Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2207 00000 0066 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, эзэмшсэн боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ялыг бүрэн биелүүлж эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

/РД: *******/, ******* овогт *******гийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.******* нь , Энгэр шандын 20-1 а тоотод 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20-оос 22 цагийн хооронд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз Б.*******ийг “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар мах идэхдээ хэрэглэж байсан хутгаар түүний биед хатган халдаж, эрүүл мэндэд нь “цээжинд шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч

бид хоёр зээлсэн мөнгөнөөс болж маргасан. Би хутгаар мах идэж байсан. Тэгээд хохирогч хатгуулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэм бурууг нотлохоор дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

 

Хохирогч Б.*******э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найз ******* бид хоёр...архиа ууж дуусаад 20 цагийн үед *******ын төрсөн ахын гэрт буюу , Энгэршандад очсон. Тэнд очиход ах эхнэртэйгээ байсан ба мах чанаж бид хоёрт өгөөд “хоол идчихээд унтаарай” гээд хүүхдүүд рүүгээ гараад явчихсан. Бид хоёр мах идэж сууж байхад ******* надаас 500,000 төгрөгийн өрөө нэхэхээр нь би “зунаас өгье” гэсэн чинь ******* уурлаад байсан. Би уг нь өөдөөс нь юм хэлэлгүй сууж байтал намайг хажуунаас мах идэж байсан бор иштэй хутгаараа цээж рүү хатгачихсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл огт байхгүй, би найз *******тай сайн дураараа эвлэрсэн...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед , тоот дахь гэртээ нөхөр ын хамтаар байж байтал *******, *******э хоёр гаднаас согтуу, архи уусан байдалтай орж ирцгээсэн. Би тухайн үед жаахан мах чанаад тавьчихсан байсныг хоол ид гээд урд нь тавьж өгчхөөд хүүхдүүд дээрээ очхоор нөхрийн хамт гараад явсан...Тэгтэл манай нөхрийн утас дугараад автал ******* “би ийг хутгалчихлаа, та хоёр хүрээд ирээч” гэсэн. Яваад очтол *******э дээшээ харчихсан, цус нь гоожчихсон, ******* цусыг нь тогтоох гээд байж байсан...Манай гэрийн гал тогоонд ашигладаг бор иштэй хутгаар мах идэж байгаад нэгнийгээ гэмтээсэн байсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны орой эхнэр бид хоёр гэртээ хоол хийгээд мах чанаад байж байтал гаднаас миний төрсөн дүү ******* найз *******ийн хамт орж ирсэн. Тэгээд мах идэж байх үед эхнэр бид хоёр хүүхдүүд дээр мах хүргэж өгөхөөр гарсан...Гэтэл ******* миний утас руу залгаад “найз *******ийг хутгаа цээжин хэсэгт нь зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр яараад яваад очтол...*******э гэрийн зүүн хойд хэсэгт газар хэвтэж байсан ба тухайн үед *******ын мах идэж байсан бор модон иштэй хутгийг манай эхнэр аваад гал тогооны шүүгээ рүү хийсэн...” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.*******ийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-23-24/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоохтой холбоотой дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

 

Хохирогч Б.*******э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл огт байхгүй, би найз *******тай сайн дураараа эвлэрсэн...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл манай

нөхрийн утас дугараад автал ******* “би ийг хутгалчихлаа, та хоёр хүрээд ирээч” гэсэн. Яваад очтол *******э дээшээ харчихсан, цус нь гоожчихсон, ******* цусыг нь тогтоох гээд байж байсан...Манай гэрийн гал тогоонд ашигладаг бор иштэй хутгаар мах идэж байгаад нэгнийгээ гэмтээсэн байсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэтэл ******* миний утас руу залгаад “найз *******ийг хутгаа цээжин хэсэгт нь зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр яараад яваад очтол...*******э гэрийн зүүн хойд хэсэгт газар хэвтэж байсан ба тухайн үед *******ын мах идэж байсан бор модон иштэй хутгийг манай эхнэр аваад гал тогооны шүүгээ рүү хийсэн...” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.*******ийн хүсэлт /хх-69/,

А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/,

А.*******ын дансны хуулга /хх-52-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Б.*******э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр мах идэж сууж байхад ******* надаас 500.000 төгрөгийн өрөө нэхэхээр нь би “зунаас өгье” гэсэн чинь ******* уурлаад байсан. Би уг нь өөдөөс нь юм хэлэлгүй сууж байтал намайг хажуунаас мах идэж байсан бор иштэй хутгаараа цээж рүү хатгачихсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл огт байхгүй, би найз *******тай сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг, Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл манай нөхрийн утас дугараад автал ******* “би ийг хутгалчихлаа, та хоёр хүрээд ирээч” гэсэн. Яваад очтол *******э дээшээ харчихсан, цус нь гоожчихсон, ******* цусыг нь тогтоох гээд байж байсан...Манай гэрийн гал тогоонд ашигладаг бор иштэй хутгаар мах идэж байгаад нэгнийгээ гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэтэл ******* миний утас руу залгаад “найз *******ийг хутгаа цээжин хэсэгт нь зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр яараад яваад очтол...*******э гэрийн зүүн хойд хэсэгт газар хэвтэж байсан ба тухайн үед *******ын мах идэж байсан бор модон иштэй хутгийг манай эхнэр аваад гал тогооны шүүгээ рүү хийсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтэд Б.*******ийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар Шүүгдэгч А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагт , Энгэр шандын 20-1 а тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз Б.*******ийг “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар мах идэхдээ хэрэглэж байсан хутгаар түүний биед хатгаж эрүүл мэндэд нь “цээжинд шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг хангасан, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч А.*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчтэй тохиролцсны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгж буюу 600.000  ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу дээр маргах зүйлгүй улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэсэн дүгнэлтүүд гаргасныг шүүх хянаад түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлээс улсын яллагчтай тохиролцсон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй,

 

Энэ хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн модон иштэй, ажлын хэсгийн урт нь 18 см, 12 см модон бариултай 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн модон иштэй, ажлын хэсгийн урт нь 18 см, 12 см модон бариултай 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД