| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0178/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/35 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч: Т.Уянга,
Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч: С.Ганхөлөг,
Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Нн Б, Т овогт Нын Т, Д овогт Хын Б, Т овогт Агийн Н нарт холбогдох эрүүгийн 2135000970178 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн 8 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Нн Б /РД:ОЛ82090363/
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, англи хэлний багш мэргэжилтэй, Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сум хариуцсан тооцооны төвийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн 5-2 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Нын Т /РД:ОЛ87050264/
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Банк санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй, Ялалтын хөгжил Хоршооны дарга ажилтай, 2014-2020 онд Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн 14-04 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Д овогт Хын Б /РД:ОЛ8787012073/
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 324 дүгээр байр 10 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Агийн Н /РД:0383022784/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөгийг тус сумын Төрийн банкны ахлах теллер Б.Дд "Гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон" гэх тайлбарыг амаар хэлж "Халамжийн байцаагчийн хүсэлтээр Б" гэх утгаар байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж гаргуулан авсан,
Төрийн банкны салбарын захирал Н.Ттай үгсэн тохиролцож тус банканд үйлчлэгчээр ажилладаг Х.Зын нэр дээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл гаргуулан авч, 2019 оны 7 дугаар сарын 23-наас 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт "Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд, 16 наснаас дээш насны хүнд, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд, улиралд нэг удаа олгох эмийн, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд" зэрэг нэршлээр олгодог халамжийн мөнгийг болон 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний 140,000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлыг авсан мэтээр мөнгөн дүнг оруулан гаргуулан авч, өөртөө болон Н.Тт давуу байдал бий болгож, хохирогч С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын даргаар ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэн гэж заасан" албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сумын тооцооны төвийн захирал Н.Тт "2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сагил сум Хар мод гэх газарт С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н. Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой З-д итгэмжлэн олгож байна" гэх бичигт нотариат хийж баталгаажуулж өгсний улмаас Н.Т, Н.Б нарт давуу байдал бий болгож хохирогч С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Н нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа "Ажлын байрны тодорхойлолт"-оор заагдсан зорилго, чиг үүргийн дагуу Халамжийн сангаас хөнгөлөлт тусламжийн олголтыг программд шивэх, хяналт тавьж ажиллах, сумдын мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч үнэлэлт дүгнэлт өгөх, санхүүгийн баримт материалыг эмхэтгэн хадгаламжийн нэгж үүсгэх, архивт шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ албан үүрэг албан, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж Сагил сумын мэргэжилтэн Н.Бын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний 140.000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлуудыг анхан шатны санхүүгийн баримтгүйгээр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийж Н.Т, H.Б нарт давуу байдал бий болгосны улмаас нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч:
- Гар бичмэлийн бичгийн хэвний шинжээчийн дүгнэлт,
- Хохирогч С.Ггийн мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 16-27 дахь тал, З дахь хавтаст хэргийн 206-208 дахь тал)
- Гэрч Н.Уын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал),
- Гэрч Х.Зын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-38 дахь тал),
- Гэрч Б.Дгийн мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал),
- Гэрч Г.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал),
- Гэрч Н.Мын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал), (3 дахь хавтаст хэргийн 213-215 дахь тал),
- Гэрч Г.Шын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал),
- Гэрч Б.Тгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал),
- Гэрч Б.Огийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 91-93 дахь тал),
- Гэрч Б.Оийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-99 дэх тал),
- Гэрч С.Гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10-102 дахь тал),
- Криминалистикийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21/39 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 104-109 дэх тал),
- Хохирогч С.Гд учруулсан хохирлын тооцоо (2 дахь хавтаст хэргийн 212-217 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 199-205 дахь тал),
- Гэрч Б.Оийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 216-218 дахь тал),
- Мөрдөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сүлжээ болох Вайс гэх программд нэвтэрч үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал),
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2019.07.16-ны өдрийн Итгэмжлэлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал) хавсаргасан, шүүгдэгч Н.Баас хураан авсан Н.Уын тэтгэмж, асаргааны 21 хуудастай хувийн хэрэг, У.Мын тэтгэмж, асаргааны 21 хуудастай хувийн хэргүүд
- Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 15-18, 20 дахь тал),
- Шүүгдэгч Н.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 56-59 дэх тал),
- Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 90-91 дэх тал),
- Шүүгдэгч А.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 136-138,140 дахь тал) -үүдийг шинжлэн судлав.
Н.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл:
- гэрч Н.Чгийн өгсөн мэдүүлэг мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 24 дэх тал),
- Байгууллагын 2020 оны шилдэг мэргэжилтнээр шагнагдсан гэх (3 дахь хавтаст хэргийн 38 дахь тал),
- Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан гэх (3 дахь хавтаст хэргийн 39 дэх тал) -үүдийг шинжлэн судлав.
Н.Тын өмгөөлөгч Т.Уянга:
- Гэрч Т.Бийн өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 63 дахь тал),
- Гэрч Ч.Бгийн өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),
- Төрийн банкны салбарын захирлын өгсөн өргөмжлөл (3 дахь хавтаст хэргийн 78 дахь тал),
- Сангийн сайдын жуух бичиг (3 дахь хавтаст хэргийн 79 дахь тал)-үүдийг шинжлэн судлав.
Х.Бийн өмгөөлөгч С.Ганхөлөг:
- Гэрч С.Уын өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал),
- Гэрч Б.Аий өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 97 дахь тал)-үүдийг шинжлэн судлав.
А.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав:
- Увс аймаг дахь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар “А.Нийг мэргэжилтнээр томилох тухай” гэх тушаал (3 дахь хавтаст хэргийн 149-150 дахь тал),
- Улаангом сумын 3 дугаар багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2611 дугаартай тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 154 дахь тал),
- А.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 158 дахь тал),
- Шүүгдэгчийн гэрлэлтийн гэрчилгээ (3 дахь хавтаст хэргийн 162 дахь тал),
- Нийгмийг хамгааллын салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан гэх (3 дахь хавтаст хэргийн 163 дахь тал),
- Сангийн сайдын жуух бичиг (3 дахь хавтаст хэргийн 164-165 дахь тал),
- Байгууллагын аварга ажилтнаар шагнагдсан гэх (3 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал),
- нийгмийн халамж үйлчилгээний газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан гэх (3 дахь хавтаст хэргийн 168 дахь тал),
- Талархал, ИТХ-ийн хүндэт өргөмжлөл, баялаг бүтээгч гэр бүл гэх батламж, талархал гэм мэт (3 дахь хавтаст хэргийн 169-173 дахь тал),
- Улсын бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 175 дахь тал) -үүдийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нар шинжлэн судлуулах баримт байхгүй гэсэн болно.
Шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
- Хохирогч С.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн нөхөр Н.Утай одоогоос 16 жилийн өмнө буюу 2015 онд гэр бүл болсон. Миний нөхөр Н.У нь 2018 оны 12 дугаар сарын эхээр даралт харвасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл группт байгаа. Мөн миний хүү У.М нь 2016 онд моринд өшиглүүлснээс болж толгойндоо хүнд гэмтэл авсан. Би нөхөр Н.У, хүү У.М нарыг өөрөө харж асардаг. Улмаар 2017 оны 02 дугаар сараас эхлэн миний хүү У.М нь группт орж сар бүр 140.000 төгрөгийн тэтгэмж авах болсон. Би өөрөө хүүгээ асардаг учраас Нийгмийн халамжийн сангаас асаргааны мөнгө гэж сар бүр 76.000 төгрөг авч байсан. Мөн 2018 оны 05 дугаар сараас эхлэн Нийгмийн халамжийн сангаас нөхөр Н.Уын асаргааны мөнгө гэж сар бүр 60.000 төгрөг авч байсан. Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын халамжийн байцаагч Н.Б нь миний нөхөр Н.Уын асаргааны мөнгийг тогтоож өгөхдөө надад "Нөхрийн чинь асаргааны мөнгийг 5 сараар тогтоож өглөө. Чи 2018 оны 10 дугаар сарыг дуустал асаргааны мөнгө авна шүү" гэж хэлсэн. Би нөхрийнхөө асаргааны мөнгийг 2018 оны 10 дугаар сарыг дуустал авсан. 2018 оны 11 дүгээр сараас хойш эхлээд асаргааны мөнгө олгогдохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард манай сумын нэг хүн /хэн гэдгийн огт санахгүй байна/ надад танай нөхөр, хүүхдийн чинь асаргааны мөнгийг Сагил сумын Төрийн банкны манаачийн эхнэр нь аваад байх шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би Х.З руу утсаар ярьж "Та миний нөхөр хүүхдийн мөнгийг аваад байгаа юм уу гэж" асуухад Х.З халамжийн байцаагч Б, Төрийн банкны эрхлэгч Т нар надад "Ггийн гэр хол байгаа болохоор асаргааныхаа мөнгөө өөрөө ирж авах боломжгүй байна. Бид нар итгэмжлэл хийж өгнө. Чи Ггийн асаргааны мөнгийг аваад бид нарт өгөөд байгаарай. Бид нар цааш нь Гд дамжуулж өгнө" гэж хэлээд надад итгэмжлэл өгсөн. Би Б, Т нарын хэлсний дагуу чиний асаргааны мөнгийг аваад Б, Т нарт өгдөг байсан гэж" хэлээд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хийсэн "Итгэмжлэл"-ийг надад өгсөн. Би уг "Итгэмжлэл"-ийг үзэхэд "С.Г би хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5 дугаар багийн иргэн Хгийн Зд итгэмжлэн олгож байна" гэсэн хуурамч итгэмжлэл хийсэн байсан. Уг "Итгэмжлэл"-ийг би өөрөө огт хийгээгүй бөгөөд хуурамчаар хийж, миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Мөн уг итгэмжлэлийг Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Б нь нотариатжуулж, баталгаажуулсан байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын Халамжийн байцаагч Н.Бтай утсаар ярьж "Яагаад миний асаргааны мөнгийг өөр хүнээр авхуулаад, та нар өөрсдөө авч ашиглаад байсан юм бэ. Миний асаргааны мөнгийг өөрт маань өгч болоогүй юм уу. Би та нарт итгэмжлэл хийж өгөөгүй ш дээ" гэж асуухад Н.Б Төрийн банкны эрхлэгч Т надаас Чи Ггийн асаргааны мөнгө дээр итгэмжлэл хийгээд өгөөч. Би тэр мөнгийг нь аваад Г руу явуулчихна" гэж гуйсан. Би энэ асуудалд хамааралгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Сагил сумын Төрийн банкны эрхлэгч Ттай утсаар холбогдож ярихад "Б өөрөө надаас Ггийн асаргааны мөнгийг гаргаад өгөөч дэвтэр нь надад байгаа. Би өөрөө Гд өгөөд байна" гэж гуйгаад байсан учраас итгэмжлэлээр мөнгө гаргаж өгч байсан" гэж хэлсэн. Би 2020 оны 02 дугаар сараас эхлэн нөхөр Н.У, хүү У.М нарын асаргааны мөнгийг өөрөө авч эхэлсэн. Би Х.Заас авсан итгэмжлэлийн ард талд бичигдсэн мөнгө авсан тооцоог харж байхад замын зардал, түлшний мөнгө гэж бичигдсэн байсан. Зарим сард бараг 1.0 сая гаруй төгрөг авсан байлаа. Би тэр тэмдэглэлийг Хд гайхсан. Би ямар нэгэн байдлаар У.М, Н.У нарын замын зардал, түлээ нүүрсний зардал гэж авч байгаагүй. Тухайн үед хуурамч материал бүрдүүлэн итгэмжлэлээр мөнгө авч байхдаа Н.Б нь замын зардал, түлээ нүүрс гэж мөнгө оруулсан юм шиг байлаа. Миний хүү У.М нь өнөөдрийн байдлаар асаргаанд байгаа. Түүний толгойг морь өшиглөж хагалгаа хийлгэснээс хойш тархиар нь хатгаад унадаг болсон тул сургуульд нь явуулахгүй байгаа. Нөхөр Н.У тал цус харвасан тул зүүн гар нь ямар ч мэдээгүй, зүүн хөл дээрээ доголж явдаг ба амархан ядралт авдаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-22, 24-25, 27 дахь тал),
- гэрч Н.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сард тал цус харваж Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би эмнэлэгт 2 сар орчим эмчилгээ хийлгэж 2018 оны 02 дугаар сард гэртээ ирсэн. Тухайн үед би хэвтэрт байсан тул миний эхнэр С.Г нь намайг харж, асардаг байсан. Би эмчийн заалтаар 2018 оны 02 дугаар сараас эхлэн групп тогтоолгосон. 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал Нийгмийн халамжийн сангаас миний асаргааны мөнгө гэж авч байсан. Гэтэл хүү бид хоёрын асаргааны мөнгийг Н.Б, Н.Т нар үргэлжлүүлэн авч байсан талаар миний эхнэр С.Гд хүн хэлсэн байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал),
- гэрч Х.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Н.Т надад авч ирж өгсөн. Тэр хэлэхдээ энэ итгэмжлэлийг сумын Засаг даргын тамгын газарт халамжийн байцаагч ажилтай Н.Б эгч өглөө. Энэ С.Г гэх хүний гэр хөдөө байдаг юм байна. Тэр байнга орж ирж чадахгүй юм байна. Чи энэ итгэмжлэлээр мөнгийг нь аваад Н.Бт өгч байх юм байна. Н.Б авч дансанд нь хийнэ гэсэн утгатай зүйлийг хэлээд сая үзүүлсэн итгэмжлэл болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр нэртэй С.Ггийн цээж зураггүй ногоон өнгийн хуучирсан маягийн гадар нь халтардуу дэвтэр авч ирж өгсөн. Би тэр дэвтрээр сар болгоны 20-ны өдрийг гаргаад мөнгө авдаг байсан. Тухайн үед авсан мөнгийг нь Н.Т болон Н.Б нарт өгч байсан. Н.Т нөгөө хүний мөнгө авсан уу Н.Б аваад ир гэж хэллээ гээд мөнгийг авч байсан удаатай. Тухайн үед Н.Бт өгснийг түүний нэрээр харин Н.Тт өгснийг түүний гэрийн нэр болох Х гэх нэрээр нь тэмдэглэн бичиж өгч байсан удаатай. Итгэмжлэлийн ард балаар бичигдсэн тооцоо бол миний гараар бичигдсэн зүйл юм. Би уг итгэмжлэл, С.Г гэх хүний дэвтрээр мөнгийг авах болгонд итгэмжлэлийг сумын Төрийн банкны теллер хуулбарлан авч, дэвтэр дээр нь бичилт хийж өгч байсан. Би уг итгэмжлэлээр У, М гэх хүмүүсийн халамжийн мөнгийг 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл авч байсан. Тэр итгэмжлэлээр авсан мөнгөнөөс би ямар нэгэн байдлаар нэг ч төгрөг өөртөө хэрэглэхгүйгээр Н.Б, Н.Т нарт өгсөн. Би ямар нэгэн байдлаар уг итгэмжлэлийн дагуух мөнгийг өөрийнхөө болон хэн нэгэн хүний дансанд хийлгэж авч байгаагүй. Итгэмжлэлийг теллерт үзүүлж, хуулбарлуулсны дараа мөнгийг бэлнээр авдаг байсан. Би Н.Тын надад өгсөн С.Ггийн итгэмжлэлээр дараах мөнгийг авч Н.Б, Н.Т нарт өгч байсан.2019 оны 07 сарын 23-ны өдөр 174.000 төгрөгийг авч Н.Т /Хд/ бэлнээр өгсөн. Н.Т мөнгө орж ирсний дараа Төрийн банкны хашаанд байх манай гэрээс орж ирээд бэлнээр авсан. Түүний дараа 2019.07.24-ны өдөр 174.000 төгрөг орсон байсан. Тухайн үед Н.Т халамжийн мөнгө орсон байна ороод авчих гэж хэлэхээр нь би орж 174.000 төгрөг авсан байсныг Н.Т гэрээс орж ирээд авсан. Би Н.Тт 2019 оны 07 сарын 23-24-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 348.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн.2019 оны 08 сарын 20-ны өдөр 114.000 төгрөг, 76.000 төгрөг, 174.000 төгрөг орсон байсныг бэлнээр гаргуулан авсан. Н.Т манай гэрт орж ирээд 114,000 төгрөгөөс 76.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн 38.000+174.000+76.000= 288,000 төгрөгийг Н.Б тэр өдрөө манай гэрт ирээд авсан. Тэр хэлэхдээ нөгөө хүний мөнгө өгч явуулах гэж байна гэж хэлээд авдаг байсан. Тухайн өдөр 76.000 төгрөгийг Н.Тт өгч, үлдсэн 288.000 төгрөгийг Н.Б авсан. Нийт 364.000 төгрөг орж ирсэн.2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 76.000+114.000+174.000+60.000 төгрөг нийт 424.000 төгрөг орж ирснээс 420.000 төгрөгийг Н.Т авсан. Би уг тоог бодохдоо буруу бодсон байна. Уг 424.000 төгрөгийн Н.Т манай гэрт орж ирээд бэлнээр авсан. Тэр хэлэхдээ Н.Б аваад ир гэж хэлж байна, заримдаа хөдөө өгч явуулж байна гэж хэлээд авдаг байсан.2019 оны 10 сарын 21-ний өдөр 348.000+174.000+114.000+76.000= нийт 712,000 төгрөг орж ирсэн байсныг Н.Б манай гэрт ирж бэлнээр авч явсан.2019 оны 11 сарын 14-ний өдөр 190.000+174.000= нийт 364.000 төгрөг орж ирсэн юм. Тухайн үед би хэнд өгсөн талаар нэрийн бичээгүй байна. Тэр хоёр ээлжлээд аваад байдаг байсан. 2019 оны 10 дугаар сард орсон мөнгийг Н.Б авч байсан юм чинь энэ сарын мөнгийг Н.Т авсан байх гэж бодож байна.2019 оны 11 сарын 22-ны өдөр түлшний мөнгө гэж нэг удаа 140.000 төгрөг орж ирснийг Н.Т манай гэрт орж ирээд бэлнээр аваад явсан.2019 оны 12 сарын 17-ны өдөр 174.000+114.000+76.000= 364.000 төгрөг орж ирсэн ба дахиж 60.000 төгрөг орсон байсан юм. Нийт 424.000 төгрөгийг Н.Т авч байсан. Би тухайн үед Н.Хгийн нэрийн хэсэгт сум зааж орхисон. Мөн өдрөө 76.000+60.000=136.000 нийт 424.000+136.000=560.000 төгрөгийг Н.Т надаас бэлнээр авсан.2019 оны 12 сарын 18-ны өдөр 335.500 төгрөг Ггийн замын зардал, 445.000 төгрөг Мын замын зардал, 140.000 төгрөг Н.Уын Түлээ нүүрсний зардал нийт 920.500 төгрөг орж ирсэн байснаас 288.000 төгрөг орж ирсэн. Нийт 1.208.500 төгрөг орж ирсэн байсныг Н.Б манай гэрт маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ны өглөө аймаг явах гэж байна нөгөө мөнгө гэж хэлээд бэлнээр авсан. Тухайн өдөр манай гэрт Ө, С гэх гэр бүлийн 1 хүн байсан.2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 114.000+174.000+68.650=нийт 356.650 төгрөг орсон байсныг Н.Т манай гэрт орж ирээд аваад явсан.Дээрх байдлаар Н.Тын өгсөн С.Ггийн итгэмжлэлээр 2019 оны 07 дугаар сарын 23-наас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Бт 2.284.500 төгрөг, Н.Тт 2.228.650 төгрөг нийт 4.513.150 төгрөгийг авсан байсан. Мөнгө орсон өдөр нь эсхүл маргааш нь орж ирээд С.Гд өгч явуулж байна, Н.Б аваад ир гэж байна, нөгөө хүний мөнгө явуулах гэж байна гэсэн тайлбарыг хэлээд авдаг байсан. Би тухайн үед мөнгө авсан өдрөө хүүхдүүдийнхээ хичээлийн балыг аваад мөнгө орж ирсэн тооны байдлыг бичээд хэн авсныг бичдэг байсан. Тэднээр ямар нэгэн гарын үсэг зуруулж авдаггүй байсан. Би тухайн үед Н.Б, Н.Т нар нь ээлжлээд мөнгийг аваад байдаг байсан тул сэжигтэй санагдаад сая дээр дурьдсан Н.Б 2019 оны 12 сарын 19-ний өглөө манай гэрээс мөнгө аваад явсны дараа гэрт байсан Ө гэх эгчид надад байсан итгэмжлэлийг үзүүлээд Н.Т, Н.Б гэх 2 хүн энэ С.Г гэх хүний итгэмжлэлийн мөнгийг надаар авхуулаад байгаа. Та энэ С.Г гэх хүнийг танина биздээ гэж хэлэхэд Ө танина нэг багийн хүмүүс гэж хэлэхээр нь би тэр хүнд хандан "Та С.Г гэх хүнд энэ талаар хэлээд мөнгө авч байгаа юу гээд асуугаад өг гэж" хэлээд явуулсан. Би Н.Тт ямар нэгэн байдлаар иргэний үнэмлэх өгч байсан удаа байхгүй. Х.Б итгэмжлэл хийхдээ 2 талын иргэний үнэмлэхийг хуулбарлан авч, гарын үсэг зуруулдаг юм байн лээ. Тухайн үед ямар шалтгааны улмаас тэр шаардлага тавихгүйгээр итгэмжлэл хийснийг мэдэхгүй байна. Н.Т надад уг цаасыг авч ирээд өгөх үед нь миний нэр бичиж гарын үсэг зурсан байхыг Хгүй. Сүүлд миний нэрийг бичсэн байхаар нь харчхаад Н.Т зурсан байх гэж бодсон. Би Н.Б, Н.Т нарт маш их гомдолтой байна. Миний нэрийг ашиглаж хүний мөнгө авч, хүний нэр төрийг сумаар нэг гаргаж байгаад нь гомдож байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33, 35, 37-38 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал),
- гэрч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний З нь С.Ггийн асаргааны мөнгийг нь авч Н.Бт өгч байсан. ... “энэ итгэмжлэлийг Н.Б надад авч өгсөн. Тэгээд С.Ггийн мөнгийг аваад өгөөрэй гээд хэлэхээр нь аваад өгдөг” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дахь тал),
- гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.З нь Төрийн банкны Увс аймгийн Сагил сум дахь салбарын үйлчлэгч ажилтай. Х.З нь 2019 онд иргэн С.Ггийн асаргааны мөнгийг Төрийн банкны манай салбараас авч байсан. Тухайн үед Х.З нь С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой Зд итгэмжлэн олгож байна гэх итгэмжлэлээр гаргуулан авч байсан удаатай. Х.З надаас хэд хэдэн удаа дээрх итгэмжлэлээр мөнгө гаргуулан авч байсан удаатай. Х.З нь уг мөнгийг юунд ашигладаг, хэнд өгдөг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хуурамч болохыг мэдэхгүй байсан. Уг итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байсан учраас би жинхэнэ итгэмжлэл гэж ойлгоод гүйлгээ хийдэг байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дахь тал),
- гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.З нь Төрийн банкны Увс аймгийн Сагил сум дахь салбарын үйлчлэгч ажилтай. Х.З нь 2019 онд иргэн С.Ггийн асаргааны мөнгийг Төрийн банкны манай салбараас авч байсан. Тухайн үед Х.З нь С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой Зд итгэмжлэн олгож байна гэх итгэмжлэлээр гаргуулан авч байсан удаатай. Х.З надаас хэд хэдэн удаа дээрх итгэмжлэлээр мөнгө гаргуулан авч байсан удаатай. Х.З нь уг мөнгийг юунд ашигладаг, хэнд өгдөг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хуурамч болохыг мэдэхгүй байсан. Уг итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байсан учраас би жинхэнэ итгэмжлэл гэж ойлгоод гүйлгээ хийдэг байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал),
- гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н.Б бид хоёр төрөл садангийн холбоотой боловч надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний бие тухайн албан бичгийг үнэн зөвөөр гаргасан. Н.У нь нийгмийн даатгалын сангаас мэдээлэл авч байгаа талаар мэдээлэл гарч ирж байсан. Харин У.М нь манай халамжаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргаа дэмжих мөнгөн тусламжийг авч байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68, 3 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал),
- гэрч Г.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэн гэж заасан байдаг. ... сумын Засаг даргын тамгын газрын дарга эсхүл хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсарч гүйцэтгэж болохоор албан тушаалтныг заасан байдаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72, 73 дахь тал),
- гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Сагил сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 24 дугаартай тогтоолоор зөвлөлийг шинэчлэн байгуулсан байдаг. Уг тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдсан байна. Тухайн зөвлөлд Н.Б /ХЭХАХ-ийн мэргэжилтэн/, Г.И /ахмадын төлөөлөл/, А.Г /ЭМТ-ийн эмч/, Н.Т /ИТХ-ын төлөөлөгч одоо төрийн банкны эрхлэгч/, А.П /ЕБС-ийн төлөөлөл/, Х.Т /иргэний төлөөлөл/, А.О /иргэний төлөөлөл/ зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр явсан байдаг. 2017, 2018 онд зөвлөлийг шинэчлэн байгуулж байгаагүй юм байна. Харин 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 23 дугаартай тогтоолоор уг зөвлөлийг шинэчлэн байгуулсан байдаг. Уг зөвлөлд Н.Т /Төрийн банкны эрхлэгч/, Н.Б /ХЭХАХ мэргэжилтэн/, У.Ц /Засаг даргын орлогч/, Б.Ц /ЭМТ-ийн эмч/, Ч.А /ЕБС-ийн төлөөлөл/, Б.О /3-р багийн Засаг дарга/, Х.Т /иргэний төлөөлөл/ нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан байна. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай "Амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах" тухай тогтоолоор зөвлөлийг шинэчлэн байгуулсан байна. Одоо 2020 оны 68 дугаартай тогтоолын дагуу зөвлөл ажиллаж байгаа. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Н.Б /ХЭХАХ мэргэжилтэн/, А.Г /төрийн байгууллагын төлөөлөл/, Э.Б /төрийн байгууллагын төлөөлөл/, М.Ц /иргэний төлөөлөл/, Д.Б /иргэний төлөөлөл/, Ж.С /төрийн бус байгууллагын төлөөлөл/, Ц.О /Төрийн бус байгууллагын төлөөлөл/ дээрх 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Би сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын архивын материалаас энэ талаар харсан. Тухайн материал дотор дээрх 23, 24, 68 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт "Амжиргаа дэмжих зөвлөл"-ийн ажлын явцыг хагас, бүтэн жилээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд танилцуулсан талаар танилцуулга, тэмдэглэл байхгүй байна. Мөн 2021 оны хагас жилээр Н.Б дээрх тогтоолын дагуу ямар нэгэн танилцуулга хийж байсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал),
- гэрч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс хянал шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг хийж байсан. Би хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлыг хийж байхдаа Н.Б болон бусад сумдын мэргэжилтэн нарын үйл ажиллагаанд хяналт тавьж чадаагүй. Учир нь намайг уг ажлыг хийж байх хугацаанд дэлхий нийтээр тархаад байсан ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио тогтоогоод хяналт хийж чадаагүй. Миний өмнө хяналтын чиглэлээрх ажлыг Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Н, хяналтын мэргэжилтэн О нар хийж хяналт хийсэн байж магадгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал),
- гэрч Ч.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...суманд хяналт тавьж ажиллахад их бэрхшээлтэй. Учир нь хөдөө багт байгаа айл өрхүүдийг үзэж чадахгүй, Томилолтын хугацаа, шатахуун, бензин гэх мэт зардлуудаас шалтгаалан сумын төвд байгаа өрхүүдээр хяналт тавиад ирдэг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал),
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай байгууллагын зүгээс сумдын мэргэжилтэн үйл ажиллагаанд хэд хэдэн төрлөөр хяналт тавьдаг. Тухайн иргэний хувийн хэрэгт халамжийн мөнгийг нь өөр хүн авч байгаа итгэмжлэл байх шаардлагагүй. Учир нь халамжийн мөнгө тухайн үйлчилгээг авах ёстой хүнийх нь регистрээр харилцагч банк руу шилждэг юм. Тухайн иргэн банкнаас мөнгө авахдаа итгэмжлэлээр авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Хяналт шалгалт явуулахдаа мэргэжилтэн нарт байх тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэргийн анхан шатны баримтын бүрдэл /тухайн үйлчилгээнээс хамаарах/, шаардлагатай гэвэл асаргаа авч байгаа иргэдийн гэрт очих, асаргаа шаардагдах хүн байгаа эсэхийг тогтоох зэрэг ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ суманд хяналт тавьж ажиллахад их бэрхшээлтэй. Учир нь хөдөө багт байгаа айл өрхүүдийг үзэж чадахгүй. Томилолтын хугацаа, шатахуун, бензин гэх мэт зардлуудаас шалтгаалан. Сумын төвд байх өрхүүдээр хяналт тавиад ирдэг. Одоо санахад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сагил сумын төвд байх асаргаа авдаг 2- 3 айлын гэрт орж амьдрал ахуйтай нь танилцаж байсан байна. Тэр үед дээрх айлуудыг Ч.Б зааж өгч оруулж байсан удаатай. Тэгэхдээ С.Г гэх айлын гэрт ороогүй.Дээрх асуултаас сонсож байхад энэ үйлдэл нь тэр чигээрээ хууль зөрчсөн байна. Н.Б нь халамжийн мэргэжилтэн байж гэр нь хол байгаа хүний мөнгийг нэг удаа авах ёстой гэж мэргэжилтний тэмдэг дарж, мөнгө гаргуулан авч болохгүй. Манай байгууллагын зүгээс мэргэжилтэн нарт дээрх чиглэлийг өгч, гэр нь хол байгаа хүмүүсийг авч өг гэсэн удаа байхгүй. Хууль дүрэмд энэ үйлдэл байх ёсгүй. ...Би гэм буруутай этгээдээс дээрх 1.591.300 төгрөгийг манай байгууллагын Нийгмийн халамжийн 162000495157 тоот Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийн дансанд буцаан төлүүлж авна. Дээрх мөнгө тухайн дансанд орсноор улсын төсөв буцааж төвлөрүүлэн татаад авчихдаг. 2021 оны 11 сарын 19-ний өдөр М, С.Г нарын унааны зардлын буцаалт нэрээр 1.593.000 төгрөгийг нийгмийн халамжийн 1620004955157 дугаар дансанд шилжүүлсэн байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 202-203, 205 дахь тал),
- гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Замын зардлын хүрээнд эмчилгээ, рашаан сувилалд явсан, ирсэн талаарх зам унааны баримт, эмнэлгийн байгууллагаас эмчилгээнд явж байгаа талаарх 13А маягт, эмчлэгч эмнэлэг болон рашаан, сувиллын байгууллагаас эмчилгээ хийлгэсэн талаарх 13 Ба маягт ирнэ. Мөн оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр, чадвар алдалтын комиссын шийдвэр зэрэг баримтууд байна. Түлээ нүүрсний зардлын хүрээнд үүссэн миний дээр ярьсан замын зардалтай адил дэс дарааллын хүрээнд үүснэ. Тухайн баримтын хүрээнд бүрдүүлэх баримтыг бүрдүүлж өгнө. Энэ зардалд санхүүгийн баримт шаардагдахгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дахь тал),
- гэрч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.Мд 2019.12.18-ны өдөр "хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь дотоодын рашаан, сувилал, унааны болон эрхийн үнийн хөнгөлөлт" үзүүлсэн талаарх 445.000 төгрөг, Байнгын асаргаатай хүүхдэд түлээ нүүрс олгоо талаарх 140.000 төгрөгийн баримт, С.Ггийн замын зардлын 335.001 төгрөгийн баримт, Н.Ут 2019.12.18-ны өдөр сэтгэцийн эмгэгтэй иргэнээр тусламж үзүүлсэн 140.000 төгрөгийг олгосон талаарх санхүүгийн баримтын анхан шатны баримт байхгүй байна. Дээрх зардлын талаарх баримтыг Н.Б манай байгууллагын архивт 2019 онд хүлээлгэж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сагил сумаас 2019 онд дээрх иргэдээс бусад иргэний замын зардал, түлээ нүүрсний мөнгө олгосон талаарх санхүү материал манай байгууллагын архивт байсан. Албан бичгийн бүрдүүлж байхдаа Н.Баас эдгээр хүнд халамж олгосон талаарх санхүүгийн анхан шатны баримт хаана байгаа талаар асуухад уг баримтуудыг олохгүй байна. Сумын болон өөрт байх архивын материалаас олдохгүй байгаа талаар тайлбарыг хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал),
- Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Н.У нь тархиндаа цус харвасан байсан тул дуудлагаар тэдний гэрт тусламж үзүүлэн сахиж хонож байсан удаатай. Түүнээс хойш Н.У нь манай сумын эмнэлэгт ирж эмч нарт үзүүлэн эмчилгээ хийлгэж байдаг юм. Тэр хөдөлмөрийн чадвар алдалтаар группд байдаг. Харин Уын Мыг сайн танихгүй ба түүний бие хир байгааг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 216-218 дахь тал),
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21/39 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Итгэмжлэл дээрх цэнхэр өнгийн балаар бичигдсэн гар бичмэл нь төрийн банкны Увс аймаг дахь Салбарын Сагил сумын тооцооны төвийн эрхлэгч ажилтай Б.Таас гаргуулан авсан гэх бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загварын гар бичмэлтэй тохирч байна." гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 104-110 дахь тал),
- Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн С.Ггийн Х.Зд олгосон итгэмжлэл (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал),
- С.Ггийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр, хувийн хэрэг (1 дэх хавтаст хэргийн 121-124, 125-130, 131-136 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 24-47, 48-91 дэх тал),
- Н.Уын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (1 дэх хавтаст хэргийн 139-142 дахь тал),
- хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа, мэдээлэл, журнал 2019 оны 4-р улирлын байдлаар(1 дэх хавтаст хэргийн 145-159, 241-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1-12 дахь тал),
- хохирогч С.Ггийн өмнөөс мөнгө авч байсан талаарх Төрийн банкны бэлэн мөнгө олголтын баримт (1 дэх хавтаст хэргийн 191-227 дахь тал),
- Увс аймгийн Сагил сумын нэг цонхны үйлчилгээний албан өрөөнд Н.Бын бүрдүүлсэн бичиг баримтын хүрээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 14-16, 15-21 дахь тал),
- Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 200-211 дэх тал),
- Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 234-250 дахь тал,4дэх хавтаст хэргийн 1-22 дахь тал),
Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2009 оноос өнөөдрийг хүртэл Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 2016 оноос хойш Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би Увс аймгийн Сагил сумын "Амжиргаа дэмжих зөвлөл"-ийн бүрэлдэхүүнд 2016 оны 11 дүгээр сараас хойш нарийн бичгээр байгаа. Би ажил үүргийн хувьд тухайн зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог юм. Манай сумын Амжиргаа дэмжих зөвлөлд иргэдээс байнгын асаргаа шаардлага хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан, хүүхэд, асаргаа, амжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, түлш нүүрсний хөнгөлөлтүүд зэргийг шийдвэрлүүлэхээр өргөдөл ирсэн тохиолдолд хурал хийдэг. Ирүүлсэн өргөдлөөс шалтгаалан сар, улирлаар хийдэг. Зарим сард олон өргөдөл ирсэн тохиолдолд 2 удаа хурал хийдэг юм. Манай амжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд Сагил сумын Төрийн банкны тооцооны төвийн эрхлэгч Н.Т байсан. Тэр манай зөвлөлд 2016-2020 онд Т амжиргаа дэмжих зөвлөлийн хуралд сууж байсан. Амжиргаа дэмжих зөвлөлийн хуралд шаардлага хангасан иргэдийн материалыг хүлээн авдаг ба шаардлага хангахгүй иргэдийн материалыг хүлээн авдаггүй юм. Сумын хуралд танилцуулж байсан танилцуулга байхгүй. Нэг удаа слайд хийж сумын ИТХ-д танилцуулж байсан. Тэр танилцуулгын талаарх он, сар, өдрөө санахгүй байна. Тухайн зөвлөлийн хурлаас ганцхан нөхцөл байдлын үнэлгээ гарах ба тэр үнэлгээг халамж авч буй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэргийн материалд хийдэг. Амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар Сагил сумын 4-р багийн иргэн Н.У, У.М нар орж байсан. Анх 2016 оны 12 дугаар сард байх У.Мд халамж өгөх талаарх асуудал манай зөвлөлийн хурлаар орж байсан. Түүний дараа 2018 оны 04 дүгээр сард байх Н.У манай амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэгдэж байсан. Тэр даралт харавсан байсан тул түүний гэрт зөвлөлийн зарим нэг гишүүдийн хамтаар очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж, асаргаа авахаар орж байсан. Сагил сумын 4-р багийн иргэн Н.У, У.М нар нь манай байгууллагын Нийгмийн халамжийн сангаас асаргаа авах шаардлагатай иргэд мөн. У.Мын хувьд 2016 онд байх /сар, өдрийн санахгүй байна/ моринд толгойгоо өшиглүүлсний улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан, хагалгаа хийлгэж байсан хүүхэд юм. Н.Уын хувьд 2018 оны хавар гэрт нь очиж байхад тэр хүн орноосоо босож чадахгүй байсан ба нүдний Х тогтворгүй, асаргаа шаардагатай хүн байсан. Тэр даралт харавсан гэж байсан. Н.У нь сумын их эмчээс байнгын асаргаа шаардлагатай иргэн гэх тодорхойлолтыг надад буюу сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд /асарч байгаа болон асруулж байгаа иргэний багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх хуулбар, асарч байгаа үйл явдлыг харуулсан гэрэл зураг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нотолсон комиссын /группын/ шийдвэр/ зэрэг материалыг авч ирэхээр нь би Амжиргаа дэмжих зөвлөлд танилцуулан 1 жилийн хугацаатай халамж авах эрхийг гаргадаг. Мөн 1 жилийн хугацаагаар сунгалт хийдэг. У.М нь сумын их эмчээс байнгын асаргаа шаардлагатай иргэн гэх тодорхойлолтыг надад буюу сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд /асарч байгаа болон асруулж байгаа иргэний багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх хуулбар, асарч байгаа үйл явдлыг харуулсан гэрэл зураг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нотолсон баримт буюу байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт/ зэрэг материалыг авч ирэхээр нь би Амжиргаа дэмжих зөвлөлд танилцуулан 1 жилийн хугацаатай халамж авах эрхийг гаргадаг. Мөн 1 жилийн хугацаагаар сунгалт хийдэг. 2019 он хүртэл байх сумын эмчийн бичгийг үндэслэн амжиргаа дэмжих зөвлөл халамж авах эрхийг олгож байсан. 2019 оноос хойш аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлаар ордог болсон. Тухайн хурлаар манай Сагил сумаас байгаагүй. Учир нь ковид-19 гээд хөл хориотой байсан. Би Увс аймгийн Сагил сумын иргэн С.Г түүний нөхөр Н.У, хүү Б.М нарыг 2018 оны 04-05 дугаар сард Н.Уын нөхцөл байдлын үнэлгээ хийх гээд гэрт нь очиж байхдаа тэднийг таньдаг болсон. Хгийн Зыг Сагил сумын төвд амьдардаг гэдгээр нь танина. Дээр дурьдсан хүмүүстэй төрөл садан, худ ургийн холбоо байхгүй. ... 2019 оны хавар сар, өдрийн санахгүй байна. Манай Сагил сумын Төрийн банкны эрхлэгч Н.Т бид хоёр сумын төвд машин дотор юм ярьж сууж байхдаа С.Ггийн талаар ярьж байгаад түүний хүү У.Мын асаргааны мөнгийг авахаар тохирч ярилцсан юм. Тухайн үед Н.Т уг мөнгийг итгэмжлэлээр авах боломжтой гэж хэлсэн тул мөнгийг итгэмжлэлээр авахаар болсон. Н.Т итгэмжлэлийг хийлгэж, мөнгө гаргуулан авах хүнийг олохоор болсон. Би халамжийн мөнгийг хэрхэн яаж авах боломжтойг түүнд хэлсэн ба тэтгэвэр, тэтгэмжийн хуучин хувийн хэргээр авах боломжтой байсан. Бид ярьж тохирсны дараа би У.Мын хугацаа дууссан хувийн хэргийн материалыг Нийгмийн халамжийн дотоод сүлжээ болох waise программд 2019 оны 04 дүгээр сараас сэргээн түүнд сар бүр олгогдох асаргааны 174.000 төгрөг, С.Гд олгох 76.000 төгрөгийн асаргааны мөнгө зэргийг авахаар болсон. Тухайн үед Н.Т С.Ггийн нэрээр Х.З дээр итгэмжлэл хийлгэж авч ирсэн байсан тул мөнгө авах боломж бүрдсэн. Би У.Мын хуучин хувийн хэрэг дээр сунгалт хийсэн ба 2019 оны 10 дугаар сард аймгийн төвд дээр хэлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн комиссын хурлаар оруул гэж дуудахаар нь гэр нь хөдөө байгаа гэж хэлээд хуучин хувийн хэргээрээ халамж авч байгаа гэж хэлээд хувийн хэргийн явуулж сунгуулсан. 2020 оны 10 дугаар сард ковид-19 өвчин гээд автоматаар сунгагдаж байсан. Х.Зын итгэмжлэлээр С.Г нарын мөнгийг 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл авч байсан. Мөнгөн тоог сайн санахгүй байна. Итгэмжлэлээр авсан мөнгийг Н.Т бид хоёр тэнцүү хуваан авч, өөрийнхөө хэрэглээнд зарцуулан дуусгаж байсан. Тэр асуудлыг С.Г мэдсэнээс хойш Н.Т бид хоёр түүний хохирлыг барагдуулж, бэлнээр болон дансаар мөнгө өгч байсан удаатай. Миний хувьд 2.0 орчим сая төгрөг өгч байсан. Н.Уын гэрт очиж байхдаа түүнд хандан. Таны асаргааны мөнгийг 1 жилээр сунгасан байгаа. Энэ хугацаанд таны бие гаагүй болох юм асаргаанаас татгалзаж болно. Монгол хүн амны бэлгээр асаргаа авч байхаас татгалзаж болно гэсэн үгийг хэлж байсан. Харин У.Мын талаар та хүүхдээ эмчид сайн үзүүлээрэй одоо аймгийн төвд хурлаар орж сунгадаг болж байгаа шүү гэдгийг хэлж байсан. Би У.Мыг 2019 оны 04 дүгээр сараас хойш асаргаа дахин авч байгаа талаар мэдээллийн санд оруулж байсан. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл хийгдсэн байсан. Мөн тэр цаг хугацаанд манай Нийгмийн халамжийн сангаас олгогдох мөнгөний санхүүжилт хүрэлцэхгүй байдаг байсан. Би 2019 оны 04, 05, 06 дугаар сарын мөнгийг санхүүжилт хүрээгүй гээд нөхөж оруулж, итгэмжлэлээр авч байсан. Х.З итгэмжлэлээр авч өгсөн С.Г нарын халамжийн мөнгөнөөс өөртөө ямар нэгэн мөнгө авч байгаагүй. Би Х.Заас мөнгө авахдаа нөгөө нэг мөнгө аваад ир гэж хэлээд авдаг байсан. Би итгэмжлэлийг харлаа. Энэ итгэмжлэлийг хэн бичиж хийлгэснийг мэдэхгүй байна. Уг итгэмжлэлийг Н.Т хийлгэсэн гэж хэлж байсан. Тухайн мөнгийг миний бие авч Тын хамтаар хувааж авсан. Тухайн үед би Д гэх теллерт дээр хэлээд гаргуулан авч байсан. Би түүнд өөрийнхөө мэргэжилтний тэмдгийг дарж өг гэж хэлээд гаргуулж авч байсан. Уын нэрээр авсан 530.800 төгрөгийг Н.У рашаан сувилалд явсан гэх замын зардал гээд авч байсан. Тэгэхдээ Н.У энэ талаар мэдэхгүй ба тэр гүйлгээ, рашаан сувилалд явж байгаагүй. Мөн 530.800 төгрөгийг ямар нэгэн санхүүгийн баримтгүйгээр авч байсан. Дээрх баримтуудыг миний бие шууд мөнгөн дүнг оруулан авахаар болсон ямар нэгэн байдлаар С.Г нарын дээр замын зардал, түлээ нүүрсний мөнгө олгогдсон утгатай баримт бүрдүүлж байгаагүй. Уг мөнгөн дүн бүхий зардлуудыг манай олголт хариуцсан мэргэжилтэн А.Нт иргэний үнэмлэхний хуулбар, комиссын шийдвэр гэх хувийн хэрэгт байсан баримтыг харуулж байгаад бүртгүүлж, баталгаажуулан жагсаалт гаргуулан авсан юм. Тухайн үед А.Нт мэдээллийг программд оруулаад өг гэж хэлээд бүртгүүлж. Түүнд би удахгүй материалын аваад ирнэ гэж хэлсэн ба тэр надад чи материал авч ирдэг тул чамд итгэж байна гэж хэлээд баталгаажуулж, жагсаалт гаргаж өгч байсан. Тэр үед ямар нэгэн байдлаар санд орсон мэдээллийг хянуулахгүйгээр баталгаажуулалт хийлгэж, жагсаалт гарган авч байсан. Жагсаалт гарсан нөхцөлд мөнгийг авах боломж үүссэн. Дээрх замын зардал, түлээ нүүрсний мөнгийг Н.Тын хамтаар хуваан авч байсан. С.Г, Н.У, У.М нар нь дээр хугацаанд ямар нэгэн эмчилгээ, рашаан сувилалд явж байгаагүй. Харин 2018 онд байх Н.Ут нэг удаа түлээ, нүүрсний 140.000 төгрөгийг олгож авсан удаатай. Эмний 60.000 төгрөгийг Н.У авч байсан. Бид хоёр Х.Зын нэрээр хийгдсэн итгэмжлэлээр 2019 оны 07 сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл авагдсан мөнгийг авч байсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Сагил сумын "Амжиргаа дэмжих зөвлөл"д байсан. Тухайн зөвлөлд 2016 онд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа орж байсан. Уг зөвлөл нь сумын зорилтот бүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн зөвлөл нь улиралд нэг удаа хурал хийнэ Н.Б хэлж байсан. Тэгэхдээ заримд жилд 1-2 удаа хурал хийдэг байсан. Миний санахаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд байдаг байсан. Уг зөвлөлд нэр нь орсон гишүүдээс 4-5 хүний ирсэн үед хуралдаад байдаг байсан. Зөвлөлд 7 хүн байсан. Тэр зөвлөлийн үйл ажиллагааны талаар Н.Б сайн мэдэх байх. Учир нь Н.Бын ажлын чиг үүрэгтэй холбоотой байгуулагдаж байсан зөвлөл юм. Би уг зөвлөлийн бүрэлдэхүүнд анх орсны дараа 2017 оны хавар байх /сар, өдрийн санахгүй байна/ миний бие манай багт амжиргааны түвшин доогуур эмзэг бүлэг байна гэсэн утгаар танилцуулсны дараа Н.Баар тэргүүлсэн одоо ямар хүмүүс явсныг санахгүй байна Н.Уын гэрт очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж байсан. Түүнээс хойш Н.У, У.М нарын асуудал сумын Амжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцэгдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би Увс аймгийн Сагил сумын иргэн С.Г түүний нөхөр Н.У, хүү Б.М болон сумын Засаг даргын тамгын газарт Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Б, манай сумын иргэн Хгийн З нарыг танина. Тооцооны төвийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд зээл олголт, чанартай багц бүрдүүлэх, доод тушаалын ажилтан нар болох ахлах теллер, теллер, харуул, үйлчлэгч нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Би энэ хэргийн талаарх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлье. Манай сумын иргэн Н.Уын гэр хөдөө байдаг юм. Тэднийх сумын Үүрэг нуур багт жилийн 4 улиралд байдаг айл юм. Хаврын цагт сумын төвтэй ойрхон ирж хаварждаг ба бусад улиралд бусад улиралд сумын төвөөс 100-120 км-ийн зайд байдаг айл юм. Н.Б бид хоёр 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр С.Г, Х.З нарын нэрээр итгэмжлэл хийлгэхийн өмнө уулзсан юм. Тухайн үед С.Ггийн талаар ярьж байгаад "түүний нэрээр итгэмжлэл хийж, мөнгийг авч байя гэж ярьж тохирсон юм"... С.Г өөрийнхөө болон нөхөр Н.У болон хүү У.М нарын асаргаа авч байгаа хуучин материал надад байгаа гэж Н.Б хэлсэн ба тэр хуучин материалыг үндэслээд мөнгө авах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь уг мөнгийг яаж авах талаар ярилцаад итгэмжлэл хийж авахаар тохирсон. Би манай банкнаас гардаг итгэмжлэлийн маягт дээр С.Ггийн нэрээр хуурамч итгэмжлэл хийсэн. Тухайн үед итгэмжлэгдэгч тал болох хүнийг манай банкны үйлчлэгч ажилтай Х.Зын нэрийг оруулан түүний өмнөөс гарын үсэг зурж, бичсэн итгэмжлэлийг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Б рүү миний бие авч орсон. Х.Бөд энэ итгэмжлэлийг хийлгэж авмаар байна гээд өгсөн. Тэгэхэд Х.Б надаас юу ч асуулгүй итгэмжлэл хийж өгөөд нотариат дарж өгсөн. Тэр надад итгээд юу ч асуулгүй итгэмжлэл дээр нотариат хийж өгч байсан. Би уг итгэмжлэлийг Х.Зд чи энэ итгэмжлэлээр энэ хүний мөнгийг аваад өгч байгаарай гэж хэлсэн. Х.З юу ч мэдэхгүйгээр урдаас юу ч хэлэлгүй авсан. Түүний дараа халамжийн мөнгө орох үед Х.Зд хэлдэг байсан тэр мөнгийг авсны дараа Н.Б бид хоёр ороод авдаг байсан. Х.Заас мөнгө авсны дараа тухайн мөнгийг Н.Б бид хоёр яг тэнцүү хувааж авч хэрэглээндээ зарцуулаг байсан. Х.З дээр хийлгэсэн итгэмжлэлээр 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд халамжийн мөнгийг авч байсан. 2020 оны 02 дугаар сард би эмнэлэгт хэвтэж байхад С.Г над руу яриад "Н.Б та хоёр миний халамжийн мөнгө авч байсан юм уу гэж асуухаар нь би эмнэлэгт байна. Хүүхэд дутуу гарсан ярих боломжгүй байна. Чи Бтай ярь гэж хэлээд тасалсан". Түүний дараа Н.Б над руу яриад С.Г халамжийн мөнгийг авч байсныг мэдсэн байна гэхээр нь би түүнд хохирлын барагдуулж өгье гэж хэлсэн. Би 2020 оны 02 дугаар сард хүүхдийнхээ хадгаламжаас 250.000 төгрөг зээлж аваад С.Ггийн Хаан банкны /Одоо дансыг нь санахгүй байна/ данс руу шилжүүлж өгсөн. Түүний дараа С.Г хавар нүүж орж ирсний дараа /04-05 дугаар сард/ 100.000 төгрөгийн малд өгөх чулуун давс, бэлнээр 80.000 төгрөг авсан. 2020 оны хавар /сар, өдрийн санахгүй байна/ С.Ггийн Хаан банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлж байсан. 2020 оны хавар ноолуур гарсны дараа Н.Бын гэрийн үүдэнд машин дотор С.Гтай уулзаад түүнд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр үед Н.Б 500.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Түүний дараа 2020 оны 06-07 дугаар сард С.Г манай сумын А гэх хүний дэлгүүрээс юм авсан гэж хэлээд 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед утга дээр нь Гд гэж бичээд гүйлгээ хийж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сард С.Ггийн гэр манай сумын төвд ойрхон байх Сөөг гэх газарт нүүж ирсэн байхад нь Н.Бын хамтаар очиж түүнтэй уулзаж 500.000 төгрөг өгч байсан. Тэр үед Н.Б бас С.Гд 500.000 өгч байсан. Миний гэрийн нэрийг Х гэдэг. Энэ нэрээр найз нөхөд, ах дүү нар дууддаг. Х.З итгэмжлэлээр авч өгсөн С.Г нарын халамжийн мөнгөнөөс өөрт авсан ойролцоогоор 1.800.000-2.000.000 орчим төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэглээ болох гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах, эмнэлэгт хэвтэж байхдаа эм тарианд зарцуулаад дуусгасан. Уг мөнгөнөөс хэн нэгэнд зээлсэн, өгсөн удаа байхгүй. Х.Зд С.Г нарын халамжийн мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй. Тэр уг мөнгийг С.Г авч байгаа гэж боддог байсан. С.Г нь манай Сагил сумын Үүрэг нуур багт намайг бага байхад Зүүнговь сумаас шилжиж ирж байсан. Түүнээс хойш С.Г бид хоёр найзалж эхэлсэн. Бид найз нөхдийн холбоотой гэж боддог. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэлийн маягтыг гарган цэнхэр өнгийн балаар 2019.07.16-ны өдрийн Сагил сум Хар мод гэх газарт С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хуу Мын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой З-д итгэмжлэн олгож байна гэж гараар бичиж, итгэмжлэгч С.Ггийн нэр, гарын усгийг зурсан. Тухайн үед С.Ггийн гарын үсэг гэж С.Г гэх нэрийг бичиж байсан. Энэ үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна. Харин Зын регистрийг цэнхэр өнгийн балаар бичсэн. Х.Зын гарын үсгийг би хар өнгийн балаар зурж байсан. Итгэмжлэлийн дагуу мөнгийг бэлнээр авдаг байсан. Б надад ямар нэгэн байдлаар 530.800 төгрөгийг гаргуулан авна гэж байсан удаа байхгүй. С.Г нарын мөнгийг Н.Бын хамтаар авах талаар ярьж Н.Б нь энэ хүмүүсийн халамжийн мөнгийг хуучин баримтаар авах боломжтой гэж хэлж байсан. Би ямар нэгэн байдлаар Н.Бт С.Г, У, У.М нарын баримт гэж нэг ч хуудас баримт өгч байгаагүй. Б хуучин хувийн хэргээр мөнгийг авах боломжтой гэж хэлж байсан. Н Б ямар баримт бүрдүүлсэн эсхүл баримтгүй авснаас өөрөө мэдэх байх. Гэхдээ би 2019 оны 12 дугаар сард Н.Б замын зардлын мөнгөнөөс 250.000 төгрөгийг өгч байсан удаатай. С.Г нь 2018.09.06-ны өдөр 60.000 төгрөг, 2018.11.22-ны өдөр 40.000 төгрөг, 2018.11.22-ны өдөр 60.000 төгрөг, 2018.12.20-ны өдөр 70.000 төгрөг, 000 төгрөг, 2019.03.20-ны өдөр 60.000 төгрөг, 76.000 төгрөг, 2016.06.24-ны өдөр 76.000 төгрөг, Б У 2019.06.24-ын өдөр 60.000 төгрөгийг авч байсан эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2019.07.16-ны өдрийн "С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой З-д итгэмжлэл олгож байна гэх утга бүхий" итгэмжлэлийг манай сумын Төрийн банкны эрхлэгч, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 4-р багаас сонгогдсон төлөөлөгч Н.Тт хийж өгч байсан. Тухайн үед Н.Тыг багийнхаа иргэн болох С.Гд тусалж байгаа юм байна гэж бодоод итгэмжлэгчийн талууд болох С.Г, Х.З нарыг дуудаж тодруулахгүйгээр итгэмжлэл хийж өгч байсан. Миний хийж өгсөн итгэмжлэлийг Н.Т, Н.Б нь нар нь хууль бусаар ашиг олох зорилгоор ашигласан байна гэж тогтоол дээрээс харагдаж байна. Тэгэхдээ би ямар нэгэн байдлаар тэдэнтэй нэгдэж С.Г нарын халамжийн мөнгийг өөртөө гаргуулан авсан, ашиг, хувь хүртсэн удаа байхгүй. Би Н.Т, Н.Б нарыг ийм гэмт хэрэг үйлдэн гэж бодоогүй. Хэрэв Н.Тт дээрх итгэмжлэлийг хийж өгөөгүй байсан бол өнөөдөр энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан гэж бодож байна. Би 2010 оны 03 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Увс аймгийн Давст сумын Хаан банканд ахлах теллер, 2013 оны 03 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Увс аймгийн Сагил сумын Хаан банканд ахлах теллер, 2014 оны 01 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Сагил сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. 2020 оны 10 дугаар сараас хойш сумын ИТХ-д 4-р багаас сонгогдсон төлөөлөгч, мөн Сагил суманд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ялалтын хөгжил хоршооны даргаар ажиллаж байна. Энэ итгэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би албан өрөөндөө хийж байсан. Уг 2019.07.16-ны өдрийн Сагил сум Хар мод гэх газарт С.Г би энэхуу итгэмжлэлийн дагуу хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой З-д итгэмжлэн олгож байна гэж гараар бичиж, итгэмжлэгч С.Ггийн нэр, гарын үсгийг зурсан итгэмжлэлийг надад манай сумын 5 дугаар багийн иргэн Хгийн З авч ирж хийлгэж байсан удаатай. Тухайн үед уг итгэмжлэлийг Н.Т ганцаараа орж ирж хийлгэж байсан. Тэр хэлэхдээ С.Ггийн мөнгийг Х.З авч өгч явуулж байх юм байна гэж хэлж байсан. С.Ггийн нөхөр Н.Уынх манай Сагил сумын 4-р баг /Үүрэг нуур/-т жилийн 4 улиралд байдаг айл юм. Тэднийх сумын төвөөс 90-100 км-ийн зайд байдаг тул Н.Тыг /Хг/ багийнхаа иргэнд тусалж байгаа юм байна гэж бодоод итгэмжлэлийг хийж өгч байсан. Тухайн үед ажлын дутагдал гаргаж хуулиар хүлээсэн үүргийн дагуу нотариатын үйлдэл хийхдээ С.Гг хамт байлцуулахгүйгээр Х.З байхаар нь түүгээр гарын үсэг зуруулж итгэмжлэл, Х.З нарыг авч ир гэж Н.Тт хэлээд явуулах ёстой байсан юм байн лээ. Тийм шаардлага тавиагүй нь улмаас дээрх үйлдлийг гаргаж итгэмжлэл хийж өгч явуулсан. Би уг итгэмжлэл дээрх зүйлийг болон С.Г бичиж өгч Х.Зын хамтаар гарын үсгээ зурсан байх гэж бодож байсан. Би уг итгэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хийсэн. Би ямар нэгэн итгэмжлэл хийхдээ тухайн өдрөөр хийдэг ба сар, өдрийг хойш, урагш тавьж хийж байгаагүй. Тухайн өдөр Н.Ттай хамт манай сумын Засаг даргын тамгын газарт хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай Н.Б болон сумын Төрийн банкны салбарт үйлчлэгчээр ажилладаг Х.З нар ирээгүй. Н.Т ганцаараа ирж итгэмжлэл хийлгэн гэхээр нь итгэмжлэл хийж өгөөд явуулсан. Би Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2014 оны 01 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл ажилласан ба 2020 оны 04 дүгээр сар хүртэл Сагил сумын нотариатчийн үүргийг гүйцэтгэж байсан. Уг нотариат хийх эрхийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хууль зүйн сайд С.Бямбацогтын тушаал бүхий эрх ирж байсан. Түүнээс өмнө ажил үүргийн хувиарын ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу хийж байсан. Мөн Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль дээр тамгын газрын дарга нотариатчийн үүргийг гүйцэтгэн гэсэн нэг заалт байсан. С.Г, Х.З нарын итгэмжлэлийг хууль дүрмийнх нь дагуу хийгдсэн бол эхний ээлжинд итгэмжлэгч, итгэмжлэгдэгч талууд хоёулаа биеэр, бичиг баримт /иргэний үнэмлэхтэй/ ирсэн байх ёстой. Тухайн хоёроос ямар шалтгааны улмаас нотариат итгэмжлэл хийлгэх болсон талаар асуугаад хийж өгөх ёстой байсан. Би Н.Т, Н.Б нартай төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Тэднийг нэг нутаг усны гэдгээр нь таньдаг болсон. Н.Ттай нэг үеийнх, нэг багийн иргэд. Н.Бын 2014 оноос хойш таньдаг болсон. Надаас ямар нэгэн байдлаар Н.Т, Н.Б нараас С.Г, Х.З нарын итгэмжлэлийг хийгээд өг гэж хэлсэн. С.Г, Н.Т бид гурав Сагил сумын 4-р баг буюу Үүрэг нуур багийн үе тэнгийн иргэд юм. Тухайн үед Н.Т С.Ггийн мөнгийг авч явуулна гэж гуйгаад хийлгэж байсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай байгууллагын Сагил сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Быг танина. Би Н.Быг манай байгууллагад ажилд орсноос нь хойш таньдаг болсон. Түүнтэй төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Харин Сагил сумын Төрийн банкны эрхлэгч Н.Т, тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Б гэх хүмүүсийг танихгүй. Манай байгууллагаас сумдын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт үүссэн халамж олгосон талаарх материалыг архивын нэгж болгон хадгалдаг. Зарим халамжийн талаарх материал нь гурвалсан гэрээний хүрээнд тухайн сум нь архивт хадгалдаг. 2019 оны 01 дүгээр сараас хойшхи замын зардал, түлээ нүүрс олгосон талаарх халамжийн материал нь миний биеэр дамжиж байгууллагын архивт орж байгаа. Би тухайн замын зардал, түлээ нүүрсний материалыг сум хариуцсан мэргэжилтэн бүртгэлд оруулан, материалыг эх хувиар надад авч ирж баталгаажуулж, жагсаалт гаргуулан авдаг юм. Би тухайн материалыг хяналтаар оруулсны дараа жагсаалт гаргадаг юм. Тухайн үед Н.Б нь С.Ггийн замын зардал 335.000 төгрөг, У.Мын замын зардал 445.000 төгрөг, Н.Уын түлээ нүүрсний зардлын 140.000 т төгрөгийн материалуудыг хагас дутуу материал авч ирж байсан. С.Г, У.М нарын рашаан сувилалд манай аймгийн эмнэлгээс илгээх хуудас, багийн Засаг дарга нарын тодорхойлолт байхгүй байсан. Мөн хоёр тал явсан замын зардлын баримт байсан эсэхийг санахгүй байна. Тухайн үед Н.Б энэ хүмүүсийн мөнгийг баталгаажуулаад өг, оны төгсгөл болох гэж байна. Би баримтуудын гүйцээгээд материалыг явуулна гэж хэлээд бүртгэл хийлгэж, баталгаажуулна, жагсаалт гаргаж авч байсан. У, У.М нарын түлээ нүүрсний баримт бүрэн байсан гэж бодож байна. Учир нь уг баримт нь ямар нэгэн замын зардал шиг баримт шаардахгүй, иргэний багийн Засаг даргын тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй гэх комиссын үнэлгээгээр. уг хүний өргөдөл, хүсэлт /гараар бичсэн байх ёстой/ зэрэг материал байдаг тул бүгд байсан. Б тухайн үед баримтуудыг гүйцээгээд авч ирж өгнө гэж хэлж байсан. 2020 оны 01 дүгээр сард байх /сар, өдрийн санахгүй байна/ би амаржих гээд 2 сараас чөлөө авсан. Чөлөө авах хүртэл Н.Баас дутуу материалыг гүйцээж шаардаж нэхсэн ба тэр удахгүй явуулна гэж байсан. С.Ггийн 335.000 төгрөгийн зардал болох рашаан сувилалд хүүхдээ авч явсан замын зардлын 50 хувийн баримтыг "Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн систем дотоод сүлжээ болох waise программын жагсаалтаас баримт бичиг дутуу буцаах гэж үзсэн болов ч миний эрхээр буцаагдахгүй байсан. Сумдын мэргэжилтэн нарыг шаардлагатай үед аймгийн төвд материалын хамтаар дуудаж хяналтын мэргэжилтэн уг материалуудыг хянаж үздэг байсан. Зарим үед сумдад очиж газар дээр нь хяналт хийдэг байсан. Хяналтыг улирал, жилд хийгээд байдаг юм байлаа. Зарим үед нягтлах шаардлагатай хүмүүсийг гэрээр нь очиж үздэг. 2019 оны сүүл 2020 онд дэлхий нийтэд тархаад байсан цар тахалтай холбоотой хяналт хийгдээгүй. Би Увс аймгийн Сагил сумын 4-р багийн иргэн С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарыг танихгүй. 2019 оны 07 дугаар сард /өдрийн санахгүй байна/ манай байгууллагын мэргэжилтэн Н.Б Сагил сумаас аймгийн төвд ажил дээр ирсэн. Тэр Н.Уын замын зардлын талаарх баримтыг авч ирж байсан. Тухайн үед Н.Ут олгох замын зардлын материалаас одоо бодохдоо суугчийн талон буюу онгоцоор ниссэн талаарх баримт байхгүй байсан. Мөн багийн Засаг даргын тодорхойлолт гэх мэт баримтууд дутуу зарим нэг дутуу баримтыг санахгүй байна. Тухайн үед Н.Б онгоцоор ниссэн гэж НӨҮТ-ийн баримт, суугчийн талоныг харах шаардлагатай шүү баримтаа хавсаргаж над руу явуулаарай гэж хэлээд Н.Уын замын зардлын бүртгэж, баталгаажуулж, жагсаалт гаргаж байсан. Тухайн үед Н.Баас уг баримтыг авах ёстой байсан боловч гүйцээгээд аваад ир гэж хэлээд явуулж байсан. Түүнийг манай байгууллагад олон жил ажиллаж байгаа, мөн ажилдаа сайн тул түүнд итгээд баталгаажуулалт хийж өгч байсан. Түүний дараа Н.Баас уг баримтыг авч ирж өг 2-3 удаа утсаар нэхэж байсан. Тэр үед Н.Б нь удахгүй гүйцээгээд өгнө гэж хэлдэг байсан. 2019 онд манай байгууллагаас олгодог хөнгөлөлт тусламжийн материалыг бүртгэлд оруулах эрхтэй байсан. Би тухайн үед Н.Бын бүртгэсэн материалыг баталгаажуулж, хянуулан, жагсаалтыг гаргадаг байсан. Н.Б тухайн үед би сумаас гарах гэж байхад иргэн материал авч ирлээ гэж хэлээд надаар бүргэл хийлгэж, баталгаажуулан жагсаалт гаргуулж байсан. Тухайн үед Н.Бт баталгаажуулалт, жагсаалт гаргах эрх байсан болов ч мэргэжилтэн нарыг хөнгөлөлт тусламжийн материалыг бүртгэлд оруулаад, над дээр авч ирж баталгаажуулж, хянуулан, жагсаалт гаргуулахаар чиглэл ирсэн байсан юм. Уг чиглэлийн дагуу Н.Б өөрөө баталгаажуулж, жагсаалт гаргахгүй байсан. Тухайн үед 2019 оны жилийн эцэс болж байсан, мөн материал нь дутуу байсан ба Н.Б удахгүй гүйцээгээд аваад ирнэ гэж хэлж байсан тул санд бүртгэн, баталгаажуулж, жагсаалт гаргаж байсан удаатай. Би Н.Бт дээрх бүртгэлийг хийж өгснөөр тэндээс ямар нэгэн шан харамж, хувь авч байгаагүй. Н.Бын материалыг бүртгэн, баталгаажуулж, жагсаалт гаргаж өгсний улмаас ийм хэрэг болж байсныг мэдээгүй. Би ажлын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Миний ажлын алдаанаас болж Н.Б болон таны дээр итгэмжлэлээр мөнгө авсан гэх З нар нь С.Г нарын халамжийн мөнгийг авсан байна.” гэх мэдүүлгүүдээр
Сагил сумын Төрийн банкны салбарын захирал Н.Ттай үгсэн тохиролцож тус банканд үйлчлэгчээр ажилладаг Х.Зын нэр дээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч итгэмжлэл гаргуулан хийлгэж, 2019 оны 7 дугаар сарын 23-наас 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт "Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд, 16 наснаас дээш насны байнгын асаргаа шаардлагатай хүнд улиралд нэг удаа халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө болон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний 140,000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлыг тус тус гаргуулан авсан болох нь,
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын даргаар ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сумын тооцооны төвийн захирал Н.Тт 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой З-д итгэмжлэн олгож байна" гэх итгэмжлэлийг талуудыг байлцуулахгүйгээр гэрчилж өгсөн болох нь,
Шүүгдэгч А.Н нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлуудыг анхан шатны санхүүгийн баримтгүйгээр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийсэн болох нь тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.2-т “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаартай “Н.Быг мэргэжилтнээр томилох тухай” тушаалаар Увс аймгийн Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, шүүгдэгч А.Н нь Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай “А.Нийг мэргэжилтнээр томилох тухай” тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа албан тушаалууд нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байгаа тул нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Сагил сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Сагил сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдож, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай “Х.Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байх бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн Сагил сумын Засаг даргын тамгын даргын албан тушаалыг эрхэлж байсан нь төрийн захиргааны удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл Сагил сумын Төрийн банкны тооцооны төвд эрхлэгчээр ажиллаж байгаа албан тушаал Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарах тул нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан замын зардал гэж халамжийн сангаас олгох 530.800 төгрөгийг тус сумын Төрийн банкнаас "Халамжийн байцаагчийн хүсэлтээр Б" гэх утгаар байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж гаргуулан авсан нь албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийсэн явдал юм.
Шүүгдэгч Н.Б /Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, асуудал хариуцсан мэргэжилтэн/, Н.Т /Сагил сумын Төрийн банкны салбарын захирал/ нар нь үгсэн тохиролцож тус банканд үйлчлэгчээр ажилладаг Х.Зын нэр дээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч итгэмжлэл хийлгэж, 2019 оны 7 дугаар сарын 23-наас 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт "Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд, 16 наснаас дээш насны байнгын асаргаа шаардлагатай хүнд улиралд нэг удаа халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө болон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний 140,000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлыг тус тус гаргуулан авсан үйлдэл нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан явдал болно.
Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-т “Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/196 дугаартай “Нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрх олгох тухай” тушаалаар Увс аймгийн Сагил сумын ЗДТГ-ын дарга Х.Бөд нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрх олгожээ. (1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал)
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 4.6-д “Нотариатч нь итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх шаардлагатай” гэж заасан байхад шалгахгүйгээр шүүгдэгч Н.Тын авч ирсэн “С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мын асаргаа, замын зардал, нөхөр Н. Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Х овогтой З-д итгэмжлэн олгож байна" гэх итгэмжлэлийг талуудыг байлцуулахгүйгээр гэрчилж өгсөн үйлдэл нь
Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “...төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгч Х.Б нь эрх шилжүүлсэн итгэмжлэлийг батлахдаа шалгах ёстой гэдгийг мэдсээр байж шалгахгүйгээр төлөөлүүлэгч болох С.Гг байлцуулахгүйгээр гэрчилж өгсөн үйлдэл албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг бусдын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон явдал юм.
Иймд шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгчийн “Х.Бийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Х.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бусадтай санаатай нэгдсэн гэх шинж тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1” гэж хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Н нь албаны чиг үүргийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөгийг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлуудыг анхан шатны санхүүгийн баримтыг үндэслэн Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийх ёстой гэдгийг мэдсээр байж, анхан шатны баримтгүйгээр дээрх үйлдлийг хийсэн нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг бусдын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон явдал юм.
Шүүгдэгч А.Нийг Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний 140.000 төгрөгийг анхан шатны санхүүгийн баримтгүйгээр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийж Н.Т, H.Б нарт давуу байдал бий болгосон гэж ялласан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын архиваас нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн С.Г, Н.У нарын байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний мөнгө, сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний мөнгө авах тухай хүсэлт, У.М, Н.Уын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт зэргийг шүүгдэгч Н.Б хуурамчаар үйлдэн гаргаж өгснийг үндэслэн Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийсэн болох нь тогтоогдож байна.
Хөнгөлөлт, тусламжийн зардлаас байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний мөнгө, сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний мөнгийг анхан шатны санхүүгийн баримт шаардахгүйгээр зөвхөн асран хамгаалагчийн хүсэлт, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актыг үндэслэн олгодог тул шүүгдэгч А.Нийн энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байгаа нь хохирлын хэмжээнд өөрчлөлт орох үндэслэл болох боловч хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй байгаа тул шүүгдэгч А.Нийн өмгөөлөгчийн “А.Нийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч А.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бусадтай санаатай нэгдсэн гэх шинж тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1” гэж хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан бүлэглэн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Х.Б, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Х.Б, А.Н нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хохирлын талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4-р багийн иргэн Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөгийг, шүүгдэгч Н.Ттай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 23-наас 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт "Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд, 16 наснаас дээш насны хүнд, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд, улиралд нэг удаа олгох эмийн, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд" зэрэг нэршлээр олгодог халамжийн мөнгийг болон 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.Мын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний 140,000 төгрөг, У.Мын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлыг авсан мэтээр мөнгөн дүнг оруулан гаргуулан авч, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд У.М, сэтгэцийн эмгэгтэй иргэн Н.У нарын авах ёстой 3.220.650 төгрөгийг авч хохирогч С.Гд 3.220.650 төгрөг, тэдний авах ёсгүй 1.060.500 төгрөгийг хуурамч нотлох баримт бүрдүүлэн гарган авч нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол, нийтдээ 4.811.950 төгрөгийг хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Х.Бийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлийн улмаас С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн, нийт 4.281.150 төгрөгийн хохирол, шүүгдэгч А.Нийн анхан шатны санхүүгийн баримтгүйгээр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгэн, жагсаалт гаргаж, баталгаажуулалт хийсэн үйлдлийн улмаас Н.Уын нэр дээр эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр замын зардал 530.800 төгрөгийг, У.Мын эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Ггийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардал олгож, нийтдээ 1.311.300 төгрөгийн хохирлыг нийгмийн халамжийн санд учруулсан байна.
Шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас С.Гд 3.220.650 төгрөг, нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирол учирсан байна.
Хохирогч С.Г мөрдөн байцаалтын шатанд “надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “нийгмийн халамжийн санд 1.060.500 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Улсын яллагчийн гаргасан санал:
Шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ялаар,
Шүүгдэгч Х.Б, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж энэ өдрөөс цагдан хорих саналтай байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хувийн хэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэг үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Бын гэмт хэрэгт үйлдэж олсон орлого 2.671.375 төгрөг, шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.140.575 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгох санал гаргасан байна.
Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл:
- Н.Б нь 3-17 насны хүүхдүүдтэй. Иймд торгох ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан ялыг төлөх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.
Мөн автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх санал гаргасан.
Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Т.Уянга:
- Н.Т нь 2-12 насны 4 хүүхэдтэй. Торгох ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан ялыг төлөх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэх санал гаргасан.
Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч С.Ганхөлөг:
- Шүүгдэгч Х.Бөд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасан.
Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав:
- А.Н нь 1-4 насны 2 хүүхэдтэй. Шүүгдэгч А.Нт торгох ял оногдуулж өгнө үү. 3 жил хүртэл хугацаа тогтоож өгнө үү гэх санал гаргасан.
Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь бүлэглэн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан хариуцлага,
Шүүгдэгч Х.Б, А.Н нар нь нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 28 дахь тал)-аар, шүүгдэгч Н.Т нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 67 дахь тал)-аар, шүүгдэгч Х.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 98 дахь тал)-аар, шүүгдэгч А.Н нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 158 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Бын нарын хувийн байдал, зан төлөвийн талаар:гэрч Н.Чгийн өгсөн: “Н.Б нь хүнтэй их дугараад байдаггүй, дуугүй, хүлээцтэй, тайван тогтуун хүн юм. Тэр ажлын холбоотой иргэдтэй ёс зүйн харилцаа гаргасан талаар гомдолд холбогдоод байдаггүй мэргэжилтэн юм. Н.Б нь нөхөр Сүхбаатарын Мөнхбаяр болон 5 хүүхдийн хамтаар Сагил сумын төвд амьдардаг. Тэднийх 4 охин, 1 эрэгтэй хүүхэдтэй юм. Н.Бын хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа. Н.Б нь гэр бүлтэй халамжтай сайн хань, ээж юм.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал), гэрч Н.Огийн өгсөн: “Н.Бтай хамт ажиллаж байх үед тэр маш сайн мэргэжилтэн байсан. Тэр егсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, цаг хугацааны дагуу ажил хийдэг, нягт, нямбай ажилтан байсан. Н.Б нь хүнтэй их дугараад байдаггүй, үг дуу цөөн, хүлээцтэй тайван тогтуун хүн юм. Түүнтэй хамт ажиллаж байхад иргэдтэй ёс зүйн харилцаа гаргасан талаар гомдолд холбогдоод байдаггүй мэргэжилтэн юм.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 27 дахь тал)хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Н.Тын хувийн байдал, зан төлөвийн талаар:гэрч Т.Бгийн өгсөн: “Н.Т нь хүнтэй байнга инээж харьцаж байдаг эелдэг хүн юм. Тэр ямар нэгэн байдлаар ажлын шугамаар хүнтэй зүй бусаар харьцсан талаарх гомдолд холбогдож байгаагүй ажилтан юм. Н.Т нь нөхөр Д.Э болон 4 хүүхдийн хамтаар Сагил сумын төвд амьдардаг юм. Түүний нөхөр Д.Э нь тус сумын холбоонд ажилладаг юм. Мөн ачааны машинтай тээвэрт яваад байдаг юм. Тэд гэр бүлээд 10 гаруй ажил болж байгаа айл юм.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 63 дахь тал), гэрч Ч.Бгийн өгсөн: “Н.Т нь хүнтэй байнга инээж харьцаж байдаг эелдэг, даруу хүн юм. Н.Т нь 10 жилд байхдаа миний аав Н.Чын гэрт байж надтай нэг үед сургууль төгсөж байсан юм. Тэр хичээлээс ирээд гэрт даалгавар хийгээд байдаг хүн байсан.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Х.Бийн хувийн байдал, зан төлөвийн талаар:гэрч С.Уын өгсөн: “сайхан сэтгэлтэй, ажилч хичээнгүй, хөдөлмөрч хүн .” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал), гэрч Б.Агийн өгсөн: “Х.Б ах хүнийг ялгалгүй хүнтэй эелдэг, дотно харьцдаг, сайхан сэтгэлтэй хүн юм. Сумын иргэдэд нэр хүндтэй, ажилч, хөдөлмөрч хүн юм. Миний нагац ах ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй, архи дарс хэрэглэдэггүй хүн юм. Мөн бидэнд байнга архи ууж болохгүй, хэрэгт ороолцолдож болохгүй гэж захиж байдаг.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 97 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч А.Нийн хувийн байдал, зан төлөвийн талаар: гэрч Т.Бын өгсөн: “Миний эхнэр А.Н нь сэтгэл хөдлөл ихтэй, цайлган, цагаан сэтгэлтэй, хүнд тусархаг, итгэмтгий, гэр бүлдээ халамжтай, ажил хэрэгч хүн юм. Миний эхнэр А.Н нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 15 гаруй жил ажиллаж байгаа. Би яг ажилд орсон он, сар, өдрийг нь мэдэхгүй байна. Тэгэхдээ сумын мэргэжилтнээс одоогийн ажил хүртэл өөрийн хүч чадлаараа явж байгаа.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 144 дахь тал), гэрч Ц.Бгийн өгсөн: “А.Нийн ажлын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ямар нэгэн гомдол ирж байгаагүй. А.Н нь манай байгууллагын ажил мэргэжлийн аварга мэргэжилтнээр 2014, 2018 онд 2 удаа шалгарч байсан мэргэжилтэн юм. Ажлын шугамаар дарга, удирдлагууд, ажилтан нарт шаардлага тавьж чаддаг шулуун шударга зантай манлайлагч ажилтан юм. А.Н нь манай байгууллагын урдаа барьдаг ажилтан юм. Учир нь манай байгууллага ямар нэгэн байдлаар нийгмийн эмзэг давхарга, зорилтот бүлгийн хүмүүстэй харьцдаг тул хүн бүрийн зан ааш, харилцаанд тааруулан ажиллах тохиолдол гардаг юм. Тэр ямар нэгэн байдлаар ажлын дутагдал гаргаж иргэдтэй зүй бус харьцсан, харьцааны доголдол гаргасан гэж иргэдээс гомдол авч байгаагүй. А.Н нь иргэдтэй хүнлэг, эелдэг, байнга инээж харьцаж байдаг ажилтан юм.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 145 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, шүүгдэгч нарын өрхийн орлогыг харгалзан үзээд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж тус тус заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Н.Б, Н.Т нарын хууль бусаар авсан 4.811.950 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.811.950 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь ганцаараа 530.800 төгрөгийг, Н.Ттай бүлэглэн 4.281.150 нийгмийн халамжийн сангаас хууль бусаар авсан болох нь тогтоогдож байгаа тул 4.281.150 төгрөгийг шүүгдэгч Н.Б, Н.Т нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 2.140.575 төгрөгийг, шүүгдэгч Н.Баас 530.800 төгрөгийг тус тус тус хурааж улсын орлого болгохоор тогтоов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Н.Бын 87-64 УВХ улсын дугаартай авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн итгэмжлэлийг хэрэгт үлдээж, тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг 2 ширхгийг цаашид архивын хадгаламжийн нэгж болон үлдээх шаардлагатай гэж үзээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Удвалд даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Б, Н.Т, Х.Б, А.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д овогт Хын Б, Т овогт Агийн Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1” гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Я овогт Нн Б, Т овогт Нын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Д овогт Хын Б, Т овогт Агийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б, А.Н нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Бын гэмт хэрэгт үйлдэж олсон орлого 2.671.375 төгрөг, шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.140.575 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн итгэмжлэлийг хэрэгт үлдээж, тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Удвалд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Бын 87-64 УВХ улсын дугаартай авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ