцаж улмаар “обойны бизнес хийе, хамтарч ажиллая” гэж М.Батжаргалын эзэмшлийн Хаан банкны 5721280786 тоот дансаар нийт 3 удаагийн гүйлгээгээр 2,720,000 төгрөгийг Г.Сарангэрэлээс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “лангууны мөнгө хэрэгтэй байна’’ гэж нийт 2,040,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “лангууг өөр хүн авах гээд байна, үлдэгдэл мөнгөө өгчих” гэж 680,000 төгрөг буюу, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5058289237 тоот дансаар 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “буяны ажил гарлаа” гэж 20,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “машин эвдэрчихлээ” гэж 345,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “гар утасны төлбөр гарчихлаа” гэж 88,000 төгрөг, “шатахууны бизнес хамтарч хийе, би шатахуун авч, хөдөө орон нутагт борлуулдаг, чи шатахууны бизнест хөрөнгө оруулчих, үндсэн мөнгөн дээр чинь ашиг нэмж өгнө” гэж 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “шатахууны машин эвдэрчихлээ” гэж 202,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 190,000 төгрөгийг, бэлнээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 390,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 260,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 260,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, дараа мөнгийг нь өгье гэж нийт 369,000 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн үнэртэй ус зэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Г.Сарангэрэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 4,465,000 төгрөг, бэлнээр 3,110,000 төгрөг, 369,000 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн үнэртэн зэргийг үргэлжилсэн үйлдэлээр шилжүүлэн авч Г.Сарангэрэлд нийт 7,944,000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Г.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны хавар 4 сард фейсбүүкээр обой захиалж авсан. Тэгтэл Г гэх залуу надтай танилцаад хамтарч ажиллах санал тавьсан. Би тухайн үед нь обойн бизнес мэдэхгүй шүү дээ гэтэл за тэгж байгаад ярья гэсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа залгаад ярих юм байна уулзъя гээд уулзтал би Солонгос улсаас обой оруулж ирэх гэж байгаа юмаа “Хомпеж” гэдэг компани надтай Монголд албан ёсоор оруулж ирье, хамтарч ажиллая гэсэн юм, надад ганц лангууны мөнгө хэрэгтэй байна хоёулаа хамтаръя гэсэн...Би тухайн үед 1,000,000 төгрөг Батжаргал гэх хүний 5721280786 дугаарын данс руу шилжүүлсэн, дахиад 3 хоногийн дараа Г залгаад нөгөө лангууг өөр хүн авах гээд байна үлдэгдэл мөнгөө өгчих гэхээр нь 1,040,000 төгрөг, 680,000 төгрөг буюу нийт 3 удаа 2,720,000 шилжүүлсэн. Тэгээд Г таг болчихоор нь би 14 хоногийн дараа Г руу залгаад мөнгөө авъя, би ер нь болилоо гэтэл Батжаргал гэх хүнд өгсөн биз дээ, Батжаргалаас асуу гэхээр нь би Батжаргалын 88055556 дугаар луу залгатал чи Гтойгоо яриарай би Гт мөнгийг чинь өгчихсөн гэсэн. Би Гоос мөнгөө авъя гэтэл Г мөнгийг чинь өгнө гэдэг болсон...Г нь дээрх мөнгийг шатахуун авч хөдөө орон нутагт борлуулдаг ажил хийдэг юм, надад шатахуунд мөнгө оруулчих, хэрэв энэ шатахууны бизнест хөрөнгө оруулбал литр тутмаас нь хөөрхөн хэдэн төгрөг ороод ирдэг юм гэсэн. Би тэгээд хэзээ буцааж өгөх юм бэ гэтэл шатахуунаа нөгөө газраа аваачиж өгөөд мөнгөө аваад чиний данс руу чинь үндсэн мөнгө ашгийг чинь нэмж өгнө гэж хэлээд надаас мөнгө авч байсан. Би бодохдоо өөрийнхөө мөнгийг найдвартай бизнест хөрөнгө оруулж байна гэж бодсон. Г надаас шатахууны машин эвдэрчихлээ мөнгө хэрэгтэй байна, утасны төлбөр гарчихлаа, хүн нас барсан буяны ажилд мөнгө хэрэгтэй байна би удахгүй буцааж өгнө гэх зэргээр мөнгө асуудаг байсан. Би өөрийнхөө 4 дансанд байгаа мөнгөө харж байгаад зарим нь хүрэхгүй бол нөгөө данснаасаа талыг нь шилжүүлдэг байсан. Г шатахуун нэлээн хэдэн төгрөгөөр авбал хэдэн төгрөг унаад нугарчихдаг юм гэсэн. Би тэгэхээр нь миний мөнгө хүрэхгүй болохоор ээмэг, бөгж, гар утас гэх зэрэг зүйлээ Гтой хамт ломбардад очоод би юмаа тавиад мөнгийг нь шууд бэлнээр Гт өгч байсан. Би Гт дансаар 5,724,100 төгрөг, ломбардад 3,285,380 төгрөг, үнэртэй ус барааны мөнгө 456,250 төгрөг нийт 9,465,730 төгрөг болсон байна... Гтын данс руу 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо хайлаастын 20-484 тоотод байхдаа 150,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь лангууны мөнгийг мөн адил гэрээсээ гараад явж байхдаа шилжүүлсэн...Г сүүлд 500,000 төгрөг өгсөн нийт миний хохирлын мөнгөнөөс 1,500,000 төгрөг өгсөн байгаа” гэх /хавтаст хэргийн 32-33, 35, 37-38, 40-42, 44-р тал/,
Хохирогч Г.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт, би өмгөөлөгчтэйгөө хууль зүйн туслалцаа авч гэрээ байгуулсан учраас өмгөөлөгчийнхөө хөлсийг гаргуулж авмаар байна. Улсын яллагч миний мөнгөний тооцоог зөв гаргасан байдаг. Өнөөдөр миний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Өмнө нь аав болон ээжээсээ 1,500,000 төгрөгийг авч өгсөн. Би ломбардад эд зүйлээ тавьсан түүний хүү тооцогдоогүй байгаа. Хүүг нь би одоогоор бодож үзээгүй байна. Би Ц.Гт өөрт нь урьд өмнө нь хэлж байсан битгий худлаа амаараа хэлээд бай үйлдлээрээ харуул гэж хэлсэн. Өчигдөр хүртэл над руу мөнгийг чинь хийх гэж байна гээд урьдчилаад хэлээд байсан гэх,
Гэрч М.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г надтай хамтарч обойн лангуу түрээсэлье гэж ярьж тохироод миний дансыг авсан юм. Тэгээд миний Хаан банкны 5721280786 дугаартай данс руу лангуу гэх утгатай мөнгө орж ирсэн. Тэгээд Г над руу залгаад ахаа болилоо би гурвалжин зах дээр лангуу түрээслэхээр боллоо, таны данс руу хийсэн мөнгийг авъя гэхээр нь би удалгүй шууд шилжүүлсэн. Тэгтэл дахиад лангуу гэх утгатай мөнгө орж ирэхээр нь би гайхтал Г залгаад тань руу сая мөнгө орсон уу миний данс руу хийчих гээд аваад байдаг байсан. Би тэр мөнгийг нь 5058289237 гэсэн Гийн данс руу хийж байсан. Харин хэд хоногийн дараа нэг эмэгтэй залгаад надаас лангууны гэрээгээ хэзээ хийх үү гэхээр нь би тэр эмэгтэйд Г болилоо гээд надаас мөнгөө буцаагаад авчихсан гэтэл за за гээд тасалсан” гэх /хавтаст хэргийн 56-57-р тал/,
Хохирогч О.Сарангэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5032325696 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 119-128-р тал/,
Хохирогч О.Сарангэрэлийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 463018249 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 129-136-р тал/,
Хохирогч О.Сарангэрэлийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499247846 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 137-140-р тал/,
Хохирогч О.Сарангэрэлийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 463017543 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 141-147-р тал/,
П.Бадарчийн эзэмшлийн Төрийн банкны 102600575046 дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 156-157-р тал/,
Хохирогч О.Сарангэрэлийн эзэмшлийнТөрийн банкны 102600676513 дансны хуулга, /хавтаст хэргийн 189-190-р тал/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-22-147 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн “...нийт 369,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 70-71-р тал/,
Ц.Гийн эзэмшлийн Хаан банкны 5058289237 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, /хавтаст хэргийн 159-174-р тал/,
Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...би 2021 оны хавар 4 сар санагдаж байна. Обой зарж байгаад Г.Сарангэрэл гэх эмэгтэй хүнтэй танилцаж улмаар түүнд обойн бизнес хийе гэж санал гаргаж Сарангэрэл зөвшөөрч надад лангууны мөнгө бизнес эрхлэх мөнгө өгч байсан. Би энэ мөнгийг нь тухайн үед өөртөө зарцуулаад мөрийтэй цахим тоглоом, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Би яг хэдэн төгрөг Г.Сарангэрэлээс авснаа санахгүй байна...” /хавтаст хэргийн 81-82-р тал/,
шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэм буруугаа хүлээж байгаа...”, гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хохирогч Г.Сарангэрэлийн мэдүүлэг дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас шүүгдэгч Ц.Г нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж хохирогч Г.Сарангэрэлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.Сарангэрэлд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж,
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт хохиролоо бүрэн хүлээн авсан гэх зэргээр шүүгдэгч Ц.Г хохирол төлбөр барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД