Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01644

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01644

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоот хаягт байрлах “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: 2693925/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн наран ард аюуш 6 дугаар гудамж, 164 тоот хаягт оршин суух, Жимбүү овогт Эрдэнэчулууны Гансүх /РД: ЗД89041111/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,053,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Э.Гансүх нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201154800 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган тегтег төгрөгийн цалингийн зээлийн 12 /арван хоёр сар / -н сарын хугацаатай 3.35% /гурав зууны гучин таван хувь/ хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртлэх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж өөрт учирсан хохиролоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 2,050,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 2,726,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 277213 төгрөг, нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 5,053,520 төгрөг байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Гансүхэд холбогдох 5,053,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт бид дараах нөхцлөөр эвлэрч эвлэрлээ. 1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2,153,520 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2,900,000 төгрөг төлнө. 2. Хариуцагч тал тус төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Э.Гансүхэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,053,520 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2,153,520 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 2,900,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                          

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Гансүхэд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,053,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2,153,520 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 2,900,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гансүхээс 47,905 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 47,905 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР