| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01755/И |
| Дугаар | 102/ШШ2017/01413 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/01413
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 34, БТТ төвийн 303 тоот хаягт байрлах “Төгс ариун цэвэр” ХХК /РД: 5613167/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк 103 дугаар байрны 67 тоот хаягт оршин суух, Тайж овогт Батсайхны Амарзаяа /РД: ФМ80042661/-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.Амарзаяа нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус компанитай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийн үнэ бүхий "Kirby Sentria" маркийн стандарт иж бүрдлийн үнэд 550,000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 4.950.000 төгрөгийг 9 сарын хугацаанд, сар бүрийн 28-ны өдөр 550,000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээнд гарын үсэг зурж худалдан авсан. Б.Амарзаяа нь бүтээгдэхүүний эргэн төлөлтөд 3,100,000 төгрөгийг төлсөн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Б.Амарзаяад 2013 оны 08 дугаар сарын 29 өдөр " Kirby Sentria" маркийн стандарт иж бүрдлийг хүлээлгэн өгсөн болно. Гэтэл Б.Амарзаяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр болох 1,850,000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Компанийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул “Kirby Sentria” маркийн стандарт иж бүрдлийн үндсэн үнэ 1,850,000 төгрөг, алданги 925,000 төгрөг, нийт 2,775,000 төгрөгийг иргэн Б.Амарзаяагаас гаргуулж өгнө үү.” гэжээ. Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Төгс ариун цэвэр” ХХК–ийн нэхэмжлэлтэй Б.Амарзаяад холбогдох иргэний хэрэгт бид дараах нөхцлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар би алданги болох 925,000 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Б.Амарзаяа нь үндсэн төлбөр болох 1,850,000 төгрөгийг 10 сар буюу 2018 оны 03 дугаар сарын 25-ны дотор сард 200,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК нь хариуцагч Б.Амарзаяад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,775,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар нь алданги болох 925,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Амарзаяа нь үндсэн төлбөр болох 1,850,000 төгрөгийг 10 сар буюу 2018 оны 03 дугаар сарын 25-ны дотор сард 200,000 төгрөгөөр талж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Амарзаяад холбогдох, худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,775,000 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар нь алданги болох 925,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Амарзаяа нь үндсэн төлбөр болох 1,850,000 төгрөгийг 10 сар буюу 2018 оны 03 дугаар сарын 25-ны дотор сард 200,000 төгрөгөөр талж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амарзаяагаас 29,675 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 29,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |