Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

2022        03             31                                           2022/*******ЦТ/42

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000030 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

*******үүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                   Г.Булаг-Ундрал

*******үүгдэгч                                                             *******  нар оролцов.

*******үүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ___, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ___ дугаар байрны ___ тоот орон сууцанд оршин суух *******.

            *******үүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “******* *******” бааранд хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний  баруун талын хацар луу пивоны шил шидэж биеийн эрүүл мэндэд нь баруун хацар ясны зөрөөгүй хугарал, тархины доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

  *******үүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд: *******үүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 28-ны оройн 22 цагийн үед найз нарын хамт ******* хаус бааранд орсон. Тэгээд тус бүр 3 ширхэг пиво захиалаад бүжиглэж байхад манай найз Номингэрэл хохирогч ******* түлхэлцээд байхаар нь би салгах гээд очтол *******тэй цуг явж байсан найз гэх эмэгтэй нь намайг түлхсэн. Би хариу үйлдэл хийж тэр эмэгтэйн үснээс зулгаасан. Тэр үед ******* бидний дундуур орж ирээд миний уруул руу гараараа цохисон. Тэгээд бид нарыг хүмүүс салгаад тус тусын ширээн дээр суусан бөгөөд *******ийг баарны үүд рүү явж байхаар нь би уурандаа ширээн дээр байсан пивоны шилийг түүний явж байсан зүгт шидсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1 найзын хамт ******* хаус бааранд бүжиглэж байхад 3 согтуу эмэгтэй намайг түлхээд намайг ярьж чанга чанга инээлдээд намайг өдөөд байхаар нь би “яагаад байгаа юм бэ, цаашаа байгаач” гэж хэлээд нэг эмэгтэйг түлхсэн. Тэгэхэд тэр гурван эмэгтэй намайг тойроод зогссон ба манай найз “юу болоод байна” гээд над руу хүрч ирэхэд хэн нь мэдэгдэхгүй тэр гурван эмэгтэйн нэг нь манай найзын нүдний шилийг цохиж унагаагаад хөлөөрөө жийж манай найзыг газарт унагаасан. Би тэр үйл явдлыг хараад салгах гэхэд хүмүүс биднийг зодолдох гэж байна гэж бодоод намайг ойртуулаагүй. Би цагдаад дуудлага өгөх гээд баарны үүд рүү алхаж байхад *******үрэнцэцэг над руу пивоны шил шидэж миний баруун талын хацар хэсэгт оносон. Үүнээс болж миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Би хохирол төлбөрөө барагдуулж авсан, цаашид гарах зардалыг төлнө гэсэн надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 31, 32-р хуудас/

              Гэрч Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг Г гэх эмэгтэй мөрлөхөөр нь би зөрүүлээд мөрлөсөн. Тэгээд бид нарыг тойроод хүмүүс бужигнаж байхад шил дуугарах чимээ гарсан тэр үед баарны эзэн ах *******-н үйлдлийг хориглож байсан. Би ******* ******* хацар луу пивоны шилээр цохьсон үйлдлийг хараагүй. Тэр шөнө цагдаа дээр ирээд ******* хацар хавдсаныг харсан. Мөн ******* шүд рүүгээ цохиулаад, нүүр лүү пиво цацчихаар нь пивоны шил аваад уурандаа хаашаа ч хамаагүй шидчихсэн хүн цохино гэж бодоогүй гэж ярьж байсан....“ гэсэн мэдүүлэг /хх-н 34-р хуудас/

              Гэрч Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бааранд маргалдсан 3 эмэгтэйн нэг нь пивоны шил аваад баарны үүд хэсэг рүү шидсэн. Би эргэж хараад Г дээр очиход Г хацраа дараад пивоны шилээр намайг цохичихлоо гээд байж байсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-н 38-р хуудас/

              Гэрч Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед *******-г ******* хацар луу пивоны шилээр цохисныг мэдээгүй. Дараа нь бид нар уулзаад ярилцахад *******үрэнцэцэг ******* рүү пивоны шил шидсэн гэж хэлсэн ...“ гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас/

              *******инжээчийн 093 дугаартай “…******* биед баруун хацар ясны зөрүүгүй хугарал, тархины доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/

              Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай “...Хохирогч Г нүдний шил хийлгэсэн, эм худалдан авсан шилжүүлсэн, Толгойн КТГ зураг авхуулсан төлбөр, Д.*******-тэй 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  Пасэбүүкээр харилцсан чат зэрэг баримт бичгийг эрүүгийн 22204000000030 дугаартай хэрэгт тусгаж хавсаргасугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол, хавсаргасан хохиролын баримтууд /хх-н 19-28-р хуудас/

              Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон хохирогчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 88-91-р хуудас/

              *******үүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 74-р хуудас/

              Согтуурал шалгасан “...******* 2,36 хувь...” харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-р хуудас/

*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлот, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа/хх-н 58-73-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 Улсын яллагчаас “…*******үүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             *******үүгдэгчийн “...гэм буруугаа хүлээж байна. Торгуулийг бүрэн төлж барагдуулна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан. /хх-н 97-р хуудас/

*******үүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              *******үүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. *******үүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

*******үүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

*******инжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

*******үүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

*******үүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 28-ны орой 23:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо ******* ******* бааранд хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун талын хацар луу пивоны шил шидэж биеийн эрүүл мэндэд нь баруун хацар ясны зөрөөгүй хугарал, тархины доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

*******үүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний баруун талын хацар луу пивоны шил шидсэн үйлдэлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь *******үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн 093 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

*******үүгдэгч *******-н үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

*******үүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г нь “...******* нь баримтаар гарсан зардал 540.000 төгрөг төлсөн. Хойшид гарах хохирол төлбөрийг төлнө гэсэн. Надад гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн /хх-н 88-р хуудас/ байх тул одоогоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 540.000 төгрөгийн хохирол төлснийг дурьдах нь зүйтэй. Харин хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

*******үүгдэгч ******* нь хохирол төлбөр 540.000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

*******үүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 90-93-р хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “*******үүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

*******үүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, *******үүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******үүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, *******үүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн хохирол 540.000 төгрөгийг хохирогчид төлснийг дурьдаж, хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

      5. *******ийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                         

 

                               ДАРГАЛАГЧ *******ҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ