Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар  2022/ШЦТ/271

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         02         23                                       2022/ШЦТ/271

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,  

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Ц.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.О ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 03824 0211 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 12 цагийн орчим ... тоотод буюу эхнэр Д.Д г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж түүнийг шалтгаангүйгээр нүүр, толгой, гэдэс рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Насанд хүрээгүй гэрч О.И  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аав, ээж 2 маань гэрээсээ гараад явцгаасан. Тэгээд орой 00 цаг болж байхад хоёулаа архи уучихсан согтуу ирсэн. Гэрт ээж орж чадахгүй хаалганы урд уначихсан чинь манай дүү хараад уйлтал аав уурлаад ээжийн дээр нь сууж байгаад дээрээс нь гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд хөлөөрөө гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгснээ ээжийг үснээс нь зулгаагаад гэрийн коридор руу чирч оруулаад том өрөө рүү ороод намайг чи миний төрсөн хүү биш гээд орилоод байсан. Тэгээд би 108 дугаарын утсанд дуудлага өгсөн. Би цагдаагийн дугаарыг мэддэггүй юм. Тэгээд аав маань би баривчилгаанд 3 хоног л суучихаад гарч ирнэ. Тэгээд чамаас овгоо салгана гээд над руу орилж хашгираад байсан. Ээжээс бас сална гээд байсан. Урд өмнө мөн аав ээжийг зодож байсан. Ээж цагдаад хэлдэггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

- Хохирогч Д.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Бөхийн өргөөний урд Содон ухаан сургууль дээр манай найз Ариунцэцэгийн ажил дээр найзууд гэр бүлийн хамт цугласан юм. Тэгээд би нөхөр Оюунбат, хүү Ирмүүн, хүү Түшиг нарын хамт очсон юм. Тэнд гэр бүлийн найзуудын хүрээнд жижигхэн цайллага болоод нөхөр Ц.О  бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд шөнийн 00 цагийн үед ... тоот гэртээ ирсэн. Гэртээ ороод толгой хэсэг рүү гараараа хүчтэй цохиод тэрнээс хойш би санахгүй байна... Ц.О  надад урьд нь гар хүрч байсан би 2 хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10669 дүгээр:

1. Д.Д гийн биед дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар шанаа, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамрын үзүүр, хоёр хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

- Ц.О ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 29-31/,

- Яллагдагч Ц.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхнэр бөхийн өргөөний хажууд Д гийн найзын ажил дээр өөрийнхөө гэр бүлийн хамт очсон. Тухайн газар Д  бид 2 архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэхдээ тухайн үед би архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн ч гэсэн өөрийнхөө биеийг хянах чадвартай байсан. Тэгээд бид 2 .. байр руу ортол эхнэр маань явж өгөхгүй орцонд хэвтээд байсан. Тэгээд гэр рүүгээ орох гэтэл босохгүй орилоод хамт явж байсан хүүхдүүд уйлаад байсан учир миний уур хүрээд байсан. Тэгээд гэр рүүгээ буюу .. тоотод оруулж ирээд архины халуундаа уур хүрээд биед нь халдаж цохиж зодсон. Нүүр хэсэгт нь 2-3 удаа. Өөрийнхөө хөлөөр Д гийн хөл хэсэг рүү нь 1-2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 12 цагийн орчим ... тоотод буюу эхнэр Д.Д г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж түүнийг шалтгаангүйгээр нүүр, толгой, гэдэс рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.О ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Ц.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 12 цагийн орчим ... тоотод буюу эхнэр Д.Д г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж түүнийг шалтгаангүйгээр нүүр, толгой, гэдэс рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй гэрч О.И  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аав, ээж 2 маань гэрээсээ гараад явцгаасан. Тэгээд орой 00 цаг болж байхад хоёулаа архи уучихсан согтуу ирсэн. Гэрт ээж орж чадахгүй хаалганы урд уначихсан чинь манай дүү хараад уйлтал аав уурлаад ээжийн дээр нь сууж байгаад дээрээс нь гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд хөлөөрөө гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгснээ ээжийг үснээс нь зулгаагаад гэрийн коридор руу чирч оруулаад том өрөө рүү ороод намайг чи миний төрсөн хүү биш гээд орилоод байсан. Тэгээд би 108 дугаарын утсанд дуудлага өгсөн. Би цагдаагийн дугаарыг мэддэггүй юм. Тэгээд аав маань би баривчилгаанд 3 хоног л суучихаад гарч ирнэ. Тэгээд чамаас овгоо салгана гээд над руу орилж хашгираад байсан. Ээжээс бас сална гээд байсан. Урд өмнө мөн аав ээжийг зодож байсан. Ээж цагдаад хэлдэггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

- Хохирогч Д.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Бөхийн өргөөний урд Содон ухаан сургууль дээр манай найз Ариунцэцэгийн ажил дээр найзууд гэр бүлийн хамт цугласан юм. Тэгээд би нөхөр Оюунбат, хүү Ирмүүн, хүү Түшиг нарын хамт очсон юм. Тэнд гэр бүлийн найзуудын хүрээнд жижигхэн цайллага болоод нөхөр Ц.О  бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд шөнийн 00 цагийн үед ... тоот гэртээ ирсэн. Гэртээ ороод толгой хэсэг рүү гараараа хүчтэй цохиод тэрнээс хойш би санахгүй байна... Ц.О  надад урьд нь гар хүрч байсан би 2 хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10669 дүгээр:

1. Д.Д гийн биед дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацар шанаа, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамрын үзүүр, хоёр хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

- Ц.О ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 29-31/,

- Яллагдагч Ц.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхнэр бөхийн өргөөний хажууд Д гийн найзын ажил дээр өөрийнхөө гэр бүлийн хамт очсон. Тухайн газар Д  бид 2 архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэхдээ тухайн үед би архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн ч гэсэн өөрийнхөө биеийг хянах чадвартай байсан. Тэгээд бид 2 .. байр руу ортол эхнэр маань явж өгөхгүй орцонд хэвтээд байсан. Тэгээд гэр рүүгээ орох гэтэл босохгүй орилоод хамт явж байсан хүүхдүүд уйлаад байсан учир миний уур хүрээд байсан. Тэгээд гэр рүүгээ буюу .. тоотод оруулж ирээд архины халуундаа уур хүрээд биед нь халдаж цохиж зодсон. Нүүр хэсэгт нь 2-3 удаа. Өөрийнхөө хөлөөр Д гийн хөл хэсэг рүү нь 1-2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Баярхүүг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Д.Д  нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ц.О  нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ц.О ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.О ад оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Ц.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ц.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА