Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

2022          03            30                                           2022/ШЦ*******/40

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000260029 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                   Г.Булаг-Ундрал

Шүүгдэгч                                                             ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн ******* хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 5 дугаар гудамжны 9 тоот хашаанд оршин суух хаягтай *******.

 

            ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15-16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 5 дугаар гудамжны 9 тоотод орших өөрийн гэртээ иргэн Б-той “Хөнжил дотор гуталтайгаа унтлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар атгасан гараар 2 удаа, хар ногоон өнгийн алхаар толгойн зулай хэсэгт 1 удаа цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*******ОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дүүгийн машинаар таксинд явж байгаад гэртээ ороход манай дүү ******* найз Б-тэй архи уугаад сууж байсан. Би тэр хоёрыг томоотой байгаарай гэж хэлчихээд гарч яваад эргээд 14 цагийн үед гэртээ ирээд байшингийн цонхоор харахад *******, Б хоёр унтаж байсан. *******эгэхээр нь би ээжийн гэр лүү орж өөртөө авсан 1 шил 0.5 литрийн архийг ганцаараа уучихаад хоол халаагаад байшин руу орсон чинь дүүгийн найз Б миний орон дотор өмд гуталтайгаа хэвтэж байсан. *******эгээд миний уур хүрч айлын орон дээр гуталтайгаа хэвтлээ бос яв гэж хэлэхэд Б чи намайг хөөдөг юм уу гээд босож ирээд миний толгой руу цохиод, намайг зуух руу түлхэж унагаасан. Би босож ирээд ******* толгой руу гараараа цохиод дүүгийн орон дээр байсан алхыг аваад ******* толгой руу 1 удаа цохисон. *******эр үед ******* толгойноос цус гарч тэр өөрөө цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 59, 60-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад хуучин танил *******-тэй тааралдаж гэр лүү нь хамт явсан. *******эгээд *******-н гэрт буюу хэсгийн 5-9 тоотод байх жижиг байшинд орж бид хоёр 1 шил 0.75 литрийн архи болон нэрмэл архи хувааж уусан. Биднийг архи ууж байхад *******үвшинбаяр гаднаас орж ирээд гарсан ба ******* бид хоёр архи ууж дуусаад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд ******* орж ирээд намайг “бос зайл, хөнжил гудас дотор гуталтайгаа хэвтлээ” гээд байхаар нь би түүнд хандаж “чи юун сүртэй юм” гээд түүнтэй зууралдаж ноцолдсон. *******эр үед ******* дүүгийнхээ дарханы алхаар миний толгой хэсэг рүү 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Миний толгой эдгэрсэн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/

              Гэрч  *******-н  өгсөн “...манай найз Б бид хоёр 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед ий 5-9 тоотод байх манай ах *******-н гэрт 1 шил 0.75 литрийн архи, 3 литр нэрмэл архи хувааж уусан. Бид хоёр архи ууж дуусаад унтсан байсан ба 15 цагийн үед ******* ах гаднаас орж ирэхэд манай найз Б түүний орон дээр гуталтайгаа унтаж байсан. *******эгээд ******* ах Б руу уурлаж тэр хоёр маргалдсан. *******эр үед Б, ******* ахыг 2 удаа гараараа цохисон ба ******* ах гараад явах гэтэл Б, ******* ахын араас нь татаж зуух руу түлхэж унагаасан. ******* ах босож ирээд *******толгой хэсэг рүү 2 удаа цохиод орон дээр байсан ногоон өнгийн алхаар толгой руу нь 1 уда цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-р хуудас/

              Гэрч ******* өгсөн “...манай хүү ******* байнга архи дарс уугаад байдаг хүн биш ээ, хааяа хэд хоногоор архи уух гээд байдаг. Гэхдээ миний хэлсэн үгэнд ордог, гарын ур дүй сайтай, ажил төрөл гололгүй сайн хийдэг. Самар жимс ургасан үед болон хавар ямаа самнах үед хөдөөгүүр яв ажил хийдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас

              Шинжээчийн 072 дугаартай “…******* биед зулайн орой хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 16-20-р хуудас/

              дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-н 10-11-р хуудас/

             Хохирогч, шүүгдэгчийн согтуурал шалгасан “...******* 2,90 хувь, Б 2,11 хувь согтолттой...” гэсэн тэмдэглэл /хх-н 12-15-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “... иш хэсэг нь 13 см, ажлын хэсэг нь 4 см квадрат хэмжээтэй, 1500 гр жинтэй ногоон өнгийн төмөр алхыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл /хх-н 23-р хуудас/

  Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, яллагдагчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 76-80-р хуудас/

              Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 72-р хуудас/

              *******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  эрүүл мэндийн даатгалын төлөлт лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 64-71-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******үвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15-16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 5 дугаар гудамжны 9 тоот хашаанд байх өөрийн гэртээ иргэн Б-тэй “Хөнжил дотор гуталтайгаа унтлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн дух хэсэгт зүүн гараараа хоёр удаа цохьсон, хар ногоон өнгийн иштэй алхыг баруун гартаа барьж түүний толгойн зулай хэсэгт нэг удаа цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт хөндлөн чиглэлтэй 5х1 см язарсан шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэгт алхаар цохих, дух хэсэгт нь гараараа цохих зэрэг үйлдэлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед зулайн орой хэсэгт язарсан шарх гэмтэл учирсан гэмтэл  тогтоогдлоо. Дээрхи язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 072 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б нь “...миний толгой эдгэсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ганц бие, мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 76-80 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан ******* мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар ногоон өнгөтэй, арзгар резинин бариултай,  иш хэсэг нь 13 см, ажлын хэсэг нь 4 см квадрат хэмжээтэй 1500 гр жинтэй ногоон өнгийн төмөр алхыг /хх-23-25 хуудас/ тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болон нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүдээр болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

 

       1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

       5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  хэрэгт хураагдаж ирсэн хар ногоон өнгөтэй, арзгар резинин бариултай,  иш хэсэг нь 13 см, ажлын хэсэг нь 4 см квадрат хэмжээтэй 1500 гр жинтэй төмөр алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ