Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02097

 

2017 оны 07 сарын 25 өдөр

       Дугаар 102/ШШ2017/02097

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, жанжин 1 дүгээр гудамж, 24 тоот хаягт оршин суух Гөрөөчид овогт Ганбатсүхийн Азбаяр /РД: ОЮ93042611/-ийн нэхэмжлэлтэй,     

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 60 дугаар байр, 25 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Баасанжавын Бямбаноров, /РД: НЭ84092218/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,350,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Азбаяр, хариуцагч Б.Бямбаноров, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Азбаяр миний бие Б.Бямбаноровын хаан банкны 5721248404 тоот данс руу 1,350,000 төгрөг шилжүүлэн зээлсэн. Надад мөнгөний шаардлага гарсан тул зээлдүүлсэн мөнгөө Б.Бямбаноровоос шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд түүнд зээлсэн 1,350,000 төгрөгөө шүүхийн журмаар гаргуулан авах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Азбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Бямбаноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв. 

 

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Г.Азбаяр миний бие хариуцагч Б.Бямбаноровтой дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,350,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулах болно” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэг Г.Азбаяр нь хариуцагч Б.Бямбаноровт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “...хариуцагч Б.Бямбаноров нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,350,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь уг нөхцлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Азбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бямбаноровт холбогдох иргэний хэргийн зохигчид “...хариуцагч Б.Бямбаноров нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,350,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь уг нөхцлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Азбаяр-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 36,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбанороваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,550 төгрөгийг тал хувь болох 18,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Азбаярт  олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР