Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар ШШ2017/01528

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01528

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, “Худалдаа хөгжлийн банк” ХХК /РД: 2635534/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байр, 20 тоот хаягт оршин суух Луу боржигон овгийн Лувсанжавын Отгонсүрэн /РД: ЧТ73021366/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байр, 20 тоот хаягт оршин суух Боржигон овгийн Цэрэнхүүгийн Сүхбат /РД: ШЕ73032233/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,022,878.23 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ирүүлсэн зохигчдын эвлэрлийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Отгонсүрэн, Ц.Сүхбат нар нь тус банктай 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2011/134-н тоот “Орон сууцны зэлийн гэрээ”-г, 2011/134- н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 35,000,000.00 (гучин таван сая) төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,0 хувийн хүүтэйгээр, 180-н сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь 2011/134-н тоот “Орон сууцны зэлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ц.Отгонсүрэнгийн өмчлөлийн 000174162 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205015525 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 35,000,000,00 төгрөгөөс 5,975,274.89 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 21,181,866.66 төгрөгөөс 20,191,713.54 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй гэрээг ноцтой зөрчиж байгаа учир 2011/134-н тоот “Орон сууцны зэлийн гэрээ”- ний 9.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч Ц.Отгонсүрэн, Ц.Сүхбат нар нь орон сууцны зэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 29,024,725.11 төгрөг;  Үндсэн хүүгийн үлдэгдэл 989,041.35 төгрөг; Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,111.77 төгрөг; Хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 8,000.00 төгрөг. Нийт: 30,022,878.23 төгрөгийн үлдэгдэлтэй байна.  Зээлдэгч Ц.Отгонсүрэн, Ц.Сүхбат нартай байгуулсан 2011/134-н тоот орон сууцны зэлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, мөн хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсний төлбөрт нийт 30,022,878.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,264.39 төгрөгийг тус тус зээлдэгч Ц.Отгонсүрэн, Ц.Сүхбат нараас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2011/134-н тоот орон сууцны зэлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Ц.Отгонсүрэнгийн өмчлөлийн 000174162 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205015525 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ

 

            Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Худалдаа хөгжлийн банк” ХХК хариуцагч Л.Отгонсүрэн Ц.Сүхбат нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч Л.Отгонсүрэн Ц.Сүхбат нар нь 30,022,878.23 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Л.Отгонсүрэнгийн өмчлөлийн 000174162 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн Ү-2205015525 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч хариуцагч Л.Отгонсүрэн Ц.Сүхбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,022,878.23 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зүгээс хариуцагч Л.Отгонсүрэн Ц.Сүхбат нартай эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зээлийн барьцаа хөрөнгө болох 000174162 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205015525 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь нэг хүний буюу хариуцагч Л.Отгонсүрэнгийн өмчлөлийнх тул зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Отгонсүрэн, Ц.Сүхбат нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 30,022,878.23 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт “...Хариуцагч Л.Отгонсүрэн Ц.Сүхбат нар нь 30,022,878.23 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Л.Отгонсүрэнгийн өмчлөлийн 000174162 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн Ү-2205015525 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй хэмээн тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Луу боржигон овгийн Лувсанжавын Отгонсүрэн /РД: ЧТ73021366/-ийн өмчлөлийн 000174162 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн Ү-2205015525 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, дээрх төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,264.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Отгонсүрэн, Ц.Сүхбат нараас 189,132.195 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 189,132.195 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР