Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар   2022/ШЦТ/337

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         03         07                                       2022/ШЦТ/337

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.У д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0289 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У  нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 22 цагийн орчимд ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч З.Б тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Хохирогч З.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд 14 цагийн орчим нөхөр У  3 хүүхдийн хамт амгалан зах орж хүнсний зүйл аваад буцаж харих замдаа 2.5 литрийн нийслэл пиво 1 ширхэгийг авч бид 2 пиво хувааж уусан. Тэгээд орой цагийг нь санахгүй байна. У  найз М  манай гэрт ирж 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад М  гэр рүүгээ явсан. М ыг явсаны дараа нөхөр У  бид 2 гэр бүлийн асуудлаас болж маргалдсан ба намайг түлхэж унагааж дээр гарч суугаад гараараа баруун нүд орчим 2-3 удаа цохисон. Тэгээд би босож ирээд гал тогооны хэсгээс хутга аваад ална шүү гэж хэлээд дайрсан ба бид 2 зууралдаж аваад миний гартаа барьсан хутгыг булааж авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба тухайн үед нөхөр У  гэрээсээ гарч яваад 2 цаг орчмын дараа гэртээ орж ирэх үед цагдаагийн алба хаагчид авч явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

- Яллагдагч Г.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би .... тоот од эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр, 3 хүүхэдтэйгээ гэртээ байх үедээ өдрийн 12 цагийн орчимд 0.33 литрийн хараа нэртэй архи 1 ширхэгийг ганцаараа уусан, орой 17 цагийн орчимд танил ах М  манай гэрт ирж бид 2 0.5 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад М  ах гэр рүүгээ явсан тэгээд эхнэр Б  2.5 литрийн Сэнгүр пивийг ганцаараа уугаад бага зэрэг согтсон тэгээд би эхнэр Б д хандаж оройн хоолоо хийгээчээ гэж хэлэхэд чадахгүй, өөрөө хий гээд байсан. Тэгээд бид 2 бага зэрэг маргалдсан. Тэгээд Б  утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тул би гэрээсээ гарч явсан. Тэгээд гудамжаар алхаж байгаад буцаад гэртээ ирэхэд түргэн тусламжийн автомашин, цагдаагийн алба хаагчид ирсэн байсан тул гэртээ орсон. Тухайн үед эхнэр Б ий нүд нь хөхөрч хавдсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1557 дугаар:

1. Э.Б ий биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.У  нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 22 цагийн орчимд ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч З.Б тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.У д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Г.У  нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 22 цагийн орчимд ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч З.Б тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Хохирогч З.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд 14 цагийн орчим нөхөр У  3 хүүхдийн хамт амгалан зах орж хүнсний зүйл аваад буцаж харих замдаа 2.5 литрийн нийслэл пиво 1 ширхэгийг авч бид 2 пиво хувааж уусан. Тэгээд орой цагийг нь санахгүй байна. У  найз М  манай гэрт ирж 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад М  гэр рүүгээ явсан. М ыг явсаны дараа нөхөр У  бид 2 гэр бүлийн асуудлаас болж маргалдсан ба намайг түлхэж унагааж дээр гарч суугаад гараараа баруун нүд орчим 2-3 удаа цохисон. Тэгээд би босож ирээд гал тогооны хэсгээс хутга аваад ална шүү гэж хэлээд дайрсан ба бид 2 зууралдаж аваад миний гартаа барьсан хутгыг булааж авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба тухайн үед нөхөр У  гэрээсээ гарч яваад 2 цаг орчмын дараа гэртээ орж ирэх үед цагдаагийн алба хаагчид авч явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

- Яллагдагч Г.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би .... тоот од эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр, 3 хүүхэдтэйгээ гэртээ байх үедээ өдрийн 12 цагийн орчимд 0.33 литрийн хараа нэртэй архи 1 ширхэгийг ганцаараа уусан, орой 17 цагийн орчимд танил ах М  манай гэрт ирж бид 2 0.5 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад М  ах гэр рүүгээ явсан тэгээд эхнэр Б  2.5 литрийн Сэнгүр пивийг ганцаараа уугаад бага зэрэг согтсон тэгээд би эхнэр Б д хандаж оройн хоолоо хийгээчээ гэж хэлэхэд чадахгүй, өөрөө хий гээд байсан. Тэгээд бид 2 бага зэрэг маргалдсан. Тэгээд Б  утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тул би гэрээсээ гарч явсан. Тэгээд гудамжаар алхаж байгаад буцаад гэртээ ирэхэд түргэн тусламжийн автомашин, цагдаагийн алба хаагчид ирсэн байсан тул гэртээ орсон. Тухайн үед эхнэр Б ий нүд нь хөхөрч хавдсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1557 дугаар:

1. Э.Б ий биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,

            - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.У г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч З.Б  нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.У  нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г. У г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.У д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Г.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА