Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

2022         04            06                                         2022/ШЦТ/45

 

        *******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000035 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                   Г.Булаг-Ундрал

Шүүгдэгч                                                             ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ,,, дугаар байрны ,, тоот орон сууцанд оршин суух *******.

           

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн шинэ замын уулзварт үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч, цагдаагийн ахлах ахлагч ******* тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт байх өөрийн хашаагаа эргэчихээд буцаад Багануурын төв рүү орох гээд 17 цагийн үед өөрийн эзэмшлийн клүгер маркийн __ БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шороон замаар явж байтал цагдаагийн машин хойноос ирээд зогс гэж хэлээп байсан. Би жолооны эрхээ хасуулсан байсан болохоор цагдаагаас айгаад зугтаачихсан. Тэгээд гэртээ ороод удаагүй байтал хаалга хүн тогшоод байхаар нь онгойлготол ахлах ахлагч Батхүү байж байсан. Тэгээд намайг гэрээсээ гараад ир гээд баруун гарын булчин хэсгээс татаад байхаар нь би уурандаа түүний цээж хэсэг рүү 1 удаа, толгой хэсэг рүү мөн 1 удаа тус тус цохисон. *******өн зууралдаж байхдаа хантаазыг нь урсан. *******өн 125 дугаар сургуулийн урд буцаж эргэж байхад ахлах ахлагч Б намайг улаан өнгийн дохиур модоороо дохиж зогсоох үйлдэл хийхэд нь би зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж дохиур модыг нь эвдэлчихсэн. Би цагдаагийн дохиур модыг 28.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн мөн урсан хантаазыг нь оёдолчинд өгч янзлуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 65, 66-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ____ БРА улсын дугаартай Тоёота ******* маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гэхэд уг тээврийн хэрэгслийн жолооч зогсохгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлж зугтаасан. Тэгээд 125 дугаар сургуулийн урд мухар хэсэг рүү нөгөө тээврийн хэрэгсэл орчихоод буцаж эргэсэн. Тэгэхээр нь албаны тээврийн хэрэгслийг мөргөчих байх гэж бодоод машинаас буугаад явган очоод дохиур модоороо зогсох дохио өгөхөд миний дохиур модыг мөргөж эвдэлчихээд намайг дайрчих шахам хажуугаар яваад өгсөн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг алсуур дагаж байхад 1 дүгээр хороо, 73 дугаар байрны гадна зогсоод жолооч нь 1 дүгээр орц руу гүйгээд орчихсон. Би уг орц руу ороод 8 тоот хаалгыг тогшиход ******* нь өөрөө хаалгаа тайлсан. Би *******-д хандаж “та гараад ир, та яагаад зугтаагаад байгаа юм бэ” гэхэд чи миний гэр лүү орж ирдэг хэн бэ гээд миний толгойн зүүн шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд дахиж цохиулахгүй гээд ноцолдож байхад ахлах дэслэгч ******* хүрч ирээд *******-н гарыг барьж байх үед ар дагзаараа миний цээж хэсэг рүү 2 удаа мөргөсөн. *******өн миний өмсөж явсан цацруулагч хантаазыг урсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/

              Гэрч *******-н өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаас баталсан томилгооны дагуу 16:00-00:00 цагийн хооронд оройн эргүүлд ******* хамт үүрэг гүйцэтгэх явцад Дотоодын цэргийн галуут-164 постын урд талд 46-46 БРА улсын дугаартай “Тоёота *******” маркийн автомашин ирж байхаар нь ахлах ахлагч Б улаан модоороо дохиж зогс гэсэн дохио өгсөн боловч зогсохгүй явсан. Тэгээд албаны машинаар хойноос нь очиж чанга яригчаар “Зогсож байгаарай” гэхэд ___ БРА улсын дугаартай автомашины жолооч зогсохгүй явсаар байгаад 125 дугаар сургуулийн мухар хэсэг рүү орсон. Тэгээд тэр машиныг буцаж эргэх үед ахлах ахлагч Б машинаас буугаад улаан модоороо зогс гэсэн дохиг өгөхөд тэр жоооч зогсоогүй, ахлах ахлагч Батхүүг дайрах шахам ойрхон өнгөрч ахлах ахлагч ******* улаан модыг дайрсан. Тэгээ ___ БРА улсын дугаартай авто машины жолооч 73 дугаар байрны гадна машинаа тавиад уг байрны орц руу орсон. Б байр луу ороод ,, тоотын хаалгыг тогшиход  ___ БРА улсын дугаартай автомашины жолооч ******* онгойлгосон бөгөөд Батхүү “та наашаа гараад” ир гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл ******* “чи яах гэж байна, намайг зодох уу” гэж хэлээд ахлах ахлагч ******* шаардлагыг биелүүлэхгүй байх үед Б түүний гарын булчин хэсгээс бариад “наашаа гараад ир” гэхэд *******, ******* гараараа толгой хэсэгт нь 2 удаа цохьсон. Тэгээд *******-тэй ноцолдож байхад *******өнхтүвшин ******* хантаазыг урсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-р хуудас/

              Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-17-р хуудас/

              Эд зүйлд үзлэг хийсэн /CD/ “...00:24 секундэд ____ зогсож бай гэж алба хаагч чанга яригчаар хэлж байв. 01:06-01:08 секундийн хооронд а/а ******* дохиур модыг ******* нь тээврийн хэрэгслээрээ дайрч хагалж байгаа нь бичигдсэн байв. 05:54 секундэд а/а Б, *******-д хандаж наашаа гараад ир, яагаад зогсдоггүй юм бэ та, харин а/д ******* бичлэг чинь байгаа шүү гэж хэлэх үед а/а Б шаардлага биелүүлэхгүй байгаа *******-н гарын булчин хэсгээс барьж гэрээсээ гар ирэх шаардлага тавихад ******* нь 05:56-05:57 секундын хооронд баруун гараараа а/а ******* цохиж та нар юу юм бэ муу сайн пизданууд гэж хараах үед алба хаагч нар аюулгүй байдлаа ханган биеийн хүч хэрэглэж *******-тэй зууралдаж байх бөгөөд энэ үед камерийн бичлэг эмх замбараагүй байлаа. 08:34 секундэд ******* нь чи намайг хөөдөг хэн юм бэ намайг сүрдүүлдэг хэн юм бэ гэж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-н 21-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох “...ахлах ахлагч ******* иргэн *******-г шалгах үед албаны энгэрийн камерт бичигдсэн 10 минут 27 секундийн бичлэгийг СD дээр хуулж, эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн тогтоол /хх-н 22-р хуудас/

              Сэлэнгэ Эстимэйт хөрөнгийн үнэлгээний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай “...дохиур мод 1 ширхэг 28.000 төгрөг, цагдаагийн гэрэлтүүлэгч хантаазны урагдсан хэсгийг оёуулах 2000 төгрөг, нийт 30.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 52-р хуудас/

              Шинжээчийн 144 дугаартай “…******* биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/

              Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарын гудамж замд ажиллах “...а/а Б,  *******ягмар гариг 3/08, оройн эргүүл 201 /16.00-00.00/...” гэсэн хуваарь

              Н.*******-н __ БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зугтах үйлдэл хийсэн зам маршрутын зураг /хх-н 82-р хуудас/

              Цагдаагийн ахлах ахлагч ******* албан тушаалын “...1.6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар харьяалуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх...” гэсэн тодорхойлолт, Цагдаагийн үнэмлэхийн хуулбар /хх-н 83-87-р хуудас/

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, яллагдагчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 92-95-р хуудас/

              Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 88-р хуудас/

              Шүүгдэгч *******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой бусад бармитууд /хх-н 70-81-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг дурьдаж шийдвэрлүүлэх саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.*******өнхтүвшинд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэргээр батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн шинэ замын уулзварт үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч, цагдаагийн ахлах ахлагч ******* тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, тээврийн хэрэгслийг зогсоолгүй зугтан улмаар Багануур дүүргийн 3 дугаар хороонд орших 125 дугаар сургуулийн урд талын хашааны мухар хэсэгт дахин тээврийн хэрэгслийг зогсох дохио өгсөн Багануур дүүргийн Цагаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч ******* хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй зугтах үйлдэл хийхдээ алба хаагчийн тусгай хэрэгсэл болох улаан дохиурыг тээврийн хэрэгслийн дугайгаар дайрч дахин зугтан, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ___дугаар байрны __ тоотод өөрийн гэртээ орсон үедээ араас нь орж ирж хууль ёсны шаардлага тавьсан ахлах ахлагч ******* толгойн тус газарт гараар 2 удаа алгадах, мөн түүний өмсөж явсан албаны хантаазыг урах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан үйлдлээр нь тогтоогдсон.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******өнхтүвшинг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б нь “...дохиур модоо шинээр авахуулж, хантаазаа оёуулсан байгаа. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь “...хохиролд 30.000 төгрөг төлсөн...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.*******өнхтүвшин нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, тэтгэвэрт байдаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 93-96 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг  прокурорын санал, түүний хувийн байдлын харгалзан 1 жилийн  дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн гэмт хэргийн үйл баримт харуулсан 1 ширхэг СиДи-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь гэм хорын хохиролд 30.000 төгрөг төлсөн болохыг, хохирогч Б гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

       5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯ*******БАЖАВ