Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/77

 

Л.т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                             Шүүгчид                                                   Г.Давааренчин                                       

                                                                                            Ц.Амаржаргал

                      

                              Оролцогчид:

                           Прокурор                                                   Э.Гантулга

                             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Б.Ганбаатар

                             Түүний өмгөөлөгч                                       С.Оюунцэцэг

                             Шүүгдэгчийн өмгөөлөгч                            П.Буманзаяа

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт т холбогдох эрүүгийн 18*******10000000*******4 дугаартай,  1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, *******4 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* гэх газарт оршин суух, ******* ******* *******ладаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт   /Регистрийн дугаар: /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л. нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг, Таван толгойн Улаан шороотын гуу гэх газарт 25 настай, эрэгтэй санаатайгаар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор

- овогт Лхагвагийн ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.ыг 08/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л. оногдуулсан 08 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 11******* /Нэг зуун арван гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

-Шүүгдэгч Л.аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 4.994.197  төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганбаатарт олгуулахаар,

-Энэ хэрэгт шүүгдэгч Л.ын өмчлөлийн 10 толгой бод, 1*******0 толгой бог *******ыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.аас шүүхийн зардалд 72000 төгрөгийг гаргуулж, ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт олгож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.ыг 08 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь: Анхан шатны шүүх Л.ыг гэм буруутайд тооцох талаар дүгнэхдээ санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч Л. нь эхнэр талийгаач Д.Батдоржтой ямар нэгэн байдлаар холбоотой болсон гэдгийг 2017 оны өвөл мэдсэн. Мөн чиний бага хүүхэд чинь миний хүүхэд, эхнэр хүүхдээ явч явна гэж талийгаач Д.Батдорж нь шүүгдэгч Л.т ингэж утсаар ярьснаас хойш талийгаач Д.Батдорж, шүүгдэгч Л. нар нь хэрэлдэж маргалдаж зодолдож 20 орчим минут үргэлжилсний эцэст талийгаач хутгалж амь насыг нь хохироосон байна.... гэжээ. Талийгаач Д.Батдорж шүүгдэгч Л. нарын хооронд хэрүүл маргаан тодорхой хугацааны дотор үргэлжилсэн байдаг. Шүүгдэгч Л.т түүнийг хутгалаад алья гэсэн санаа зорилго тухайн үед байгаагүй нь шүүгдэгчийн мэдүүлгээс харагддаг. Тухайлбал мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ ...Удалгүй Д.Батдорж давхиад ирсэн, гараад ир пизда минь одоо эхнэр хүүхдээ авч явмаар байна гэхээр нь хүүгээ тэврээд гартал морин дээрээсээ цулбуураар цохиод байсан гэртээ буцааж ороод телевизийн антены хөл авч гараад цохих гэтэл морьтой гүйцэгдэхгүй байсан. Хүүхэд уйлаад би гэртээ буцаж ороод хаалгаа түгжээд байтал гэрийн дээвэр, хаалга нүдээд гэр буулгачихаад байхаар нь гарсан. ...хүнд гай болсон юм чамайг ална гэж намайг хэлээд бид хоёр барьцалдаад авсан. ...би түүний гарыг салгаад больё гээд наад хоёроо аваад яв би охиноо аваад үлдье гэж хэлээд гомдоод *******ын хашаа руу явж байтал Д.Батдорж ирээд “алчихаад энэ хоёрыг авч явна” гэж араас барилцаад авсан. Би маш их уурласан гутлын түрийнээс хутга авснаа мэдэж байгаа. Бусдыг нь санадаггүй, их уурласан байсан. Ууганаа ахыг чи хүн алчихлаа гэж намайг цохиход мэдсэн гэжээ. Хэрүүл маргаан хэдэн минут үргэлжилсэн байхыг үгүйсгэхгүй, харин Л.ын мэдүүлснээр бол ...би охиноо аваад үлдье гээд гомдоод эргээд алхтал Д.Батдорж чамайг ална гээд дайрах тэр мөчид хутгаа санаад авсан байдаг. Энэ бол маш бага хугацаа. Энэ нь дараахь баримтаар нотлогддог.

Шүүгдэгч Л. өөрийн 951771*******2 дугаараас эгч Бадамсүрэнгийн 99*******65261 дугаарын утас руу 07 цаг 44 минут 08 секунтэнд залгаж ярихдаа ...Д.Батдорж манайд ирээд агсам тавиад байна цагдаа дуудаад өгөөч... гэсэн байдаг. Харин талийгаач Д.Батдорж нь 07 цаг 50 минутад өөрийн 99719069 дугаараас аав руугаа залгасан байна. Л. нь гэрээсээ гарахаас өмнө эгч рүүгээ ярьсан ба талийгаач хутгалуулсныхаа дараа аавруугаа ярьсан байна. Энэ хооронд ердөө 6 минутын зай байдаг. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэрэг нь сэтгэцийн хүчтэй цочрол болон гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн байдаг ба энэ нь маргалдах, хэрэлдэх, зодолдох явц дууссны дараа талийгаач түүн лүү “чамайг алчихаад энэ хоёрыгоо аваад явна” гэх дайралт нь Л.ын эхнэр Н.Үржинсүрэн, өөрийн дүү шиг санаж явсан Д.Батдоржид гомдсон гомдол, цөхрөл, амьдралдаа итгэж явсан хүмүүстээ хууртагдсан хүний харуусал зэргээс маш их цочролд орж тэрхэн зуур алъя гэсэн санаа гэнэт төрснийг үгүйсгэхийн аргагүй юм даа. Угаасаа санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрол давчтал гэнэт үүсэх нь ихэнх тохиолдолд агшин зуур хохирогчийн хууль бус үйлдлийн хариу үйлчлэл болон үүсдэг байна. Мөн шүүх Л. нь эхнэр талийгаач Д.Батдоржтой ямар нэгэн байдлаар холбоотой болсон гэдгийг 2017 оноос мэддэг болсон гэжээ. Эрүүгийн хуулийн тайлбарт онолых нь хувьд ...Уг санаа гэнэт үүсэх онцлогтой гэвч энэ нь бүр эртнээс гэм буруутай этгээд болон хохирогчийн хоорондын таарамжгүй харилцаанаас эхтэй байхыг үгүйсгэх аргагүй гэж тайлбарласан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд Л.ын гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилж Л.т эрүүгийн зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн талаас талийгаачийн буруутай үйлдэл байсан учраас шүүгдэгч Л.т уг хуулинд заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулж өгөөч гэсэн саналыг тавьсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодит нөхцөл байдалд үндэслэгдсэн үнэн зөв гарсан гэж үзэж байна. Одоогоор нэхэмжлэл хохирол төлбөр байхгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж гэм буруутай тооцох саналыг шүүхэд гаргаж анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л. нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг, Таван толгойн Улаан шороотын гуу гэх газарт 25 настай, эрэгтэй санаатайгаар хутгалж алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 67 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 11******* хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ...түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн давж заалдах гомдлын дагуу Л.т холбогдох 18*******10000000*******4 дугаартай эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Л. нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганбаатар /хх-ийн 70-71-р хуу/, гэрч Н.Үржинсүрэн /хх-ийн 7*******-74-р хуу/, гэрч Ц.Давааням /хх-ийн 82-8*******-р хуу/, гэрч Б.Уянга /хх-ийн 72-р хуу/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Ууганбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 214-215-р хуу/, амь хохирогчийн биед шүүх эмнэлэгийн магадлан хийсэн дүгнэлт /хх-ийн 51-52-р хуу/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09-р хуу/, Л.т хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №45/18 дугаартай магадлагаа, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчлөх саналын талаар хийсэн анхан шатны шүүхийн “....Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч Л. нь эхнэр талийгаач Д.Батдоржтой ямар нэг байдлаар холбоотой болсон гэдгийг 2017 оны өвөл мэдсэн энэ талаар шүүгдэгч Л., гэрч Н.Үржинсүрэн нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ мэдүүлдэг. ... Тухайн үед шүүгдэгч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болж санаа сэтгэл нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан байдал хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх саналыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй ба шүүх хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “... Угаасаа санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрол давчдал гэнэт үүсэх нь ихэнх тохиолдолд агшин зуур хохирогчийн хууль бус үйлдлийн хариу үйлчлэл болон үүсдэг байна. Мөн шүүх Л. нь эхнэр талийгаач Д.Батдоржтой ямар нэгэн байдлаар холбоотой болсон гэдгийг 2017 оноос мэддэг болсон гэжээ. Эрүүгийн хуулийн тайлбарт онолых нь хувьд ...Уг санаа гэнэт үүсэх онцлогтой, гэвч энэ нь бүр эртнээс гэм буруутай этгээд болон хохирогчийн хоорондын таарамжгүй харилцаанаас эхтэй байхыг үгүйсгэх аргагүй... гэж тайлбарласан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү? Иймд Л.ын гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилж Л.т эрүүгийн зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү...” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, ******* аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Харин шүүгдэгчийн Л. нь давж заалдах шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх үед гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хохирол төлбөр 5.000.000 төгрөг төлсөн байх тул эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох хэсгийн 10 дугаар заалтыг:

“10. Л.ын өмчлөлийн 10 толгой бод, 1*******0 толгой бог *******ыг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Л. нь хохирол 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлсөн, төлөх төлбөргүй болохыг дурьдусугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ