| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0062/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/70 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.*******,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.*******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0044 дугаартай хэргийг*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт *******, тоотод оршин суух бүртгэлтэй, Урьд ял шийтгэлгүй,
/РД:/, *******овогт *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн, тоотод -ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий төрсөн ээж Б.*******г “худлаа ярьж, архи уулаа” гэж загнахад, уурлан ширээн дээр байсан хутгыг авч түүний зүүн гарын шууг зүсэж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд сорви гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...-ний өдөр манай охин Б., манай хүү Б.ийг гадуур архи ууж байхад нь дагуулаад гэрт хүрээд ирсэн. Тэгээд би Б.*******д худлаа ярьж мөнгө аваад, архи уугаад гэж загнахад над руу уурлаад, хараагаад, босож ирээд ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад миний зүүн гарын шуу хэсэгт хутгаараа зүсчхээд, хутгаа гэрийн үүдэнд байсан устай хувин руу шидчихээд гараад явчихсан. ...манай хүү Б.******* өвчтэй байсан ахыгаа сахихаар эмнэлэг рүү явах гэж байсан. Тэгээд усанд орчхоод ирнэ гэж гараад архи уусан байхаар нь би уурлаад загнатал над руу гэнэт уурлаж босож ирээд хутга аваад миний гарыг зүссэн. ...миний зүүн гарын шуу дотор талд өнгөц зүсэгдсэн шархтай байна. Ямар нэгэн булчин шөрмөс зүсэгдээгүй, арьс зүсэгдчихсэн байна гэсэн. Миний гарт оёдол тавьсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” /хх-13/ гэх мэдүүлэг,
Гэрч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би гэрээсээ гараад Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 27-17 тоотоос Б.******* ахыг очиж аваад Налайх дүүргийн, нисэх 33-3 тоотод байх ээжийн гэрт 12 цаг болж байхад ороход ээж гэртээ ганцаараа байсан. Тэгтэл ээж Б.******* Б.******* ахыг худлаа ярьж, архи ууж алга боллоо гээд уурлаад загнахад Б.******* ах ширээн дээр байсан шар хутгыг аваад ээжийн зүүн гарын шуу хэсгийг зүсчхээд, би өөрийнхөө ч бас амийг хорлоно гэж орилж байгаад хутгаа үүдэнд байсан цагаан хувин руу шидчихээд гараад явчихсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Эмнэлгийн яаралтай тусламжийн “Зүүн гарын доод хэсэгт нуруулсан дотор талд 3-4 см орчим зүсэгдсэн шархтай” /хх-19-20/ гэх хуудас,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн -ны өдрийн 115 дугаартай дүгнэлт:
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “... хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор өнгийн модон иштэй нийт урт 22,5 см, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 11,5 см урттай хутга 1 ширхэг /хх-10/,
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би -ний өдөр 12 цагийн үед сэрэхэд ээж *******, дүү Б. хоёр мах чаначихсан идэх гээд сууж байсан. Тэр үед би өлсөөд мах идэх гээд босоход ээж Б.******* намайг худлаа ярьж, архи ууж алга боллоо гээд уурлаад загнаад байсан. Энэ үед би мах идэх гээд шар иштэй хутга барьж байгаад ээжийн гарыг зүсээд гэмтээчихсэн. ...би өөрийн хийсэн үйлдэлдээ их харамсаж байна” /хх-31/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч Г.*******зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...-ний өдөр манай охин Б., манай хүү Б.ийг гадуур архи ууж байхад нь дагуулаад гэрт хүрээд ирсэн. Тэгээд би Б.*******д худлаа ярьж мөнгө аваад, архи уугаад гэж загнахад над руу уурлаад, хараагаад, босож ирээд ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад миний зүүн гарын шуу хэсэгт хутгаараа зүсчхээд, хутгаа гэрийн үүдэнд байсан устай хувин руу шидчихээд гараад явчихсан. ...манай хүү Б.******* өвчтэй байсан ахыгаа сахихаар эмнэлэг рүү явах гэж байсан. Тэгээд усанд орчхоод ирнэ гэж гараад архи уусан байхаар нь би уурлаад загнатал над руу гэнэт уурлаж босож ирээд хутга аваад миний гарыг зүссэн. ...миний зүүн гарын шуу дотор талд өнгөц зүсэгдсэн шархтай байна. Ямар нэгэн булчин шөрмөс зүсэгдээгүй, арьс зүсэгдчихсэн байна гэсэн. Миний гарт оёдол тавьсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” /хх-13/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.*******гийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-53/ зэргийн шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагчаас: *******овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...манай хүү Б.ийг гадуур архи ууж байхад нь дагуулаад гэрт хүрээд ирсэн. Тэгээд би Б.*******д худлаа ярьж мөнгө аваад, архи уугаад гэж загнахад над руу уурлаад, хараагаад, босож ирээд ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад миний зүүн гарын шуу хэсэгт хутгаараа зүсчхээд, хутгаа гэрийн үүдэнд байсан устай хувин руу шидчихээд гараад явчихсан. ...манай хүү Б.******* өвчтэй байсан ахыгаа сахихаар эмнэлэг рүү явах гэж байсан. Тэгээд усанд орчхоод ирнэ гэж гараад архи уусан байхаар нь би уурлаад загнатал над руу гэнэт уурлаж босож ирээд хутга аваад миний гарыг зүссэн. ...миний зүүн гарын шуу дотор талд өнгөц зүсэгдсэн шархтай байна. Ямар нэгэн булчин шөрмөс зүсэгдээгүй, арьс зүсэгдчихсэн байна гэсэн. Миний гарт оёдол тавьсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, Гэрч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгтэл ээж Б.******* Б.******* ахыг худлаа ярьж, архи ууж алга боллоо гээд уурлаад загнахад Б.******* ах ширээн дээр байсан шар хутгыг аваад ээжийн зүүн гарын шуу хэсгийг зүсчхээд, би өөрийнхөө ч бас амийг хорлоно гэж орилж байгаад хутгаа үүдэнд байсан цагаан хувин руу шидчихээд гараад явчихсан.” гэх мэдүүлэг, Эмнэлгийн яаралтай тусламжийн “Зүүн гарын доод хэсэгт нуруулсан дотор талд 3-4 см орчим зүсэгдсэн шархтай” гэх хуудас, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн -ны өдрийн 115 дугаартай дүгнэлтэд Б.*******гийн биед зүүн сарвуунд сорви гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж *******, дүү Б. хоёр мах чаначихсан идэх гээд сууж байсан. Тэр үед би өлсөөд мах идэх гээд босоход ээж Б.******* намайг худлаа ярьж, архи ууж алга боллоо гээд уурлаад загнаад байсан. Энэ үед би мах идэх гээд шар иштэй хутга барьж байгаад ээжийн гарыг зүсээд гэмтээчихсэн..” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт гэм буруу дээр маргах зүйлгүй, шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд тухайн зүйлүүд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохиролцсоны дагуу оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “бор өнгийн модон иштэй нийт урт 22,5 см, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 11,5 см урттай хутга 1 ширхиг”-ийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД