| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01777/И |
| Дугаар | 102/ШШ2017/01562 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/01562
| 2017 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/01562 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамж, 18 тоот хаягт оршин суух, Цэнд овогт Шагдарын Эрдэнбулган /РД: ЧИ63081509/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
Хэрэг маргааныг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Эрдэнэбулганын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд: Ш.Эрдэнэбулган миний бие гүүр барилгын “Гангүүр” ХХК-д 1984 оны 07 дугаар сараас эхпэн өнөөдрийг хүртэл бетон арматурчнаар ажиллаж байна. Гэвч тус компанид 1984-1996 он хүртэл ажиллах хугацаанд нормчиноор ажиллаж байсан бөгөөд тухайн үед нормчин гэсэн нэр томьёо нь гүүр барилгын ажилд төмөр бетон цутгах, арматур зангидах, гагнах зэрэг ажил үүргүүд багтдаг. Энэ нь миний 1996 оноос хойш одоог хүртэл бетончин арматурчны гүйцэтгэж буй ажил үүрэгтэй ижил юм. Иймд намайг 1984 оны 07 дугаар сараас 1996 оны 07 дугаар сарын 26-ныг хүртэл “Гангүүр” ХХК-д бетон арматурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Эрдэнэбулган нь “Гангүүр” ХХК-д 1984 оны 07 дугаар сараас 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу Ш.Эрдэнэбулган нь тухайн цаг хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь Ш.Эрдэнэбулганы... 1984/07/10, Автозамын ерөнхий газрын хувиар ёсоор конторт мастераар авч ажиллуулав, конторын даргын 1984 оны 7 сарын 20-ны 59 тоот тушаалаар, 1991/01/01 Автозамын нэгтгэлийн ерөнхий захирлын 1990 оны 12 сарын 20-ны өдрийн 133 тоот тушаалаар Гүүр барилгын конторыг нэгдэл болгож анги хэсгүүд пүүсийн зохион байгуулалтад орсон тул мөрөн пүүсэд шилжүүлэв, ГБК-ын даргын 1991 оны1-р сарын 3-ны өдрийн 01 тоот тушаалаар,
1991/01/02 гүүр барилгын конторын даргын 1991 оны 01 сарын 03-нб 01 тоот тушаалаар Нүүдлийн гүүр барилгын барилга пүүсийн зохион байгуулалтад шилжсэн тул “Мөрөн” пүүст үргэлжлүүлэн ажиллуулав, Пүүсийн захирлын 1991 оны 01 сарын 05-ны 02 тоот тушаалаар, 1992/03/31, засгийн газрын ӨХК-ын 1992 оны 17 дугаар тогтоол, Зам тээврийн ерөнхий газрын 1992 оны 58 дугаар тушаалыг үндэслэн шинээр байгуулагдсан бүрэн бус хариуцлагатай Дэлгэрмөрөн компанийн мэдэлд шилжүүлэв,
1992/04/01, засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн байгуулагдсан бүрэн бус хариуцлагатай “Дэлгэрмөрөн” компанид нормчиноор үргэлжлүүлэн ажиллуулав, захирлын 1992 оны 4-р сарын 06-ны өдрийн 01 тоот тушаалаар, 1993/10/02 хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөв, захирлын 1993 оны 10 сарын 02-ны өдрийн 20А тоот тушаалаар гэж бичигдсэн 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр зам техникумын олгосон 082317 тоот хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
“Гангүүр” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 164 тоот тодорхойлолт, хууль сануулж асуусан М.Пүрэвжамц, Д.Цэнджав нарын гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Эрдэнэбулганыг 1984 оны 07 дугаар сараас 1996 оны 07 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд “Гангүүр” ХХК-д бетон арматурчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цэнд овогт Шагдарын Эрдэнбулган /РД: ЧИ63081509/-ыг 1984 оны 07 дугаар сараас 1996 оны 07 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд “Гангүүр” ХХК-д бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР