| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01209/И |
| Дугаар | 102/ШШ2017/01702 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/01702
| 7 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/01702 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-778 тоотод оршин суух, Хаан боржгин овогт Загдагийн Ванчиндорж /РД: АЭ64031171/-ийн,
Төрсөн он тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Ванчиндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Ванчиндоржийн шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие З.Ванчиндорж 1962 онд Архангай аймгийн Жаргалант сумын төвд Шаарийн 4 дэх хүү болон мэндэлсэн бөгөөд миний эцэг Шаарий нь 1963 онд хорт хавдраар нас барж, улмаар 4 өнчин хүүхэд үлдсэн тул 1964 онд Загдаа гэдэг айлд намайг өргүүлсэн. Өргөж авсан эцэг маань намайг бүртгүүлэхдээ 1964 онд төрсөн гэж ташаа бүртгүүлсэн. Иймд намайг 1964 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Ванчиндорж нь 1964 онд төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хаад боржигон овогт Загдаагийн Ванчиндорж нь 1962 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 103/002553 тоот архивын лавлагаа, гэрч З.Мажигсүрэн, Ц.Нар-Ус нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч З.Ванчиндорж нь төрсөн оноо тогтоолгох хүсэлт гаргасан, харин сар, өдрийг тогтоолгох хүсэлтийг гаргаагүй тул З.Ванчиндоржийг 1962 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Хаад боржигон овогт Загдаагийн Ванчиндоржийг 1962 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР