| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01809/И |
| Дугаар | 102/ШШ2017/01647 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/01647
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/01647 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 21 а дугаар байранд орших “Ар богд” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 21 А дугаар байр 112 тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн Ли Ян /ЮД70041205/-д холбогдох
Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 792,370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ар богд” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ч.Дүгэрсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн 1 дүүрэг хорооны нутаг дэвсгэрт байрлах 21а дугаар байрны 112 тоотод суугч Ли Ян нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн цэвэр бохир усны магистрал шугамууд, дээвэр, цахилгаан, лифт, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, бусад зардалд зарцуулах төлбөрөө 2013 оны 3, 4, 5-р сарууд, 11, 12 дугаар сарууд, 2014 оны 10, 11, 12 дугаар сарууд, 2015 оны 7, 8, 9 дүгээр сарууд, 2016 оны 8, 9, 10,11,12 дугаар сарууд, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын төлбөрөө төлөхөөс санаатай зайлсхийсэн. Иргэний хуулийн 147.1, 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй тул Ли Яны төлөх ёстой 792,370.31 төгрөгийг “Ар богд” сууц өмчлөгчдийн холбоонд гаргуулж өгнө үү гэжээ”
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дүгэрсүрэн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ар богд” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ли Янд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 732,370 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Ли Ян нь алдангиас бусад мөнгөө төлсөн тул миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ар богд” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ли Янд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 792,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ар богд” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ч.Дүгэрсүрэн нь хариуцагчийг алдангиас бусад төлбөрөө төлсөн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч БНХАУ-ын иргэн Ли Янд холбогдох сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 792,370 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Ар богд” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ч.Дүгэрсүрэн нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,570 төгрөгийн тал хувь болох 11,785 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,785 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР