Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01753

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01753

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоот хаягт байрлах “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд И.Мөнхзулыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хариуцагч И.Мөнгөнзул нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201150076 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1,300,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын хугацаатай, 3.7 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2,143,850 төгрөг төлөөгүй байна. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй одоог хүртэл утасаа авдаггүй, зээл авах үеийн гэрийн хаягаар нь очиж үзэхэд тийм хүн танихгүй, мэдэхгүй, байхгүй гэдэг бөгөөд, хороонд нь очиж лавлахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд И.Мөнхзулыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

И.Мөнхзул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар, хороолол, Энхтайваны өргөн чөлөө, гудамж 59/1 дүгээр байр, 42 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2017 оны 03 дугаар сарын 27, 05 дугаар сарын 16-ны өдрийн Засаг даргын тодорхойлолт, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ1201150076 дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ”, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд И.Мөнхзулыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

И.Мөнхзулийн оршин суудаг гэх албан ёсны хаяг: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар, хороолол, Энхтайваны өргөн чөлөө, гудамж 59/1 дүгээр байр, 42 тоот, /РД: ХА72121702/, утас- 96103366 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Идэшийн Мөнгөнзул /РД: ХА72121702/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Идэшийн Мөнгөнзул /РД: ХА72121702/-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР