| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01426/И |
| Дугаар | 102/ШШ2017/01561 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/01561
| 2017 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/01561 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, горькийн 26 дугаар гудамжны 1113 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Намсрайжавын Оюунбаатар /РД: ТГ62030101/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунбаатар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн оёх сүлжих цехд засварчнаар 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байгаад халагдсан. 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Керамик комбинатын 3 дугаар ээлжинд операторчноор ажиллаж байгаад 1986 оны 10 дугаар сарын 17-нд гэр бүлийн хүнээ дагаж Хөтөлийн цемент шохой комбинатад ББМИЯ-ны томилолтоор ажиллах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн.1986 оны 10 дугаар сарын 27-ноос соёл техникийн ордонд ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс компрессорын цехэд машинистээр 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Нийт 14 жил 8 сар улсаас нөхөн олговроор 6 жил 4 сарыг нэмж тооцоод улсад 20 жил 5 сар хоног 22 хоног ажилласан. 2017 оны 03 дугаар сарын 01-нд 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоход миний ажилласан жилээс 2 жил 10 сар нь тэтгэвэр тогтох хугацаанд тооцогдоогүй байна. Үүний шалтгааныг Баянгол дүүргийн тэтгэвэр тогтоосон байцаагчаас асуухад таны амралтыг 1994 оны 08 дугаар сарын 18-ны 412 тоот тушаалын хавсралт нь Намсрайн Оюунбаатар гэж буруу бичигдсэнээс тэтгэвэрийн ажилласан хугацаа дутуу орсон гэж тайлбарласан. Иймд иргэн миний улсад ажилласан жилийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунбаатар нь 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан бөгөөд бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.Оюунбаатар нь 1980 оны 09 дүгээр сарын 11-нээс 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Оёх сүлжих үйлдвэрлэлд дагалдан засварчнаар ажиллаж байсан болох 1980/09/11, Оёх сүлжих үйлдвэрлэлд дагалдан засварчнаар авч ажиллуулав, ЯНТН боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 56 тоот тушаалаар, 1983/04/03, гэр орноороо хөдөө шилжих болсон тул оёдол сүлжмэлийн үйлдвэрлэлийн оёдолчноос чөлөөлөв, ноосон эдлэлийн “Говь” комбинатын даргын 1983 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар тушаалаар,
1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Керамик комбинатын 3 дугаар ээлжинд операторчноор ажиллаж байсан болох нь 1983/04/15, керамик эдлэхүүний комбинатад III ээлжинд шугамын операторчнаар авч ажиллулав, керамик эдлэхүүний комбинатын даргын 1983 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 84 тоот тушаалаар, 1986/10/17 Гэр бүлийн хүн нь хөтөлийн цемент шохой комбинатад ББМИЯ-ны томилолтоор ажиллах болсон тул гэр бүлийг нь дагуулан ажлаас чөлөөлөв, керамик эдлэхүүний комбинатын даргын 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 213 тоот тушаалаар,
1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөтөлийн цемент шохойн комбинатад соёл техникийн ордонд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 1986/10/27, гэр бүлийн хүнээ дагаж шилжиж ирсэн тул соёл техникийн ордонд үйлчлэгчээр авч ажиллуулав, Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 785 тоот тушаалаар, 1988/10/20, Үүрэгт ажлаас нь чөлөөлж компрессорын цехэд машинистаар шилжүүлэн ажиллуулав, Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 847 тоот тушаалаар гэх бичилт хийгдсэн 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрээс олгосон 484748 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
1988 оны 10 дугаар сарын 28-наас 1994 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Хөтөлийн цемент шохойн комбинатын Тээрмийн цехийн компрессорын цехэд машинистаар ажиллаж байсан болох нь Хөтөлийн “Цемент-Шохой” ХК захиргаа, хууль зүйн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн а/139 тоот тодорхойлолт, Цемент шохойн хөтөл компанийн 1994 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 412 дугаар “ээлжийн амралт олгох тухай” захирал Х.Ихболдын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, хамт ажиллаж байсан гэх иргэн Боржигин овогт Намдагийн Цэцэгээ /РД: ТГ66070305/, Боржигон овогт Батчулууны Энхтуяа /РД: ТГ64021608/ нарын тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Намсрайжавын Оюунбаатар /РД: ТГ62030101/-ыг 1980 оны 09 дүгээр сарын 11-нээс 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Оёх сүлжих үйлдвэрлэлд дагалдан засварчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Керамик комбинатын 3 дугаар ээлжинд операторчноор, 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөтөлийн цемент шохойн комбинатад соёл техникийн ордонд үйлчлэгчээр, 1988 оны 10 дугаар сарын 28-наас 1994 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Хөтөлийн цемент шохойн комбинатын Тээрмийн цехийн компрессорын цехэд машинистаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Намсрайжавын Оюунбаатар /РД: ТГ62030101/-ыг 1980 оны 09 дүгээр сарын 11-нээс 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Оёх сүлжих үйлдвэрлэлд дагалдан засварчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Керамик комбинатын 3 дугаар ээлжинд операторчноор, 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөтөлийн цемент шохойн комбинатад соёл техникийн ордонд үйлчлэгчээр, 1988 оны 10 дугаар сарын 28-наас 1994 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Хөтөлийн цемент шохойн комбинатын Тээрмийн цехийн компрессорын цехэд машинистаар ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР