| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02333/И |
| Дугаар | 102/ШШ2017/02134 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02134
| 2017 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/02134 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 203 өөрийн байранд байрлах “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ /РД: 5011248/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Малчин трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Малчин трейд” ХХК /РД:2677377/-иас худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг төгрөг нийт 32,891,146 /гучин хоёр сая найман зуун ерэн нэгэн мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш32017/07983 дугаартай захирамжаар хариуцагч “Малчин трейд” ХХК-нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Хариуцагч “Малчин трейд” ХХК-ийг эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү.
Хариуцагч “Малчин трейд” ХХК-ийн захирал Б.Оюунцэцэг /ЧС61081604/ Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 37-736 тоот хаягт оршин сууж байх магадлалтай. Утас: Б.Оюунцэцэг нь 99693993, 98481899, Б.Оюунцэцэгийн дүү 99094992 дугаарыг тус тус ашигладаг байсан” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Малчин трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
“Малчин трейд” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн ард оршин байдаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/07983 дугаар захирамж, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Ц.Энхчимэгийн тодорхойлолт, нэхэмжлэгч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Малчин трейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
“Малчин трейд” ХХК-ийн оршин байдаг гэх албан ёсны хаяг: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн ард бөгөөд тус компанийн захирал Б.Оюунцэцэг /РД: ЧС61081604/-ийн оршин суудаг хаяг Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 37-736 тоот, Утас: Б.Оюунцэцэг-99693993, 98481899, Б.Оюунцэцэгийн дүү 99094992 утас-99070595, 99100598 болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Малчин трейд” ХХК /РД:2677377/-ийг эрэн сурвалжилсугай.
2. “Малчин трейд” ХХК /РД: 2677377/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР