Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар  2022/ШЦТ/421

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        03         22                                        2022/ШЦТ/421

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч А.Марал /томилолтоор/

шүүгдэгч Ц.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Н т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03576 0096 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н  нь .......  гудамжны задгай тоот хашаанд байх хадам эхийн эзэмшлийн монгол гэрт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө шөнийн 02 цаг 04 минутийн орчим 2 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай П.Э ийг “эр, эмийн хардалтын улмаас” гараараа нүүр хэсэгт цохих, алгадах, үснээс зулгаах, хоолойг боох, чирэх зэрэг үйлдлийн аргаар биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь биед хамар, хоёр хацар, цээж, зүүн бугалга, шуу, хоёр гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун сарвуу, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н  мэдүүлэхдээ: Манай эхнэр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай 4 хүүхдийг Цагаан давааны оршуулгын газар хараа хяналтгүй орхиж яваад найзуудтайгаа караоке орсон байсан. Тэгээд орой нь согтуу над руу залгаад хүрээд ир гэж дуудсан.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч П.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хүүхдүүдтэйгээ унтаж байтал Н  шөнийн 02 цагийн үед гэртээ орж ирээд миний том хүү Э ийг сэрээгээд миний гар утасны кодыг тайлуулаад ээж рүү “Ээж би Ө тэй байхгүй байна, битгий Ө  рүү залгаарай” гэсэн месежийг уншчихаад “чи хэнтэйгээ явсан юм” гээд уурлаад байсан. Миний ээж рүүгээ тэгж мессеж бичсэн шалтгаан нь манай ээж намайг гэртээ харьсан уу гээд Ө  рүү залгаад байхаар нь тэгж бичсэн юм. Тэгээд Н  миний утсыг аваад гарчихсан. Би араас нь гараад “утсаа авъя” гэтэл намайг машинаас чирч буулгасан бөгөөд тэгэх үед миний гуяны хажуу хэсэгт зулгарсан. Тэгээд машинтайгаа хөдлөөд явчихсан. Би тухайн үед гэртээ ороод бага охиноо тэврээд сууж байтал Н  гаднаас орж ирээд “чи хэнтэй уулзсан юм” гээд гарынхаа ар хэсгээр миний нүүр рүү цохиход миний хамарнаас цус гарсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд юм дуугарахгүй байсан. Би хамрынхаа цусыг цэвэрлэчихээд сандал дээр сууж байтал “чи яг хэнтэй уулзсанаа хэлээдэх” гээд үснээс чирээд, энд тэнд рүү цохиод “чамайг их зодсон ч адилхан, бага зодсон ч адилхан” гээд байсан бөгөөд үүрийн 4 цагийн үед гараад явсан. Би тэр даруй Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Би Н тай маргалдаад 2021 оны 09 дүгээр сарын 25-ны орчим тусдаа амьдрахаар ээжийнхээ хажууд ирсэн. Хэдий тусдаа байсан ч гэсэн Н  нь байнга залгадаг, уулзъя, хүүхдүүдтэйгээ уулзъя гэх мэтээр холбогддог байсан. Намайг Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөс өмнө ийшээ, тийшээ явлаа гэж хэлээгүй, хаана байдаг байсан эсэхийг нь сайн мэдэхгүй. 10 дугаар сарын 09-ний шөнө намайг зодсоны дараа 5-6 хоног ямар ч холбоо бариагүй байж байгаад “хүүхдүүдтэйгээ уулзъя, чи тухайн үед надад яг юу болсноо үнэнээр нь хэлчихгүй яасан юм бэ, тэгсэн бол би ийм үйлдэл гаргахгүй шдээ” гэсэн. Үүнээс хойш тасралтгүй гуйгаад байхаар нь би хүүхдүүдээ аваад хамт амьдрахаар явсан. Одоо хамт амьдарч байгаа. Тухайн үед манай гэрт хүүхдүүд байсан. Бүгдээрээ мэдэж байгаа. Манай хөрш айлын эгч залгаад “юу болоод байгаа юм, зүгээр үү миний дүү” гэж залгахаар нь би “зүгээрээ эгчээ зүгээр” гэж хэлээд тасдсан. Бусад хүмүүс сайн мэдэхгүй байх. Урьд өмнө ер нь намайг зодож, цохидог байсан бөгөөд би тэр болгонд нь хүмүүст хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Насанд хүрээгүй гэрч Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй. Одоо байгаа эмээгийн хашаанд ээж, дүү нарын хамт унтаж байхад шөнө Н  аав ирээд, намайг сэрээгээд “ээжийнхээ утасны кодыг тайлаад өг” гэж хэлэхээр нь би ээжийн утасны кодыг нь тайлж өгөөд буцаад унтаад өгсөн... Ер нь бид хэдийг загнаад байдаг. Зодож цохисон асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9801 дүгээр:

1. П.Э ийн биед хамар, хоёр хацар, цээж, зүүн бугалга, шуу, хоёр гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун сарвуу, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дарааллыг тогтоох боломжгүй.

3. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/,

- Яллагдагч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би утсыг нь авахад месееж ирчихсэн байхаар нь мессеж рүү нь ороод хартал  өөрийн төрсөн ээж О ын 99605828 дугаар руу “Ээж та Өүлэн рүү битгий залгаад бай, би өөр хүнтэй явж байна” гэсэн мессеж байхаар нь Э ийг сэрээгээд “хэнтэй явж байгаад ирсэн юм, ийм газар хүүхдүүд орхиж яваад байхдаа яадаг юм” гэж асуухад Э  нь хэнтэй хаагуур юм хийж явсан талаараа хэлэхгүй байсан. Уг бичсэн мессеж дээр Э  “өөр хүнтэй явж байна” гэсэн байсан болохоор нь би эрэгтэй хүнтэй явж байсан юм байна гэж бодоод хардах сэтгэл төрсөн. Би тухайн үед хардсанаасаа болоод нилээн их уур хүрч, Э тэй хэрэлдэж байгаад утсыг аваад гэрээсээ гараад машиндаа суухад Э  миний араас машинд орж суучихаад буухгүй байсан. Би “би чамтай хэрэлдмээргүй байна, гэр рүүгээ явлаа” гэж хэлээд явах гэтэл машинаас буухгүй байхаар нь би Э ийг машинаасаа чирж буулгаад, машиныхаа үүдийг хаагаад, машинтайгаа хөдлөөд явсан. Би тэндээс хөдөлж “Асайт” худалдааны төвийн ТҮЦ орж тамхи авчихаад ойролцоогоор 40-50 минутын дараа Э тэй учир байдлаа ярилцахаар дахиж очтол бид 2 ерөөсөө хэл амаар учраа ололцож чадахгүй, хэрэлдээд л байсан. Тэгээд сүүлдээ би уураа барьж чадалгүй Э ийг хэдэн удаа алгадсан. Намайг эхнэр Э тэй хэрэлдчихээд утсыг нь аваад машинтайгаа явах гэхэд утсаа өгч явуулахгүй гээд машинд суучихаад буухгүй байхаар нь машинаасаа буулгах санаатай угзарч татсан бөгөөд Э  гараараа машины бариулаас барьчихаад тавихгүй байхаар дахиж татаад чирж буулгасан. Асайт худалдааны төвийн ТҮЦ-нээс тамхи авчихаад буцаж ирсний дараагаар Э тэй маргалдаж нүүрэн хэсэг рүү нь гарын ар болон урд хэсгээр 3-4 удаа дунд зэргийн хүчээр алгадсан. Алгадсаны дараагаар миний үснээс зулгаахаар нь 2 шуунаас нь бариад гарыг нь тавиулаад Э ийн үснээс зулгаасан. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 79/,

- Ц.Н ын Хаан банкны 5018608208 тоот дансны хуулга /хх-ийн 102-138/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Н  нь .......  гудамжны задгай тоот хашаанд байх хадам эхийн эзэмшлийн монгол гэрт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө шөнийн 02 цаг 04 минутийн орчим 2 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай П.Э ийг “эр, эмийн хардалтын улмаас” гараараа нүүр хэсэгт цохих, алгадах, үснээс зулгаах, хоолойг боох, чирэх зэрэг үйлдлийн аргаар биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь биед хамар, хоёр хацар, цээж, зүүн бугалга, шуу, хоёр гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун сарвуу, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Ц.Н  нь .......  гудамжны задгай тоот хашаанд байх хадам эхийн эзэмшлийн монгол гэрт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө шөнийн 02 цаг 04 минутийн орчим 2 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай П.Э ийг “эр, эмийн хардалтын улмаас” гараараа нүүр хэсэгт цохих, алгадах, үснээс зулгаах, хоолойг боох, чирэх зэрэг үйлдлийн аргаар биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь биед хамар, хоёр хацар, цээж, зүүн бугалга, шуу, хоёр гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун сарвуу, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч П.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би хүүхдүүдтэйгээ унтаж байтал Н  шөнийн 02 цагийн үед гэртээ орж ирээд миний том хүү Э ийг сэрээгээд миний гар утасны кодыг тайлуулаад ээж рүү “Ээж би Ө тэй байхгүй байна, битгий Ө  рүү залгаарай” гэсэн месежийг уншчихаад “чи хэнтэйгээ явсан юм” гээд уурлаад байсан. Миний ээж рүүгээ тэгэж мессеж бичсэн шалтгаан нь манай ээж намайг гэртээ харьсан уу гээд Ө  рүү залгаад байхаар нь тэгэж бичсэн юм. Тэгээд Н  миний утсыг аваад гарчихсан. Би араас нь гараад “утсаа авъя” гэтэл намайг машинаас чирж буулгасан бөгөөд тэгэх үед миний гуяны хажуу хэсэгт зулгарсан. Тэгээд машинтайгаа хөдлөөд явчихсан. Би тухайн үед гэртээ ороод бага охиноо тэврээд сууж байтал Н  гаднаас орж ирээд “чи хэнтэй уулзсан юм” гээд гарынхаа ар хэсгээр миний нүүр рүү цохиход миний хамарнаас цус гарсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд юм дуугарахгүй байсан. Би хамрынхаа цусыг цэвэрлэчихээд сандал дээр сууж байтал “чи яг хэнтэй уулзсанаа хэлээдэх” гээд үснээс чирээд, энд тэнд рүү цохиод “чамайг их зодсон ч адилхан, бага зодсон ч адилхан” гээд байсан бөгөөд үүрийн 4 цагийн үед гараад явсан. Би тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Би Н тай маргалдаад 2021 оны 09 дүгээр сарын 25-ны орчим тусдаа амьдрахаар ээжийнхээ хажууд ирсэн. Хэдий тусдаа байсан ч гэсэн Н  нь байнга залгадаг, уулзъя, хүүхдүүдтэйгээ уулзъя гэх мэтээр холбогддог байсан. Намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөс өмнө ийшээ, тийшээ явлаа гэж хэлээгүй, хаана байдаг байсан эсэхийг нь сайн мэдэхгүй. 10 дугаар сарын 09-ний шөнө намайг зодсоны дараа 5-6 хоног ямар ч холбоо бариагүй байж байгаад “хүүхдүүдтэйгээ уулзъя, чи тухайн үед надад яг юу болсноо үнэнээр нь хэлчихгүй яасан юм бэ, тэгсэн бол би ийм үйлдэл гаргахгүй шдээ” гэсэн. Үүнээс хойш тасралтгүй гуйгаад байхаар нь би хүүхдүүдээ аваад хамт амьдрахаар явсан. Одоо хамт амьдарч байгаа. Тухайн үед манай гэрт хүүхдүүд байсан. Бүгдээрээ мэдэж байгаа. Манай хөрш айлын эгч залгаад “юу болоод байгаа юм, зүгээр үү миний дүү” гэж залгахаар нь би “зүгээрээ эгчээ зүгээр” гэж хэлээд тасдсан. Бусад хүмүүс сайн мэдэхгүй байх. Урьд өмнө ер нь намайг зодож, цохидог байсан бөгөөд би тэр болгонд нь хүмүүс хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Насанд хүрээгүй гэрч Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй. Одоо байгаа эмээгийн хашаанд ээж, дүү нарын хамт унтаж байхад шөнө Н  аав ирээд, намайг сэрээгээд “ээжийнхээ утасны кодыг тайлаад өг” гэж хэлэхээр нь би ээжийн утасны кодыг нь тайлж өгөөд буцаад унтаад өгсөн... Ер нь бид хэдийг загнаад байдаг. Зодож цохисон асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9801 дүгээр дүгнэлт /хх-ийн 33-34/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40/,

- Яллагдагч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би утсыг нь авахад месееж ирчихсэн байхаар нь мессеж рүү нь ороод хартал  өөрийн төрсөн ээж О ын 99605828 дугаар руу “Ээж та Өүлэн рүү битгий залгаад бай, би өөр хүнтэй явж байна” гэсэн мессеж байхаар нь Э ийг сэрээгээд “хэнтэй явж байгаад ирсэн юм, ийм газар хүүхдүүд орхиж яваад байхдаа яадаг юм” гэж асуухад Э  нь хэнтэй хаагуур юм хийж явсан талаараа хэлэхгүй байсан. Уг бичсэн мессеж дээр Э  “өөр хүнтэй явж байна” гэсэн байсан болохоор нь би эрэгтэй хүнтэй явж байсан юм байна гэж бодоод хардах сэтгэл төрсөн. Би тухайн үед хардсанаасаа болоод нилээн их уур хүрч, Э тэй хэрэлдэж байгаад утсыг аваад гэрээсээ гараад машиндаа суухад Э  миний араас машинд орж суучихаад буухгүй байсан. Би “би чамтай хэрэлдмээргүй байна, гэр рүүгээ явлаа” гэж хэлээд явах гэтэл машинаас буухгүй байхаар нь би Э ийг машинаасаа чирж буулгаад, машиныхаа үүдийг хаагаад, машинтайгаа хөдлөөд явсан. Би тэндээс хөдөлж “Асайт” худалдааны төвийн ТҮЦ орж тамхи авчихаад ойролцоогоор 40-50 минутын дараа Э тэй учир байдлаа ярилцахаар дахиж очтол бид 2 ерөөсөө хэл амаар учраа ололцож чадахгүй, хэрэлдээд л байсан. Тэгээд сүүлдээ би уураа барьж чадалгүй Э ийг хэдэн удаа алгадсан. Намайг эхнэр Э тэй хэрэлдчихээд утсыг нь аваад машинтайгаа явах гэхэд утсаа өгч явуулахгүй гээд машинд суучихаад буухгүй байхаар нь машинаасаа буулгах санаатай угзарч татсан бөгөөд Э  гараараа машины бариулаас барьчихаад тавихгүй байхаар дахиж татаад чирж буулгасан. Асайт худалдааны төвийн ТҮЦ-нээс тамхи авчихаад буцаж ирсний дараагаар Э тэй маргалдаж нүүрэн хэсэг рүү нь гарын ар болон урд хэсгээр 3-4 удаа дунд зэргийн хүчээр алгадсан. Алгадсаны дараагаар миний үснээс зулгаахаар нь 2 шуунаас нь бариад гарыг нь тавиулаад Э ийн үснээс зулгаасан. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ц.Н ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч П.Э  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Н т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг удаа дараа үйлдсэнийг тус тус харгалзан шүүгдэгчид 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Н ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н т 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ц.Н т оногдуулсан 480 цаг нйитэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА