| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02382/И |
| Дугаар | 102/ШШ2017/02146 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/02146
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоот хаягт байрлах “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: 2693925/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж, 1312 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэрэнхүүгийн Сансрамаа /РД: МК78020607/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,095,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ц.Сансармаа нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагатай ЗГ1203130531 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган төгрөгийн цалингийн зээлийн 12 /арван хоёр сар / -н сарын хугацаатай 3.1% /гурав аравны нэг хувь/ хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 1,199,676 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 3,343,732 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 552,399 төгрөг, нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 5,095,807 төгрөг байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Нэг талаас “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү, нөгөө талаас хариуцагч Ц.Сансармаа нар харилцан тохиролцон эвлэрч гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэл дүнгээр 2017 оны 08 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-нд үлдэх 1,095,807 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Ц.Сансармааэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,095,807 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэл дүнгээр 2017 оны 08 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-нд үлдэх 1,095,807 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Сансармаад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,095,807 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэл дүнгээр 2017 оны 08 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-нд үлдэх 1,095,807 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сансармаагаас 48,241.5 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 48,241.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |