| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0061/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/68 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2207 00046 0059 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ******* ХХК нд ажилтай, ам бүл 6, ээж, 2 дүү, дүүгийн хүүхдүүдийн хамт, *******, оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
/РД: *******/, ******* овогт *******ийн *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Ц.тай “эцэггүй хүүхэд тэжээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Ц.ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. ******* аймагт эхнэр хүүхдүүд байгаа. Би одоо ээж дүү нартайгаа амьдардаг. Оройхон гэртээ ороход архичин энэ тэр гээд байхаар нь уурандаа шанаа руу нь цохисон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр , д тоотод гэртээ байхад ах ******* нь 18 цагийн орчим гаднаас согтуу байдалтай нэлээн ууртай орж ирсэн. Тэгээд эгч бид хоёрыг хараагаад доромжлоод байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд 21 цагийн орчим нэлээн уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёрыг дахиад доромжлоод байсан. Тэгээд бид нарын дунд маргаан үүссэн. Тэр үед ах ******* сандал аваад над руу далайгаад байсан. Тэгээд би сандлыг нь булаацалдаж байгаад салгаад авсан. Тэгээд ноцолдож байгаад эгч салгасан. Тухайн үед миний нүдний гэмтлийг хэзээ яаж учруулсан талаар мэдэхгүй байна. ...Намайг юмаар бол цохиогүй ноцолдож байх үед гараараа цохисон.” /хх-08/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр , тоот гэртээ дүү Ц.ын хамт байх үед гаднаас 17 цагийн үед ах ******* согтуу орж ирсэн. Тэгээд , ******* ах хоёр хэрэлдээд байсан. Тэгсэн ******* ах сандал барьж аваад далайгаад ыг цохих гээд байсан тэр үед ноцолдож байхдаа Ц.******* ах миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад ******* ах ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...******* ах гаднаас согтуу орж ирээд ыг эцэггүй хүүхэд гаргалаа гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн.” /хх-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.ын биед баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” / /хх- 20-21/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 22 цагийн үед , тоот гэртээ орсон. Тэр үед , хоёр байсан. Тэр хоёр намайг “архи уулаа чи гар зайл” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад “янхан гичий” гээд доромжилсон. Тэгээд надтай зууралдаад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би ыг нэг удаа нүд хэсэг рүү нь цохисон. ...би өөрийн хийсэн гэм буруутай үйлдпээ хүлээн зөвшөөрч байна” /хх-31/ гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-35-36/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагчаас: ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд 21 цагийн орчим нэлээн уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёрыг дахиад доромжлоод байсан. Тэгээд бид нарын дунд маргаан үүссэн. Тэр үед ах ******* сандал аваад над руу далайгаад байсан. Тэгээд би сандлыг нь булаацалдаж байгаад салгаад авсан. Тэгээд ноцолдож байгаад эгч салгасан. Тухайн үед миний нүдний гэмтлийг хэзээ яаж учруулсан талаар мэдэхгүй байна. ...Намайг юмаар бол цохиогүй ноцолдож байх үед гараараа цохисон.” гэх мэдүүлэг, Гэрч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн ******* ах сандал барьж аваад далайгаад ыг цохих гээд байсан тэр үед ноцолдож байхдаа Ц.******* ах миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад ******* ах ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...******* ах гаднаас согтуу орж ирээд ыг эцэггүй хүүхэд гаргалаа гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай дүгнэлтэд Ц.ын биед баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт, Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед , хоёр байсан. Тэр хоёр намайг “архи уулаа чи гар зайл” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад “янхан гичий” гээд доромжилсон. Тэгээд надтай зууралдаад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би ыг нэг удаа нүд хэсэг рүү нь цохисон. ...би өөрийн хийсэн гэм буруутай үйлдпээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Ц.тай архи уухад загналаа гэж маргалдаж түүний баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд тухайн зүйлүүд заасан торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД