| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02216/И |
| Дугаар | 102/ШШ2017/02042 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/02042
2017 оны 07 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2017/02042 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 35 дугаар байр, 46 тоот хаягт оршин суух, Цэвэл овогт Чойжилзавын Борчулуун /РД: ЧК57061375/-ийн нэхэмжлэлтэй,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Борчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Борчулуун миний бие 1957 оны 06 дугаар сарын 13-нд төрсөн. 1973 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 308 дугаар тоот тушаалаар Улаанбаатар хотын Төмөр замын техникумд элсэж автомеханикийн 1 дүгээр курст орж суралцаад 1975 онд Ардын армид цэрэгт явж, 1978 онд халагдаж ирээд өөрийн суралцаж байсан техникумдаа эргэн суралцаж, 1980 онд төгсөн, Дорнод аймгийн тээврийн удирдах газар очиж ажилласан. Энэ хугацаанд Төмөр замын техникумд суралцаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ миний эцгийн нэрийг “Чойжилжав” гэж буруу бичсэн байгаа юм. Ийм учраас намайг “Чойжилжавын Борчулуун” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чойжилзавын Борчулуун нь 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын техникумаас олгосон “Чойжилжавын Борчулуун” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Чойжилзавын Борчулуун нь 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын техникумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний №65 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Цэвэл овогт Чойжилзавын Борчулууны Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга Ж.Борын тодорхойлолт, 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын техникумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тээврийн яамны харьяа Улаанбаатар төмөр замаас 1980 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгосон 5381 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхэд хууль сануулж гэрчээр асуугдсан М.Баттөмөр /РД: ЧР57032772/, Ж.Жаргалсайхан /РД: ХЛ58042510/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээрх баримтуудыг үндэслэн, “Чойжилжавын Борчулуун” гэж бичигдсэн 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын техникумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэл овогт Чойжилзавын Борчулуун /РД: ЧК57061375/ мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын техникумаас олгосон “Чойжилжавын Борчулуун” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэл овогт Чойжилзавын Борчулуун /РД: ЧК57061375/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР