Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч Д.*******,

Шүүгдэгч Д.*******, түүний хэлмэрч П.*******, өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2207 00145 0037 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, төрөлхийн  “бусад хэлбэрийн дүлий” гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувиар тогтоогдсон,   урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******,

******* овогт *******ийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн уулзвар, ертөнцийн зүгээр хойноосоо баруун зүгрүү эргэх уулзварын явган хүний гарцыг нэвтрэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун...гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, хөдөлгөөнд оролцсоны улмаас явган зорчигч Д.*******г мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн доод 2-р шүдний булгарал, зүүн доод 1, баруун доод 1,2-р шүдний хугарал, мултарал, нүүр, эрүү, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар хэлмэрчийн тусламжтайгаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тийм ч туршлагатай жолооч биш, машин бариад удаагүй байсан. Гэхдээ дүрмээ мэдэж байсан хэдий ч тэр өдөр би их буруу үйлдэл хийсэн. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Замаар явж байгаад баруун гар тийш эргэхдээ гарцаар зам хөндлөн гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх ёстой гэдгээ мэдэж байсан хэдий ч тэр өдөр буруу үйлдэл хийсэн. Энэ бүхэн надад маш том сургамж болж үлдлээ. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу уучлаарай...” гэв.

 

Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад зам хөндлөн гарч явсан. Гэтэл хажуунаас машин гэнэт гарч ирээд мөргөчихсөн. Би тэр машиныг хараагүй, харсан бол би зогсоод тэр машиныг өнгөрөөх байсан. Би чигээрээ хараад явж байсан болохоор машин явж байгааг огт мэдээгүй. Гэрэл анивчиж байсан болохоор хурдан гарахгүй бол болохгүй гээд хурдан алхаж байсан. Тэгээд гарах гэж байтал гэнэт хажуунаас машин мөргөөд би хоёр өвдгөөрөө сөхөрч унаад босоод ирэхэд нүүр халуун оргисон. Тэгээд хартал хамар, амнаас цус гоожиж байсан. Тэгээд удалгүй цагдаа дуудаад Налайхын эмнэлэгт хүргэгдсэн. Тэнд тариа хийгээд, шөнөдөө хүйтэн жин тавиад хоночих гэсэн. Маргааш явж толгойныхоо зургийг авхуул гэсэн. Тэгээд тархиныхаа зургийг авхуулчхаад ирсэн чинь 6 сантиметрийн цус хуралттай байна гэсэн. ... Тэгээд дараа нь бид хоёр гудманд таарахад миний биеийг асуусан. Би санаа зоволтгүй, гайгүй болсон эдгэсэн гэдгээ хэлсэн. Өөр гомдол санал гээд байх юм байхгүй.  Мөн үүдэн доод 4 шүд хөдлөөд нэг нь уначихсан. Гол суурь яс нь хугарчихсан учраас авхуулаад буйланд суулгадаг шүд хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь энгийн хиймэл шүд хийлгэвэл яадаг бол гээд эмчээс асуухад 105.000 төгрөг болно гэж хэлсэн. Энэхүү мөнгийг гаргуулж өгнө үү..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газрын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-7-10/,

 

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “” худалдааны төвөөс 19 цагийн орчимд гараад гэр лүүгээ явахаар нутаг дэвсгэр дэх “” худалдааны төвийн урд талын 4 замын уулзвараар баруунаас зүүн тийш зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар гарч байсан юм. Би бараг л зам хөндлөн гараад хойшоо чиглэлтэй замын 1-р эгнээнд алхаж байтал гэв гэнэт нэг машин хүрч ирээд намайг мөргөсөн. Тэгээд би сөхөрч унаад босоод иртэл нүүр халуу оргиод байхаар нь гараараа дараад үзтэл хамар, амнаас цус гарч байсан... Би явган хүний гарцын ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарсан. Миний хоёр өвдөг зулгарсан, нүүр, эрүү хөхөрсөн, 1 шүд унаж, 3 шүд хөдөлсөн, тархинд цус хуралттай байна гэсэн...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 530 дугаартай дүгнэлт:

  1. Д.*******гийн биед зүүн доод 2-р шүдний булгарал, зүүн доод 1, баруун доод 1, 2-р шүдний хугарал, мултарал, нүүр, эрүү, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тоггоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-31-32/ гэх шинжээчийн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/13 дугаартай дүгнэлт:

1. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн болно.

2. улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун...гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Явган зорчигч Д.*******г явган хүний гарцаар зам хөндлөн гарсан гэж үзнэ.

4. Жолооч Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон.

5. Техникийн шинжээчид ирүүлсэн материалд үндэслэн улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.

6. улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь зогсоох арга хэмжээг авсан боловч оройтсон байна.

7. Уг осол хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй...” /хх-44-45/ гэх дүгнэлт,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-84/

 

Шүүгдэгчийн жолоодож байсан тээврийн хэрэгслийн дүрс бичлэгийг бэхжүүлсэн CD-н бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Д.******* нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй залуу байдаг юм. Налайх дүүргийн 1 дүгээр хороо тоотод эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Манай дүү их хөдөлмөрч, цайлган хүн байдаг. Өөрийнхөө хийж чадахаар ажлыг боломж бололцоогоороо хийгээд явдаг. Одоо ямар нэгэн ажилгүй гэртээ байгаа” /хх-20/ гэх мэдүүлэг,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/,

Хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-63-64/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-72/,

Жолооны үнэмлэхийн хуулбар /хх-75/ ,

Хохирогчийн хүсэлт /хх-89/ гэх баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.  төрөлхийн ярианы болон сонсголын бэрхшээлтэй зэрэг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд гэнэтийн болгоомжгүй нөхцөл байдлаас үүдэн энэ гэмт хэрэг гарсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасанчлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх зүйлчлэлтэй маргахгүй. Уг гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй, гэнэтийн зүйлээс болоод үйлдэгдсэн бөгөөд хэрэг гарсан даруйд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү хүргэж өгсөн байдаг. Хохирогч одоогийн байдлаар биеийн байдал сайжирсан, эмчилгээ хийлгүүлээд эдгэж байгаа зэргээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хэдийгээр гэм буруутайд тооцсон ч гэсэн улсын яллагчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай санал гаргаж байгааг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байгаа талаар дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бараг л зам хөндлөн гараад хойшоо чиглэлтэй замын 1-р эгнээнд алхаж байтал гэв гэнэт нэг машин хүрч ирээд намайг мөргөсөн. Тэгээд би сөхөрч унаад босоод иртэл нүүр халуу оргиод байхаар нь гараараа дараад үзтэл хамар, амнаас цус гарч байсан... Би явган хүний гарцын ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарсан. Миний хоёр өвдөг зулгарсан, нүүр, эрүү хөхөрсөн, 1 шүд унаж, 3 шүд хөдөлсөн, тархинд цус хуралттай байна гэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 530 дугаартай дүгнэлтэд “...Д.*******гийн биед зүүн доод 2-р шүдний булгарал, зүүн доод 1, баруун доод 1, 2-р шүдний хугарал, мултарал, нүүр, эрүү, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тоггоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/13 дугаартай дүгнэлтэд ..” улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун...гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна, Явган зорчигч Д.*******г явган хүний гарцаар зам хөндлөн гарсан гэж үзнэ, Жолооч Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон...” гэх дүгнэлт, Камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зэрэг баримтуудаар Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн уулзвар, ертөнцийн зүгээр хойноосоо баруун зүгрүү эргэх уулзварын явган хүний гарцыг нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун...гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, явган зорчигч Д.*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг улсын яллагчтай тохиролцсныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэлтэй гэж шүүхээс үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан  хохирол төлбөртэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг төлөхөө илэрхийлсэн ч хохирогч *******гийн шүд хийлгэхтэй холбоотой 105,000 төгрөгийг урьдчилж  нэхэмжилснийг шүүх хянаад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн хар хайрцагны бичлэгийг буулгасан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг ялаас чөлөөлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн хар хайрцагны бичлэгийг буулгасан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Д.******* нь цаашид эрүүл мэндтэй холбоотой  105,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний

хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД