| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01933/И |
| Дугаар | 102/ШШ2017/02130 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02130
| 2017 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/02130 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байр, 57 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бат-Очирын Алтантуяа /РД: МТ78052906/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 13 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Авирмэдийн Батбаяр /РД: УС77051739/-д холбогдох,
7,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Батбаяр бид хоёр гэр бүлээ цуцлуулж А.Батбаяр нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болсон. Хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл төлбөрийг төлөх тухай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэлцэл хийж 4,900,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл А Батбаяр нь уг төлбөрөө төлөхгүй утсаар ярихаар утсаа авахгүй байгаа нь уг төлбөрийг төлөх санаа, зорилгогүй байна гэж дүгнэж байна. Иймд 2016 оны 02 дугаар сарын 22-ны хэлцлийн дагуу 4,900,000 төгрөг, тус хэлцлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хоногт 0,25 хувийн алданги, алданги нь үндсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 2,450,000 төгрөгөөр тооцож нийт 7,350,000 төгрөгийг хууль болон хэлцлийн дагуу А.Батбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Батбаяр 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Алтантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Алтантуяагийн нэхэмжилсэн 7,350,000 төгрөгийг өөрийн боломжит хугацаанд төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь хариуцагч А.Батбаярт холбогдуулан 7,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Батбаярт холбогдох 7,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Батбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,550 төгрөгийн тал хувь болох 66,275 төгрөгийг хариуцагч А.Батбаяраас, үлдэх тал хувь болох 66,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР