Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

   2022        04        11                                            2022/ШЦТ/24

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-ийн Э-д холбогдох 214........... тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын 06-ны өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 1, Х аймгийн Д сумын Х 2 дугаар багт оршин суух, малчин, урьд:

-Х аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Хг аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Х аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоногийн баривчлах ялаар,

-Х аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар бүгд 4 жил 7 сарын хорих ялаар,

-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦ/00 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Н-гийн Э. /Регистрийн дугаар: .................../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н овогтой Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байх үед Х аймгийн Д сумын 2 дугаар баг "Баянбулаг" гэх газар буюу С.Б-ийн гэрт хохирогч С.Брийн нүүрэн тус газар 2 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь духны баруун хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А, М хоёртой орой 7-8 цагийн үед явж байгаад бид гурав 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгээд Б гуайнд орсон. Намайг мал хулгайлсан гэж ярьсан байхаар нь энэ талаар хэлэх гэж орсон юм. Гэрт нь ороод байж байхад эхнэр Н нь уурлаад, Б гуай архи уухгүй гэхэд хамт явж байсан хоёр маань гэрээс гарсан. Тэгээд Б гуай намайг яв гэж байгаад уурлаад шүүгээнээсээ хутга аваад миний дээлийн хормой руу 2 удаа дүрсэн. Тэгээд би хутгатай гарыг нь зүүн гараараа бариад баруун гараараа Б гуайн зүүн шанаанд нь гараараа цохьсон нь үнэн. Тэгээд А орж ирээд айлд агсам тавиад байх юм, явъя гэж хэлээд намайг аваад гарсан. ...Маргааш өглөө нь би Б гуайнд орж уучлалт гуйхад надад цохьсон, оёдол тавиулсан талаараа хэлээгүй. ...Баттөмөр гуай архи уугаагүй эрүүл байсан, харин би архи уусан байсан. Алтангадас машин барьж явсан болохоор архинаас бараг уугаагүй, Мэгзэр бид хоёр архийг хувааж уусан. Би зарми зүйлээ санахгүй байгаа юм. Би архины халуундаа андуураад байгаа юм болов уу. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өмгөөлөгчөөрөө бичүүлж, би гарын үсэг зурсан, хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

2.Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хаалга тайлж өгөхөд оройны 10 цаг өнгөрч байсан. Манайд гурвуулаа орж ирсэн ба намайг архи уухгүй гэхэд Т-тай хамт явж байсан хоёр хүн нь гараад явсан. Унтмаар байна яв гэхэд Э суугаад байсан. Тэгэхээр нь би айлгах гээд хутга авсан нь үнэн. Намайг дараад духны хэсэгт хоёр удаа цохьсон нь үнэн. Юугаар цохисныг мэдээгүй. Эмнэлэг дээр ирээд оёдол тавиулсан. Энэ талаар оёдол тавьсан эмч нь мэдэж байгаа. Би архи уугаагүй эрүүл байсан. Э архи уусан байсан боловч харахад айхтар согтуу байгаагүй, гайгүй байсан. Маргааш нь Э орж ирсэн нь үнэн.Оёдол тавиад толгойг марлиар боогоогүй байсан, мөн би малгайтай байсан болохоор оёдол тавиулсан нь Э-д харагдаагүй байх. Би хэлээгүй. Би хүний хүүхдийн муу үзээд яахав дээ гээд хэлээгүй. Э л цохьсон. Би өөртөө шарх учруулах үндэслэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

3.Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Х аймгийн Д сумын 2 дугаар баг "Баянбулаг" гэх газар суудаг. Би гэртээ эхнэрийн хамт унтаж байх үед 2021 оны 12 дугаар сарын 04-ний 22 цагийн үед машинтай хүмүүс ирээд хаалга тогшихоор нь хаалга тайлсан Н.Э, М, танихгүй залуу гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд Н.Э ойр зуурын юм ярьж байгаад архи ууя гэхээр нь би уухгүй, унтаж амармаар байна явцгаа гэж хэлсэн Н.Э-тай цуг явж байсан хоёр хүн гэрээс гараад явчихсан. Н.Э үлдчихээд манай эхнэрийг загнахаар нь би хажуунаас нь манай эхнэр амрая гэж байна, чи элэг бариад байгаа юм уу гэж хэлээд муудалцсан. Намайг тэгж хэлсэн Н.Э миний духны баруун дээд хэсэг рүү нэг удаа цохисон. Би юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Миний духны баруун дээд хэсэгрүү цохисны дараа баруун талын шанаа руу ахиад нэг цохисон. Тэгсэн гаднаас цуг явж танихгүй залуу нь орж ирээд гэрээс аваад гарсан. Гэрээс авч гараад машинтайгаа яваад өгсөн. Тэд нар явсны дараа миний духны баруун дээд хэсгээс цус гараад байхаар нь Б сумын Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлсэн 3 оёдол тавьсан... Би өмнөх мэдүүлэгтээ өөрийнхөө хутга барьсан талаар хэлээгүй юм. Б.М, танихгүй залуу хоёр гэрээс гараад явчихсан. Гэрээс гараад явсны дараа Н.Эманай гэрийн баруун орны хөлд суугаад байхаар нь би хүн гар гээд байгаа юм биш үү гэж уурлаад шүүгээнээсээ шар модон иштэй хутга авсан. Намайг хутга авах гэсэн манай хөгшин шүүгээний хаалга дарахаар нь би орлуу түлхээд хутга авсан. Хутга аваад Н.Э-г айлгах санаатай байсан. Н.Э миний хутга барьж байсан баруун гарнаас бариад авсан. Гарнаас барьж авах үед нь шалан дээр тавьчихсан тогоотой хоол асгачихсан байсан. Би тэр хоолны шөлөн дээр хальтраад газар унасан. Намайг газар унасны дараа миний гарыг татаад цээжний урд талд бариад Н.Э миний дээр өвдөглөөд суусан. Өвдөглөөд сууж байх үед нь хутганы үзүүрт дээлийнх нь хормой тээглээд дүрэгдсэн. Би хутгаа татаад авах гэсэн миний гарыг дарчихсан байсан болохоор болохгүй байсан. Намайг газар унасны дараа нүүр лүү 2 удаа цохисон. Н.Э намайг та хоёр удаа дүрчихлээ гэхээр нь би чамайг дүрээгүй, харин чи намайг цохьчихлоо гэсэн. Гаднаас танихгүй залуу нь орж ирээд миний гарнаас хутга аваад шүүгээнд хийгээд Н.Э-г аваад гараад явсан. Би Н.Э манай гэрээс явахгүй байхаар нь айлгах санаатай авсан. Би одоо 64 настай, Н.Энхтайван 30 гарантай 40 дөхөж яваа хүн. Би дийлэхгүй учраас элэг бариад согтуурхаад суугаад байсан. Тэгээд л явуулж амрах санаатай байсан. Хэрэг учрал болох үед 22 цаг болчихсон би амарч байсан юм. Би Н.Э-гийн биед халдаагүй, би дүрэх үйлдэл хийгээгүй, намайг шүүгээнээс хутга аваад л эргэсэн бариад авсан, бариад удаагүй хальтраад унаад өгсөн. Унасны дараа миний дээр өвдөглөөд суучихсан. Өвдөглөөд миний гарыг цээжний урд талд бариад байхаар нь хутгаар миний цээжрүү дүрүүлчихэж магадгүй гээд ирийг нь дээш нь болгосон. Дээлийнх нь хормойнд тээглэсэн Н.Э хормойгоо дээш нь татсан урагдсан. Би тэрнээс хормой руу нь дүрээгүй...Н.Э намайг 2 удаа цохисны улмаас учирсан. Намайг цохих үедээ гартаа үзүүртэй юм барьчихсан байсан байх. Гартаа юу барьж байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг цохих үедээ гартаа юм барьж цохисон үгүйг мэдэхгүй байна. Би Н.Э-тай ноцолдож байх үед хутга бол миний дух хэсэг рүү ойртож очоогүй. Хутгаар бол ямар ч байсан зүсээгүй... Н.Э намайг баруун гараараа цохьсон. Гартаа бөгж зүүгээгүй байсан. Надад өөрөө өөртөө гэмтэл учруулах боломж байхгүй байсан. Миний гарыг Н.Э барьчихсан байсан. Би тухайн үед цээж нүцгэн байсан, Н.Э-тай хамт явсан хүн гаднаас орж ирэх үед надад гэмтэл учирсан цус нь гарчихсан байсан. Намайг 2 удаа цохисны улмаас миний баруун хацарны ясан дээр хавдсан байсан. Уг гэмтэл шархыг Н.Эучруулсан. Эмнэлэгт үзүүлэх үед хавдчихсан байсан, үзсэн эмч түргэн тусламжийн хуудсан дээр бичээгүй байсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн        06-07,  41-42, 114-115  дугаар хуудас/

4.Гэрч М.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Х аймгийн Д сумын 2 дугаар баг “Баянбулаг" гэх газар нөхөр Б-ийн хамт амьдардаг. Би нөхрийн хамт 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой унтаж байх үед 22 цагийн үед машинтай хүмүүс ирж хаалга тогшсон. Хаалга тайлж өгсөн Н.Эн өөр хоёр танихгүй залуутай хамт гэрт орж ирсэн. Гэрт гурван согтуу эрэгтэй хүн орж ирчихээд унтуулахгүй байхаар нь би унтаж амарлаа явцгаа гэж хэлсэн. Н.Э-тай хамт явж байсан хоёр хүн нь гараад явсан. Гэрт Н.Э үлдчихээд би яв гэсэн үгүй би танай нөхрийг ална гээд надад агсан тавьсан. Манай нөхөр С.Б өөдөөс нь би архи уухгүй, манай гэрээс яв гэж хэлсэн. Н.Э баруун гартаа юм барьж байгаад С.Б-ийн духны баруун дээд хэсэгт цохисон. Баруун гартаа юм барьчихсан байсан, би юу гэдгийг сайн харагдаагүй, хутга байх л гэж бодсон. Би гэрээс гар гэж загнасан, үгүй би танай нөхрийг алж байж гарна гаад ахиад С.Б-ийн баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон. Би гэрээс гарахгүй байхаар нь гэрээс гарч машин дээр очоод энэ хүнийгээ ав гэж хэлсэн. Цуг явж байсан нэг залуу нь очиж аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас /

5.Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Н.Э, А нарын хамт нэг шил архитай С.Б ахын гэрт очсон. Н.Э шоронд цуг байсан ахтайгаа 1 шил архи хувааж ууя гээд цуг очсон. С.Б-ийн гэрт орсон. С.Б-ийн эхнэр нь орилж бахираад хөөгөөд байхаар нь А-ын хамт гэрээс гараад машиндаа суусан. 4-5 минутын дараа С.Б-ийн гэрээс Э гарч ирэхгүй болохоор нь А ороод Э-г аваад гараад ир гэж оруулсан. Ороод удалгүй гарч ирэхдээ Б 2 удаа  дээл рүү хутгаллаа гээд харуулаад байсан.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12 дугаар хуудас/

6.Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “..Би Х аймгийн Дсумын 2 дугаар багийн нутагт Б.М ахын гэрт байх үед Н.Э ирсэн. Н.Э ирээд Б.Мэгзэр, Н.Э бид гурав           Б сум орж Н.Э "Хараа" нэртэй 0.75 литрийн архи аваад буцсан. Би архи уугаагүй эрүүл байсан учраас Б.М ахын машиныг бариад явсан. Б.М ахын гэрлүү явж байх үед Н.Э С.Б ахын гэрээр орчихоод гаръя гээд Б ахын гэрлүү очсон. С.Б ахын гэрт бид гурав орсон, эхнэр нь орой ирлээ, яв гээд загнаад байхаар нь би Б.Мэгзэр ахын хамт гараад машин дотор сууж Н.Э гэрт үлдсэн. Машинд сууж байсан С.Баттөмөр ахын эхнэр нь гарч ирээд хүн аллаа гээд орилохоор нь би гэрлүү нь орсон. Би гэрт нь орсон гэрийн зүүн талд С.Баттөмөр ах баруун гартаа хутга барьчихсан, хутгатай гарыг нь Н.Э барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би С.Б ахын гарнаас хутгыг нь аваад шүүгээнд нь хийгээд Н.Э-г гаръя гээд аваад гарсан. Би С.Б ахыг яг ямар хутга барьж байгааг нь анзаарч хараагүй, ямар ч байсан хутга барьчихсан байсан. Намайг гэрт орох үед С.Б ах цээж нүцгэн, ил цус гарсан юм байхгүй болохоор нь шууд Н.Э-г аваад гарсан. Гэрээс нь гараад машиндаа суугаад М ахын гэрлүү явсан. Б.М ахынд очсоны дараа Н.Э дээлний хормой хутгалчихлаа гээд харуулсан, хутгаар дүрчихсэн байсан. Би гэрт нь ороод сайн анзаарч хараагүй. Хутга барьчихсан байхаар нь хутгыг нь авч цааш нь хийгээд шууд гарсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас /

7.Гэрч Н.Л-гийн “...Би Х аймгийн Д сумын 2 дугаар баг Баянбулаг гэх газар нөхөр Д.Ц-ийн хамт мал маллан амьдардаг. Манайхтай айл С.Б-х амьдардаг. Нөхөр бид хоёр гэртээ, С.Б эхнэрийн хамт гэртээ тус тусдаа амьдардаг. Нөхөр бид хоёр гэртээ амарч байхад 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед гадаа машин ирсэн. Машин ирээд С.Б-ийн үүдийг балбаж байгаад орсон. Би хэн орсон гэдгийг нь хараагүй. Айхтар удаагүй машины сигнал дугараад байсан. Машин сигналдсанаас хойш 20 орчим минутын дараа хажуу айлын хүүхэд М.Н бахираад байхаар нь хаалгаараа шагайгаад харсан машины цонхыг балбаад энэ хүнээ аваачээ гэж орилж байсан. Тэгээд Л эгчээ хурдал нааш ир гэхээр нь би нүцгэн байна гэсэн. Тэр үед С.Б-ийн гэрээс Н.Э, өөр танихгүй намхан залуутай хамт гараад машинд суугаад яваад өгсөн. Би буцаж хувцсаа өмсөөд С.Б-ийн гэрт орсон. С.Б-ийн гэрт орсон С.Б суугаад хувцсаа өмсөөд би Н.Э руу явна гэхээр нь харсан нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Гэрийнх нь шалан дээгүүр цус дусаад явчихсан, зуухных нь нь байсан тогоо нь байсан, тогооных нь таг нь унаад хоол нь хойд тал руугаа асгарчихсан, зүүн орных нь урд талын хөл нь мултраад ор нь яажийчихсан байсан. Наранчимэг миний хөгшин битгий хойшоо яв, Н.Э чамайг ахиад зодчихно гэж хэлж байсан. Би ороод жоохон тайвшруулж байгаад цагдаад хэлээд             Б-ийн эмнэлэгт авч ирсэн. Б сумын эмнэлэгт үзүүлэхэд духных нь баруун хэсэгт дээд хэсэгт зүсэгдсэн байсан. Зүсэгдсэн шархан дээр эмч оёдол тавьсан. Би хэрэг учрал болсноос хойш хажууд нь байж байгаад өөрөө аваад эмнэлэгт авч ирж үзүүлсэн. Явж байх замд цус нь тогтохгүй гойжоод л яваад байсан, тэгээд шууд оёдол тавьсан. Тэгээд цус нь тогтчихсон. Тухайн гэмтлийн цус нь оёдол тавихгүй бол тогтохгүй байсан...С.Б Н.Э гартаа юм барьж байгаад цохьсон гэж хэлсэн. Цохьсон юмаа нударгаараа тагалчихсан байсан болохоор хараагүй гэж хэлсэн. Надад хэрэг учрал болох үедээ хутга барьсан тухай хэлээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/

8.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн:

-С.Б-ийн биед духны баруун хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

 -Дээрх гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/

9.Яллагдагч Н.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х аймгийн Д сумын 2 дугаар баг Баянбулаг гэх газарт байх  Б-ийн гэрт 2021 оны 12 дугаар сарын 04-ний 22 цагийн үед Б.М, А нарын хамт очсон. С.Б-ийн гэрт орох үед С.Б эхнэр М.Н хоёр ороо засчихсан сууж байсан. Би С.Б ахтай мэнд ус мэдчихээд тэгээд сууж байтал М.Н намайг яв гээд загнаад байсан. Би та нарыг архи дарс уулгахгүй шүү гээд уурлаад байсан. Тэгсэн чинь хамт явсан А, Б.М хоёр гараад машиндаа суучихсан. Тэр хоёрыг гараад явсны дараа М.Б гуай чамайг яв гээд байгаа юм биш үү гээд ална шүү хүүр минь гээд тогоон шүүгээ рүүгээ явсан. Тэгсэн эхнэр М.Н тогооныхоо шүүгээний хаалгыг дараад байсан. Хойш нь түлхэж унагаад шүүгээнээсээ модон шар иштэй хутга авахаар нь би жоохон айгаад явъя гэж бодоод үүд рүү алхтал миний хормойруу хоёр удаа дүрсэн. Тэгж дүрэхээр нь би хутгатай гарыг нь барьж авсан. С.Б гуай өөрөө хулдаасан дээрээ хальтраад ойчоод өгсөн. Би хутгатай гарыг нь бариад С.Б-ийн хажууд сууж байхад Алтангадас гэдэг залуу гаднаас орж ирээд С.Б гуайн гарнаас хутгыг нь аваад шүүгээн дотор нь хийгээд явъя гээд намайг аваад гарсан. Би уг гэмтлийг учруулаагүй. Уг гэмтэл хэзээ учирсан гэдгийг би мэдэхгүй байна. Бид хоёрыг муудахаас өмнө духны баруун хэсэг тавларсан жижиг хэсэг байсан. Хэзээ тийм болсоныг би мэдэхгүй байна. Хажуу айлууд хулгайд сэрдээд байдаг, тэгэхээр нь та надад өгсөн юм байхгүй, би таниас авсан юм байхгүй, хэн хэнийх нь нэр төр муухай байна гэж хэлэх гээд л гэрт нь би очоод жоохон суусан юм. С.Б миний биед гэмтэл учруулаагүй, миний дээлний хормойг 2 удаа хутгалсан байсан. Өөр гэмтэл урагдал цооролт байхгүй. Намайг баруун орны урдаас босоод гарах гэтэл урдаас ирээд хутгаар дээл рүү минь дүрсэн..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас /

10.Гэрч Э.А, М.Н нарын нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг /1-р хх-ийн 174 дүгээр хуудас /

11.Гэрч Э.Алтангадас, Н.Лхамсүрэн нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт:

-Э.А-ын “...Б.Мах, Н.Э бид гурав ороод баруун талын орны наад талд бид гурав суусан. Тэгсэн Н эгч шөнө орой хүн амьтан унтуулахгүй орж ирлээ гээд загнахаар нь Б.М ах бид хоёр гараад явсан. Э баруун талын орны наад талд суугаад үлдсэн. Гэрээс нь гараад машинд суусан. Машинд сууснаас 10 орчим минутьн дараа Наранчимэг эгч гэрээсээ гарч ирээд хүн аллаа гээд машины цонх цохиж байгаад баруун тийшээ явахаар нь би машинаас буугаад гэрлүү нь орсон. С.Б ахын гэрт орох үед гэрийн гэрэл асаалттай гэрийн доторх зүйл бүгд харагдаж байсан. Гэрийн зүүн орны наад газар шалан дээр  С.Б ахын хоёр  гарыг нь  Н Э  барьчихсан  газар хэвтүүлээд өөрөө сөгдөөд дарчихсан байсан. Баруун гарыг нь биенээс нь хөндий шалан дээр наачихсан байсан. Зүүн гарыг нь биенээс нь хөндий арагш нь нугалаад дарчихсан байсан. С.Б ахын дээр өвдөглөөгүй, наана нь сөхөрчихсөн байсан. Б ах баруун талынхаа гарт хутганыхаа ирийг эрхий хурууныхаа чигтэй барьсан байсан. Тэгээд би сандраад С.Б ахын гарт байсан хутгыг аваад гэрийн зүүн урд талын шүүгээнд хийгээд Н аваад гарсан” гэх,

-Н.Л-ийн “Тэр үед хүн надаас аврал эрж байсан учраас хамаг хурднаараа хувцсаа өмсөөд л гэрээсээ гараад С.Б-ийн гэрлүү орсон. 5-6 минутаас ч бага хугацаанд орсон байх. С.Б-ийн гэрт орох үед С.Б баруун орныхоо урд талд хөлөө ороогоод Н.Э-ийн араас явна гээд нүүр нь их цус болчихсон, баруун зуүн талын шалан дээр цус дусаад явсан байсан. Тэрийг хараад энд тэнд цус байна гээд зааж хэлсэн. Н би харин их байсныг нь арчсан юм гэж хэлсэн. Тулганы зүүн талд байсан тогоо нь хойшоо хазайгаад таг нь ойчоод дотор нь байсан хоол нь асгарсан, зүүн орных нь урд талын хөл яажийсан, гэрийн баруун зүүн талаар цус дуссан байсан. Гэрийнх нь ширээ хойд талдаа л байсан. Би тэгээд Нийн хамт С.Б-ийг тайвшруулж байгаад цагдаад мэдэгдээд Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Б сум руу би С.Б-ийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бор-Өндөр cyм pyy явах үед С.Б жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. Явж байх үед толгойньх нь духны баруун дээд хэсгээс цус гараад л гойжоод яваад байсан. Тэр цус гараад байгаа газрын доод хэсэгт шанаа нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-180 дугаар хуудас/

12.Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, туршилт хийсэн бичлэгийг флашин дээр хуулбарлан эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 181-183 дугаар хуудас/

13.Х аймгийн Д сумын Хараат багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05/489 дугаартай “Н овогтой Э нь 39 настай, ам бүл 1, тус багийн хүн амын бүртгэлд бүртгэлтэй оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг /1-р хх-ийн 195 дугаар хуудас/

14. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021 оны тооллого /1-р хх-ийн 196-199 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байх үед Х аймгийн Д сумын 2 дугаар баг "Баянбулаг" гэх газар буюу С.Б-ийн гэрт хохирогч С.Б-ийн нүүрэн тус газар 2 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь духны баруун хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан байна.

Шүүгдэгч Н.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Э-гХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийн зохисгүй хэрэглээ, шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх дадал, зуршилгүй байдал зэрэг  шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч М овогт С-ийн Бр /РД:............/-ийн эрүүл мэндэд духны баруун хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл, хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-ийн   үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүх шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял санал болгосныг шүүгдэгч зөвшөөрсөн байх ба тэрээр хувьдаа 600 гаруй толгой малтай, малын ашиг шимийг хүртэж амьдардаг, 300 гаруй ямааны ноолуураас     10-аад сая төгрөгийн ашиг олдог гэх тул саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхтайван нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Эн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн туршилт явуулсан гурван хэсэг бичлэг бүхий үзмэн ягаан өнгийн SAHPR /SP-09/ гэсэн бичиглэлтэй, төмөр флаш нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

1.Шүүгдэгч Б овогт Н-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н-ийн Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхайванд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5.Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн туршилт явуулсан гурван хэсэг бичлэг бүхий үзмэн ягаан өнгийн SAHPR /SP-09/ гэсэн бичиглэлтэй, төмөр флаш нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Н.Э-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тээдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ