Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02133

 

 

 

 

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02133

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун-Ард аюуш 1 дүгээр гудамж, 07 тоот хаягт оршин суух, Хайсан овогт Балааганы Гантулга /РД: ПИ61090311/-ийн нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Ганхуягийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Б.Гантулга би У.Ганхуягтай 2015 оны 05 дугаар сарын 20-ны үед миний эмээл /мөнгөн тоногтой 3 давхар ясан хяртай бүрэн тохой/-ийг 6 сая төгрөгөөр, 2015 оны 07 дугаар сард мөн 2,000,000 сая төгрөг зээлж аваад нийт 8,000,000 сая төгрөгийг сарын дараа өгнө гээд явсан. У.Ганхуяг надтай уулзахгүй утсаа авахгүй хэсэг явсны дараа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ганхуягтай уулзхад таны эмээл байхгүй би хүнд өгсөн учраас танд өгөх ёстой 8,000,000 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-нд төлж барагдуулна, хугацаандаа төлөхгүй бол нэмж хүү болон алданги гэж үзэж 4,000,000 сая төгрөгийг нэмж нийт 12,000,000 төгрөг төлнө гэж гарын үсэг зурж бичиг өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл худал хэлж хууран мэхлэж явна. У.Ганхуяг намайг сэтгэл санааны болон эд материалаар хохироож байна. Мөн оршин суугаа хаягаа өөрчилж одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд У.Ганхуягийг эрэн сурвалжилаж өгнө үү. У.Ганхуягийг таньж мэдэх хүмүүсээс сургалхад "Таван толгойн уурхай"-д ачааны 2ш машин түрээслүүлж байгаа сураг дуулдсан” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Ганхуягийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

У.Ганхуяг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо Баруун Ард аюуш 1 дүгээр гудамж 07 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2016/25972 дугаар захирамж, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны засаг дарга Д.Эрдэнтуяагийн тодорхойлолт, нэхэмжлэгч Б.Гантулга, У.Ганхуяг нарын хооронд байгуулсан мөнгө төлбөр төлөх тухай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэлцлийн хуулбар, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Ганхуягийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

У.Ганхуягийн оршин суудаг гэх албан ёсны хаяг: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо Баруун Ард аюуш 1 дүгээр гудамж 07 тоот, утас-99070595, 99100598 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Уртнасангийн Ганхуяг /РД: ШЕ74032673/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Уртнасангийн Ганхуяг /РД: ОЮ85060616/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.МӨНХТӨР