| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0045/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/44 |
| Огноо | 2022-04-01 |
| Зүйл хэсэг | 20.16.2.4., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/44
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Хохирогчийн өмгөөлөгч А.С-,
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид К.Х-, Т.Т-, Х.А-, М.Е-,
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгчид: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчид Х.З-, Х.Б-, Ж.Э-, А.К-,
Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Е-ы Ж-, С.к овогт М-ын А-, Ш овогт Т-ий С-, Ш овогт Х-ийн Т- нарт холбогдох эрүүгийн 2013003560127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ерөнхий боловсролын “.......” бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркитэд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт Е-ы Ж-, регистрийн дугаар БЮ...................
2. Монгол Улсын харьяат, 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ерөнхий боловсролын “..........” бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Жана ауылд оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.к овогт М-ын А-, регистрийн дугаар БЮ...............
3. Монгол Улсын харьяат, 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ерөнхий боловсролын “...........” бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Жана ауылд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Т-ий С-, регистрийн дугаар БЮ................
4. Монгол Улсын харьяат, 2004 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ерөнхий боловсролын “..........” дугаар бүрэн дунд сургуулийн 12 цугаар ангийн сурагч гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг, Хуст аралд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Х-ийн Т-, регистрийн дугаар БЮ....................
Холбогдсон хэргийн талаар:
Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, Т.С-, М.А-, Х.Т- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Бугат сумын “Бугын гол” гэх нэртэй газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, энэ үйлдэлд бусдыг татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад хохирогч Г.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Х.Т-, Т.С- нар нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Бугат сумын “Бугын гол” гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, энэ үйлдэлд бусдыг татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад хохирогч Бауржаныг зодож, биед нь хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч болох Е.Ж-, М.А-, Х.Т-, Т.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 7.081.869 төгрөгийн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү бодит хохирлыг өсвөр насны 4 шүүгдэгч эн тэнцүү хувааж төлөх зохицуулалт бүхий байдал байхгүй хэдий ч гэмт хэргийн оролцоо, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хувааж төлүүлэх саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч Е.Ж-, К.М.А-, Т.С- нарын хувьд хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоноор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцон шийдвэрлэхэд өсвөр насны шүүгдэгч Х.Т-ээс 1.771.217 төгрөг гаргуулан, хохирогч Г.Б-д олгохоор тусган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 8 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд сэтгэл санааны хохиролд учирсан хохирлын баримт хангалтгүй тул хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Хохирогч болон түүний хууль ёсны өмгөөлөгч нараас нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул гэмт хэргийн улмаас цаашид учрах бодит хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэв.
1.2. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол гэж 3000.000 төгрөг төлж өгсөн, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.3. Насанд хүрээгүй шүүгдэгч Т.С- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол гэж 3000.000 төгрөг төлж өгсөн, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.4. Насанд хүрээгүй шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол гэж 3000.000 төгрөг төлж өгсөн, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.5. Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
1.6. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-ийн хууль ёсны төлөөлөгч Х.А- мэдүүлэхдээ: “Миний хүү үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.7. Насанд хүрээгүй шүүгдэгч Т.С-н хууль ёсны төлөөлөгч Т.Т- мэдүүлэхдээ: “Миний хүү үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.8. Насанд хүрээгүй шүүгдэгч М.А-ын хууль ёсны төлөөлөгч М.Е- мэдүүлэхдээ: “Миний хүү үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.9. Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-ийн хууль ёсны төлөөлөгч К.Х- мэдүүлэхдээ: “Миний хүүхэд гэмт хэрэг үйлдээгүй, өөрөө хохирсон хүн байгаа. Гэмт хэрэг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв
1.10. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-ийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний бие өсвөр насны шүүгдэгч Е.Ж-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Бугат сумын нутаг, Бугын гол гэх газарт М.А-, Х.Т-, Т.С- нартай бүлэглэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, энэ үйлдэлд бусдыг татан оролцуулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад хохирогч Г.Б-ыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Шүүгдэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зүйл гараагүй. Иймд өсвөр насны шүүгдэгч Е.Ж-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй байна. Хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байгаа” гэв.
1.11. Насанд хүрээгүй шүүгдэгч Т.С-н өмгөөлөгч Ж.Э- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирогч Бауржаныг зодож, биед нь хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
1.12. Насанд хүрээгүй шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч А.К- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “... Нэгдүгээрт, Прокурорын зүйлчлэлийг дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу нийтийн хэв журмыг зөрчих, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлд заасан хүнд гэмтэл учруулсан гэмт хэргээс ялгаатай. Энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ гэмт хэрэг хэрхэн, яаж үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эхлээд 12 дугаар ангийн хүүхэд болох Серикжан гэх хүүхэд 11 дүгээр ангийн хүүхдүүдийг дээрэлхсэн. Дараа нь миний үйлчлүүлэгч ангийнх нь хүүхдийг зодсон учир ангийнхаа хүүхдийг дагуулж очсон. Тэгэхээр энэ гэмт хэргийн субьектив санаа нь хохирогчид хүнд гэмтэл учруулах санаа байгаагүй. Өсвөр насны хүүхдүүд учир гэмт хэргийн улмаас учрах хор аюулыг ухамсарлаж ойлгоогүй.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлээр зүйлчлэхээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийн асуудал яригдах гээд байгаа. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны үндсэн зарчим нь гэмт хэрэг бүлэглэн үйлдэгдэхээрээ үйлдэл, оролцоо нь нарийн тогтоогдохгүй. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчийн биед гаднын олон тооны цохилтоос болж хүнд гэмтэл учирсан байдаг. Тэгэхээр хэн нь өшиглөж, хэн нь зодсон гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Миний үйлчлүүлэгч зодоон болсон газар байсан. Энэ талаар хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Улсын Дээд Шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 429 дүгээр тогтоолд “бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг хэн учруулснаас үл хамаарч тухайн хэргийг нэгтгэж зүйлчилнэ” гэж заасан. Тэгэхээр хүүхдүүдийн аль үйлдэл оролцоо нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэдэг нь ач холбогдолгүй. Тухайн зодоонд орсон идэвхтэй үйлдлээр нь нэгтгэн зүйлчилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч зодоонд байсан гэдгээрээ гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хэргийг хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.
1.13. Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний бие насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн үү гэвэл үйлдэгдсэн. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ы биед хүнд гэмтэл учирч, хохирогчоор тогтоогдож, хохирол нэхэмжилж байгааг нь үгүйсгэх боломжгүй байна. Хэргийн зүйлчлэл таарч, тохирсон. Яллах дүгнэлтийн үндэслэлийн хувьд миний үйлчлүүлэгч Х.Т- нь өөрийнхөө гэм буруутай үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Х.Т-ийн үйлдэл холбогдолд гэм буруутай үйлдэл байгаа эсэхэд тогтож ярих нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил гаран хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар өөрийнхөө үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ....Эцэст нь хэлэхэд хавтаст хэрэгт Х.Т-ийн гэм буруутай үйлдлийг нотолсон нотлох баримт байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Х.Т-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.
1.14. Хохирогч Г.Б- мэдүүлэхдээ: “2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ангиараа зугаалгад гарсан. Ангийнхаа 2,3 хүүхдээс болж маргаан гарсан. Тухайн маргаанаас би гэмгүй байж би хохирсон. Тэр асуудлаас болж найз нөхдөө алдаж, их сургуульд сурч чадаагүй. Өөрийгөө асран хамгаалах чадваргүй болсон. Ах болон бэр эгч маань асран хамгаалж байгаа. Тэр хүмүүст хүндрэл учруулж байгаа гэж үзэж байна. Намайг эмчлүүлэхийн тулд зээл авсан. Хүнд ажил хийх гэхээр эрүүл мэнд маань тэнцэхгүй. Их сургуульд сурах боломжгүй болсон. Т.С-, М.А-, Е.Ж- нар уучлалт гуйсан тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Харин Х.Т-ийн хувьд нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Баян, ядуу гэж ялгасан уу мэдэхгүй уучлалт гуйгаагүй. Иймд Х.Т-ээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би мөрдөн байцаагчид Х.Т-ийн нэрийг таниагүй гэж хэлсэн болохоос зодоогүй гэж хэлээгүй. Дараа нь таньж олуулах ажиллагааны үед шууд зааж өгсөн.” гэв.
1.15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М- мэдүүлэхдээ: “Миний бие Г.Б-ыг эмчлүүлэхийн тулд 20 сая гаран төгрөг зарцуулсан. Улаанбаатар хот руу очиж эмчлүүлсэн зарим зардлын баримт байхгүй. Г.Б-ы эцэг эх нь байхгүй. Би асран халамжилж байгаа. Цаашид эмчлүүлэх боломжгүй. Ядаж их сургуульд сургаж, амьдар чадвартай болгочих бодолтой байгаа. Хоёрдугаарт, Х- ах нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эмнэлэгт хэвтэж байхад манай өрөөнд хүүхдээ авч ирээд би гараад орж ирэх хүртэл хүүхдээ аваад Хавдрын тасагт хэвтүүлсэн байсан. Тухайн үед Г.Б- намайг зодсон хүүхэд тэр хүүхэд байсан гэж хэлж байсан. Улаанбаатар хот руу очиж эмчлүүлэхэд нэг ч удаа холбоо барьж, уучлалт гуйгаагүй. Гэрийнхээ эд хогшлын худалдаж эмчилгээ хийлгэсэн. Хамгийн сүүлд Серикжан өмгөөлөгчид нөхцөл байдлаа хэлэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 500.000 төгрөгийн эм авч өгсөн. Насаараа эм уудаг. Иймд цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.
1.16. Хохирогчийн өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байна. Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлыг хоёр ангилж тодорхойлсон байгаа. Үүнд:сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, бодит хохирол 7.084.869 төгрөг, нийт 17.084.000 төгрөгийн хохирол тодорхойлж байгаа. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд Х.Т-ээс бусад 3 шүүгдэгчийн ар гэрээс нь 9 сая төгрөгийг төлж өгсөн. Тэгэхээр бодит хохирол нь 4 хуваагдаж төлөгдөх ёстой. Шүүгдэгч тус бүр өөрт нь оногдох хохирлыг төлөх ёстой гэдэг үүднээс тооцоо гаргаж, 7.084.869 төгрөгийг 4-т хувааж нэг шүүгдэгчид оногдох бодит хохирлыг 1.771.217 төгрөг гэж тодорхойлсон байгаа. Үүнээс 3 шүүгдэгчийн төлсөн хохирол нь 5.313.651 төгрөг гэж үзэж байгаа. Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгөөс 3.686.349 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. Цаашид үлдсэн хохирлыг насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-ээс нэхэмжилж байгаа. Үүнд сэтгэл санааны хохиролд 6.313.651 төгрөг, бодит хохиролд 1.771.217 төгрөг, нийт 8.084.868 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Сэтгэл санааны хохирол нотлохгүй гэж үзэж байгаа юм байна. Гэтэл сэтгэл санаагаар хохироогүй гэж үзэж болохгүй хохирогч нэг эрхтнээ авхуулсан, сургуулиа орхисон, найзгүй болсон гэж байгаа. Энэ бүхэн миний үйлчлүүлэгчид сэтгэлийн гүн шарх болоод үлдэж байгаа. Иймээс сэтгэл санааны хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгч дэлүүгээ авхуулсантай холбогдуулан байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Үүнтэй холбогдуулан Казахстан улсаас байнга эм авч уудаг юм байна. Иймд цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэв.
2. Эрүүгийн 2013001260162 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Улсын яллагчаас:
2.1. Иргэн Г.М-ээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11-17 дахь тал/,
2.2. Хохирогч Г.Б-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 175-177 дахь тал/,
2.3. Хохирогч Г.Б-аар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 180-186 дахь тал/,
2.4. Хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-195, 197-198 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 196-196 дахь тал/,
2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 205-210 дахь тал/,
2.6. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 225-226 дахь тал/,
2.7. Насанд хүрээгүй гэрч Е.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал/,
2.8. Насанд хүрээгүй гэрч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал/,
2.9. Насанд хүрээгүй А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 234-235 дахь тал/,
2.10. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236-237 хуудас, /4 дэх хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
2.11. Гэрч Е.Е-д 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 173-175, 177-179 дэх тал/,
2.12. Гэрч Е.Е-д явуулсан таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэгт гэрч Е.Е-ы казах хэл дээр ярьсан яриаг Монгол хэл рүү орчуулсан тухай тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 182-184 дэх тал/,
2.13. Насанд хүрээгүй гэрч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
2.14. Насанд хүрээгүй гэрч К.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240-241 дэх тал/,
2.15. Насанд хүрээгүй гэрч Б.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 242-243 дахь тал/,
2.16. Гэрч С.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 244-245, 4 дэх хавтаст хэргийн 208-208 дахь тал/,
2.17. Насанд хүрээгүй гэрч С.Ж-А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 250, 2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.18. Насанд хүрээгүй гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 02-03, 5 дахь хавтаст хэргийн 45-45 дахь тал/,
2.19. Гэрч Е.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
2.20. Насанд хүрээгүй гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 07-08, 5 дахь хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
2.21. Насанд хүрээгүй гэрч Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
2.22. Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 22-22 дахь тал/,
2.23. Гэрч Я.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-25, 4 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал/,
2.24. Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
2.25. Насанд хүрээгүй гэрч Т.Ж- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 31-32, 5 дахь хавтаст хэргийн 37-37 дахь тал/,
2.26. Насанд хүрээгүй гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
2.27. Насанд хүрээгүй гэрч Е.Р-гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
2.28. Насанд хүрээгүй гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
2.29. Насанд хүрээгүй гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 47-48, 5 дахь хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
2.30. Насанд хүрээгүй гэрч С.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
2.31. Гэрч Р.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 217-217 дахь тал/,
2.32. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
2.33. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, /4 дэх хавтаст хэргийн 233-234 дэх тал/,
2.34. Гэрч Е.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
2.35. Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
2.36. Насанд хүрээгүй гэрч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
2.37. Насанд хүрээгүй гэрч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 47-47 дахь тал/,
2.38. Насанд хүрээгүй гэрч Б.Ж-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
2.39. Насанд хүрээгүй гэрч С.Д-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
2.40. Насанд хүрээгүй гэрч С.Н-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
2.41. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
2.42. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92-94 дахь тал/,
2.43. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №395 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 172-174 дэх тал/,
2.44. Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчээр өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 115-117 дахь тал/ зэргийг,
3.1. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас:
3.1.1. өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийг оролцуулан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 164-168 дахь тал/ зэргийг,
3.2. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э-аас:
3.2.1. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,
3.2.2. Дөрвөн сурагчийн хувийн хэргүүд /3 дахь хавтаст хэргийн 126-143 дахь тал/ зэргийг,
3.3. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.К-ээс:
3.3.1. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/,
3.3.2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 105 дахь тал/,
3.3.3. Хохирлыг нөхөн төлсөн талаарх тайлбар /5 дахь хавтаст хэргийн 180 дахь тал/ зэргийг,
3.4. Хохирогчийн өмгөөлөгч А.С-аас:
3.4.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/322 дугаар захирамж /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/,
3.4.2. Хохирогчийн эцэг эхийн нас барсны лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,
3.4.3. Хохирогчийн өвчтөний түүх /1 дэх хавтаст хэргийн 38-53 дахь тал/,
3.4.4. Хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 82-87, 89-94, 105, 108-109 дэх тал/,
3.4.5. “New Construction” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/173 дугаар тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/,
3.4.6. Эмнэлгийн магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/,
3.4.7. Фото зураг /1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,
3.4.8. “Харжыгер” ББСБ-ийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,
3.4.9 Хохирогч дэлүүгээ авхуулсны дараа нэг төрийн эмийг насанд туршдаа уудаг талаарх баримт /1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
3.4.10. Зугаалгад явсан хүүхдийн анги, хамт олноор авхуулсан зураг /1 дэх хавтаст хэргийн 125-127 дахь тал/,
3.4.11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар хажуу өрөө түрээсэлсэн тухай тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 130 дахь тал/,
3.4.12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 205, 209 дэх тал/,
3.4.13. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын “............”цогцолбор сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/,
3.4.14. Анги удирдсан багш Е-ы судалгаа гаргасан баримт /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,
3.4.15. Баян-Өлгий Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал/,
3.4.16. Өмгөөлөгч А.С-ы хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал/,
3.4.17. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 239 дэх тал/,
3.4.18. Хохирлын хүснэгт /3 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал/,
3.4.19. Хохирлын хэмжээг хураангуй байдлаар харуулсан хүснэгт /5 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал/,
3.4.20. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нотлох баримт болох хариу мэдэгдэх хуудас зэрэг насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарт холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл болон бичмэл бус нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Насанд хүрээгүй шүүгдэгч нар болон тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-ийн өмгөөлөгч Х.Б- нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.1. Хэргийн үйл баримт:
Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, Т.С-, М.А-, Х.Т- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Бугат сумын “Бугын гол” гэх нэртэй газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, энэ үйлдэлд бусдыг татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад хохирогч Г.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Г.М-ээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11-17 дахь тал/,
3.1.2. Хохирогч Г.Б-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Арван найман хохирогч Г.Б- нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид зугаалж явсан гэх газрын зааснаар эхлүүлэв. Манай анги 10 цагийн үед Бугат сумын “Бугын гол” гэх нэртэй газарт ирж гал түлж хоол, цай хийж байсан гэх чулуу тавьж байсан гэх газрыг хохирогч Г.Б- нь гараараа зааж үзүүлэв. /Зураг-1/ Бид тэр газарт зугаалж байтал манай ангийн эрэгтэй хүүхдүүд өдрийн хоолоо хийхээр мод түүхээр явсан ба удалгүй манай ангийн эрэгтэй хүүхдүүд мод түүхээр явсан чиглэл шуугиан гарсан. Би яагаад шуугиан гарав гэж бодоод тухайн газар руу гүйж очтол манай ангийн эрэгтэй хүүхдүүд “............”сургуулийн хүүхдүүдтэй зодолдож байсан. Бидний аялж зугаалж байсан газраас ертөнцийн зүгээр бол баруун урд зүгт “............”сургуулийн хүүхдүүд зугаалж байсан ба уг газарт манай ангийн хүүхдүүд “............”сургуулийн хүүхдүүдтэй зодолдож байсан гэж хохирогч Г.Б- нь гараараа зааж хариулав. Би ирээд ангийн багш Е-д манай ангийн хүүхдүүд өөр сургуулийн хүүхдүүдтэй зодолдож байна гэж хэлээд бид нар багштай цуг зодоон болж байгаа газар руу явж байтал манай ангийн хүүхдүүд биднийг чиглэн ирж байсан. Тэд нартай уулзаад ангийн багш Е- яагаад зодоон болсон талаар ярилцах гээд “............”сургуулийн хүүхдүүдтэй ярилцаад зогсож байсан. Би тэр үеэр ангийн багш Е-тай горхины наад талын эрэгт зогсож байсан. /Зураг-5/
...Тэнд би “............”сургуулийн хүүхдүүдтэй ярилцаад зогсож байтал “............”сургуулийн өөр нэг ангийн хүүхдүүд тухайн зодоон болсон газраас өөр чиглэлийн газраас гүйж ирээд шууд намайг 4-5 хүүхэд бүлэглэн зодсон гэж өөр ангийн хүүхдүүд гүйлдэж ирсэн гэх газар болон хохирогч Г.Б- нь зодуулсан гэх газраа гараараа зааж үзүүлж байв. /Зураг 6, 7/...” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 175-177 дахь тал/,
3.1.3. Хохирогч Г.Б-аар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...Намайг зодсон хүүхдийг би шууд хараад зааж чадна. Намайг зодсон гэх хүүхдийн нүүр царай, нурууны өндөр, үс, үсээ самнасан байдал, өнгө, төрх зэргээр нь танина...
...Эдгээр 5 хүүхэд дотор намайг зодсон хүүхэд байхгүй байна. Эдгээр хүүхдүүд дотор зогсож байгаа 2 болон 5 гэсэн тоог барьсан хүүхдүүд намайг зодсон хүүхдүүд мөн байна. 5 гэсэн тоог барьсан хүүхэд нь Ж- байна, Ж-г би урд өмнө нь таньдаг байсан. Ж- тухайн өдөр цагаан өнгийн цамц өмсөж явсан ба намайг зодож байхдаа цагаан цамцаа өмсөөд явж байсан, намайг зодсоны дараа цамцаа тайлчихсан, хар өнгийн футболктай явж байсан. 2 гэсэн дугаартай тоог барьсан хүүхэд нь намайг зодчихоод майхны хажууд зогсож байхад миний гарыг бариад явсан юм. Энэ хүүхэд нь үсээ хоёр тал руу хувааж самнасан байсан, одоо ч гэсэн хоёр тал руу хувааж самнасан байна. 2 дугаарыг барьсан хүүхэд нь өндөр нуруутай байсан. Одоо тухайн өдөр хар өнгийн богино ханцуйтай футболка өмссөн, эхэлж зодсон өндөр нуруутай, буржгар үстэй хүүхэд мөн байна. 2-ын тоог барьсан хүүхэд гүйж ирээд миний цээж рүү өшиглөсөн хүүхэд мөн байна. Намайг ирээд өшиглөсөн хүүхэдтэй адилхан харагдаж байна. Энэ хүүхдийн нэрийг нь би мэдэхгүй байна. Манай ангийн Е-, Д- нар эхэлж намайг өшиглөсөн хүүхдийн нэрийг нь А- гэдэг гэж хэлж байсан. Хэрвээ миний зааж байгаа 2 дугаартай хүүхдийн нэрийг нь А- гэдэг бол намайг эхэлж зодсон хүүхэд мөн байна, эдгээр хүүхдүүд дотор намайг зодсон. Х.Т- гэдэг хүүхэд байхгүй байна. /Зураг 1-3/...” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэрийн 180-186 дахь тал/,
3.1.4. Хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн. "... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай ангийн хүүхдүүд Бугын голд 10 цагт зугаалганд очсон юм. Биднийг очоод удаагүй байхад “............”сургуулийн хүүхдүүд 11 цагийн үед зугаалганд очсон. Бид голын наад талд нь “............”сургуулийн хүүхдүүд голын цаад талд байсан юм. Өдрийн хоолны дараа манай ангийн эрэгтэй хүүхдүүд “............”сургуулийн хүүхдүүдийг чиглэн очсон юм. Хөвгүүдээс А- бид хоёр ангийн багштайгаа охидтойгоо өөрсдийн зугаалж байсан газарт үлдэцгээсэн юм. Манай ангийн хөвгүүд “............”сургуулийн хүүхдүүдийн зугаалж байсан газрыг чиглэн явж байгаад гэнэт зодоон эхлэхээр нь манай ангийн багш Е- би, охид юу болоод байгааг нь мэдэхээр гүйлдэж очоод ярилцаж байтал “............”сургуулийн А- гэдэг эрэгтэй хүүхэд гол гатлаад гүйсэн юм. Манай ангийн багш Е- зодоон яагаад үүссэн талаар “............”сургуулийн хүүхдүүд болон манай ангийн хүүхдүүдтэй ярилцаад зогсож байтал “............”сургуулийн өөр ангийн 7-8 хүүхэд бид нарын араас гүйлдэж ирэхэд нь би хойшоо эргээд хартал А- гэх хүүхэд миний гэдэс рүү өшиглөхөд би гэдрэгээ хойшоо унасан юм. Би газарт унаад босож чадахгүй хэвтэж байтал Жако ирээд миний гэдэс рүү дахин нэг удаа өшиглөсөн. Тэгэнгүүт нэлээд олон хүүхдүүд миний гэдэс, хүзүү, толгой руу өшиглөж байсан юм.
... Намайг эхэлж А- өшиглөөд унгаасан, дараа нь ЖА-, А- нар хоёр талаас минь гэдэсний тус газарт минь өшиглөсөн, Тэгээд тал талаас минь хүүхдүүд өшиглөж эхэлсэн. Хэн хэн гэдэг хүүхдүүд өшиглөсөн болох талаар би мэдээгүй. Босож ирэхэд минь Д- болон Е-, Ж- нар хэлэхдээ Жако, Ако хоёроос гадна С-, Х.Т- хоёр бас чамайг өшиглөж зодсон гэж хэлсэн юм.
...Би Х.Т-, Жако хоёрыг 3-4 жилийн өмнөөс гаднаас нь таньдаг байсан. Ж-гийн бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй юм. Харин Ако болон С- нарын зургийг манай ангийн Ж- гэдэг хүүхэд намайг хагалгаанаас гарч ирсний дараа үзүүлсэн. Тэгэхэд нь би намайг зодсон хүүхдүүд мөн болох талаар би хэлсэн. Жаксылых надад миний нэрийг нь мэдэхгүй байсан хоёр хүүхдийн нэрийг нь Ако болон С- гэж хэлж байсан юм. Намайг зодсон гэх хүүхдүүдийг надад харуулбал би танина...,
...Ако ирэнгүүтээ яахаараа бүлэглэж зодоон хийдэг юм бэ гээд цээж рүү минь гараараа цохингуут нь би хажуулдаж унахад Ж- миний гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Х.Т-, Ако, С- нар намайг бүлэглэж зодож өшиглөж эхэлсэн. С- зодоон дууссаны дараа би майханд хэвтэж байтал уучлаарай гэж ирээд надаас гуйгаад гар бариад явсан. Тэр үеэр С-ы нэрийг нь мэдээгүй ба намайг Ж-, Х.Т- нартай бүлэглэн зодсон хүүхэд мөн болохыг таньсан. Би Х.Т-ийг зодоогүй. Би Улаанбаатар хотод очиж улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлээд биеийн байдал гайгүй байгаа юм байна, ер нь насаараа эм уух юм байна гэсэн...,
... Улаанбаатар хот руу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр онгоцоор нисэж очоод 10 дугаар сарын 29-ний өдөр онгоцоор ирсэн. Онгоцны зардал 547,000 төгрөг гарсан. Эм болон шинжилгээнд 101.902 төгрөг гарсан. Өмнөх зардлуудаа мөрдөгч танд гаргаж өгсөн. Уг хохирлуудыг бүгдийг нь нэхэмжилнэ...
...Тухайн үед “............”сургуулийн өөр ангийн 5-6 хүүхэд гүйлдээд ирсэн бөгөөд А- уначихсан. Би газарт уначихаад буцаж босох гэж байтал Е.Ж- гүйж ирээд миний баруун мөр лүү өшиглөх үед би буцаж газарт унахад тал талаас хүүхдүүд ирээд өшиглөсөн. Намай өшиглөж байсан хүүхдүүд дотор Т.С- болон Х.Т- нар байхыг би харсан. Яагаад вэ гэхлээр анх би өшиглүүлж газарт унахаас өмнө Т.С-, Х.Т- хоёр жижиг горхины цаагуур зогсож байхыг би харсан. Гэтэл намайг өшиглөж унагаасны дараа тэр хоёр гүйж ирээд намайг өшиглөсөн хүүхдүүдтэй цуг өшиглөж байсан. Би тухайн үед намайг өшиглөж байсан М.А-, Е.Ж-, Х.Т-, С- нарын царайг л харж авсан...,
... М.А- эхлээд гүйж ирээд намайг заамдаж байгаад миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөхөд би зүүн хажуу талаараа газарт унасан. Тэгээд толгойгоо өндийлгөөд босох гэж байтал Е.Ж- ирээд миний баруун мөр лүү өшиглөж авахад би дахиж зүүн хажуу талаараа унахад тал талаас ирээд өшиглөөд эхэлсэн. Би өшиглүүлж байхдаа М.А-, Е.Ж-, Х.Т-, Т.С- нар намайг өшиглөж байсныг анзаарч харсан. Яг хэн нь хаагуур өшиглөсний ялгаж салгаж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-195, 197-198, 4 дэх хавтаст хэргийн 196-196 дахь тал/,
3.1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний зүгээс хохиролтой холбоотой баримтуудын бүгдийг нь гаргаж өгсөн. Харин сүүлд гаргаж өгсөн зээл авсан гэх баримтанд байгаа Байболат, Рита гэх хоёр иргэнээс авсан мөнгийг хохирогч Г.Б- зодуулсны дараа хот руу явахаас өмнө зээлж аваад хотод зарцуулаад ирсэн. Дээрх хоёр иргэнээс зээлж авсан мөнгө нь хохирлын баримтуудад авагдсан эмчилгээ хийлгэсэн, эм авсан зардлуудад зарцуулсан байгаа, Тэгэхлээр уг мөнгийг хохиролд оруулж тооцох шаардлагагүй. Харин иргэн Е-ээс зээлж авсан 500,000 төгрөгийг хотоос ирсний дараа Г.Б-д эмчилгээ хийлгэх, эм авах зорилгоор авч зарцуулсан. Мөн сүүлд гаргаж өгсөн “Харжыгер” ББСБ-д хүүхдүүдийнхээ тэтгэмжийг барьцаалж 2.180.000 авсан. Уг мөнгөнөөс хөрш Х-ы Е-д 1.000.000 төгрөгийг нь өгсөн. Учир нь хөрш Ерболоос хот руу явахаас өмнө 1.100.000 төгрөгийг зээлж авсан байсан. Үлдэгдэл 1.070.000 төгрөгийг Г.Б-ы эм хэрэгсэлд зарцуулсан. Мөн нэмж хэлэхэд сая хохирлын тооцоонд нэмж оруулсан 45.000 төгрөгийн эм нь ийм учиртай юм. Миний төрсөн эгч болох Казахстан улсад амьдардаг Ө-н Т-ээс Г.Б-ы дэлүүг нөхөн төлжүүлэх 8 хайрцаг бүхий нэг хайрцагт 28 ширхэгтэй эмийг өгч явуулсан. Уг эм нь манай улсын мөнгөөр 1 хайрцаг нь 45,000 /дөчин таван мянган/ төгрөгийн үнэтэй байна. Харин Казахстан улсад хэдэн төгрөгөөр зарагддаг гэдгийг мэдэхгүй байна. Шаардлагатай гэвэл танд уг эмийн үнийг Казахстан улсад хэдэн төгрөг гэдгийг нь мэдэж өгье. Дээрх эгчийн өгч явуулсан эм нь яг одоогоор дуусах дөхөж байгаа. 10 гаруй ширхэг байгаа байх. Ямар ч байсан Г.Б- уг эмээс өдөрт 1 /нэг/ ширхгийг ууж хэрэглэж байгаа. Дуусахаар нь дахиж авна. Мөн нэмж хэлэхэд Г.Б- 2020 оны 09 сарын 20-ны өдөр хагалгаанд ороод гарсны дараа эмнэлгээс надаас хагалгааны төлбөр гээд 450.000 төгрөг нэхсэн. Би уг мөнгийг нь одоог хүртэл өгөөгүй. Надаас одоог хүртэл асууж байгаа юм. Тэгэхлээр уг мөнгийг хохирлын тооцоонд нэмж өгнө үү. “ гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 205-210 дахь тал/,
3.1.6. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн казах хэлний багшаар ажиллаж байгаа...,
... Миний бие Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 12В бүлгийн анги даасан багшаар ажилладаг ба Г.Б- нь тус ангийн сурагч юм. 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 10 цагийн үед миний хариуцаж буй ангийн 19 сурагчдыг миний бие Бугат сумын Бугын гол гэх газар луу Истана маркийн машинаар авч явсан юм. Тэрээр сурагчдын хамт Бугын гол гэх газарт очиж хүүхдийн хамт хоол, цай хийж, тоглож өдрийг өнгөрүүлж байсан ба бид нарын очсон Бугын гол гэх газарт “............”сургуулийн 11 дүгээр ангийн 20 гаруй сурагчид мөн зугаалж явсан юм. Тэрээр сурагчдын хамт өдрийн цай, хоол идэж уугаад байж байхад манай ангийн сурагч болох Г.Б- нь бусад хүүхдийн хажууд ирээд манай ангийн сурагчид “............”сургуулийн суралцагчидтай зодолдож байна гэж хэлэхэд нь миний бие Г.Б- болон бусад сурагчдын хамт сурагчид зодолдож байсан гэх газарт очиход манай ангийн 3-4 эрэгтэй сурагч “............”сургуулийн сурагчидтай хоорондоо зодолдож байсан ба миний бие тухайн зодолдож байсан сурагчдыг салгахаар оролдож, “............”сургуулийн сурагчдаас танай ангийн багш хаана байна вэ гэж асуухад тухайн сурагчид багш гол руу загас барихаар явсан гэж хэлсэн. Тэр үед Г.Б- нь миний ойролцоо зодолдож байсан сурагчдыг хараад зогсож байх үед “............”сургуулийн сурагч гэх үл таних эрэгтэй Г.Б-ы нуруун хэсэг рүү ар талаас очиж хөлөөрөө өшиглөх үед Г.Б- нь газар унахад дахин 2-3 нь эрэгтэй сурагч ирээд газар унасан байх үед нь хэд хэдэн удаа өшиглөсөн юм. Энэ үед би тухайн сурагчдыг арай гэж салгаж аваад сурагчдадаа дагуулаад байрлаж байсан газартаа ирэхэд Г.Б- нь уйлаад байсан ба миний бие Г.Б-аас юу болсон талаар асуухад “Цээж хэсгээр болон нуруу хэсгээр өвдөөд байна гэж хэлсэн” юм. Тэрээр Г.Б-ыг майханд оруулж хэвтүүлж дулаан хувцас өмсүүлэхэд хэсэг хугацааны дараа Г.Б- унтчихсан байсан. Тэгээд сурагчдын хамт оройн хоол цайгаа хийж эхэлсэн ба “............”сургуулийн сурагчид орой 20 цагийн үед аймгийн төв рүү буцаад явцгаасан. Бид нар хоолоо хийж идээд орой 22 цагийн үед аймгийн төв рүү буцаж явах замдаа Г.Б-ы бие нь муудаж өвдөж байна гэж хэлсэн. Тэрээр миний бие аймгийн төр рүү ороод Г.Б-ыг аймгийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн юм” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 225-226 дахь тал/,
3.1.7. Насанд хүрээгүй гэрч Е.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ үед манай ангийн нэг сурагч “Д-г танихгүй хүүхдүүд зодчихлоо, манай ангийн хүүхдүүд тийшээ явчихлаа” гэж хэлээд хүүхдүүд бөөнөөрөө зогсож байсан газрыг заасан юм. Тэрээр миний бие ангийн охидын хамт хүүхдүүд бөөнөөрөө зогсож байсан гэх газарт очиход 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй сурагчид манай ангийн эрэгтэй сурагч нарыг “Та нар бид нартай мэндэлсэнгүй, бид нар та нараас ах шүү дээ, та нар яагаад бид нарыг хүндэлдэггүй юм бэ?” гэж асуухад манай ангийн сурагч Х.Т- “Бид нар ямар нэг айлын хүүхдүүд юм уу” гэж хариулахад 1 дүгээр сургуулийн сурагч болох Серикжан гэгч нь Х.Т-ийн нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа алгадсан. Энэ үед 1 дүгээр сургуулийн бусад эрэгтэй сурагчид руу дайраад хоорондоо зодолдсон юм. Тухайн үед манай ангийн охид болон 1 дүгээр сургуулийн охид, 1 дүгээр сургуулийн эмэгтэй багш нь зодолдож байсан эрэгтэй сурагчдыг салгах гэсэн боловч салгаж чадаагүй хоорондоо зодолдоод байсан юм. Энэ үед манай 11Б бүлгийн хэсэг эрэгтэй сурагчид бид нар луу ирээд зодолдож байсан сурагчдыг болиулах гэсэн боловч салгаж чадаагүй. Энэ үед Е.Ж- газарт унахад 1 дүгээр сургуулийн эрэгтэй сурагчид түүнийг хөлөөрөө өшиглөж байсан. Энэ үед өөр нэг сургуулийн эрэгтэй багш ирээд зодолдож байсан сурагчдыг болиулаад бид нар Е.Ж-ийг газраас босгож аваад байрлаж байсан газар луу явж байхад 1 дүгээр сургуулийн С- гэх эмэгтэй сурагч ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний бие түүнд хандаж “Чи яах гээд байгаа юм бэ, одоо боль” гэж хэлэхэд С- нь миний үснээс зулгаагаад намайг газарт унагааж байгаад миний толгой болон хүзүү хэсэг рүү өшиглөж байгаад явсан юм. Тэрээр бид нар байрлаж байсан газартаа очоод хоол цайгаа хийж байхад 1 дүгээр сургуулийн эмэгтэй багш бид нар дээр ирээд та нартай ярилцъя гэж хэлээд манай ангийн бүх сурагчдыг дагуулаад 1 дүгээр сургуулийн сурагчид байрлаж байсан газарт очсон юм. Энэ үед миний бие намайг зодсон гэх С- гэх охинд хандаж “Та яагаад намайг зодож байгаа юм бэ?” гэхэд “чи өөрөө эхэлсэн шүү дээ” гэж хэлсэн юм. Энэ үед 1 дүгээр сургуулийн багш “манай ангийн нэг сурагч амьсгалж чадахгүй байна, та нар одоо яах гэж байна” гэж хэлээд майхан дотор хэвтэж байгаа үл таних нэг сурагчийг үзүүлсэн. Тэрээр бид нар 1 дүгээр сургуулийн сурагчдаас уучлал гуйгаад байрлаж байсан газар руугаа буцаад явсан юм. Байрлаж байсан газартаа очоод орой нь 21 цаг байсан талаар үзэж харсан зүйл байхгүй...,
... Манай ангийн сурагчдыг хүргэж өгсөн Истана маркийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг танихгүй. Зодоон болсон талаар үзэж хараагүй. Тухайн өдөр өглөө бид нарыг хүргэж өгөөд буцаад явсан орой 21 цагийн үед ирж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал/,
3.1.8. Насанд хүрээгүй гэрч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би зугтаагаад явж байгаад эргээд иртэл Г.Б- гэдсээ тэвэрч барьчихсан нэг суугаад нэг босоод байсан юм. Тэгэхээр нь би түүнд дөхөж очоод юу болсон талаар асуухад 2-3 хүүхэд бүлэглэж зодлоо газарт унагааж аваад өшиглөснөөс болоод баруун талын хавирганы тус газар өвдөж байгаа гэж хэлсэн. Ямар ямар хүүхдүүд зодож, өшиглөсөн болох талаар би тодорхой зүйл асуугаагүй юм. Би тэр газраас холдоод өөрсдийн зугаалаад явж байсан майханд очсон бөгөөд Г.Б- майханд ороод хэвтчихсэн. Тэгээд гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн байсан. Удалгүй Г.Б- өвдөөд болохгүй болохоор нь 21 цагийн үед Г.Б-ыг аваад аймаг руу явсан юм.
... Үдээс хойш 13-14 цагийн хооронд болсон. Г.Б- зодуулсныхаа дараа хэсэг майханд байж байгаад бид нарыг явахаас өмнө майхнаас гарч ирж бидэнтэй цуг явж байсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал/,
3.1.9. Насанд хүрээгүй А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар тэр газарт байтал “............”сургуулийн параллель ангийн 5-6 нь эрэгтэй хүүхэд хүрээд ирсэн. Тэд нар ирээд манай ангийн Г.Б-ыг зодсон байсан. Тэгээд Г.Б- өвдөөд болохгүй болохоор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 234-235 дахь тал/,
3.1.10. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үер манай ангийн Г.Б- гэх хүүхэд миний ард зогсож байсан ба өндөр нуруутай, хар өнгийн шорт өмссөн эрэгтэй хүүхэд Г.Б-ы толгой руу гараараа нэг удаа цохиход Г.Б- газарт унасан.
...би тэр даруй шоконд ороод Г.Б-ыг очоод босгох гээд түүний толгойноос нь тэврээд сууж байтал хар өнгийн майк өмссөн, хар өнгийн шорт өмссөн, тарган эрэгтэй хүүхэд ирээд түлхэхэд нь би газарт унасан. Намайг газарт унахад Г.Б-ыг 5-6 хүүхэд ирж тал талаас нь өшиглөж байсан юм.
...Тэгж байтал хаанаас нь гэдгийг мэдэхгүй бүлэг хүүхдүүд гүйж ирээд миний хажууд зогсож байсан Г.Б-ыг нэг хүүхэд ирж өшиглөх үед Г.Б- хажуу талаараа газарт унасан. Тэгэхэд нь би шууд Г.Б-ыг босгох гээд толгойгоос нь тэвэрч авахад намайг дээгүүрээ хар өнгийн майк, доогуураа хар өнгийн шорт өмссөн, таргандуу, надаас өндөр нуруутай эрэгтэй хүүхэд намайг Г.Б-ы хажуунаас татаж түлхэхэд би зайтай газар уначихсан. Тэр үед намайг татаж түлхсэн хүүхэд болон бас тав, зургаан эрэгтэй хүүхэд Г.Б-ыг тал талаас нь хэвлий, нуруу хэсэг рүү нь өшиглөж байхад нь би босож очоод дахин Г.Б-ыг тэвэрч авахад нөгөө бүлэг хүүхдүүд Г.Б-ыг өшиглөхөө болиод тараад явчихсан. Дараа нь Д-тэй цуг нэг хүүхэд ирээд Г.Б-ыг босгож аваад бид нар майхан руугаа явцгаасан.
... Яг Г.Б-ыг анх өшиглөх явцыг би сайтар харж амжаагүй. Учир нь тэр бид хоёр ангийн хүүхдүүдээс зайтай газарт тэд нар луу хараад, тийшээгээ анхаарлаа хандуулаад зогсож байсан. Ер нь бол Г.Б- ч гэсэн анх өшиглүүлэх үед өөрөө анзаараагүй гэж бодож байна...,
... Нэг нь цагаан арьстай, өндөр нуруутай, өтгөн хөмсөгтэй хүүхэд байсан, уг хүүхэд анх манай майхны хажууд ирээд “миний найз охиныг хэн зодсон бэ, очоод уучлалт гуйгаарай” гэж хэлээд манай ангийн хүүхдүүдийг уйлж байсан охины хажууд дагуулж очсон. Уг хүүхэд Г.Б-ыг зодсон хүүхдүүд дотор явж байсан. Нөгөөдөх нь бор царайтай өндөр нуруутай хүүхэд байсан, харвал танина, бас зодоон дунд байсан юм...” /1 дэх хавтаст хэргийн 236-237, 4 дэх хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
3.1.11. Гэрч Е.Е-д 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...2 тоо барьсан хүүхэд нь Г.Б-ыг өшиглөсөн хүүхэд байна. Өндөр нуруутай, бор царайтай хүүхэд байсан. Ямар хувцастай байсныг санахгүй байна, царайгаар нь таньж байна...” гэх тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 169-171 дэх тал/,
3.1.13. Гэрч Е.Е-д 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...1 тоо барьсан хүүхэд цамц нь урагдаад, тэр ч гэсэн тухайн зодоонд байсан...” гэх тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 177-179 дэх тал/,
3.1.14. Гэрч Е.Е-д явуулсан таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэгт гэрч Е.Е-ы казах хэл дээр ярьсан яриаг Монгол хэл рүү орчуулсан тухай тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 182-184 дэх тал/,
3.1.15. Насанд хүрээгүй гэрч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай ангийн 19 хүүхэд манай ангийн багш Е-ы хамт Истана маркийн тээврийн хэрэгслээр Бугын гол гэх газарт зугаалгаар очсон юм. Тэдгээр хүүхдүүд ийшээ, тийшээ гүйлдэж тоглоод явж байсан ба манай ангийн Е- “............”сургуулийн 1 хүүхэдтэй мөрөөрөө шүргэлцсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байхад нь би дундуур нь ороод салгаад явах гэж байтал “............”сургуулийн нэг хүүхэд гүйж ирээд Е-ы нуруу луу өшиглөхөд С.Ж-А- ирээд салгах гэснээс болоод “............”сургуулийн хүүхдүүд Е-ыг бүлэглэж өшиглөхөд нь бид нар салгасан юм. Зодооныг салгаад өөрсдийн зугаалж байсан газраа очоод байж байтал “............”сургуулийн хүүхдүүд бидний зугаалж байсан газрын ойролцоо ирсэн. Хоёр сургуулийн хүүхдүүд зугаалаад явж байсан газрын дунд горхи урсаж байсан ба “............”сургуулийн хүүхдүүд горхины цаана, бид наана нь байгаад хоорондоо учраа оролцоод ярилцаад байж байсан юм. Тэгтэл “............”сургуулийн өөр ангийн нэлээн олон хүүхдүүд гүйлдэж ирээд манай ангийн хүүхдүүдийг өшиглөж зодоон эхэлсэн юм. Намайг ойролцоогоор 5 орчим хүүхдүүд бүлэглэж газарт унгаахад нь би босоод иртэл дахин миний нуруу луу өшиглөсөн юм. Тэгээд би зугтаагаад гүйгээд дахин манай зугаалга болж байсан газарт очтол Г.Б-ыг “............”сургуулийн хүүхдүүд бүлэглэж зодсон байна гэж хэлсэн юм. Г.Б- анх зугаалганд очихдоо эрүүл очсон ба зодуулаад удаагүй байж байгаад гэдсээ тэвэрч эвхэрч өвдөж эхлэхээр нь бид нар Г.Б-ы биеийн байдлыг асуухад шууд очоод хэвтээд өгсөн юм. Г.Б- оройхон тийшээ майхнаас гарч ирээд бидэнтэй цуг хоол ундаа идэж, ууж зүгээр байж байгаад дахин өвдсөн тул бид нар түүнийг эмнэлэгт авчирсан юм...,
...Тэдгээр хүүхдүүдийг би танихгүй байсан нэг хүүхдийнх нь царайг л тогтоож авсан, өндөр нуруутай хүүхэд байсан, өмсөж явсан хувцасныхан өнгийн мартсан байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
3.1.16. Насанд хүрээгүй гэрч К.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай сургуулийн 11 дүгээр ангийн 2 бүлэг Бугын голд зугаалганд явсан юм. Бид нарыг зугаалганд 11б ангийн багш Х.Нурлыбек багш дагуулж явсан юм. Үдээс хойш манай хүүхдүүдийн зарим нь бөмбөг тоглоод зарим нь хоол цай хийгээд зарим нь бүжиглээд явж байтал огт танихгүй 10-аад хөвгүүд бидэн дээр хүрээд ирсэн юм.
...Е- багшийн хажууд одоо гэмтэж эмнэлэгт байгаа гэх эрэгтэй хүүхэд сууж байсан юм. Тэр хүүхэд эхэлж зодоон болоход уг зодоонд оролцсон бөгөөд хоёр дахь зодоонд оролцоогүй юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240-241 дэх тал/,
3.1.17. Насанд хүрээгүй гэрч Б.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай ангийн 19 хүүхэд манай ангийн багш Е-ы хамт Истана маркийн тээврийн хэрэгслээр Бугын гол гэх газарт зугаалгаар очсон юм. Хэсэг хугацааны дараа манай ангийн сурагчид ангийн багшийн хамт майхны хажууд ирсэн ба манай ангийн сурагч болох Г.Б- нь зодуулсан гэж нуруугаа бариад ирсэн мөн манай ангийн сурагчид “яагаад зодолдож байгаа юм, аль сургуулийн хүүхдүүд байсан бэ, “............”сургуулийн сурагч нар байсан” гэх мэтээр хоорондоо ярилцаж байсан юм. Удалгүй эрэгтэй, эмэгтэй нийлсэн 30-40 орчим бид нарын үеийн хүүхдүүд манай майхны хажууд ирээд уучлаарай, энэ болсон асуудлыг эндээ л үлдээе гэх мэт зүйл ярьж байгаад буцаад явчихсан. Манай ангийн сурагчид хоол идээд сууж байхад манай ангийн сурагч Г.Б- нь нуруугаар өвдөөд байна гэж хэлж байсан ба ангийн багш бүгдээрээ аймгийн төв рүү буцаая” гэж хэлэхэд Г.Б- нь “би зүгээрээ унтаад сэрвэл зүгээр болчих байхаа” гэж хэлээд майхан руу ороод унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа “............”сургуулийн сурагчид буцаад ирэхэд манай ангийн багш “манай ангийн нэг сурагчийн бие өвдөөд байна” гэж тухайн сурагчдад хэлэхэд “............”сургуулийн сурагч нар “манай ангийн охин өвдөж байна” гэж хэлээд үл таних нэг охиныг харуулахад ангийн багш тухайн охиноос хэн зодсон талаар асуухад хэн зодсон талаар мэдэхгүй байна гэж хэлж байсан. Энэ үед “............”сургуулийн сурагчид “за одоо ингээд больё манай ангийн хүүхэд ч гэмтлээ, танай ангийн хүүхэд ч гэмтлээ” гэж хэлээд нэг, нэгнээсээ уучлалт гуйж байгаад буцаад явсан юм. Ангийн сурагчид хэлэхдээ Г.Б-ыг манай ангийн Е- гэх охины хажууд зогсож байх үед “............”сургуулийн сүүлд ирсэн сурагчид дундаас 3-5 сурагч нийлээд зодож, газарт унгааж байгаад зодож байх үед манай ангийн Е- нь Г.Б-ыг барьж аваад дахин зодуулаагүй талаар хоорондоо ярьж байсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 242-243 дах тал/,
3.1.18. Гэрч С.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай ангийн 19 хүүхэд манай ангийн багш Е-ы хамт Истана маркийн тээврийн хэрэгслээр Бугын гол гэх газарт зугаалгаар очсон юм. Энэ үед миний хажуугаар өнгөрсөн “............”сургуулийн үл таних эрэгтэй сурагч “та нарыг одоо ална” гэж хэлээд миний хажуугаар өнгөрөөд явсан. Тэрээр манай ангийн сурагчид буцаад байрлаж байсан майхныхаа хажууд ирэхэд бидний араас “............”сургуулийн сурагч нар ирээд манай ангийн охиныг хэн зодсон бэ гэж хэлээд шар үстэй охиноос хэн зодсон талаар асуухад уг шар үстэй охин хэн зодсоныг мэдэхгүй гэж хэлсэн. Энэ үед манай ангийн багш Е- бид хоёр уг шар үстэй охиноос “манай ангийн сурагчдын буруу байсан бол уучлаарай манай ангийн сурагчдын нэгнийх нь гар хүрсэн байж магадгүй” гэж хэлээд уучлалт гуйгаад зогсож байхад “............”сургуулийн өөр нэг ангийн сурагчдыг миний хажуугаар өнгөрсөн сурагч дагуулаад ирсэн байна. Энэ үед уг ирсэн сурагчид манай ангийн эрэгтэй сурагчид руу дайрах үед манай ангийн Г.Б- нь зүгээр зогсож байхад “............”сургуулийн сүүлд ирсэн сурагчдын сүүлд ирсэн үл таних 4-5 нь эрэгтэй сурагчид Г.Б-ыг өшиглөж газарт унагааж байгаад бас өшиглөсөн. Энэ үед манай ангийн Е- гэх эмэгтэй сурагч Г.Б-ыг тэврээд авахад уг өшиглөж байсан сурагчид өшиглөхөө больсон. Энэ үед манай ангийн бусад эрэгтэй сурагчдыг “............”сургуулийн 30 орчим эрэгтэй сурагчид нийлээд зодож байсан ба ангийн багш дунд нь салгах гэж сурагчдыг болиулж байсан боловч салахгүй зодолдож байгаад салсан юм. Тэрээр “............”сургуулийн сурагчид байрлаж байсан газартаа буцаад явсан ба манай ангийн сурагчид майхны хажууд ирэхэд Г.Б- нь “миний нуруу хэсгээр өвдөөд байна” гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа Г.Б- нь өвдөж байна гэхэд манай ангийн багш Г.Б-ыг дулаан хувцсаа өмс гэж хэлэхэд Г.Б- нь хувцсаа өмсөөд өөрөө майхан руу ороод хэвтчихсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 244-245 дахь тал/,
3.1.19. Гэрч С.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед “Дарын” сургуулийн 11А ангийн сурагч А- буюу М.А-ыг гаднаас нь таньдаг байсан бөгөөд сүүлд нэмэгдэж ирдэг сурагчдыг 11А ангийн А- дагуулж ирсэн. Миний санаж байгаагаар анхны зодоон гарлаа гээд бид нар багштайгаа цуг зодоон болсон газар луу очиж байхад “Дарын” сургуулийн 11А ангийн А- хочтой М.А- миний хажуунаас зөрөхдөө “та нартай одоо үзнэ, ална” гэж хэлээд “Дарын” сургуулийн нөгөө анги байрлаж байсан газар луу яваад өгснийг сайн санаж байгаа...” /4 дэх хавтаст хэргийн 208-208 дахь тал/,
3.1.20. Насанд хүрээгүй гэрч С.Ж-А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...”............”сургуулийн 11Б ангийн хүүхдүүд гүйлдэж ирээд биерхүү, хар өнгийн хувцастай эрэгтэй хүүхэд Г.Б-д очоод та нар уу гэж хэлээд шууд түүний нүүрний баруун талын хэсэгт нь гараараа цохиод нэг хүүхэд түүний нуруу луу өшиглөөд Г.Б- газарт унасан юм. Г.Б-ыг газарт унангуут нь тал талаас нь нэлээд олон хүүхдүүд өшиглөсөн бөгөөд тэдгээр өшиглөж байсан хүүхдүүдийн царайг нь би тогтоож чадаагүй юм. Тэд нар Г.Б-ыг өшиглөж байхад манай ангийн Е- гэдэг охин очоод больцгоо гэж хэлэхэд Г.Б-ыг хамгаалж түүнийг тэвэрч авахад Г.Б-ыг зодож байсан хүүхдүүд тал тал тийшээ тарж бидэн рүү дайрч эхэлсэн. Тэгэхэд нь манай ангийн хөвгүүд тал тал тийшээ бутарч зугтсан юм. Зугтаж яваад бид нар зугаалж явсан газраа очоод хэсэг байсны дараа Г.Б- гэдсээ тэвэрч, нэг бол сууж нэг бол босож яваад өвдөөд байхаар нь бид нар түүнийг өвдөж байна уу, өвдөөд байвал Өлгий рүү явъя гэхэд зүгээрээ гэж хэлээд яваад байсан юм. Г.Б- өвдөөд байсан тул бид нар Өлгий рүү 19 цагийн үед харьсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 250, 2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.21. Насанд хүрээгүй гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...”............”сургуулийн хүүхдүүдтэй учраа ололцоод уучлалцаад юм ярьж байтал “............”сургуулийн 11 дүгээр ангийн хүүхэд параллель ангийн хүүхдүүдтэй бидэнтэй маргалдсан, зодолдсон талаар хэлснээс болоод “............”сургуулийн 11 дүгээр ангийн өөр ангийн хөвгүүд хүрч ирсэн юм. Бид нар урсаж байсан горхины наана нь байсан ба манай ангийнхан цаад талд зогсож байсан. Тэгтэл “............”сургуулийн 11-ийн нөгөө ангийн хүүхдүүд гүйлдэж ирсэн ба нэг харсан чинь Г.Б-ыг нэлээд олон хүүхдүүд тал талаас нь өшиглөж байсан юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
3.1.22. Гэрч Е.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1 дүгээр сургуулийн 5 хүүхэд “............”сургуулийн хүүхдүүдэд очоод ярилцаж байгаад нэг нэгэнтэйгээ зодолдож эхэлсэн. Би тэр хүүхдүүдийг бүгдийг нь танихгүй ба 1 л хүүхдийг таньдаг хүүхэд байсан. Тэр зодоонд охид, хөвгүүд нийлээд зодолдож байсан. Би очоод больцгоо гэж хэлээд салгасан юм. Надтай цуг Өлгий сумын 1 дүгээр арван жилийн багш салгаад хүүхдүүдээ аваад явчихсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
3.1.23. Насанд хүрээгүй гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зодоон дууссаны дараа 1 дүгээр 10 жилийн нэг хүүхдийн хавирга нь хугарсан юм шиг байна, хавиргаа бариад хэвтээд байна гэж ангийн багш нь гэх эмэгтэй багш бид нарыг дуудахад уг хүүхдүүд майхан дотор хэвтэж байсан ба түүний нэрийг нь Г.Б- гэж дуудаж байсан тул тэр хүүхдийн нэрийг мэдсэн юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
3.1.24. Насанд хүрээгүй гэрч Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг зодоон нь 13 цагийн үед болсон бөгөөд Г.Б- майханд хэсэг хэвтсэн, өвдөөд байна гэж хэлсэн, хэвтээд амарч босож ирээд бидэнтэй цуг хоолоо идээд цай уугаад зураг авхуулаад явж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
3.1.25. Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зодоон болсны дараа Г.Б- ирээд 5-6 орчим минут чимээгүй сууж байснаа өвдөөд байна гэж хэлээд алга болчихсон. Тэгээд хартал майхан дотор өвдөөд байна гэж хэлээд аягүй сонин царайтай сууж байсан, майханд ороод 2-3 цаг орчим унтаад босож ирээд Өлгий рүү ирэх замдаа машинд суугаад өвдөөд байна гэж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 22-22 дахь тал/,
3.1.26. Гэрч Я.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би зодоон дуусаж байх үеэр очсон. Тэгэхэд Г.Б-ыг “............”сургуулийн Ж-, Ако болон түний хажууд байсан 2-3 хүүхэд бүлэглэн зодсон гэж Г.Б- өөрөө болон манай ангийн Е- нар хэлж байхыг би сонссон. Сүүлийн зодоон дуусаж байхад дунд нь Т.С-, ЖА-, А- нар явж л байсан. Харин яг хэнтэй, хэрхэн зодолдсон байсныг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-25, 4 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал/,
3.1.27. Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ангийн Д- хэлэхдээ Ж- гэх хүүхэд хажуудаа 3 хүүхдийн хамт Г.Б-ыг бүлэглэн зодсон гэж хэлж байсан Д- хэлэхдээ эхлээд цохиод дараа нь газарт унагааж аваад өшиглөсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
3.1.28. Насанд хүрээгүй гэрч Т.Ж- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Удалгүй манай ангийн бүх хүүхдүүд ирсэн ба Г.Б- гэдэс өвдөөд байна гэж хэлээд майханд хэвтчихсэн юм. Горхины эрэгт зогсож байхад хүүхдүүд ирээд өшиглөөд гэдэс өвдөж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
3.1.29. Насанд хүрээгүй гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ангийн Х.Т-, М.А-, А-, С-гажы нөгөө хүүхэдтэй зодолдсон” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
3.1.30. Насанд хүрээгүй гэрч Е.Р-гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ангийн М.А-, С-гажы, Х.Т-, А- нартай хүүхдүүд зодолдож байсан...” /2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
3.1.31. Насанд хүрээгүй гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Т-ийн тоглож байсан бөмбөгийг авсан. Бор өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй хүүхэд Х.Т-ийн бөмбөгийг нь гараас нь аваад та нар яагаад бид нартай мэндлэхгүй байгаа юм бэ гэж уурлаад тэр хүүхэд Х.Т-ийн хацраас нь нэг удаа алгадсан. Тэгээд зодоон эхэлсэн. Манай ангийн А-, Х.Т-, М.А-, С-гажы 4 гаднаас ирсэн нөгөө хүүхдүүдтэй бүгдээрээ харилцан зодолдсон. А-ыг хойшоо харгана мод руу түлхээд байсан. Х.Т-ийг бор өнгийн юүдэнтэй цамцтай хүүхэд зодсон. Түүний хажууд бас хүүхдүүд байсан ба Х.Т-ийг зодож байсан. М.А-ыг ч гэсэн нөгөө бор цамцтай хүүхэд зодож байсан. М.А- ч гэсэн тэр хүүхдийг зодож харилцан зодоон болж байсан. Тэр хүүхдүүд бүгдээрээ бөөнөөрөө манай ангийн хүүхдүүдийг зодож байсан юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
3.1.32. Насанд хүрээгүй гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ангийн А-, Х.Т-, М.А-, С- 4 гаднаас ирсэн нөгөө хүүхдүүдтэй бүгдээрээ харилцан зодолдсон. Тэгтэл багш нар биш 11Б ангийн эрэгтэй хүүхдүүд гүйлдээд хүрээд ирсэн. Тэдний ангийн Е.Ж-, Е-, Д-, А-, Аб- зэрэг хүүхдүүд ирсэн. Тэд нар ирсний дараа зодоон улам даамжирсан...,
... Х.Т-ийг 1 дүгээр сургуулийн Серикжан гэдэг хүүхэд зодсон гэж ангийн хүүхдүүдээс сонсон.
... Манай ангийнхан 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу Бямба гаригт зугаалганд гарсан бөгөөд дараагийн долоо хоногийн нэг өдөр нь байсан санагдаж байна, ямар ч байсан хичээлийн дундуур манай ангид Т-ийн аав нь Х- гэх хүн очиж, хүүхдүүдтэй уулзсан. Тэр хүн эхлээд зугаалганд очоогүй хүүхдүүдийг ангиас гаргачхаад зодсон юунаас болсон, хэн хэнтэй зодолдсон талаар хүүхдүүдээс асуугаад байсан. Мөн бид нарт Х.Т- нь эмнэлэгт хүнд байдалтай байгаа, 1-р сургуулийн зодуулсан гэх Г.Б- гэх хүүхэдтэй цуг нэг өрөөнд хэвтэж байгаа, Г.Б-ы биеийн байдал нь зүгээр байгаа юм байна, би эмч нартай ярьчихсан байгаа гэх мэтээр юм ярьж байсан. Тэр хүнд сүүлдээ ангийн хөвгүүдтэй бас уулзсан санагдаж байна...,
... Бид нар зугаалганд гарсны дараагийн долоо хоногийн аль нэг өдөр нь Х.Т-ийн аав манай ангийнхантай уулзсан байсан. Өдрийг нь бол нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан аав нь ирээд уулзах үед Х.Т- өөрөө эмнэлэгт эмчлүүлж байсан юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 47-48, 5 дахь хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
3.1.33. Насанд хүрээгүй гэрч С.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...5-10 минутын дараа зодоон болсон гэх газарт очтол манай ангийн Г.Б- түрүүлгээ хараад хэвтэж байхаар нь очиж босгосон. Түүнээс юу болсон талаар асуугаагүй ба хажууд нь байгаа хүүхдүүдээс асуухад Г.Б-ыг “............”сургуулийн хүүхдүүд бүлэглэн зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
3.1.34. Гэрч Р.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний футболк урагдсан, Т.С-н цагаан ангийн урт ханцуйтай цамц нь урагдчихсан байсан. Мөн М.А-ын хувцас нь бас урагдсан байсан...,
... Т.С- цагаан ангийн цамцтай явж байгаад тэр нь урагдчихаар нь орой нь хувцсаа шатаасан байсан. Яагаад шатаагаад байгаа гээд асуухад гэрийнхэн загнана гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 217-217 дахь тал/,
3.1.35. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ангийн М.А- гэдэг хүүхэд нөгөө хүүхэдтэй мэндлээд юм ярилцсан, тэр үеэр манай ангийн Х.Т- гэх хүүхдийн гарт байсан бөмбөгийг нэг эрэгтэй хүүхэд нь өгчихөөч гэж асуухад Х.Т- тэр хүүхдэд өгөөгүй тул уг бөмбөгийг Х.Т-ээс асуусан хүүхэд аваад газарт залж байгаад шууд Х.Т-ийн цээж рүү шидсэн. Тэгтэл Х.Т- тэр хүүхдийн хацраас нь гараараа түлхчихсэн. Түүнээс болоод 2 ангийн эрэгтэй хүүхдүүд хоорондоо харилцан зодолдсон. Манай ангиас С-, А-, М.А-, Х.Т- 4 зодоонд оролцсон, нөгөө сургуулийн хүүхдүүд бүгдээрээ манай ангийнхантай зодолдсон. Манай ангийн хөвгүүд цөөхөн байсан тул нөгөө сургуулийн хүүхдүүдэд зодуулчихсан бөгөөд манай ангийн хүүхдүүд “............”сургуулийн 11Б ангийн хүүхдүүдийг дуудсан. 5-10 орчим минутын дараа 11б ангийн хүүхдүүд болох Е.Ж-, Динмухамтет нар ирсэн, бас өөр хүүхдүүд ирсэн, Тэр үеэр тухайн газарт байсан, хүүхдүүд хоорондоо харилцан зодолдож эхэлсэн, манай ангийн хүүхдүүдэд 1 дүгээр сургуулийн хүүхдүүд 2-3 аараа бүлэглэн зодож байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
3.1.36. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар зугаалганд очсоны дараа үдээс хойш байсан байх, манай ангийн хэсэг хөвгүүд майхны хажууд байж байтал 11А ангийн А- гэх хочтой М.А- манай зугаалж байсан газарт цамц нь урагдсан байдалтай гүйж ирээд бид нарт “тэнд манай ангийг зодчихлоо та нар намайг дагаад яваарай” гэхээр нь манай ангийн Е.Ж-, Ас-, Е-, А-, Д- бид зургуулаа А-г дагаад явж байтал Е.Ж- надад “чи очоод Аб-г дагуулаад ир” гэхээр нь би буцаж гүйж очоод Аб-г майхны ойролцоо газраас дуудаад түүнийг дагуулаад явж байтал Аб- надад “чи манай ангийн бүх хүүхдүүдийг дагуулаад ир” гэхээр нь би ангийнхаа ихэнх хөвгүүд явж байсан газарт буцаж очоод хөвгүүдийг зодоон болсон гэх газарт дуудсан боловч тэд нар очихгүй гэж хэлсэн. Тэгэхлээр нь би өөрөе ганцаараа явж очъё гэж бодоод зодоон болж байгаа гэх газарт дөхөж очиход манай ангийн хөвгүүд болох А-, Е-, Ас- нар буцаж манай майхан руу ирж байхаар нь би тэд нартай зөрөөд зодоон болсон газарт очиход тэнд байсан хүүхдүүд тал тал тийшээ тараад явчихсан байсан.” гэх мэдүүлэг, /4 дэх хавтаст хэргийн 233-234 дэх тал/,
3.1.37. Гэрч Е.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар ангийн хүүхдүүд зугаалганд гарсны дараа 7 хоногийн дараагаар байхаа, нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өдөр хичээлийн дундуур ангийн хүүхэд болох Х.Т-ийн аав нь ирээд хүүхдүүдтэй уулзсан. Анх тэр хүн манай ангид орж ирэхдээ Х.Т-ийн аав нь байсан гэдгийг таниагүй, ямар ч байсан намхан нуруутай, таргандуу нэг хүн орж ирээд ангийн хүүхдүүдийг суулгасны дараа зугаалганд очоогүй хүүхдүүдийг гарч байгаарай гэж хэлэхээр нь миний бие, Ая-, Ам- нарын хамт ангиас гараад явчихсан. Тэгээд бид нар сонгох хичээл рүүгээ орохоор өөр анги руу явчихсан юм. Дараа нь ангиараа буцаж нийлсний дараа би ангийн хүүхдүүдээс сая ирсэн эрэгтэй хүн хэн бэ гэж асуухад хүүхдүүд тэр хүнийг Х.Т-ийн аав нь гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
3.1.38. Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Т-ийн хувьд хэлэхэд жоохон юман түргэн уурладаг хүүхэд байсан, түргэн ааштай гэх юм уу..., ... Т.С- нь анх зодоон болох үеэр цагаан өнгийн цамц нь урагдчихсан ба сүүлд дахин зодоон болоод тэр зодоон дууссаны дараа би өөрийнхөө том өмсгөлтэй хар өнгийн юүдэнтэй цамцаа Т.С-д өгөөд тэрийг өмсөөд явсан...,
... Сүүлийн зодоон болох үед Т.С-, Х.Т-, М.А-, А- нар лав майхны хажууд үлдээгүй байсан. Сүүлд зодоон болсон газраас ангийн хүүхдүүдийн хамт ирсэн байсан...,
... Надад нэмж хэлэх зүйл байна. Яг юу вэ гэхлээр 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зугаалганд болсон зодооны дараа яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч л байсан манай ангийн Х.Т- гэх хүүхдийн аав нь Х- гэх хүн сургуульд ирээд манай ангийн бүх хүүхдүүдийг ангид цуглуулж аваад эхлээд зодоон юунаас болсон, яасан талаар асуусан. Тэгээд ангийн хүүхдүүд өөр өөрсдийн харж үзсэнээ хэлэхэд тэр хүн ангийн хүүхдүүдэд хандаж “та нараас цагдаа мэдүүлэг авбал миний хүүг тухайн үед зодуулсан талаар нь хэлээрэй, хүүг минь зодоонд ямар ч хамаагүй гэж цагдаад хэлээрэй” гэж хэлэхээр нь ангийн хүүхдүүд бүгд за хэлсэн. Тэгээд нэлээн хэсэг хугацааны дараа манай ангийн охин болох Н-гийн гэрт дээрх Х- гэх хүн очоод түүнд Х.Т-ийг зодоонд ямар ч хамаагүй гэж мэдүүлэг өгч, түүнийг хамгаалаарай гэх утгатай үг хэлээд явсан байна лээ. Энэ талаар надад Н- өөрөө хэлж байсан..,
...Миний барагцаагаар тэр хүн манай ангид 2020 оны 10 дугаар сарын эхээр уулзсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь нарийн сайн мэдэхгүй байна Дараа нь Н-гийн гэрт нь очсон байна лээ. Энэ талаар Н- өөрөө хэлэх байх...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
3.1.39. Насанд хүрээгүй гэрч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ямар ч байсан ирэхийн хувьд нэг хүн ирсэн. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, тухайн үед Х.Т- хичээлдээ ирээгүй байсан, түүний аав нь гэх хамрынхаа доод талд жижиг сахалтай, намхан нуруутай эрэгтэй хүн хичээлийн дундуур орж ирээд ангийн хүүхдүүдийг цуглуулж, суулгаж аваад тэр хүн өөрөө багшийн сандалд сууж байгаад за хүүхдүүдээ нэг юм ярилцъя гэхээр нь би өөр хичээлийн сургалттай байсан тул тэр хүнд би “би өөр хичээлтэй байна, гарч болох уу” гэхэд тэр хүн тэг тэг гэхээр нь би ангиас түрүүлээд хамгийн эхэнд гараад явчихсан. Дараа нь ангид орж ирээд хүүхдүүдтэй уулзсан хүн хэн бэ гэдгийг асуухад ангийн хүүхдүүд Х.Т-ийн аав нь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
3.1.40. Гэрч Т.Ж- 2022 оны 01 сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Миний санаж байгаагаар ангийн хүүхэд болох Жахсылыхын дүүгийн ангийг зугаалганд авч очсон машины жолооч нь гар утсаараа бичлэг хийж авчихсан гэж сонссон бөгөөд тухайн зодоон дууссаны дараагаар “............”сургуулийн хүүхдүүд тухайн бичлэгийг устгуулж байсныг би өөрөө харсан. Яг бичлэг хийж авсан хүнийг бол би андуурч хэлж магадгүй, ямар ч байсан эрэгтэй хүн л байсан. Мэдээж тухайн үед “............”сургуулийн хоёр анагийнхны ангийн багш нар нь байхгүй байсан. Манай ангийг авч очсон жолооч аймаг руу явчихсан байсан. Тэгэхлээр таны асуугаад байгаа манай сургуулийн доод талын ангийнхныг авч очсон жолооч, нэг бол “............”сургуулийн сурагчдыг авч очсон жолоочийн аль нэг нь утсаараа бичлэг хийж авсан гэж бодож байна. Зодооны дараагаар “............”сургуулийн эрэгтэй хүүхдүүд настай эрэгтэй хүний хажуугаар бөөгнөрөлдөөд утаснаас нь юм үзэж, нэг хүүхэд “наад бичлэгийг устгаад өгөөч” гэж хэлж байхыг сонсож байсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/,
3.1.41. Гэрч Х.Н-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би тэр үед горхины нөгөө талд байсан бөгөөд Г.Б- зодуулж байсныг хараад хүүхдүүдийн хамт очих хүртлээ түүнийг ангийн охин Е- салгаж авсан байдалтай байсан. Г.Б-ыг өшиглөсөн хүүхдүүд тал тал тийшээгээ тараад явсан. Тэр хүүхдүүд дотроос нэг хүүхэд толгойндоо улаан өнгийн кисстэй байсныг анзаарч харсан...,
...Би Г.Б- зодуулсан газар луу явж байх замдаа Г.Б-ыг өшиглөж зодоод тараад явж байсан хүүхдүүд дотроос нэг хүүхэд толгойндоо улаан өнгийн кисстэй /боолт/ явж байсныг анзаарч харсан. Тухайн үед холоос л харсан, тэрнээс яг хажууд байгаад хараагүй..., ... Миний өндөр 162 см бөгөөд улаан өнгийн боолттой явж байсан хүүхэд надтай чацуу өндөртэй байх шиг харагдсан. Гэхдээ холоос харсан шүү дээ...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 45-45 дахь тал/,
3.1.42. Насанд хүрээгүй гэрч Т.А-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Манай ангийн хүүхэд Х.Т-ийн аав нь Х- гэх хүн зугаалганд гарсны дараагаар нэг өдөр хичээлийн завсраар ангид орж ирээд ангийн хүүхдүүдийг суулгаж аваад дараа нь зугаалганд очоогүй хүүхдүүдийг ангиас гаргаж байгаад зугаалганд хэн хэн яаж зодолдсон талаар хүүхдүүдээс асууж байсан. Тэр хүний хэлсэн зарим зүйлсийг нь мартчихсан байна. Би өрөө зодоон болсон газарт байгаагүй болохоор тэр хүний хэлсэн зүйлд нэг их анхаарлаа төвлөрүүлээгүй байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 47-47 дахь тал/,
3.1.43. Насанд хүрээгүй гэрч Б.Ж-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Ямар ч байсан зодооны дараагаар хэзээ гэдгийг нь санахгүй байна. Манай ангийн Х.Т- гэх хүүхдийн аав нь нэг орж ирээд ангийн хүүхдүүдийн суулгаад зодооны талаар юм асууж байсан. Би тэр үед ангийн хойгуур анхаарлаа өөр юманд төвлөрүүлээд сууж байсан болохоор тэр хүнийг үгийг нэг бүрчлэн сонсоогүй, ямар ч байсан эхэндээ хэрхэн зодоон болсон талаар ангийн хөвгүүдээс асууж байсныг санаж байгаа. Сүүл рүүгээ юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Тухайн үед ангийн хөвгүүд урагшаагаа сууж байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
3.1.44. Насанд хүрээгүй гэрч С.Д-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, зугаалганд гарсны дараагаар Х.Т- гэх хүүхдийн аав нь гэж нэг хүн ирээд хичээлийн завсарлагаанаар ирж ангийн хүүхдүүдийг цуглуулж уулзсан байсан. Тэр хүн ангийн хүүхдүүдтэй уулзахдаа Х.Т-ийг гэмтэл аваад эмнэлэгт эмчлүүлж байгаа, би эмчээс бичиг авах гээд явж байгаа гэж хэлснийг санаж байгаа. Дараа нь тэр хүн манай ангийн Н- гэх хүүхдийн гэрт нь очоод явсан байна лээ. Энэ талаар Н- надад өөрөө хэлсэн бөгөөд Н- надад “манай гэрт Х.Т-ийн аав нь ирээд явлаа, зодоон болох өдөр Х.Т-ийг зодуулсан, зодоонд оролцоогүй гээд хэлээд өгөөрэй гэж хэллээ” гэж надад хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
3.1.45. Гэрч М.А-ын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Зодооны үеэр яг хэн нь улаан боолттой явж байсныг санахгүй байна. Ер нь бол тэр өдөр манай ангийн Х.Т- нь толгойндоо улаач өнгийн кисстэй явж байсан юм. Зугаалганд гарсан өдөр оройхон авахуулсан зураганд ч гэсэн Х.Т- улаан өнгийн боолттой явж байсан..., ... Манай ангийн Х.Т-ийн аав нь Х- гэх хүн бид нар ангидаа байхад орж ирээд ангийн хүүхдүүдтэй уулзаад хэрхэн зодоон болсон талаар асууж байсныг санаж байна. Зарим зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
3.1.46. Насанд хүрээгүй гэрч С.Н-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Зодоон болж дууссаны дараа ангийн хүүхэд болох Х.Т- нь ангийн хүүхдүүдтэй цуг бөмбөг тоглоод зүгээр л явж байсан. Тэр өдөр Х.Т- лав ангийн хүүхдүүдэд зодуулчихлаа, бие маань өвдөж байна энэ тэр гэсэн ямар нэгэн юм хэлж байгаагүй. Тэгснээ хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтчихсэн гэснийг сонссон...
... Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан Х.Т-ийн аав нь хичээлийн завсарлагаанаар орж ирээд ангийн хүүхдүүдтэй уулзаад Х.Т-ийн зодуулж гэмтэл авсан байгаа, ангийн хүүхдүүдийг түүнд тусалж, зодуулсан, зодоон ямар ч хамааралгүй гэж хэлээд өгөөрэй гээд хэлснийг санаж байна. Тэр үед Х.Т- ангид байгаагүй. Түүний дараа байх, өдрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан үдээс хойш миний бие гэртээ ганцаараа байж байтал Х.Т- нь аавтайгаа цуг манай гэрт орж ирсэн. Уг нь бол би тэр хүмүүсийг гэрт орох зөвшөөрөл ч өгөөгүй, шууд орж ирээд Х.Т-ийн аав нь надад “миний хүү гэмтэл аваад эмнэлгээс гараад ирлээ, та хэд найздаа тус болоод миний хүүг зодуулсан, хохирогч хүүхэд зодуулсан зодоонд оролцоогүй, ямар ч хамаагүй гэж хэлээд өгөөрэй, тэгж тус болоорой” гэж хэлээд манай гэрээс гараад явчихсан. Би энэ талаар ангийн найз болох Толганайд л хэлж байсан. Аав ээждээ бол хэлээгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
3.1.47. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...манай ангийн Х.Т- гэх хүүхдийн аав нь манай гэрт очоод явсан байсан. Гэхдээ тэр хүн манай ангийн хүүхдүүдтэй уулзсан эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан зугаалганд гарсны 2, 3 хоногийн дараа нэг өдөр, орой болчихсон байхад манай гэрт Х.Т- намайг гэрээс дуудаж гараад ирээч гэхээр нь би ганцаараа гараад очиход Х.Т- надад “ярих юм байна” гэж хэлээд намайг аавынхаа машинд суулгасан. Тэр үед машинд нь Х.Т-ийн аав нь Х- гэх хүн л байсан бөгөөд Х- гэх хүн надад хэдэн юм хэлсэн байсан. яг юу гэж хэлсэн байсныг одоо санахгүй байна. Мартчихсан байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
3.1.48. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...”............”сургуулийн нэг охин уйлаад сууж байхаар нь юу болсон талаар нь асуухад мэдэхгүй, нэг хүүхдийн гар нь хүрчихлээ гэж хэлсэн. Харин “............”сургуулийн эрэгтэй сурагчид надад танай ангийн хүүхдүүд наад охиныг зодсон гэж хэлж байсан. Тэгж байтал миний мэдэхээр тэр ангийн нэг хүүхэд нь нөгөө ангидаа хэл хүргээд 4-5 хүүхдийг дагуулж хүрээд ирсэн тэр үед Г.Б- гэх хүүхэд миний ойролцоо газарт жижиг горхины цаана зогсож байтал “............”сургуулийн нөгөө ангийн 4-5 сурагч хүрч ирээд шууд Г.Б-ыг зодож, цохиод эхэлснийг харсан. Дараа нь бас “............”сургуулийн сурагчид зодоонд нэмэгдэж орж ирж байсан ба манай ангийн эрэгтэй сурагчид бас байсан ...Одоо санаж байгаагаар Г.Б- газарт унаж, түүнийг “............”сургуулийн сурагчид энэ тэнд нь өшиглөж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92-94 дэх тал/,
3.1.49. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №395 дугаартай “...Г.Б-ы биед дэлүүний задрал, хэвлийн дотуур цус алдалт /дэлүүг мэс заслын аргаар авсан/ гэмтэл тогтоогдлоо. Г.Б-ы биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Г.Б-ы биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 30 хувиар нөлөөлнө. Г.Б-ы биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 172-174 дэх тал/,
3.1.50. Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчээр өгсөн “...Цээж хэвлийн, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээж үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэж заасан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 115-117 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгч Х.З-аас миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлах боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хохирогч Г.Б-аар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...Намайг зодсон гэх хүүхдийн нүүр царай, нурууны өндөр, үс, үсээ самнасан байдал, өнгө, төрх зэргээр нь танина.., ...2 болон 5 гэсэн тоог барьсан хүүхдүүд намайг зодсон хүүхдүүд мөн байна. 5 гэсэн тоог барьсан хүүхэд нь Ж- байна. ...2-ын тоог барьсан хүүхэд гүйж ирээд миний цээж рүү өшиглөсөн хүүхэд мөн байна. ...намайг өшиглөсөн хүүхдийн нэрийг нь А- гэдэг гэж хэлж байсан. Хэрвээ миний зааж байгаа 2 дугаартай хүүхдийн нэрийг нь А- гэдэг бол намайг эхэлж зодсон хүүхэд мөн байна, эдгээр хүүхдүүд дотор намайг зодсон Х.Т- гэдэг хүүхэд байхгүй байна. /Зураг 1-3/...” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэрийн 180-186 дахь тал/,
4.2. Хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн. "... би хойшоо эргээд хартал А- гэх хүүхэд миний гэдэс рүү өшиглөхөд би гэдрэгээ хойшоо унасан юм. Би газарт унаад босож чадахгүй хэвтэж байтал Ж ирээд миний гэдэс рүү дахин нэг удаа өшиглөсөн. ... Намайг эхэлж А- өшиглөөд унгаасан, дараа нь Ж-, А- хоёр хоёр талаас минь гэдэсний тус газарт минь өшиглөсөн, Тэгээд тал талаас минь хүүхдүүд өшиглөж эхэлсэн. Хэн хэн гэдэг хүүхдүүд өшиглөсөн болох талаар би мэдээгүй. Босож ирэхэд минь Д- болон Е-, Ж- нар хэлэхдээ Ж, А хоёроос гадна С-, Х.Т- хоёр бас чамайг өшиглөж зодсон гэж хэлсэн юм. ... Ж- миний гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Х.Т-, А, С- нар намайг бүлэглэж зодож өшиглөж эхэлсэн. ... Ж-, Х.Т- нартай бүлэглэн зодсон хүүхэд мөн болохыг таньсан. ...Би тухайн үед намайг өшиглөж байсан М.А-, Е.Ж-, Х.Т-, С- нарын царайг л харж авсан. ... Е.Ж- ирээд миний баруун мөр лүү өшиглөж авахад би дахиж зүүн хажуу талаараа унахад тал талаас ирээд өшиглөөд эхэлсэн. Би өшиглүүлж байхдаа М.А-, Е.Ж-, Х.Т-, Т.С- нар намайг өшиглөж байсныг анзаарч харсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-195, 197-198, 4 дэх хавтаст хэргийн 196-196 дахь тал/,
4.3. Насанд хүрээгүй гэрч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би зугтаагаад явж байгаад эргээд иртэл Г.Б- гэдсээ тэвэрч барьчихсан нэг суугаад нэг босоод байсан юм. Тэгэхээр нь би түүнд дөхөж очоод юу болсон талаар асуухад 2-3 хүүхэд бүлэглэж зодлоо газарт унагааж аваад өшиглөснөөс болоод баруун талын хавирганы тус газар өвдөж байгаа гэж хэлсэн. Ямар ямар хүүхдүүд зодож, өшиглөсөн болох талаар би тодорхой зүйл асуугаагүй юм. ... Г.Б- зодуулсныхаа дараа хэсэг майханд байж байгаад бид нарыг явахаас өмнө майхнаас гарч ирж бидэнтэй цуг явж байсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал/,
4.4. Насанд хүрээгүй гэрч Е.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үер манай ангийн Г.Б- гэх хүүхэд миний ард зогсож байсан ба өндөр нуруутай, хар өнгийн шорт өмссөн эрэгтэй хүүхэд Г.Б-ы толгой руу гараараа нэг удаа цохиход Г.Б- газарт унасан.
...би тэр даруй шоконд ороод Г.Б-ыг очоод босгох гээд түүний толгойноос нь тэврээд сууж байтал хар өнгийн майк өмссөн, хар өнгийн шорт өмссөн, тарган эрэгтэй хүүхэд ирээд түлхэхэд нь би газарт унасан. Намайг газарт унахад Г.Б-ыг 5-6 хүүхэд ирж тал талаас нь өшиглөж байсан юм.
...Тэгж байтал хаанаас нь гэдгийг мэдэхгүй бүлэг хүүхдүүд гүйж ирээд миний хажууд зогсож байсан Г.Б-ыг нэг хүүхэд ирж өшиглөх үед Г.Б- хажуу талаараа газарт унасан. Тэгэхэд нь би шууд Г.Б-ыг босгох гээд толгойгоос нь тэвэрч авахад намайг дээгүүрээ хар өнгийн майк, доогуураа хар өнгийн шорт өмссөн, таргандуу, надаас өндөр нуруутай эрэгтэй хүүхэд намайг Г.Б-ы хажуунаас татаж түлхэхэд би зайтай газар уначихсан. Тэр үед намайг татаж түлхсэн хүүхэд болон бас тав, зургаан эрэгтэй хүүхэд Г.Б-ыг тал талаас нь хэвлий, нуруу хэсэг рүү нь өшиглөж байхад нь би босож очоод дахин Г.Б-ыг тэвэрч авахад нөгөө бүлэг хүүхдүүд Г.Б-ыг өшиглөхөө болиод тараад явчихсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236-237, 4 дэх хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
4.5. Гэрч С.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед “Дарын” сургуулийн 11А ангийн сурагч А- буюу М.А-ыг гаднаас нь таньдаг байсан бөгөөд сүүлд нэмэгдэж ирдэг сурагчдыг 11А ангийн А- дагуулж ирсэн. Миний санаж байгаагаар анхны зодоон гарлаа гээд бид нар багштайгаа цуг зодоон болсон газар луу очиж байхад “Дарын” сургуулийн 11А ангийн А- хочтой М.А- миний хажуунаас зөрөхдөө “та нартай одоо үзнэ, ална” гэж хэлээд “Дарын” сургуулийн нөгөө анги байрлаж байсан газар луу яваад өгснийг сайн санаж байгаа...” /4 дэх хавтаст хэргийн 208-208 дахь тал/,
4.6. Насанд хүрээгүй гэрч С.Ж-А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэд нар Г.Б-ыг өшиглөж байхад манай ангийн Е- гэдэг охин очоод больцгоо гэж хэлэхэд Г.Б-ыг хамгаалж түүнийг тэвэрч авахад Г.Б-ыг зодож байсан хүүхдүүд тал тал тийшээ тарж бидэн рүү дайрч эхэлсэн. Тэгэхэд нь манай ангийн хөвгүүд тал тал тийшээ бутарч зугтсан юм. Зугтаж яваад бид нар зугаалж явсан газраа очоод хэсэг байсны дараа Г.Б- гэдсээ тэвэрч, нэг бол сууж нэг бол босож яваад өвдөөд байхаар нь бид нар түүнийг өвдөж байна уу, өвдөөд байвал Өлгий рүү явъя гэхэд зүгээрээ гэж хэлээд яваад байсан юм. Г.Б- өвдөөд байсан тул бид нар Өлгий рүү 19 цагийн үед харьсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 250, 2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
4.7. Насанд хүрээгүй гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Б-ыг нэлээд олон хүүхдүүд тал талаас нь өшиглөж байсан юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
4.8. Насанд хүрээгүй гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ангийн Х.Т-, М.А-, А-, С- нөгөө хүүхэдтэй зодолдсон” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
4.9. Насанд хүрээгүй гэрч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дараа нь ангид орж ирээд хүүхдүүдтэй уулзсан хүн хэн бэ гэдгийг асуухад ангийн хүүхдүүд Х.Т-ийн аав нь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
4.10. Гэрч Е.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар ангийн хүүхдүүд зугаалганд гарсны дараа 7 хоногийн дараагаар байхаа, нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өдөр хичээлийн дундуур ангийн хүүхэд болох Х.Т-ийн аав нь ирээд хүүхдүүдтэй уулзсан. ...Дараа нь ангиараа буцаж нийлсний дараа би ангийн хүүхдүүдээс сая ирсэн эрэгтэй хүн хэн бэ гэж асуухад хүүхдүүд тэр хүнийг Х.Т-ийн аав нь гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
4.11. Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...... Сүүлийн зодоон болох үед Т.С-, Х.Т-, М.А-, А- нар лав майхны хажууд үлдээгүй байсан. Сүүлд зодоон болсон газраас ангийн хүүхдүүдийн хамт ирсэн байсан..., ... манай ангийн Х.Т- гэх хүүхдийн аав нь Х- гэх хүн сургуульд ирээд манай ангийн бүх хүүхдүүдийг ангид цуглуулж аваад эхлээд зодоон юунаас болсон, яасан талаар асуусан. Тэгээд ангийн хүүхдүүд өөр өөрсдийн харж үзсэнээ хэлэхэд тэр хүн ангийн хүүхдүүдэд хандаж “та нараас цагдаа мэдүүлэг авбал миний хүүг тухайн үед зодуулсан талаар нь хэлээрэй, хүүг минь зодоонд ямар ч хамаагүй гэж цагдаад хэлээрэй” гэж хэлэхээр нь ангийн хүүхдүүд бүгд за хэлсэн. ...Тэгээд нэлээн хэсэг хугацааны дараа манай ангийн охин болох Н-гийн гэрт дээрх Х- гэх хүн очоод түүнд Х.Т-ийг зодоонд ямар ч хамаагүй гэж мэдүүлэг өгч, түүнийг хамгаалаарай гэх утгатай үг хэлээд явсан байна лээ. Энэ талаар надад Н- өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
4.12. Гэрч Х.Н-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Тэр хүүхдүүд дотроос нэг хүүхэд толгойндоо улаан өнгийн кисстэй байсныг анзаарч харсан..., ...Би Г.Б- зодуулсан газар луу явж байх замдаа Г.Б-ыг өшиглөж зодоод тараад явж байсан хүүхдүүд дотроос нэг хүүхэд толгойндоо улаан өнгийн кисстэй /боолт/ явж байсныг анзаарч харсан. Тухайн үед холоос л харсан, тэрнээс яг хажууд байгаад хараагүй..., ... Миний өндөр 162 см бөгөөд улаан өнгийн боолттой явж байсан хүүхэд надтай чацуу өндөртэй байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 45-45 дахь тал/,
4.13. Насанд хүрээгүй гэрч Б.Ж-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Манай ангийн Х.Т- гэх хүүхдийн аав нь нэг орж ирээд ангийн хүүхдүүдийн суулгаад зодооны талаар юм асууж байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
4.14. Гэрч М.А-ын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Зодооны үеэр яг хэн нь улаан боолттой явж байсныг санахгүй байна. Ер нь бол тэр өдөр манай ангийн Х.Т- нь толгойндоо улаач өнгийн кисстэй явж байсан юм. Зугаалганд гарсан өдөр оройхон авахуулсан зураганд ч гэсэн Х.Т- улаан өнгийн боолттой явж байсан..., ... Манай ангийн Х.Т-ийн аав нь Х- гэх хүн бид нар ангидаа байхад орж ирээд ангийн хүүхдүүдтэй уулзаад хэрхэн зодоон болсон талаар асууж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
4.15. Насанд хүрээгүй гэрч С.Н-гийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Х.Т-ийн аав нь надад “миний хүү гэмтэл аваад эмнэлгээс гараад ирлээ, та хэд найздаа тус болоод миний хүүг зодуулсан, хохирогч хүүхэд зодуулсан зодоонд оролцоогүй, ямар ч хамаагүй гэж хэлээд өгөөрэй, тэгж тус болоорой” гэж хэлээд манай гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.
5.Эрх зүйн дүгнэлт:
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
5.2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
5.3. Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183 дугаар тогтоолд “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна. Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бол уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан буюу нэг гэмт хэрэгт ял шийтгэх үндэслэл болно” гэж тайлбарлажээ.
5.4. Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд хууль бусаар халдсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах болон эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
5.6. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь нотлогдсон бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
5.7. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5.8. Гэмт хэрэг үйлдэгдэхэд насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарын ёс суртахуунгүй, ёс зүйн төлөвшилгүй, дээрэлхүү байдал нөлөөлсөн байна.
6. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
6.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
6.2. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарын Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ы биед дэлүүний задрал, хэвлийн дотуур цус алдалт /дэлүүг мэс заслын аргаар авсан/ хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Г.Б- нь дээрх гэмтлийн улмаас учирсан гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 7.084.869 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 17.084.869 төгрөг нэхэмжилсэн байна.
6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2.5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн шүүхээс 5 дахь хавтаст хэргийн 81-83 дахь талд авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хохирогч Г.Б-д учирсан бодит хохирол, хор уршгийн хэмжээг 7.084.869 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
- Хохирогч Г.Б-д учирсан бодит хохирол, хор уршгийг насанд хүрээгүй шүүгдэгч нарын тус бүрт дүйцүүлэн тэнцүү хэмжээгээр хувааж төлүүлэх нь зүйтэй ба тус бүр нь 1771.217 төгрөг төлөхөөр байна.
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нараас 9000.000 төгрөг төлүүлж авсан, үүнээс бодит хохиролд шүүгдэгч тус бүрээс 1771.217 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.228.783 төгрөг төлж өсгөн гэж үзэж, насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэднийг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
- Харин хохирогч талаас нэхэмжилсэн хохирол, хор уршигт нийт 7.084.869 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 17.084.869 төгрөгөөс насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нараас 9000.000 төгрөг төлж барагдуулсан тул үлдсэн 8084.869 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
- Шүүхээс сэтгэл санааны хохирлыг 1.228.783 төгрөг гэж бусад шүүгдэгч нарын адил дүйцүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч К.Х- нараас бодит хохиролд 1.771.217 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.228.783 төгрөг, бүгд 3000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 5.084.869 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.4. Хохирогчоос “...цаашид эмчлүүлэхэд болон эм авахад гарах зардлыг нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
6.5. Насанд хүрээгүй шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хоёр: Насанд хүрээгүй шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Насанд хүрээгүй шүүгдэгч И овогт Е-ы Ж-, С.к овогт М-ын А-, Ш овогт Т-ий С-, Ш овогт Х-ийн Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
2.2. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй.
2.3. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүнд” ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д ”энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэхээр, мөн хуулийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заажээ.
Тодруулбал гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа ухамсарлаагүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэхээр хуульд заажээ.
Гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нар “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэнийг тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хүндрүүлэх шинжид хамааруулах үндэслэлгүй юм.
2.5. Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
2.6. Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх байр сууриа дараах байдлаар илэрхийлсэн болно.
- Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, К.М.А-, Х.Т-, Т.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
- Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-ийн өмгөөлөгч Х.Б-ээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “..Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй. Миний үйлчлүүлэгч 2004 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Гэмт хэрэг үйлдэх үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 16 нас 2 сар 27 хоногтой байсан. Өнөөдрийн байдлаар 17 нас 9 сар 8 хоногтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлд зааснаар улсын яллагчаас санал болгосон 2 жил 1 сарын хорих ялыг багасгаж 1 жил 15 хоног болгох хууль зүйн үндэслэл харагдаж байна. Үүнийг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна.
Хоёрдугаарт, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Уг хуулийн 7.3 дугаар зүйлд Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн өсвөр насны хүнд ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан. Мөн хуулийн 6.2-т заасан гэмт хэрэг дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг багтаж байгаа тул Өршөөл үзүүлэх тухайн хуульд хамруулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
- Насанд хүрээгүй шүүгдэгч Т.С-н өмгөөлөгч Ж.Э-аас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Улсын яллагчийн зүгээс 2 жил 1 сарын хорих ял санал болгосон. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу 2 дахин багасгаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,
- Насанд хүрээгүй шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч А.К-ээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “..Миний үйлчлүүлэгч М.А-ын хувьд өөрийнхөө гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж хохирогчид учирсан хохирлыг арилгасан. Иймд улсын яллагчаас санал болгож байгаа 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгана гэж заасныг үндэслэн 1 жил 15 хоногийн хорих ял болгож багсгаж өгөхийг хүсэж байна. Үүнийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 6.2, 12.5 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
- Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Х.З-аас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “..Х.Т-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд ял халдаахад улсын яллагчийн санал болгосон 2 жил 6 сарын хорих ялыг халдаахдаа Х.Т-ийн үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн гэмт хэрэг үйлдэх үед болон одоо өсвөр насны хүүхэд болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 2 жил 6 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг,
- Хохирогчийн өмгөөлөгч А.С-аас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “..Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоноор эрүүгийн хариуцлага гарцаагүй байдаг. Улсын яллагчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч нарт хорих ялыг ялгамжтай оногдуулах тухай санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Улсын яллагчийн зүгээс Х.Т-т ялгамжтай байдлаар ял оногдуулахаар санал гаргасныг дэмжиж байна. Х.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдэн боловч гэмшиж харамсаагүй. Ялангуяа хохирол төлж өгөөгүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
2.7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарын хууль бус үйлдлээс шууд шалтгаалсан байх бөгөөд энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоох бүрэн боломжтой байхад өөрсдийгөө хянахгүйгээр хүч хэрэглэн гэмт үйлдлээ үргэлжлүүлэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин, бусдад хор уршиг учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
2.8. Гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.
2.9. Шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарын гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, шүүгдэгч тус бүрийн гэм бурууд тохирсон ялыг ялгамжтай байдлаар оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Т-т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
2.10. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон короновируст халдвар /КОВИД-19/-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгджээ.
2.11. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нар нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг хохирогчид төлж барагдуулсан, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасантай тус тус нийцэж байх ба насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, учирсан хохирлыг төлөөгүй байгаа явдал нь түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх үндэслэл болохгүй юм.
2.12. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/-т заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж заажээ.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хасаж, тэдний эдлэх хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.
2.13. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдаж, 2 ширхэг CD бичлэгийг эрүүгийн 2013003560127 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч И овогт Е-ы Ж-, С.к овогт М-ын А-, Ш овогт Т-ий С-, Ш овогт Х-ийн Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нарыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Т-т 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-т оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хорих ялыг тус тус өршөөн хасаж, тэдний эдлэх хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч К.Х- нараас бодит хохиролд 1.771.217 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.228.783 төгрөг бүгд 3000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 5.084.869 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, насанд хүрээгүй шүүгдэгч Е.Ж-, М.А-, Т.С- нар бусдад төлөх бусдад төлбөргүй болохыг дурдаж, 2 ширхэг CD бичлэгийг эрүүгийн 2013003560127 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б- нь цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Насанд хүрээгүй шүүдэгч Е.Ж-, М.А-, Т.С-, Х.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх хуулийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК