Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1304

 

 

 

 

 

 

 

 

   2021         11         25                                   2021/ШЦТ/1304

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

            иргэдийн төлөөлөгч Н.Жаргалмаа,

             улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,                                                           

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С ,

            шүүгдэгч Г.Д , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Д д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1641 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.Д  нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоочны задгай тоотод Г.С гийн хүзүүний доод хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан мэдүүлэгтээ: “С  надтай хамт амьдардаг байсан. 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж гараад хэд хоног гадуур явсан. Архи уух гэж надаас зугтаж яваад ийм хэрэг гарсан байсан. Нэгийг нь шороонд булаад, нэгийг нь шоронд оруулах надад хэцүү байна. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-21/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-30/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-43, 50-53, 57-60, 65-68, 75-78/,

- Гэрч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Тэгээд бид 4 доошоо Д  ахын гэр рүү алхаж яваад гэрийнх нь наана байдаг буланг эргээд гараад иртэл Д  ах гэрийнхээ гадаа газарт суучихсан 1 хүнд хиймэл амьсгаа хийгээд байгаа бололтой байхаар нь бид нар гүйгээд очтол Д  ахын төрсөн ах С  нь дээш хараад хэвтчихсэн, толгойн доогуур нь эсгий хийчихсэн, хувцас нь болон газарт цус болчихсон, ялаа шавчихсан байхаар нь Х  эгч очоод нүдийг нь нээж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за явлаа” гэж хэлээд хамтран амьдрагч Туулыг аваад Эрдэнэтолгойд байдаг ах Батсүхийнд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Гэрч С.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Тэгээд Х  эгч Б  бид 2 Д  ахын гэрт буцаад ирэхэд С  ах гэрийн газаа шороон дээр дээшээ харсан тэгсэн Д  ах С гийн цээжин хэсэг хиймэл амьсгаа гэмээр зүйл хийж байсан ба талийгаачийн хөлний ойролцоо газарт цус болсон байсныг хараад Б д хандан бид хоёрт хамаагүй асуудал гээд Шархадны эцсийн буудлаас хорооллын чиглэлийн автобусанд суугаад гэр рүүгээ Б ий хамт явсан. Гэртээ ороод байж байтал миний утас дуугарч цагдаа нар залгаад дуудсан... Тэр хоёр хоорондоо муудалцсан зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

- Гэрч Х.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Тэгээд бид 3 15 цагийн үед Баганат өргөө хорооллын орчимд явж байтал С  ах гэр рүүгээ харьлаа гээд салаад, У   ах бид 2 цаашаа түүсэн хуванцар саваа тушаачихаад харих гээд Шархадны хоёрын буудал орчимд явж байтал Туул, Б  хоёртой таарсан. Тэгээд бид нар юм ярьж байгаад би “манай гэрт очъё, хоол хийж идье” гэж хэлтэл нөгөө 2 “тэгье” гэж хэлээд манайх руу алхаад, гудамжаар эргээд ортол гэрийн гадаа үүд хэсэгт С  ах газарт хэвтчихсэн, дээгүүрээ хар фудволктой, өмдтэй, хөл нүцгэн байсан ба манай нөхөр Да  цээжин дээр нь дарчихсан, хиймэл амьсгаа хийгээд байх шиг байсан ба Да гийн цагаан өнгийн цамц нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би гүйгээд очоод С  ахын нүдийг нээгээд үзтэл нас барчихсан юм шиг байсан. Мөн Да  цээжийг нь угаасан бололтой 2, 3 ширхэг усны сав тавьчихсан, талийгаачийн доод газар хэсэг нь норчихсон байсан болохоор нь арын хашааны айл руу гүйж очоод утсаар нь түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,

- Гэрч Ч.У   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Архи хэрэглэж байх хугацаандаа С  дүү Д  хоёр түнжин муутай байсан ба согтууруулах ундаа хэрэглэхээрээ хоорондоо муудалцах гээд байсан юм... Тэгээд бид 4 Д гийн гэрт очихоор болж Д гийн гэрийн гадаа очтол С  дээшээ харсан байдалтай хажууд нь Д  сууж байсан. Д гийн фудволк нь цус болсон, хажууд нь 5 литрийн цэвэр усны савтай ус байсан ба талийгаач С гийн цусыг цэвэрлэж байсан юм. Мөн хажууд нь үзүүртэй төмөр алх газар байсан. Энэ үйл явдлыг би болон Д гийн эхнэр Х , Б , Туул бид нар харсан. Тэгсэн чинь Б , эхнэр Туултай цуг хүн алсан байна гээд зугтаачихсан. Би болон Д гийн эхнэр Х  бид 2 түргэн дуудсан юм. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн... Д  бид хоёрт хандан гэрт ирэхдээ иймэрхүү байдалтай ирсэн гэж хэлж байсан. Миний харснаар алчуураар арчиж байсан ба сандарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/,

 - Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... нөхөр нь биеийнхээ дээд хэсгээр цээж нүцгэн, мөрөвчтэй өмднийхөө мөрөвчийг буулгачихсан, нилээн согтуу байдалтай над дээр хүрч ирээд манай хуурай ах нас барчихлаа, эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би өнөөх залууд хандаж нас барсан юм бол цагдаа дуудаач гэж хэлтэл хажуу талаас манай нөхөр надад хандан “үхээгүй байх аа, эмнэлгийг нь дуудаад өгчихөөч” гэж хэлэхээр нь би яаралтай түргэн тусламжийн 103-т ухаан алдсан хүн байгаа юм шиг байна гэж хэлж дуудлага өгсөн. Тэгээд нөхөр С н хамтаар хүнээр машинаа чирүүлээд явсан. Орой буцаад 19 цаг 10 минутын орчим гэртээ ирэхэд өнөөх айлын гадаа бөөн цагдаа сэргийлэх болчихсон байсан...Яг хэрүүл зодоон болж байгаа зүйл ажиглагдаагүй. Харин намайг бие засах гээд 00 руугаа явах үед тэдний гэр дотор 2 эрэгтэй хүн хоорондоо харилцан ярилцаж байгаа яриа сонсогдож байсан. Яг юуны тухай ярьж байгаа нь ойлгогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-85/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Оюунжаргалын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2285 дугаар:

1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Д гийн гэх гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй Г.Д гийн гэх гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжлэгдэж буй Г.Д гийн гэх гарын хээний дардас нь урьд нь санд 28611, MN000110009768, MN000310017330 дугаараар өөрийн нэрээр 3 удаа бүртгэгдсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 118-119/,

 - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Оюунжаргалын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2285 дугаар:

1. Шинжилгээнд цагаан цаасан дээр хар будагчтай хэвлэх төхөөрөмж ашиглан “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Ногоочны задгай тоотод 50 настай эрэгтэй Г.С  бусдад хутгалуулж нас барсан гэх хэргийн газраас бэхжүүлж авсан эд мөрийн баримт /хутга 1ш/ гэж хаягласан улаан тагтай хуванцар саванд хийсэн зүйл ирүүлснийг задалж үзлэг хийхэд ажлын хэсэгтээ “STAINLESS STEEL гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 8.8 см, бариул хэсгийн урт 10 см, нийт урт 18.8 см, ажлын хэсгийн дундаж өргөн 19 мм хэмжээтэй, 3 ширхэг бэхэлгээтэй хар бариултай /бариулын нэг тал нь байхгүй/ хутга 1 ширхэг ирүүлсэн мөрдөгчийн тогтоолд дурьдсантай тохирч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрүүлэх зорилгоор лабораторийн нөхцөлд сажа нунтаг, багс ашиглан объектын гадаргууд жигд түрхэн ажиллаж үзэхэд гарын мөр илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 142-143/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1637 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-ийн 147-172/,

- Яллагдагч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед манай төрсөн ах С , манай эхнэр Х , танил ах У   нар манай гэрээс хуванцар сав, ундааны сав түүхээр гарч, миний бие өвдөөд байсан учраас би гэртээ ганцаараа үлдээд, та нарыг ирэхэд чинь би хоол хийчихсэн байж байя гэж хэлсэн. Тэгээд тэд нар гарч яваад байж байгаад 13 цаг өнгөрч байхад С  ах буцаж ирсэн ба ирэхдээ согтуу байсан, мөн 1 ширхэг хуванцар савтай Мөнхжин нэртэй архи авч ирсэн. Тэгээд ах бид 2 архиа уучихаад байж байтал С  ах над руу агсраад “манай эхнэр Х ыг  гичий, янхан гэж дуудаад доромжлоод бас төрсөн эгч С г гичий, янхан гэж хэлээд байхаар нь би “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл С  ах “чамайг би яавал ч яана” гээд агсраад байхаар нь би босоод иртэл миний хоолойноос намайг багалзуурдаад авсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан жижиг хар өнгийн бариултай хутгыг барьж аваад, С  ахыг цааш нь түлхтэл гэрийн хаалгаар гарчихаар нь би хутгаа барьсан чигтээ гартал С  ах “чи муу яах гээд байгаа юм бэ” гээд намайг хэлэхээр нь би С  ахын баруун мөр хэсэгт нь хутгаар хатгах гэж байгаад шанаа, хүзүү хэсэг рүү нь хатгачих шиг болсон. Тэгтэл С  ахын хүзүү хэсгээс нь гэнэт цус урсаад эхлэхээр нь би шууд цамцаараа цусыг нь арчаад С  ахыг газарт хэвтүүлээд толгой доор нь гэрийн дулаалганы эсгийг дэрлүүлсэн. Тэгээд би буцаж гэр рүү ороод 5 литрийн савтай ус гаргаж ирж байгаад С  ахын хүзүү хэсгийг нь усаар угаатал цус нь гайгүй болсон. Тэгээд цаанаас манай эхнэр Х  ирж байхаар нь би “чи очоод түргэн дуудчих” гэж хэлтэл Х  хойд айл руу гүйгээд түргэн дуудсан ба түргэний машин, цагдаагийн машин ирсэн... Би хутгаар хүзүү хавьцаа нь 1 удаа хатгасан. Бид 2 өөр нэгэн байдлаар зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 210/,
            - Шүүх сэтгэц эмгэг судлалын 776 дугаар: 1. Г.Д  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Г.Д  нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2. Г.Д  нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Г.Д  нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

3. Г.Д  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Д  нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Г.Д  нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.

4. Г.Д д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. Г.Д  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Д  нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна.

6. Г.Д  нь СЭМҮТ-д хяналтад байдаг гэх баримт үгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 229-230/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Д  нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоочны задгай тоотод Г.С гийн хүзүүний доод хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-21/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-30/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-43, 50-53, 57-60, 65-68, 75-78/,

- Гэрч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Тэгээд бид 4 доошоо Д  ахын гэр рүү алхаж яваад гэрийнх нь наана байдаг буланг эргээд гараад иртэл Д  ах гэрийнхээ гадаа газарт суучихсан 1 хүнд хиймэл амьсгаа хийгээд байгаа бололтой байхаар нь бид нар гүйгээд очтол Д  ахын төрсөн ах С  нь дээш хараад хэвтчихсэн, толгойн доогуур нь эсгий хийчихсэн, хувцас нь болон газарт цус болчихсон, ялаа шавчихсан байхаар нь Х  эгч очоод нүдийг нь нээж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за явлаа” гэж хэлээд хамтран амьдрагч Туулыг аваад Эрдэнэтолгойд байдаг ах Батсүхийнд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Гэрч С.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Тэгээд Х  эгч Б  бид 2 Д  ахын гэрт буцаад ирэхэд С  ах гэрийн газаа шороон дээр дээшээ харсан тэгсэн Д  ах С гийн цээжин хэсэг хиймэл амьсгаа гэмээр зүйл хийж байсан ба талийгаачийн хөлний ойролцоо газарт цус болсон байсныг хараад Б д хандан бид хоёрт хамаагүй асуудал гээд Шархадны эцсийн буудлаас хорооллын чиглэлийн автобусанд суугаад гэр рүүгээ Б ий хамт явсан. Гэртээ ороод байж байтал миний утас дуугарч цагдаа нар залгаад дуудсан... Тэр хоёр хоорондоо муудалцсан зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

- Гэрч Х.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Тэгээд бид 3 15 цагийн үед Баганат өргөө хорооллын орчимд явж байтал С  ах гэр рүүгээ харьлаа гээд салаад, У   ах бид 2 цаашаа түүсэн хуванцар саваа тушаачихаад харих гээд Шархадны хоёрын буудал орчимд явж байтал Туул, Б  хоёртой таарсан. Тэгээд бид нар юм ярьж байгаад би “манай гэрт очъё, хоол хийж идье” гэж хэлтэл нөгөө 2 “тэгье” гэж хэлээд манайх руу алхаад, гудамжаар эргээд ортол гэрийн гадаа үүд хэсэгт С  ах газарт хэвтчихсэн, дээгүүрээ хар фудволктой, өмдтэй, хөл нүцгэн байсан ба манай нөхөр Да  цээжин дээр нь дарчихсан, хиймэл амьсгаа хийгээд байх шиг байсан ба Да гийн цагаан өнгийн цамц нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би гүйгээд очоод С  ахын нүдийг нээгээд үзтэл нас барчихсан юм шиг байсан. Мөн Да  цээжийг нь угаасаан бололтой 2, 3 ширхэг усны сав тавьчихсан, талийгаачийн доод газар хэсэг нь норчихсон байсан болохоор нь арын хашааны айл руу гүйж очоод утсаар нь түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,

- Гэрч Ч.У   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Архи хэрэглэж байх хугацаандаа С  дүү Д  хоёр түнжин муутай байсан ба согтууруулах ундаа хэрэглэхээрээ хоорондоо муудалцах гээд байсан юм... Тэгээд бид 4 Д гийн гэрт очихоор болж Д гийн гэрийн гадаа очтол С  дээшээ харсан байдалтай хажууд нь Д  сууж байсан. Д гийн фудволк нь цус болсон хажууд нь 5 литрийн цэвэр усны савтай ус байсан ба талийгаач С гийн цусыг цэвэрлэж байсан юм. Мөн хажууд нь үзүүртэй төмөр алх газар байсан. Энэ үйл явдлыг би болон Д гийн эхнэр Х , Б , Туул бид нар харсан. Тэгсэн чинь Б , эхнэр Туултай цуг хүн алсан байна гээд зугтаачихсан. Би болон Д гийн эхнэр Х  бид 2 түргэн дуудсан юм. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн... Д  бид хоёрт хандан гэрт ирэхдээ иймэрхүү байдалтай ирсэн гэж хэлж байсан. Миний харснаар алчуураар арчиж байсан ба сандарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/,

 - Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... нөхөр нь биеийнхээ дээд хэсгээр цээж нүцгэн, мөрөвчтэй өмднийхөө мөрөвчийг буулгачихсан, нилээн согтуу байдалтай над дээр хүрч ирээд манай хуурай ах нас барчихлаа, эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би өнөөх залууд хандаж нас барсан юм бол цагдаа дуудаач гэж хэлтэл хажуу талаас манай нөхөр надад хандан “үхээгүй байх аа, эмнэлгийг нь дуудаад өгчихөөч” гэж хэлэхээр нь би яаралтай түргэн тусламжийн 103-т ухаан алдсан хүн байгаа юм шиг байна гэж хэлж дуудлага өгсөн. Тэгээд нөхөр С н хамтаар хүнээр машинаа чирүүлээд явсан. Орой буцаад 19 цаг 10 минутын орчим гэртээ ирэхэд өнөөх айлын гадаа бөөн цагдаа сэргийлэх болчихсон байсан...Яг хэрүүл зодоон болж байгаа зүйл ажиглагдаагүй. Харин намайг бие засах гээд 00 руугаа явах үед тэдний гэр дотор 2 эрэгтэй хүн хоорондоо харилцан ярилцаж байгаа яриа сонсогдож байсан. Яг юуны тухай ярьж байгаа нь ойлгогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-85/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Оюунжаргалын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2285 дугаар:

1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Д гийн гэх гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй Г.Д гийн гэх гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжлэгдэж буй Г.Д гийн гэх гарын хээний дардас нь урьд нь санд 28611, MN000110009768, MN000310017330 дугаараар өөрийн нэрээр 3 удаа бүртгэгдсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 118-119/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1637 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-ийн 147-172/,

- Яллагдагч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед манай төрсөн ах С , манай эхнэр Х , танил ах У   нар манай гэрээс хуванцар сав, ундааны сав түүхээр гарч, миний бие өвдөөд байсан учраас би гэртээ ганцаараа үлдээд, та нарыг ирэхэд чинь би хоол хийчихсэн байж байя гэж хэлсэн. Тэгээд тэд нар гарч яваад байж байгаад 13 цаг өнгөрч байхад С  ах буцаж ирсэн ба ирэхдээ согтуу байсан, мөн 1 ширхэг хуванцар савтай Мөнхжин нэртэй архи авч ирсэн. Тэгээд ах бид 2 архиа уучихаад байж байтал С  ах над руу агсраад “манай эхнэр Х ыг  гичий, янхан гэж дуудаад доромжлоод бас төрсөн эгч С г гичий, янхан гэж хэлээд байхаар нь би “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл С  ах “чамайг би яавал ч яана” гээд агсраад байхаар нь би босоод иртэл миний хоолойноос намайг багалзуурдаад авсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан жижиг хар өнгийн бариултай хутгыг барьж аваад, С  ахыг цааш нь түлхтэл гэрийн хаалгаар гарчихаар нь би хутгаа барьсан чигтээ гартал С  ах “чи муу яах гээд байгаа юм бэ” гээд намайг хэлэхээр нь би С  ахын баруун мөр хэсэгт нь хутгаар хатгах гэж байгаад шанаа, хүзүү хэсэг рүү нь хатгачих шиг болсон. Тэгтэл С  ахын хүзүү хэсгээс нь гэнэт цус урсаад эхлэхээр нь би шууд цамцаараа цусыг нь арчаад С  ахыг газарт хэвтүүлээд толгой доор нь гэрийн дулаалганы эсгийг дэрлүүлсэн. Тэгээд би буцаж гэр рүү ороод 5 литрийн савтай ус гаргаж ирж байгаад С  ахын хүзүү хэсгийг нь усаар угаатал цус нь гайгүй болсон. Тэгээд цаанаас манай эхнэр Х  ирж байхаар нь би “чи очоод түргэн дуудчих” гэж хэлтэл Х  хойд айл руу гүйгээд түргэн дуудсан ба түргэний машин, цагдаагийн машин ирсэн... Би хутгаар хүзүү хавьцаа нь 1 удаа хатгасан. Бид 2 өөр нэгэн байдлаар зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д г прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Д д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

            Иргэдийн төлөөлөгч Н.Жаргалмаа нь шүүгдэгч Г.Д г гэм буруутай гэж бичгээр гаргасан саналаа уншиж сонсгосон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүний гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж үзэх нөхцөл байдал үгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол нөхөн төлөгдсөн гэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д гийн 2021 оны 8 сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 8.8 см, бариул хэсэг 10 см урт, ажлын хэсгийн дундаж өргөн 19 мм хэмжээтэй, нийт 18.8 см урттай, ажлын хэсэг нь цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон металл хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харч овогт Гүрбазарын Да г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д д 8 жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д д оногдуулсан 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д гийн урьд цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 8.8 см, бариул хэсэг 10 см урт, ажлын хэсгийн дундаж өргөн 19 мм хэмжээтэй, нийт 18.8 см урттай, ажлын хэсэг нь цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон металл хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

              

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА

                                            ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ              

                                            ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ