Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        03         15                                        2022/ШЦТ/388

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Н.Х ,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00807 0694 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 23 цаг 23 минутын орчимд, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Н.Х тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр лүү нь гараараа цохиж, биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, тархи доргилт, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Н.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн орчимд хамт амьдрахаа болиод 3 жил болж байгаа нөхөр Б.А ын утас руу залгаад цагаан cap болох гэж байна, хоёр хүүхдэдээ юм бэлдэх хэрэгтэй, мөнгө төгрөгийг нь өг гэж хэлсэн чинь миний урдаас уурлаж, элдэв бусаар хэлж доромжлоод салгасан. Гэртээ ирээд А  луу холбогдож, авч ирсэн зүйлээ буцааж ав гэж хэлэхэд А  гарах гэж байснаа гэнэт эргэж хараад ямар нэгэн үгийн зөрүү байхгүй гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Миний хувьд маш их гомдолтой байгаа учир хуулийн дагуу шалгаж хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би эмнэлгийн байгууллагаар үзүүлж бариагүй учир нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригунтөгсийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2435 дугаартай: “...Н.Х ын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, тархи доргилт, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн боломжтой.” гэх дүгнэлт /хх-йн 25-26/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/,

- Б.А ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 34-40/,

- Яллагдагч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргаж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 23 цаг 23 минутын орчимд, .... тоот.... тоот. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Н.Х тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр лүү нь гараараа цохиж, биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, тархи доргилт, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 23 цаг 23 минутын орчимд, .... тоот.... тоот.... тоот.  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр болох Н.Х тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр лүү нь гараараа цохиж, биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, тархи доргилт, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн орчимд хамт амьдрахаа болиод 3 жил болж байгаа нөхөр Б.А ын утас руу залгаад цагаан cap болох гэж байна, хоёр хүүхдэдээ юм бэлдэх хэрэгтэй, мөнгө төгрөгийг нь өг гэж хэлсэн чинь миний урдаас уурлаж элдэв бусаар хэлж доромжпоод салгасан. Гэртээ ирээд А  луу холбогдож, авч ирсэн зүйлээ буцааж ав гэж хэлэхэд А  гарах гэж байснаа гэнэт эргэж хараад ямар нэгэн үгийн зөрүү байхгүй гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Миний хувьд маш их гомдолтой байгаа учир хуулийн дагуу шалгаж хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би эмнэлгийн байгууллагаар үзүүлж бариагүй учир нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригунтөгсийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2435 дугаартай: “...Н.Х ын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, тархи доргилт, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн боломжтой.” гэх дүгнэлт /хх-йн 25-26/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/,

- Б.А ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 34-40/,

            - Яллагдагч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргаж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.А ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.А т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлүүлэхээр тогтоож, Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА