Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт **********ын *******од холбогдох эрүүгийн 1807005210222 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн  хамт *******, *******, тоотод оршин суух,

            урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

      Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/358 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлээгүй үлдсэн 06 сар 09 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн,

     ********* овогт ***********ын ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө *********************************** үйл ажиллагаа явуулдаг “*******************” *****************-ын 1 давхарт байрлах даргын өрөөний цонхоор нэвтэрч улмаар тухайн өрөөнд байсан 17 инчийн делл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би нөүтбүүкийг авъя гэж бодоогүй. Надтай цуг өмнө нь хорих ял эдэлж байсан хүмүүс над руу “ойр зуурын ариун цэврийн хэрэглэл зэрэг юм явуул” гээд залгаад байхаар нь нөүтбүүкийг авч, ийм хэрэг хийсэн” гэв.

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-40 дэх тал),
  2. Алдагдсан гэх зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

  1. Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах өөрийн албаны өрөөгөө цоожлоод цонхоо хаасан талаа санахгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 9 цагт ажил дээрээ ирээд өрөөгөө онгойлгосон чинь зурагт урагшаа унжсан мөн ширээн дээр байсан нөүтбүүк байхгүй байсан бөгөөд өөр эд зүйл байхгүй болсон талаар үзэхэд өөр алдагдсан зүйл алга, зөвхөн нөүтбүүк алдагдсан ба бичиг хэргийн ажилтан аас асуусан чинь “өрөөний цонх онгорхой байхаар чинь ирсэн юм болов уу гэж бодсон ш дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

 

  1. Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.******* гэх хүнийг огт танихгүй. Би өөрийн алдагдсан нөүтбүүкээ буцаан эргүүлэн авсан. Тэгэхдээ доторх хувийн болон ажлын файлуудаа шалгахад бүгдийг нь устгачихсан байсан. Дотор нь маш чухал бүхэл бүтэн номын эх бэлтгэлд өгөх материал байсан боловч үүнийг устгачихсан байгаад маш их гомдолтой байна. Уг нөүтбүүк нь манай байгууллагын өмч бөгөөд би ашиглаж эзэмшдэг юм. Уг нөүтбүүк нь байгууллагын бүртгэлээр миний нэр дээр данстай байдаг бөгөөд би өөрөө хариуцдаг. Байгууллагын дарга гэдэг хувиараа хэрэгт би өөрөө хохирогчоор оролцож байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

 

  1. Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дарга 15 цаг өнгөрөөгөөд өрөөгөө хаагаад гараад явсан бөгөөд 17 цагийн үед дарга над руу залгаад “өөрийнхөө өрөөний цонх, хаалга шалгачих, шууд хот явлаа” гэхээр нь за гээд /даргын өрөөний түлхүүр надаас өөр хүнд байхгүй/ өрөөг нь онгойлгож ороод хартал урагш харсан цонх нь онгорхой болохоор нь хаагаад /бүрэн хаасан уу, дутуу хаасан уу гэж шалгаж үзээгүй/ буцаж цоожлоод 17 цаг 48 минутад ажлаа тараад явсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед ажил руугаа явж байтал даргын өрөөний цонх онгорхой байхаар нь дарга шөнө ирсэн юм байна даа гэж бодоод ажил руугаа орж ирээд даргын өрөөг онгойлгож ороод цонхыг нь хаагаад буцаад гараад явсан. Тэгээд 09 цагийн үед дарга ирээд миний нөүтбүүк хаачсан юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн чинь алга болчихсон байна гэж хэлсэн бөгөөд тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

 

  1. Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би орон байрны гэмт хэрэг үйлддэг Т.******ыг арга хэмжээний хүрээнд илрүүлэн шалгаж түүнээс мэдүүлэг авахад **************************газраас хар өнгийн дэлл маркийн нөүтбүүк хулгайлсан талаараа мэдүүлснийг шалгаж, уг нөүтбүүкийг Т.*******оос өөрөөс нь гаргуулан авч тэмдэглэл үйлдэн хэргийг нөхөн илрүүлж, материалыг харьяаллын дагуу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),

 

  1. Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой танилцлаа надад уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад сонсгож буй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд ... байрлах “****************” ************-ын 1 давхрын 1 цонх дутуу хаагдчихсан, бага зэрэг завсартай харагдахаар нь өөрт байсан асаагуурынхаа гэрлийг онгорхой байсан цонх руу тусгаж өрөөний дотор талд байгааг хартал ширээн дээр хар өнгийн зөөврийн компьютер байгаа харагдсан. Тэгээд би дутуу хаагдсан цонхоор нь ороод ширээн дээр ил байсан Делл маркийн компьютерыг аваад өөр ямар нэг эд зүйл авалгүй буцаад цонхоор нь гараад явсан. Тэгээд би гэртээ хариад тэр зөөврийн компьютерыг зарж магадгүй гэж бодоод дотор хадгалагдсан байсан файлуудыг устгасан. Би маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газарт очих ажилтай байсан юм. Тэгээд би очихдоо зөөврийн компьютерыг авч очсон ба ... цагдаагаар дамжуулан эзэнд нь хүлээлгэн өгсөн. Тэр үед би зөөврийн компьютер хулгай хийж баригдсандаа айгаад, дээрээс нь намайг өөр хэрэг, үйлдэл нэмж яривал батлан даалтад гаргаж магадгүй гэж бодоод тэр мэдүүлгийг өгчихсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол (хавтас хэргийн 1 дэх тал),

2. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай прокурорын тогтоол (хавтас хэргийн 35 дахь тал),

3. Хохирогч Д.ын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “ овогтой миний бие 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирж хулгайд алдагдсан ажлын хэрэгцээний нөүтбүүкээ хүлээн авлаа” гэх бичиг (хавтас хэргийн 44 дүгээр тал),

4. “” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн НА-18-281 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөг” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 63-64 дэх тал),

5. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1807005210222 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтас хэргийн 70 дахь тал),

6. Шүүгдэгч  Т.*******ын  мөрдөн  шалгах  ажиллагаанд  яллагдагчаар  өгсөн:

“...Би өөрийн хийсэн үйлдэлдээ их харамсаж байна. Би 2018 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял авч, биеэр 3 жил 7 хоногийн ялыг хорих ангид биеэр эдэлсэн. Тухайн үед надад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдэхээс өмнө би өөрийн хариуцсан прокурорт удаа дараа Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нөүтбүүк хулгайлсан гэх надад холбогдох хэргийг нэгтгүүлж, шүүхээр шийдвэрүүлэх талаар санал гаргаж байсан боловч тухайн хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хууль болон бусад хуулийг харгалзан үзэж надад тохирох ялыг оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 74-75 дахь тал),

 

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоол (хавтас хэргийн 98-111 дэх тал),

8. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШҮ/358 дугаар шүүгчийн захирамж (хавтас хэргийн 113-114 дэх тал),

9. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ДШМ/5 дугаар магадлал, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулдаг “***************” *************-ын 1 давхарт байрлах даргын өрөөний цонхоор нэвтэрч улмаар тухайн өрөөнд байсан 17 инчийн делл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан 2018 оны 09 дүгээр

сарын 13-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн

үзүүлэлт, Алдагдсан гэх зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 9 цагт ажил дээрээ ирээд өрөөгөө онгойлгосон чинь зурагт урагшаа унжсан мөн ширээн дээр байсан нөүтбүүк байхгүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн алдагдсан нөүтбүүкээ буцаан эргүүлэн авсан. Тэгэхдээ доторх хувийн болон ажлын файлуудаа шалгахад бүгдийг нь устгачихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө ажил руугаа явж байтал даргын өрөөний цонх онгорхой байхаар нь дарга шөнө ирсэн юм байна даа гэж бодоод ажил руугаа орж ирээд даргын өрөөг онгойлгож ороод цонхыг нь хаагаад буцаад гараад явсан. Тэгээд 09 цагийн үед дарга ирээд миний нөүтбүүк хаачсан юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн чинь алга болчихсон байна гэж хэлсэн бөгөөд шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би орон байрны гэмт хэрэг үйлддэг Т.*******ыг арга хэмжээний хүрээнд ирүүлэн шалгаж түүнээс мэдүүлэг авахад хар өнгийн Дэлл маркийн нөүтбүүк хулгайлсан талаараа мэдүүлснийг шалгаж, уг нөүтбүүкийг Т.*******оос өөрөөс нь гаргуулан авч тэмдэглэл үйлдэн хэргийг нөхөн илрүүлж, материалыг харьяаллын дагуу шилжүүлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд “************” *********-ын 1 давхарт байрлах даргын өрөөний цонхоор нэвтрэн орж, өрөөнд байсан 17 инчийн делл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

                   

          Шүүгдэгч Т.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.т

390.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...алдагдсан нөүтбүүкийг буцаан эргүүлж авсан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа өршөөн ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан тул шүүгдэгч нь дахин өршөөлд хамрагдах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “Т.******* нь гэмт хэрэг үйлдсэнээ 4 жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлын эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Энэ гэмт хэрэг нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хамрагдахаар байгаа тул оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүсийн хязгаарлалтыг тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийн тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, сүүлийн ялыг эдэлж дууссан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүгийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (390.000 төгрөгийн хохирол учирсан буюу хохирлын хэмжээ), хувийн байдал (гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулсан байх бөгөөд 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн  хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны

дагуу  хорих  ялаас  чөлөөлөгдсөнөөс  хойш  санаатай  гэмт  хэрэг  үйлдэж хорих ял

 

шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй” гэж хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 оны хуулиар өршөөлд хамрагдаж байгаагүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 8 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 09 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдээгүй, 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь өршөөлд хамрагдаж байгаагүй байх тул шүүгдэгч Т.*******, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөлд хамрагдах хүнд хамаарч байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зөрчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Т.*******од оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.******* өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн, 2018 оны 09 дүгээр сараас өмнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж 1 удаа шүүхээр ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй, хулгайлсан эд зүйлийг буцаан өгснийг хохирол, хор уршгийг сайн дураар арилгасан гэж үзэх үндэслэлгүй тул эдгээр байдлыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж тогтоох үндэслэлгүй гэж үзэж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгай хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.*******ыг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ