Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч Х.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0031 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1-т зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 185 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 228 цагийн ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, РД: ,

******* овогт *******ийн *******.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Ч.******* нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ийн хашаан дотор байрлах монгол гэрт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүдэн тус газарт гараараа цохиж “баруун нүдний склерийн урагдал, урагдлаар торлог, хориодын хавчуулагдал, торлогын хуулрал, баруун хөмсгөнд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр , ******* хоёртой яриад Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт ирсэн. Гэрт нь ирээд бид хоёр нэг шил архи хувааж уучхаад  наад талынх нь сахиул айлд орсон. Тэгээд тэнд байсан хоёр хүнийг дагуулж буцаж *******ын гэрт нь ороод зургуулаа хөзөр тоглосон. Хөзөр тоглоод дууссаны дараа ******* над руу чи янз бүрийн янханууд авчраад гэр орон бузарлалаа гээд байхаар нь чи ямар сүртэй юм бэ, адилхан хөзөр тоглочхоод юундаа уурлаад байгаа юм бэ гээд маргалдсан. Бид хоёр барилцаж аваад цохилцоод би нэг цохичихсон юм. Би цохихдоо санаатай цохиогүй яагаад гэвэл ******* бид хоёр төрсөн ах дүүгээс ялгаагүй, хуурай ах дүү. Би уурын мунхаг ухааны тэнэгтээ ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэв.

 

Хохирогч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Болсон явдал гэвэл *******ын ярьсантай үнэн дүйцэж байна. Гэхдээ *******ыг гараараа цохисон гэдэгт нь итгэхгүй байгаа. Бид нар бүгдээрээ тамхи татаад сууж байсан, манай ширээн дээр үнсний сав хийдэг лаазалсан самарны төмөр лааз байсан. Түүгээр цохисон байх гэж би бодсон. Би тухайн үед хараагүй ч тэр лааз хонхойгоод шамбийсан байсан. Хамгийн гол нь би *******ыг манай гэрт ирэх мөрөөрөө өөрөө ирэхгүй яах гэж захын хачин, хачин юмнууд дагуулж ирдэг юм бэ гэж би шөнийн 10, 11 цаг хавьцаа тэгж хэлсэн. Нэлээд удаад түргэн дээр ирэхэд 02 цаг болж байсан байх гэж бодож байна. Одоо би цаашид огт юм харахгүй хичнээн жил ч амьдрах юм бэ, би ханьтайгаа хоёулхнаа байдаг. Барилгын туслах сахиул хийгээд амьдралаа авч явдаг байсан. Бас манай эхнэр бие муутай, би одоо юм хийх нь битгий хэл, авгайдаа чирэгдээд амьдарч байна. Амьдрал үнэхээр хэцүү байна. Би *******ыг муу санаж манайд ирсэн байх гэж ойлгож байна. Өмнө нь манайд эмэгтэй хүн огт дагуулж ирж байгаагүй. Ямар учраас яах гэж тэр хоёр эмэгтэйг дагуулж ирснийг мэдэхгүй байна. Энэ төлбөр мөнгийг миний охин, хүн амьтнаас зээлсэн. Мөнгө олох гэж яаж зовж байгаа билээ. Намайг өвдөж зовж шаналж байхад нэг удаа ч болов сэтгэл гаргаад бие нь яаж байна гэж ирээгүй. Намайг цохиж байхдаа энэ хүн би олон баян ах дүү нартай, чамайг гүйцээнэ гэж байсныг нь цохиулсан хойноо, доор чинь хэвтэж байхдаа сонсож л байсан. Тэгэхэд чи ганц удаа эмчилгээнд чинь тус болно гэж хэлээд л сураггүй болсон. *******д үнэхээр гомдож байна. Би насан туршдаа хорвоог харах нүдгүй болчхоод байхад чи зөвхөн харамсаад л өнгөрнө. Чи нүдээ тас аниад гурван метр чигээрээ алхаж чадах уу, надад өөр хэлэх үг олдохгүй байна...” гэв.

 

Хохирогч Х.*******ын хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Одоохондоо бид эмчилгээ хийлгээд гаргасан зардлаа гаргаж өгсөн. Цаашид манай аав, ээж хоёулхнаа амьдардаг болохоор үнэхээр хэцүү байна. Нэг нүдтэй ч гэсэн хийх юмаа хийчихдэг. Усаа авчихдаг. Тоосгоны үйлдвэрт байдаг болохоор ойр зуур газар, худаг нь маш хол, бараг төв рүү орж усаа авдаг. Бид нар хааяа нэг очихдоо ус, түлээ нүүрсийг нь дөхүүлж өгдөг. Гэхдээ байнга ирж чаддаггүй, ажилтай амьдралтай хүмүүс. Энэ хүний ядаж гар хөлийг нь хугалчихгүй яасан юм бэ, яах гэж ганц байгаа нүдийг нь сохолсон юм бэ, үнэхээр гомдолтой байна....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэм бурууг нотлохоор дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

 

Хохирогч Х.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би Б.*******ийг энэ хэрэгт өөрийн хүсэлтээр, өөрийнхөө хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байгаа юм. Би зүүн нүдээ 2019 онд бусдад зодуулж сохроод ширгэсэн, баруун нүдээ сая цохиулаад бас хараагүй болсон тул уншиж бичих боломжгүй байна. ...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр , дээр байх гэртээ эхнэр ийн хамт байж байхад... Ч.******* 16 цагийн орчимд , гэх хоёр зүс таних эмэгтэйчүүдийг дагуулж ирсэн... Тэгээд хоол идээд, 1 шил 0.75 литрийн архийг бид нар бүгдээрээ хувааж уучхаад, манай ойролцоо байдаг блокны үйлдвэрийн манаач , ******* нарыг би очиж “хөзөр тоглонгоо юм ууя” гэж дуудаад манай гэрт ирцгээсэн... Архи ууж, хөзөр тоглож сууж байгаад би хожигдоод тэрэндээ бухимдаж Ч.*******д уурлан “чи манай гэрт янхнууд авчирлаа” гэхэд “чамд ямар хамаатай юм, юун сүртэй юм” гээд маргалдсан. Маргалдсан уурандаа би ширээн дээр байсан эд зүйлтэй нь хамт ширээгээ түлхэж унагаагаад би Ч.*******ыг заамдаж аваад 1-2 удаа цохисон. Гэтэл Ч.******* намайг зөрүүлээд шууд нүд рүү цохиход нүдний урдуур улаан хөшиг татсан юм шиг болоод л цус урсаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд надад улаан өнгөнөөс өөр юм харагдахаа больчихоор нь би “нүд сохолчихлоо” гээд хэлсэн. Гэтэл над руу Ч.******* дахиад дайраад миний дээр гарах үед , ******* нар бид хоёрыг салгасан... Одоо миний биеийн байдал бол хэвийн, гэхдээ сая цохиулсан нүд юу ч харахгүй байгаа, зөвхөн өдөр, шөнө болоод байна гэдгийг л мэддэг...би гомдолтой байна...” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр Х.******* бид хоёр , “” дээрх гэртээ байж байтал Ч.******* ах залгаад “танайд яваад очьё, уулзаагүй удсан юм чинь” гэж яриад 14 цагийн үед , гэх хоёр хүнтэй хамт манай гэрт ирсэн. Тэгээд манай нөхөр бид хоёртой нийлээд 1 шил 0.75 литрийн архийг хувааж уугаад байж байтал манай ойролцоо сахиул хийдэг Ч.*******, Я. хоёр манай гэрт 19 цагийн үед орж ирээд бүгдээрээ нийлээд хөзөр тоглосон...Тоглоод сууж байтал манай нөхөр Х.******* гэнэт уурлаад “чи энэ хоёр янхныг яах гэж авч ирсэн юм, эр болгонтой явалддаг” гэж Ч.******* руу уурлаж, ширээн дээр байсан эд зүйлсийг унаж, ширээгээ түлхэж унагаасан. Гэтэл Ч.******* “чи муу юу гээд байгаа юм бэ, пизда минь би шоронд явсан ч чадалтай” гээд зууралдаад авах шиг болсон. Би хоол хийж байсан болохоор сайн анзаараагүй. Тэгээд Я., Ч.******* хоёр салгасан. Манай нөхөр “нүд рүү цохилоо” гээд нүднээс нь цус гарчихсан босоод ирсэн... Ер нь бол удаан цохиж зодолдсон юм байхгүй, хоромхон зуур л болоод өнгөрсөн... Би юугаар, хэдэн удаа цохиж, зодсоныг нь харж чадаагүй. Ямартай ч Ч.******* цохиж гэмтээсэн нь тодорхой байсан... манай гэр дотор бол цус нөж болсон эд зүйлс бол харагдаагүй. Би манай нөхрийн нүднээс нь цус гараад босоод ирэхэд нь “юугаар цохичихсон юм бэ” гэж асуухад Ч.******* “би юугаар ч цохиогүй, гараараа цохисон” гэж байсан юм. Ч.******* гартаа ямар нэгэн эд зүйл барьж харагдаагүй...” /хх-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед нд гэртээ байж байхад Х.******* орж ирээд “манайд хамт хөзөр тоглоё” гэж хэлээд хамтдаа гэрт нь очсон. Гэрт нь очих үед Х.*******, түүний эхнэр Х., найз Я., зүс таних 1 залуу, 2 эмэгтэй байсан. Бид 6 хамтдаа хөзөр тоглож байхдаа Хараа нэртэй 0.75 литрийн архи уусан. Архиа уугаад дуусаж байх үед гэрийн эзэн Х.******* хожигдчихоод уурлаж босож ирээд тоглож байсан ширээгээ хөмөрсөн. Тэгсэн зүс таних залуу босож ирээд “чи гэр оноо ингэж бусниулж болохгүй” гэж хэлэх үед Х.******* хоёулаа барьцалдаж зууралдаад, хамтдаа газар өнхөрсөн. Бид нар багана тойроод очих үед нүднээс нь цус гарчихсан байсан... Зүс таних залуу гэж дуудаж байсан... , Х.******* хоёр барьцалдаж авсан. нүдийг нь гэмтээсэн байх. Өөр Х.*******тай муудалцаж барьцалдсан хүн байхгүй...”/хх-14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Я. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Х.******* манайд хүрч ирээд “хамтдаа манай гэрт хөзөр тоглоё” гэж хэлэхээр нь гэрт нь очсон... Бид нар хөзөр тоглож байхдаа 0.75 литрийн архи уусан. Гэрийн эзэн Х.******* хөзөр тоглож байх үедээ Ч.*******д хандаж “чи намайг гэр орондоо янхан цуглуулдаг гэж бодоо юу, юун хүүхэн аваад ирсэн юм” гэж хэлээд ширээгээ авч шидсэн. Ч.******* босож ирээд, тэр хоёр хэрэлдэж байгаад зодолдож эхлэхээр нь харуул Ч.******* бид хоёр салгасан. Салгах үед Х.*******ын нүднээс цус гоожиж байсан...Ч.*******, Х.******* хоёр бие биенийгээ цохиж байсан... Ч.******* гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан...”,

 

“....Мөн түүний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...зүв зүгээр хөзөр тоглож байтал Х.******* учир, утгагүй уурлаж эхлээд *******руу “чи манай гэрт хоёр янхан авчирлаа, явцгаа, зайл” гээд уурлаж эхэлсэн. ******* "чи муу намайг доромжиллоо” гээд маргалдсан...” /хх-18, 20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Х.*******ын биед баруун нүдний склерийн урагдлыг оёж анхдагч цэгцлэлт хийсэн мэс заслын дараах байдал /УНТЭ 2022.01.06/, урагдлаар торлог, хориодын хавчуулагдал, торлогын хуулрал, баруун хөмсгөнд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-30-31/ гэх дүгнэлт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

 

Хохирогч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хоол идээд, 1 шил 0.75 литрийн архийг бид нар бүгдээрээ хувааж уучхаад, манай ойролцоо байдаг блокны үйлдвэрийн манаач , ******* нарыг би очиж “хөзөр тоглонгоо юм ууя” гэж дуудаад манай гэрт ирцгээсэн... Архи ууж, хөзөр тоглож сууж байгаад би хожигдоод тэрэндээ бухимдаж Ч.*******д уурлан “чи манай гэрт янхнууд авчирлаа” гэхэд “чамд ямар хамаатай юм, юун сүртэй юм” гээд маргалдсан. Маргалдсан уурандаа би ширээн дээр байсан эд зүйлтэй нь хамт ширээгээ түлхэж унагаагаад би Ч.*******ыг заамдаж аваад 1-2 удаа цохисон. Гэтэл Ч.******* намайг зөрүүлээд шууд нүд рүү цохиход нүдний урдуур улаан хөшиг татсан юм шиг болоод л цус урсаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд надад улаан өнгөнөөс өөр юм харагдахаа больчихоор нь би “нүд сохолчихлоо” гээд хэлсэн. Гэтэл над руу Ч.******* дахиад дайраад миний дээр гарах үед , ******* нар бид хоёрыг салгасан... Одоо миний биеийн байдал бол хэвийн, гэхдээ сая цохиулсан нүд юу ч харахгүй байгаа, зөвхөн өдөр, шөнө болоод байна гэдгийг л мэддэг...би гомдолтой байна...”/хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр ******* бид хоёр Налайх дүүргийн 3 дугаар хороо дээрх гэртээ байж байтал ******* ах залгаад “танайд яваад очьё, уулзаагүй удсан юм чинь” гэж яриад 14 цагийн үед манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ ******* ах , гэх хоёр хүнтэй хамт ирсэн. Манайд орж ирэхдээ 2 шил 0.75 литрийн архи авчирсан. Би ирэх үед нь хоол хийж идээд таарсан. Тэр гурав орж ирээд манай нөхөр бид хоёртой нийлээд 1 шил 0.75 литрийн архийг хувааж уугаад байж байтал манай ойролцоох хоёр сахиул хийдэг *******, хоёр манай гэрт 19 цагийн үед орж ирээд бүгдээрээ нийлээд талцаад хөзөр тоглож байсан. Тоглож сууж байгаад манай нөхөр ******* гэнэт уурлаад “чи энэ хоёр янханыг яах гэж авчирсан юм, эр болгонтой явалддаг” гэж ******* руу уурлаж ширээн дээр байсан эд зүйлсийг унагаад, ширээгээ түлхэж унагаасан. Гэтэл ******* “чи муу юу гээд байгаа юм бэ, пизда минь, би шоронд явсан ч чадалтай” гээд зууралдаад авах шиг болсон. Би хоол хийж байссан, сайн анзаараагүй. Манайд байсан , ******* хоёр салгасан. Манай нөхөр нүд рүү цохилоо гээд нүднээс нь цус гараад босоод ирсэн. Юугаар, яаж цохисон болохыг мэдээгүй. Тэгээд бид нар эмнэлэг, цагдаа дуудсан....”/хх-12/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Х.*******ын биед баруун нүдний склерийн урагдлыг оёж анхдагч цэгцлэлт хийсэн мэс заслын дараах байдал /УНТЭ 2022.01.06/, урагдлаар торлог, хориодын хавчуулагдал, торлогын хуулрал, баруун хөмсгөнд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-30-31/ гэх дүгнэлт,

 

Эмчилгээний зардалтай холбоотой баримт /хх-132/,

Шинжээч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.*******ын баруун нүдний харалдаа мохоо гөлгөр гадаргуутай нүдний аяганаас багагүй  хэмжээтэй мохоо зүйлийн үйлчлэлээр дээр дурьдсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой .  мохоо зүйл гэдэгт хүний атгасан гар , атгасан гарны байрлалд аль нэг хурууны үе илүү товойж гарсан байх , ир ирмэггүй бусад эд зүйлсийг хамруулж ойлгож болно. Одоогийн байдлаар эмнэлгийн бичигт бичигдснээр үзүүлэгч нь гэрэл мэдрэх төдий буюу өдөр , шөнө , гэрэлтэй , гэрэлгүйг ялгах харах чадвартай  ба, өөр бусад эд зүйлсийн харахгүй байгаа. Энэ нь цаашид хэрхэн өөрчлөгдөх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй, эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Склер нь нүдний талд байгаа тунгалаг давхаргыг  хэлдэг юм. гэсэн мэдүүлэг /хх-33/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-05/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар тодорхойлсон бичгэн баримтууд /хх-48-58/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн талаарх бичгэн баримтууд /хх-58-76/,

Хохирогчийн эрүүл мэндийн талаар тодорхойлсон бичгэн баримтууд /хх-79-129/,

Хохирогчийн хохирол нэхэмжилсэнтэй холбоотой бичгэн баримтууд /хх-132

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгтулсын яллагчаас : ” шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. шүүгдэгч Ч.*******аас 1,386,672 төгрөгийг гаргуулж хохирогчид өгөх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ”... Цаашид хохирогчийн зүгээс эмчилгээ сувилгааг сайн хийх юм бол хараатай болох боломжтой байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээж, чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан хохирлыг төлөх боломж байсангүй. Хохирогчийн хохирлыг ял шийтгэлээ эдлээд гарч ирээд төлөх боломж бололцоог шүүх хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, түүний насны байдлыг нь харгалзан нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Х.*******ын өгсөн: "... Архи ууж, хөзөр тоглож сууж байгаад би хожигдоод тэрэндээ бухимдаж Ч.*******д уурлан “чи манай гэрт янхнууд авчирлаа” гэхэд “чамд ямар хамаатай юм, юун сүртэй юм” гээд маргалдсан. Маргалдсан уурандаа би ширээн дээр байсан эд зүйлтэй нь хамт ширээгээ түлхэж унагаагаад би Ч.*******ыг заамдаж аваад 1-2 удаа цохисон. Гэтэл Ч.******* намайг зөрүүлээд шууд нүд рүү цохиход нүдний урдуур улаан хөшиг татсан юм шиг болоод л цус урсаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд надад улаан өнгөнөөс өөр юм харагдахаа больчихоор нь би “нүд сохолчихлоо” гээд хэлсэн...Намайг цохиж байхдаа энэ хүн би олон баян ах дүү нартай, чамайг гүйцээнэ гэж байсныг нь цохиулсан хойноо, доор чинь хэвтэж байхдаа сонсож л байсан. Тэгэхэд чи ганц удаа эмчилгээнд чинь тус болно гэж хэлээд л сураггүй болсон. *******д үнэхээр гомдож байна. Би насан туршдаа хорвоог харах нүдгүй болчхоод байхад чи зөвхөн харамсаад л өнгөрнө. Чи нүдээ тас аниад гурван метр чигээрээ алхаж чадах уу, надад өөр хэлэх үг олдохгүй байна ” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ч.*******ын өгсөн: “....2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр , ******* хоёртой яриад Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт ирсэн. Гэрт нь ирээд бид хоёр нэг шил архи хувааж уучхаад  наад талынх нь сахиул айлд орсон. Тэгээд тэнд байсан хоёр хүнийг дагуулж буцаж *******ын гэрт нь ороод зургуулаа хөзөр тоглосон. Хөзөр тоглоод дууссаны дараа ******* над руу чи янз бүрийн янханууд авчраад гэр орон бузарлалаа гээд байхаар нь чи ямар сүртэй юм бэ, адилхан хөзөр тоглочхоод юундаа уурлаад байгаа юм бэ гээд маргалдсан. Бид хоёр барилцаж аваад цохилцоод би нэг цохичихсон юм. Би цохихдоо санаатай цохиогүй яагаад гэвэл ******* бид хоёр төрсөн ах дүүгээс ялгаагүй, хуурай ах дүү. Би уурын мунхаг ухааны тэнэгтээ ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэв   Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.*******, Я. хоёр манай гэрт 19 цагийн үед орж ирээд бүгдээрээ нийлээд хөзөр тоглосон...Тоглоод сууж байтал манай нөхөр Х.******* гэнэт уурлаад “чи энэ хоёр янхныг яах гэж авч ирсэн юм, эр болгонтой явалддаг” гэж Ч.******* руу уурлаж, ширээн дээр байсан эд зүйлсийг унаж, ширээгээ түлхэж унагаасан. Гэтэл Ч.******* “чи муу юу гээд байгаа юм бэ, пизда минь би шоронд явсан ч чадалтай” гээд зууралдаад авах шиг болсон. Би хоол хийж байсан болохоор сайн анзаараагүй. Тэгээд Я., Ч.******* хоёр салгасан. Манай нөхөр “нүд рүү цохилоо” гээд нүднээс нь цус гарчихсан босоод ирсэн... Ер нь бол удаан цохиж зодолдсон юм байхгүй, хоромхон зуур л болоод өнгөрсөн... Би юугаар, хэдэн удаа цохиж, зодсоныг нь харж чадаагүй. Ямартай ч Ч.******* цохиж гэмтээсэн нь тодорхой байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.*******, түүний эхнэр Х., найз Я., зүс таних 1 залуу, 2 эмэгтэй байсан. Бид 6 хамтдаа хөзөр тоглож байхдаа Хараа нэртэй 0.75 литрийн архи уусан. Архиа уугаад дуусаж байх үед гэрийн эзэн Х.******* хожигдчихоод уурлаж босож ирээд тоглож байсан ширээгээ хөмөрсөн. Тэгсэн зүс таних залуу босож ирээд “чи гэр орноо ингэж бусниулж болохгүй” гэж хэлэх үед Х.******* хоёулаа барьцалдаж зууралдаад, хамтдаа газар өнхөрсөн. Бид нар багана тойроод очих үед нүднээс нь цус гарчихсан байсан... Зүс таних залуу гэж дуудаж байсан... , Х.******* хоёр барьцалдаж авсан. нүдийг нь гэмтээсэн байх...” гэх мэдүүлэг, Гэрч Я. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хөзөр тоглож байхдаа 0.75 литрийн архи уусан. Гэрийн эзэн Х.******* хөзөр тоглож байх үедээ Ч.*******д хандаж “чи намайг гэр орондоо янхан цуглуулдаг гэж бодоо юу, юун хүүхэн аваад ирсэн юм” гэж хэлээд ширээгээ авч шидсэн. Ч.******* босож ирээд, тэр хоёр хэрэлдэж байгаад зодолдож эхлэхээр нь харуул Ч.******* бид хоёр салгасан. Салгах үед Х.*******ын нүднээс цус гоожиж байсан...Ч.*******, Х.******* хоёр бие биенийгээ цохиж байсан... Ч.******* гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Х.*******ын биед баруун нүдний склерийн урагдлыг оёж анхдагч цэгцлэлт хийсэн мэс заслын дараах байдал /УНТЭ 2022.01.06/, урагдлаар торлог, хориодын хавчуулагдал, торлогын хуулрал, баруун хөмсгөнд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт, Эмчилгээний зардалтай холбоотой баримт,  Шинжээч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.*******ын баруун нүдний харалдаа мохоо гөлгөр гадаргуутай нүдний аяганаас багагүй хэмжээтэй мохоо зүйлийн үйлчлэлээр дээр дурьдсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Мохоо зүйл гэдэгт хүний атгасан гар, атгасан гарны байрлалд аль нэг хурууны үе илүү товойж гарсан байх, ир ирмэггүй бусад эд зүйлсийг хамруулж ойлгож болно. Одоогийн байдлаар эмнэлгийн бичигт бичснээр үзүүлэгч нь гэрэл мэдрэх төдий буюу өдөр, шөнө, гэрэлтэй, гэрэлгүйг ялгах харах чадвартай ба өөр бусад эд зүйлсийн харахгүй байгаа. Энэ нь цаашид хэрхэн өөрчлөгдөх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй, эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Склер нь нүдний талд байгаа тунгалаг давхаргыг  хэлдэг юм. гэсэн мэдүүлэг,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ийн хашаан дотор байрлах монгол гэрт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодолдож байх явцдаа түүний баруун нүдэн тус газарт гараараа цохиж “баруун нүдний склерийн урагдал, урагдлаар торлог, хориодын хавчуулагдал, торлогын хуулрал, баруун хөмсгөнд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн зүүн нүдийг хараагүй гэдгийг мэддэг байхдаа түүний баруун нүд рүү нь цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгчийг энэхүү гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчид 2019 онд зүүн нүд нь хараагүй болсноос баруун нүд нь гэмтэж 2 нүд нь харахгүй болсон байдал нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасны дагуу энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нь бүрэн хараагүй болсон хор уршиг учирсан байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгч Ч.******* холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэнтэй холбож үзлээ.

 

            Иймд шүүхээс шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас:” шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, хаалттай хорих ангид эдлүүлэх “ гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “гэмт хэрэг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас үйлдэгдснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 3 жилийн хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  заасныг удирдлага болгон шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ял шийтгэлүүдээс 4 жилийн хорих ялыг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Х.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гэж 6 сая төгрөгийн нэхэмжлэлийг гаргасныг шүүх хэрэгт авагдсан бичгэн баримтуудыг үндэслэн хянаад шүүгдэгч Ч.*******аас 1,390,495 төгрөгийг гаргуулж, нөхөн гаргуулах нотлох баримт бүрдүүлээгүй 4,609,505 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Шүүгдэгч Ч.******* нь  2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ын цагдан хоригдсон 20 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.*******аас нийт 1,390,495 төгрөгийг гаргуулан хохирогч Х.*******т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь 4,609,505 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД