| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02315/И |
| Дугаар | 102/ШШ2017/02098 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02098
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02098 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах “Баянгол дүүргийн татварын хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Бат-Учралыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн татварын хэлтэс” нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тикетбокс” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5559189 тоот регистрийн дугаар авч Аялалын операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Тикетбокс” ХХК нь 2014 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангын байдлаар өр 1,779,350.10 төгрөгийн татварын өртэй 2012 оноос хойш татварын албанд ирээгүй, утас нь холбогддоггүй, хаягийн бүртгэлээ шинэчлээгүй, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь нэг гишүүнтэй компани бөгөөд захирал Энхтөр овогтой Бат-Учрал нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 1-48 тоот хаяганд бүртгэлтэй боловч хаяганд оршин суудаггүй. 91916279 дугаарлуу залгахад орох ярианы эрх хаагдсан, хорооны зохион байгуулагчаас программаас шүүлгэхэд хаяганд бүртгэлтэй, гэрийн хаягаар очиход нагац эгч С.Найманжин би мэдэхгүй эд нартай холбоо бариагүй удаж байна, Бат-Учралын ээж Сувдын утасны дугаар 99153978 дугаар өгсөн боловч холбогдох боломжгүй байна, оршин суух хаяг тодорхойгүй, 2015 оноос хойш татварын албанд ирээгүй, утас нь холбогддоггүй, олдохгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6- д заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу "Тикетбокс” ХХК-ийн захирал Монгол улсын иргэн Энхтөр овогтой Бат-Учралыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Э.Бат-Учрал нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 1-48 тоотод оршин суух хаягтай, боловч тус хаягт оршин суудаггүй, болох нь хорооны тодорхойлолтоор батлагдаж байгаа болно. Иймд ЧД84122671 регистрийн дугаартай Энхтөр овогтой Бат-Учралыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн татварын хэлтэс” нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Бат-Уучралыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
“Тикетбокс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Бат-учрал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 1-48 тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга Э.Одонхүүгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, татвар төлөгчийн карт, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Тикетбокс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Бат-Учралыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
“Тикетбокс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Бат-Учралын оршин суудаг гэх албан ёсны хаяг: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 1-48 тоот, утас-91916279, ээжийн н.Сувдын дугаар-99153978, “Тикетбокс” ХХК-ийн РД: 5559189 болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар “Тикетбокс” ХХК /РД: 5559189/-ийн гүйцэтгэх захирал Энхтөрийн Бат-Учрал /РД: ЧД84122671/-ыг эрэн сурвалжилсугай.
2. “Тикетбокс” ХХК /РД: 5559189/-ийн гүйцэтгэх захирал Энхтөрийн Бат-Учрал /РД: ЧД84122671/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР