Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0058 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* өдөр аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: *******/,

******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь Н*******,******* тоотод 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.ийн биед цохин халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оы 02 дугаар сарын 05-ны өдөр би эхнэр ын хамтаар Н*******,******* тоотод байх найз *******ийн гэрт 20 цагийн үед ирсэн. Тэгээд бид хэд хоол унд идчихээд 0.75 литрийн архи хоёрыг хувааж уусан...Архиа ууж дуусгачихаад би нэлээн согтож эхлээд, унтаад өгтөл гэнэт миний толгой өвдөөд, толгойноос цус гарчихсан, *******ийн гэрт цагдаа нар ороод ирчихсэн байсан... Би тухайн үед унтаж байгаад сэрэхэд толгойноос цус гарсан, ойр хавьд хагархай шил байсан болохоор миний толгой руу шилээр цохисон байж магадгүй гэж бодсон...” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.о нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нөхөр Д.ийн хамтаар Н*******, тоотод байх найз *******ийн гэрт 20 цагийн үед ирж...хоёр шил архи хувааж уусан. Энэ үед манай нөхөр Д. согтоод унтаад өгчихсөн юм. Тэгээд би гар утсаараа өөрийнхөө төрсөн дүү рүү залгаад “ах, эгч хоёрыгоо ирээд аваарай гээд ярьж байтал ******* гэнэт надруу “чи яахаараа ийн салсан нөхрийн дууддаг юм пизда минь” гээд уурлаад эхэлсэн. Тэгээд ******* утсаар гаргаж ирээд өөрийнхөө эгчийг дуудчихаад манай нөхөр Д.ийг унтаж байхад нь дээр нь гарч суучихаад, хоёр гараараа ээлжлээд цохиод байсан. Энэ үед *******ийн эгч гэх хүн орж ирээд цагдаа дуудсан...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Н*******, тоотод байх гэртээ нөхөр Г.*******ийн хамтаар байж байхад...20 цагийн орчимд Д., А.о хоёр гэрт ирсэн. Бид нар 0.75 литрийн архины хоёрыг хувааж уусан. Тэгээд А.о бид хоёр найзтайгаа 00-ын өрөөнд утсаар яриж байтал Д. “чи хэнтэй яриад байгаа юм” гэж уурлаад А.о бид хоёртой хэрэлдсэн. Тэгээд унтаж байсан Д.ийн дээрээс нь очоод толгойруу нь 3-4 удаа цохисон, гараараа эсхүл юмаар цохисон эсэх талаар би сайн мэдэхгүй байна...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэртээ байж байтал манай дүү Г.******* залгасан. Тэгээд надад хэлэхдээ “би гэртээ хүмүүстэй маргалдаж байна, та хүрээд ирээч” гэхээр нь гэрт нь очсон. Гэтэл үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүний хамт манай дүү, эхнэртэйгээ нийт 4 хүн байсан. Тэд нар бүгдээрээ согтуу байсан ба намайг гэрлүү нь ороход шалан дээр цус болчихсон, шалан дээр хагархай шил байхаар нь би шууд цагдаад дуудлага өгсөн юм...” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3388 дугаартай дүгнэлт:

  1. Д.ийн биед зүүн хөмсөг, баруун гарын долоовор эрхий хуруу, хүзүүний сорви гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-22-23/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар 0.75 литрийн архи хоёрыг уучихаад байж байтал А.о, Д. хоёр 00-ын өрөөнд ороод утсаар яриад байхаар нь би уур хүрээд А.отой хэрэлдээд, унтаж байсан нөхрийг нь очоод толгой руу нь 3-4 удаа цохисон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их хамарсаж байна...” /хх-37/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архиа ууж дуусгачихаад би нэлээн согтож эхлээд, унтаад өгтөл гэнэт миний толгой өвдөөд, толгойноос цус гарчихсан, *******ийн гэрт цагдаа нар ороод ирчихсэн байсан... Би тухайн үед унтаж байгаад сэрэхэд толгойноос цус гарсан, ойр хавьд хагархай шил байсан болохоор миний толгойруу шилээр цохисон байж магадгүй гэж бодсон...” гэх мэдүүлэг, Гэрч А.о нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....******* гэнэт надруу “чи яахаараа ийн салсан нөхрийн дууддаг юм пизда минь” гээд уурлаад эхэлсэн. Тэгээд ******* утсаар гаргаж ирээд өөрийнхөө эгчийг дуудчихаад манай нөхөр Д.ийг унтаж байхад нь дээр нь гарч суучихаад, хоёр гараараа ээлжлээд цохиод байсан. Энэ үед *******ийн эгч гэх хүн орж ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “чи хэнтэй яриад байгаа юм” гэж уурлаад А.о бид хоёртой хэрэлдсэн. Тэгээд унтаж байсан Д.ийн дээрээс нь очоод толгойруу нь 3-4 удаа цохисон, гараараа эсхүл юмаар цохисон эсэх талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэд нар бүгдээрээ согтуу байсан ба намайг гэрлүү нь ороход шалан дээр цус болчихсон, шалан дээр хагархай шил байхаар нь би шууд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3388 дугаартай дүгнэлтэд Д.ийн биед зүүн хөмсөг, баруун гарын долоовор эрхий хуруу, хүзүүний сорви гэмтлүүд тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт, Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би уур хүрээд А.отой хэрэлдээд, унтаж байсан нөхрийг нь очоод толгой руу нь 3-4 удаа цохисон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их хамарсаж байна...” зэргээр Шүүгдэгч Г.******* нь Н*******,******* тоотод 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.ийн биед цохин халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг хангасан, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчтэй тохиролцсны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгж буюу 450.000  төгрөгийн торгох ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлээс улсын яллагчтай тохиролцсон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД