Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02110

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр

  Дугаар 102/ШШ2017/02110

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТОЧ, Кёкшү таур, 305 тоот хаягт байрлах “Наос ворлд” ХХК /РД: 110111-2975550/-ийн төлөөлөгчийн газар /РД: 9889566/-ийн нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Даваадоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “Наос ворлд” ХХК-ийн төлөөлөгчийн газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Даваадорж нь нэхэмжлэгч компанитай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын тээвэрлэлтийн зардал төлөх зээлийн гэрээ байгуулж нэг сарын хугацаанд 2900 ам.доллар нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээсэн билээ. Манай компани нь олон улсын тээвэр зуучын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Г.Даваадоржийг олон удаа 2900 ам.доллар төлөх үүргээ биелүүлхийг шаардсан боловч 2.450 ам долларыг төлж үлдэх 450 ам долларыг одоо хүртэл төдийгүй бидний зүгээс Г.Даваадоржгой уулзахаар гэрийн хаяг болон бидэнд өгсөн утасаар холбоо барьж уулзах гэж оролдсон боловч хаяг дээрээ амьдардаггүй болохыг олж мэдлээ. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Даваадорж нь манай компанид 450 ам доллар * 2.353.38 / энэ өдрийн ам долларын төгрөгтэй харьцах ханш/ = 1,059,021 төгрөгний үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй билээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Даваадоржийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна” гэжээ. 

 

Хаяг: УБ, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр байр 43 тоот, /РД: ЦБ 82092070/, Утас: 96350999

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Наос ворлд” ХХК-ийн төлөөлөгчийн газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Даваадоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Г.Даваадорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 9 дүгээр байр, 43 тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Наос ворлд” ХХК-ийн төлөөлөгчийн газар, иргэн Г.Даваадорж нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Даваадоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. 

 

Г.Даваадоржийн оршин суудаг гэх албан ёсны хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 9 дүгээр байр, 43 тоот, РД: ЦБ82092070, Утас: 96350999 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Г.Даваадорж /РД: ЦБ82092070/-ийг эрэн сурвалжилсугай. 

 

2. Г.Даваадорж /РД: ЦБ82092070/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР