Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02113

 
 
 

 

   
Хэвлэх
 
Dell Normal Dell 1 0 2017-08-07T05:53:00Z 2017-08-07T05:53:00Z 1 858 4897 40 11 5744 15.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр

   Дугаар 102/ШШ2017/02113

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалагж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон, энгьлс гудамж, 25 дугаар байр, 49 тоот хаягт оршин суух, Жиларчой овогт Намсумын Ану-Үжин \РД: ДВ97052002\-ийн  хүсэлттэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Бигэр сум, 3 дугаар баг, Их булагт оршин суух Хонгор морьт овогт Дансрангийн Дэмид /РД: ДВ51030108/-д холбогдох

 

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Ану-Үжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ану-Үжин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намсум овогтой Ану-Үжин 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Одоо 20 настай. Миний аав Гайтав, ээж Орхон нар тухайн үеийн амьдралын шаардлагаар намайг ээжийн аав болох Намсум, ээж Дэмид нарт 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үчрлүүлсэн. Би өөрийнхөө хүсэлтээр өөрийн төрсөн эцэг П.Гайтаваар овоглох хүсэлтэй байгаа тул өмнөх үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Миний аав Пүүжав овогтой Гайтав 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Одоо миний ээж Дансрангийн Дэмид 66 нас хүрч Говь Алтай аймгийн Бигэр суманд амьдарч байгаа гэв.

 

Хариуцагчийн игэмжлэгдсэн төлөөлөгч Н.Туул шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие отгон дүү Намсумын Ану-Үжингийн гаргасан нэхэмжлэлд дурдсан үрчлэлт хүчингүй болгох талаар хүсэлтийг хариуцагч болох ээж Д.Дэмдид танилцуулсан. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх талаар тус шүүхэд гаргасан дэлгэрэнгүй өргөдлийг хүлээн авч хэргийн материалд хавсарган өгсөн. Хариуцагчаас надад олгогдсон эрхийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үчрлэлт хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Ану-Үжийнгийн хүсэлтийг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ану-Үжин нь 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Иргэний бүртгэлд бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байна.  

 

Н.Ану-Үжин нь 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь  №55 дугаартай нотариатаар гэрчлүүсэн төрсний гэрчилгээний хуулбраар, Авгынхан овогт Гайтавын Ану-Үжинг 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Жилар-Чой овогт Жамъяны Намсумд үчрилсэн болох нь үрчилсний бүртгэлийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 103/014344 дугаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч Н.Ану-Үжингийн төрсөн эцэг болох Авгынхан овогт Гайтав нь нас барсан болох нь Говь алтай аймгийн Бигэр сумын засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар албан бичгээр, Н.Ану-Үжинг үчрилж авсан эцэг болох Жилар-Чой овогт Жамъяны Намсум нь нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 103/014844 дугаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн лавлагаагаар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Иймд нэхэмжлэгч Н.Ану-Үжингийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Д.Дэмидийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Туулын шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тус тус үндэслэн, Авгынхан овогт Гайтавын Ану-Үжинг 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Жилар-Чой овогт Жамъяны Намсумд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлт нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, Улсын Бүртгэлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 буюу “...шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэсэнтэй нийцэж байх тул уг үрчлэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасныг баримтлан Авгынхан овогт Гайтавын Ану-Үжин /РД: ДВ97052002/-г Жилар-Чой овогт Жамъяны Намсумд 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Хатанбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР